ГАМШИГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛИЛТАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Жил бүрийн гуравдугаар сард Гамшгийн үед зарлан мэдээлэх техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор Гамшгийн аюулын үед зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилт уламжлал болгон зохион байгуулдаг. 2024 он 03 дугаар сарын 28-ны өдөр Сумын Онцгой комиссын 19 гишүүн, мэргэжлийн ангийн 64 гишүүн, 172 иргэн, 4 аж ахуй нэгж тус тус амжилттай оролцлоо. Мөн мэргэжлийн анги болон иргэдэд "Газар хөдлөлтөөс урьдчидан сэргийлэх талаар сургалт”-ыг зохион байгууллаа.