ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 01 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 01 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

 

 

Д/д

Нэг. Сарын ажил  (төрлөөр)

 

Хэрэгжилт, үр дүн

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.1

 

 

 

 

 

 

 

 

 

Салбарын хүрээнд хийгдсэн ажил

 

  • Эрүүл мэндийн төв: 2024 оны 01-р сард нийт 142 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 49, төвийн дуудлага 93 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ.
  • Амбулаториор 616 хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 75 хүн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна.
  • 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай 5 хүнийг илгээсэн.
  • Хоног болоогүй нас баралт байхгүй
  • Оношийн зөрүү гараагүй
  • Эмнэлгийн дотоод халдвар гараагүй
  • Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй
  • Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.
  • 0-3 насны 71 хүүхэд жинлэсэн.

Ерөнхий боловсролын сургууль: Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын багаас 01-р сард 2 суралцагчийн ар гэрт очиж хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ хийж, эцэг эх, асран хамгаалагчдад хүүхэд хүмүүжлийн эерэг арга, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, ярилцах хэрэгцээг нь хэрхэн хангах талаар мэдээлэл зөвлөгөө өгч ажиллалаа. ЕБС-ийн сурагчдад амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, зөв дадал хэвшилд сургах зорилготой “Амны хөндийн эрүүл ахуй” сургалт Өвөрхангай аймагт 01-р сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан. Тус сургалтанд ЕБС-ийн дотуур байрын багш хамрагдсан бөгөөд сургалтын агуулгаар дотуур байрын сурагчид, мөн бага, дунд ангийн сурагчдад мэдээллийг хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.  A plus аас зохион байгуулж байгаа 31 багш удирдах ажилтан 61 төрлийн  сургалтанд хамрагдлаа.  2024 оны 1-р сарын 24-27-ны өдрүүдэд Улсын төрөлжсөн олимпиадын 2-ын даваанд аймгийн 32 ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид оюун ухаан, мэдлэг чадвараараа өрсөлдлөө. Манай  сургуулийн багш сурагчид 10 судлагдахуун 40 төрөлд амжилттай оролцлоо. түүхийн хичээлээр сурагчийн төрөлд б. хулансор дэд байранд шалгарч улсын олимпиадад оролцох эрхээр, орос хэлний хичээлээр сурагчийн төрөлд  Б. Хулан-сор 86% ийн гүйцэтгэлтэй тусгай байранд шалгарч улсын олимпиадад оролцох эрх, газар зүй хичээлээр тавдугаар байр, физикийн хичээлээр зургаадугаар байр, биологийн хичээлээр зургаа дугаар байр тус тус шалгарсан.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага: Өвөрхангай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газраас 2024 оны 01 дүгээр сарын 18-19 ны өдрүүдэд зохион байгуулсан “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй”, “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” сургалтад эрхлэгч, арга зүйч, багш нар бүрэн хамрагдан сурч мэдсэн туршлага үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 91 дүгээр тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/170 дугаар тушаалд тус тус үндэслэн цахим платформд суурилан зохион байгуулагдах багшийн мэргэшлийн болон мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалтын модулиудыг Боловсролын ерөнхий газрын даргын 2022 оны есдүгээр сарын 21-ний өдрийн А/211 дугаар тушаалаар батлагдсан Багшийн модуль сургалтанд багш нар өөрийн хэрэгцээнд үндэслэн сонгон суралцан СӨББ хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүйн, Удирдах ажилтны хөгжлийг дэмжих гэсэн заалтуудыг сонгон Aplus платформ дээр сургалт зохион байгуулагдаж эрхлэгч, арга зүйч, багш нар бүрэн хамрагдаж амжилттай суралцаж 90% дээш үнлэгдэж батлаж авсан байна

Соёлын төв:  264 уншигч 54 ирэгсдэд 67 ширхэг ном олгож үйлчилсэн. Лавлагааг 6 хүнд өгсөн. Номын татгалзал 4-г бүртгэсэн. Номын сангийн программд 48 төрлийн 102 ширхэг ном оруулсан. Үндсэн хуулийн өдрийг угтаж шинэ үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар гарсан зөвлөмж мэдээллийг 8 цуврал мэдээлэл болгон өөрийн байгууллагын цахим хуудаст байрлуулан олон нийтэд түгээж ажилласан. Үндсэн хууль болон өөрчлөлтийн талаар гарсан 25 ширхэг номоор сэдэвчилсэн үзэсгэлэн гаргаж номын сангийн уншлагын танхимаар иргэдэд суртчилахад 23 хүн үзсэн. СУГ-аас зохионмбаыгуулсан угийн бичгийн аяны сургалтанд хамрагдсан Аймгийн хяналт шинжилгээ үнэлгээний шалгалтанд амжилттай хатгуулсан. Жилийн эцсийн статистик тайланг гаргаж хугацаанд нь СУГ-ын мэдээ хариуцсан мэргэжилтний цахим хаяг руу илгээж ажилласан. ОНХС-ийн хөрөнгөөр Номын санд дотор засвар тохижилтийн ажил хийгдэж 1 сарын 21 нд дууссан. 2023 оны жилийн эцсийн статистик дэдээ тайланг хугацаанд хүргүүлэн ажиллалаа.

