ЭРХЭМ УЯАЧИД, ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ НАРЫН АНХААРАЛД

ЭРХЭМ УЯАЧИД, ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ НАРЫН АНХААРАЛД:

-ЖИЛ БҮРИЙН 11 ДҮГЭЭР САРЫН 01-НЭЭС 05 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН, ҮСЭРГЭЭ, СУНГАА ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОСОН ТОГТООЛ ШИЙДВЭРҮҮДИЙГ ЗӨРЧИЖ 2024.02.11-НЫ ӨДӨР 4-Р БАГИЙН "НАРИЙН" ХЭМЭЭХ ГАЗАР ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЖ ХҮҮХДИЙН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД, ХӨГЖИЛД СӨРӨГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛТ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСГЭСЭН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙН ДАГУУ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА, ХҮҮХДИЙН ЭРХИЙН УЛСЫН БАЙЦААГЧ НАР ХАМТРАН АЖИЛЛАЖ 2 ИРГЭН, ХОЛБОГДОХ АЛБАН ХААГЧДАД ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАСАН БИЛЭЭ. ИЙМД ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН, ҮСЭРГЭЭ, СУНГАА ЗОХИОН БАЙГУУЛАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.

ЖИЧ: Хурдан морины уралдаан, үсэргээ, сунгааны талаарх мэдээллийг 88325533, 88305094 утсаар хүлээн авна. Мэдээллийн нууцыг чанд хадгална.

 

НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР