ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 02 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 02 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

 

 

Д/д

Нэг. Сарын ажил  (төрлөөр)

 

Хэрэгжилт, үр дүн

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.1

 

 

 

 

 

 

 

 

 

Салбарын хүрээнд хийгдсэн ажил

 

- Эрүүл мэндийн төв:  2024 оны 02-р сард нийт 137 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 38, төвийн дуудлага  байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ.

-Амбулаториор 120 хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 45 хүн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна.

-2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай 12 хүнийг илгээсэн.

-Хоног болоогүй нас баралт-2

-Оношийн зөрүү гараагүй

-Эмнэлгийн дотоод халдвар гараагүй

-Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй

-Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.

-0-3 насны 79 хүүхэд жинэлсэн. СӨББ-ийн  хүүхдүүдэд ханиад томуу болон вирусын халдварт өвчний талаар болон амны хөндийн эрүүл ахуйн талаар сургалт хийсэн. Сургалтанд нийт 16 хүүхэд хамрагдсан. Жирэмсний хяналтанд нийт-16 эмэгтэй байна. 02-р сард шинээр эхний 03 сартай хяналтанд 3 эмэгтэй орсон байна. Товлолт вакцинжуулалтад 42 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажиллаж байна.

ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд Улирлын чанартай  халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийг  хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 19,   хандалтын тоо- 101  байна.

Ерөнхий боловсролын сургууль: Сургуулийн менежментийг сайжруулах арга зүйн сургалтад хамрагдаж улмаар сургуулийн менежментийг сайжруулах сургалтыг 35 багш ажилчдад хийлээ. Сургуулийн менежментийг сайжруулах аргачлалын дагуу багш сурагчдаас багшийн өөрийн хөгжил, орчны асуулга, өөрийн үнэлгээ зэрэг санал асуулга авч дүнг нэгтгэн ажиллалаа. Мөн ахлах дунд ангийн тус бүр 8 сурагчдтай фокус ярилцлага хийлээ. Өвөрхангай аймгийн онцгой байдлын газар, БШУГ, Насан туршийн суралцахуйн төвөөс хамтран зохион байгуулж байгаа What3word апп-ыг иргэд олон нийт, албан хаагч, сурагчдад таниулах, сурталчлах ажилд ЕБС-ийн өсвөрийн аврагч клубын сурагчид нэгдэн орж ажиллаж байна. Эхний ээлжинд өсвөрийн аврагч клубын сурагчдад тухайн хаяг байршил заагч апп-ны ач холбогдол, хэрхэн ашиглах талаар мэдээлэл өгч түүний дараа ЕБС-ийн нийт багш, ажилчдын утсанд апп-ыг суулгах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит “Хүрэл тулга-2024” шүлгийн уралдааныг 2 насны ангилалаар зохион байгууллаа. Уралдааныг 3 үе шаттай зохион байгуулж, оролцогч 10 сурагч өөрийн зохион бичсэн шүлгээ сонирхуулж, шилдгүүдээ шалгарууллаа. Монгол Улсын Засгийн газрын А/57 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын  А/25 дугаар захирамж жил бүрийн 11-р сарын 01-ний өдрөөс 05-р сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа  зохион байгуулахыг хориглосон талаарх мэдээллийг иргэд, олон нийт, эцэг эх асран хамгаалагч, уралдаанч хүүхдүүдэд мэдээлэх ажлыг сумын ЗДТГ-ын нийгмийн бодлогын мэргэжилтэн Ц.Сайнбилэгтэй хамтран хийлээ. Сурагчдын спортоор хөгжүүлэх, биеийн эрүүл мэндийг дэмжих, багийн үйл ажиллагаагаар суралцах үйлийг нь дэмжих зорилгоор 6-9, 10-12-дугаар ангийн сурагчдын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага: Аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/118 дугаар захирамжаар зудын гамшигтай тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин холбогдуулан малчин өрхийн хүүхдүүдэд хүүхэд хөдөө явахдаа машины бүрэн бүтэн байдлыг хангаж хүүхэд тээвэрлэх, цэцэрлэгтээ ирж явахдаа дулаан хувцас ороолт малгай бээлий зэрэг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж зөвлөмжийг пэйж хуудас, бүлгүүдийн групп чатаар дамжуулан ажилласан. Хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, эцэг эх, багшийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдийг гараас гарт өгч, хамгаалъя” гэсэн уриаг дэвшүүлж тус уриан дор өглөө хүүхдийг хүлээн авах болон таралтын үед аюулгүйгээр хүүхдийг хүлээлгэн өгөх, дулаан хувцаслах зэрэгт хяналт ажиллаж байна. "УГИЙН БИЧИГ ХӨТЛӨЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЯН"-ны хүрээнд Цэцэрлэгийн 22 багш, ажилчид, 114 эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт угийн бичгийн зөвлөмжийг боловсруулан хүргэж ажилаллаа. Угийн бичгийг Манай хамт олон 96% хөтөлсөн байна. Өрх бүр угийн бичгээ хөтлөхийг УРИАЛЖ нөлөөллийн аян зохион байгуулж ажиллаж байна. Мөн уламжлалт баяр “Цагаан сар”-ын тухай мэдээллийг өгч золгох ёс, ахмад настнаа хүндлэх зэрэг мэндлэх хүндлэх ёсоос суралцаж байна. Энэ сард хүүхдүүдэд уламжлалт шагайн наадгайн төрлүүдийг танилцуулж тоглуулж сургах, ёс заншил, ахуйн соёлыг түгээн дэлгэрүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Бэлтгэл бүлгийн хүүхдүүд монгол ардын  тоглоом бөгж нийлүүлэх зэрэг тоглоомыг зааж өгсөн. Энэхүү  наадгай нь юмыг гярхай ажиглах чадвар, олон талаас эргэцүүлэн бодох, ой тогтоолт, уйгагүй оролдлогыг сайжруулдаг бөгөөд бүх насны хүмүүс тоглоход тохиромжтой юм. Халдвар хамгааллын дэглэм, хүүхдүүдийн хоолойг өглөө  сода, давсны уусмалаар зайлуулж, Агааржуулалтыг 2 цаг тутамд 15 минут агааржуулан халдвар хамгааллын дэглэмийг сахин ажиллаж байна.

Соёлын төв:  Өвөрхангай аймагт болсон Шашин урлагийн цэнгүүнд Нарийнтээл сумаас 4 уртын дуучин оролцлоо. Номын сан 7 уншигчийн эрх сунгаж 98 ирэгсдэд 96 ширхэг ном олгож үйлчилсэн. Лавлагаа ном зүйн ажлыг 5 уншигчдад үзүүлж, 3 татгалзлыг бүртгэж ажиллсасан. 274 төрлийн 547 ширхэг ном Lib4U программд оруулсан.”Нэг өрх-нэг угийн бичиг” уралдааны хүрээнд танхимын 7 удаа явуулж, угийн бичиг хөтлөх зөвлөмж, заавар, ном, гарын авлагаар үзэсгэлэн уншлагын танхимаар 3 удаа, цахимаар 3 удаа гаргасан. Үзэсгэлэнгийн хандалт түгээлтийн тоо 2960, танхимаар 126 иргэн хамрагдсан. Угийн бичиг хөтөлсөн иргэнийг алдаршуулах 1 контентийн хандалт түгээлт 3313, сумын Засаг даргын мэндчилгээг байгууллагын фэйж хаяг болон Эрдэнийн эрэлд цахимаар байршуулсан. Мөн газрын мэйл хаяг руу явуулсан. Мөн шилдэг угийн бичигтэн 2 өрхийг шалгаруулж материалыг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт цахимаар илгээсэн. Нэг өрх-нэг угийн бичиг уралдааны тайланг гаргаж СУГ-ын цахим хаягаар илгээж цаасаар хүргүүлсэн.

Иргэний бүртгэл: Төрөлт-1, нас баралт-3, гэрлэлт 1, лавлагаа – 23, иргэний үнэмлэх -23, шилжин ирсэн 1, шинэчилсэн бүртгэл 7, гэрчилгээ дахин олголт 3 тус тус бүртгэсэн байна.

1.2

 

  Шинэлэг ажил

 

                                                                          -

 

1.3

Тулгамдсан болон хоцорч буй ажил.

Эрүүл мэндийн төв: Эмнэлгийн  цагаан хэрэглэл болон ор гудас, хөгжлийг солих шаардлагатай байна.

 

1.4

Хариуцлага, хяналт, хэрэгжилтийн хүрээнд

Байгаль орчин: Зөрчлийн хэргийг шийдвэрлэж, 1 иргэнийг  хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, нөхөн төлбөрийг төлүүлж арга хэмжээ авсан. Нэг иргэний зөрчлийн хэргийн материалыг прокурорт хүргүүлж хүлээн авхаас татгалзаж хэрэгсэхгүй болгосон.

 

1.5

Дээд шатны байгууллагад шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн ажлын санал

  

                                                                         -

Д/д

Хоёр. Сарын ажил  (чиглэлээр)

Хэрэгжилт, үр дүн

 

2.1

 

Засаглалын бодлогыг хэрэгжүүлэх

ИТХ-ын зөвлөлийн хуралдааныг 02 дугаар сарын 13 –ний өдөр зохион байгуулж ээлжит 16 дугаар хуралдааны тов тогтоох, хороодын хуваарь хүргэх, ИТХ –ын ээлжит 16 дугаар хуралдааныг 02.28 нд хуралдуулах бэлтгэл ажил хангаж хуралдааныг зохион байгуулж ажилласан. 2023 оны ИТХ-ын материал болох Зөвлөл, Хороодын материал, Тогтоол, Захирамж, тушаал, Ирсэн, явсан бичиг тоот зэрэг холбогдох баримт бичгүүдийг архивлах, цахим болон цаасан хэлбэрээр архивын нэгж үүсгэж бэлтгэх ажлыг хэрэгжүүлсэн. Иргэдийн хурлын санаачлагаар засвар үйлчилгээ хийгдсэн “Цагаан-овоо” иргэний танхим тохижуулах Хурлын ажлын албаны байрыг нүүлгэн шилжүүлэх, ээлжит хуралдаанд бэлтгэх ажлыг хэрэгжүүлсэн.

 

2.2

Удирдлага, зохион байгуулалт, захиргааны байгууллагын үйл ажиллагаа

Засаг даргын Тамгын газраас ЭМТ-ийн албан хаагч,  Ерөнхий  боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд угийн бичгийн  сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Сургалт хэлэлцүүлэгт нийт 46 иргэн,  сурагч хамрагдсан байна.

Засаг даргын Тамгын газрын сул орон тоо, мэргэжилтнүүдийг арга зүйгээр хангахгүй, иргэдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх соёл олон нийтийн ажил үйлчилгээ зохион байгуулах хөрөнгө санхүүгийн асуудал дутагдалтай байна.

 

2.3

Хөгжлийн төлөвлөлт, төсөв санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх

 

Сум орон нутгийн төлөвлөгөө 46,598,200, гүйцэтгэл нь 28,346,594.19 биелэлт 60,8 хувьтай явагдаж байна.

 

2.4

Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлэх

Газар тариалангийн үйлдвэрлэлийн хүрээнд

1.Нэгдсэн судалгааг холбогдох аймгийн мэргэжилтэнд хүргүүлсэн.

2.Аймаг,сумын аюулгүйн нөөцөөс малчин өрхөд олгосон өвс, тэжээлийн  судалгааг гаргаж холбогдох аймгийн мэргэжилтэнд хүргүүлсэн.

3.Дэлхийн банкны төслийн зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “дулааны аргаар  боловсруулсан хүчитгэсэн хорголжин тэжээлийн туршилтанд оролцох 5 малчин өрхийн судалгааг гаргаж  аймгийн холбогдох мэргэжилтэнд хүргүүлэн.

Хүнсни нөөцийн судалгааг 7 хоног бүрийн 1 дэх өдөр болгон хүнсний дэлгүүрүүдээс нөөцийн мэдээг авч нэгтгэн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хугацаанд хүргүүлэн ажиллаж байна.

Мал эмнэлэг: Тус сумын хил залгаа Баянхонгор аймгийн Өлзийт суманд хонины цэцэг өвчний шинж тэмдэг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр илэрсэн тул хил залгаа Баянтээг, Цагаан-Овоо багуудын малчин өрхүүдэд 2024 оны 02 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд тандалтыг 33 өрхийн 3499 хонинд хийхэд 8 өрхийн 52 малд шинж тэмдэг илэрч 3 өрхийн хониноос дээж авч аймгийн мал эмнэлгийн лабораторид хүргүүлэн ажилласан. Сумын төвөөс 70 км баруун урагшаа Баянтээг багийн Шар хад 45.6627529 101.286669 гэдэг газарт малын гоц халдварт хонины цэцэг өвчин мөн болох нь аймгийн мал эмнэлгийн ариун цэврийн лабораторийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 24-21 шинжилгээний хариугаар батлагдаж сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/29 тоот захирамжаар “Хорио цээрийн дэглэм” хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/29 тоот захирамжийн хавсралтаар хөдөлгөөнт эргүүлд гарах албан хаагчдын хуваарийг гаргаж ажилласан.  Сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/27 тоот “ Мал амьтны гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулах тухай” захирамжаар 3 ажлын хэсэг дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж байна. Мал эмнэлгийн нэгдсэн системд 53 өрхийн 6000 хонь төлөвлөж өгснөөс одоогоор 2,4-р багуудын 47 өрхийн 5481 хонь хамрагдаж гүйцэтгэл нь 90 хувьтай хийгдэж байна. Мөн хамгаалалтын бүс тогтоохоор нэмж 10000 тун вакцин авч мал эмнэлгийн нэгдсэн системд төлөвлөж өгснөөр  вакцинжуулалтанд гарахад бэлэн болоод байна.

Мал аж ахуй асуудал хариуцсан мэргэжилтэн: Том малын зүй хорогдолын мэдээг 7 хоног бүрийн 3 дахь авч байна. Том малын хорогдол Адуу-9, Үхэр-13, хонь 125, ямаа 282-т хүрээд байна. Мөн хонины цэцэг өвчний вакцинд явж малчдын малд вакцин хийлгүүлж байна.

 

 

2.5

 

Дэд бүтэц, бүтээн байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэх

2024 оны  02 дугаар сарын  байдлаар нийт 1  иргэний өргөдөл хүсэлт ирсэн байна. 1 иргэний газрыг үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлэн гэрчилгээ олгосон. 2024 оны  газрын төлбөрийн ноогдуулалтыг бүрэн үүсгэж газрын төлбөр 2 сарын байдлаар 199476 төгрөг орсон байна. Мөн Е-mongolia операторын системээр 1,2 дугаар сарын байдлаар нийт 234 үйлчилгээг үзүүлсэн. Үүнд: цэргийн бүртгэл, нийгмийн даатгал, гэх мэт лавлагаагаар иргэдэд үйлчилсэн байна. Мөн 2024 оныг Аймгийн ИТХ-аас “Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Зорилтот жилийн төлөвлөгөөг ажлын хэсгээрээ хуралдаж төсөл боловсруулан нэгтгэн саналаа ИТХ-д хүргүүлэн төлөвлөгөөгөө батлуулан ажилласан.

 

 

 

 

 

 

2.6

 

 

Нийгмийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх

Нийгмийн бодлогын мэргэжилтэн: Нэг өрх-Нэг угийн бичиг” арга хэмжээний хүрээнд дунд ахлах ангийн сурагчдын дунд Угийн бичиг хөтлөхийн ач холбогдол, угийн бичиглэл бичих, зураглал зурах сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж 32 хүүхэд хамрагдаж, бүлгээр ажиллуулан дадлага сургуулиалт хийлгэж ажилласан. Мөн what3words буюу 3 үгт хаягийг таниулах сургалтыг дунд, ахлах  ангийн сурагчдын дунд зохион байгуулж 48 хүүхэд хамрагдан, сургалтын явцад 18 хүүхэд утсандаа тус хаягийг суулгасан.

ЕБС-ийн 11 дүгээр ангийн сурагчид “Дээлтэй Монгол” өдөрлөгийг зохион байгуулж үндэсний шагай наадгайг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор 4 бэрх хаях, шагай няслах, шүүрэх, морь уралдуулах зэрэг  тэмцээн, багуудын дунд асуулт хариултын уралдааныг тус тус зохион байгуулж ангийн багш болон 16 хүүхэд хамрагдсан.                              

 

 

 

2.7

Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх

Сумын төвийн хогийн цэгийн хог хаягдлыг түрж тэгшлэх ажил хийгдсэн. Айл өрхийн хог хаягдыг сар бүрийн 15-ны дотор ачилт хийгдэж нэг удаагийн ачилтаар 15-18 рейс явагдаж байна. Сард айл өрхийн хог хаягдал 45-50 тонн хог хаягдлыг хогийн цэгт тээвэрлэж  байна.