Иргэний бүртгэл: Төрөлт-2, нас баралт-2, гэрлэлт 1, лавлагаа – 10, иргэний үнэмлэх -11, шилжилт, шинэчилсэн бүртгэл 9 тус тус бүртгэсэн байна.

 

1.2

 

 

          Шинэлэг ажил

 

Эрүүл мэндийн төв: СӨББ-ийн  хүүхдүүдэд ханиад томуу болон вирусын халдврт өвчний талаар болон амны хөндийн эрүүл ахуйн талаар сургалт хийсэн. Сургалтанд нийт 20-30 хүүхэд хамрагдсан.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага: Тус цэцэрлэгийн түүхт 60 жилийн ойд зориулж багш ажилчдын санал хүсэлтийг авч 60 ажлыг төлөвлөн мөн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, стратеги төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.               

 

1.3

Тулгамдсан болон хоцорч буй ажил.

 Эрүүл мэндийн төв: Эмнэлгийн  цагаан хэрэглэл болон ор гудас, хөгжлийг солих шаардлагатай байна.

 

1.4

Хариуцлага, хяналт, хэрэгжилтийн хүрээнд

Эрүүл мэндийн төв: Жирэмсний хяналтанд нийт-1 эмэгтэй байна. 09 -р сард шинээр эхний 03 сартай хяналтанд орсон 1 эмэгтэй байна. Товлолын вакцинжуулалтад 50 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажиллаж байна. ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд Улирлын чанартай  халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийг  хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 25, хандалтын тоо- 76 байна.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага: Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал дээр хяналтыг тавихад: Манай байгууллага нь их засварын ажил  хийгдсэн учир харьцангуй хөдөлмөрийн аюулгүй байдал ажиллагаа орчны стандарт нийцсэн учир аюулгүй байдал сайн гэж дүгнэж байна. Харин хэрэглэж байгаа хэрэглэгч ашиглаж байгаа багш ажилчдын үйлдлээс хамааралтайг сануулан ажиллаж байна.

Санамж

-Тог цахилгаантай харьцахдаа нойтон чийгтэй гар болон эд зүйлс хүргэж болохгүй.

  • Хоол үйлдвэрлэл хийхдээ малгай, хувцас байнга өмсөж байхыг сануулах
  • Ажлын байран дээр гулгаж халтирахаас сэргийлэх
  • Ил халдаг ширмэн пелетика дээр түргэн гал авалцах эд зүйлс ойр байлгахгүй байх
  • Тогоонуудыг ашиглаагүй үед скателыг байнга буулгаж цахилгаан гүйдлийг салгаж байх
  • Багш ажилчдын анхааралд
  • Утас, компьютерын  цэнэглэгчийг залгахдаа  хүүхэд хүрэхгүй газар мөн салгахдаа залгуурыг бүрэн салгаж хүүхэд хүрэхгүй газар тавих
  • Хүүхдийг тараагүй үед тоос сорогч залгахгүй байх мөн цэвэрлэгээг хийхгүй байх
  • Ангийн тавиурыг хөдөлгөөн байрлуулах, бэхлэх, мөн булангийн хамгаалалт наах
  • Эмийн санг 1.50-1.80 хооронд тогтоох

Санамж зөвлөмжийг боловсруулан ажилласан.

 

1.5

Дээд шатны байгууллагад шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн ажлын санал

  

Д/д

Хоёр. Сарын ажил  (чиглэлээр)

Хэрэгжилт, үр дүн

 

2.1

 

 

Засаглалын бодлогыг хэрэгжүүлэх

Мал эмнэлгийн тасаг:  Зах зээлд борлуулах махны судалгааг гарган аймгийн Мал эмнэлгийн тасагт хүргүүлэн ажилласан. Зээрийн сүргийн шилжилт хөдөлгөөн суманд дайран өнгөрч шарга багийн нутан дэвсгэрт 2 зээр үхсэн гэх дуудлагийн дагуу очиж үхсэн зээрээс дээж авч мал эмнэлгийн газар хүргүүлэн ажиллаж тус дээжнээс шүлхий өвчин илэрч Сумын засаг даргын захирамжаар ажлын хэсэг гарч зээрийн сүргийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж үхсэн зээрийн ойролцоох газрын малчин өрхүүдээр тандалт хийсэн.

1.ИТХ-ын зөвлөлийн хуралдааныг зохион байгуулж, 2024 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулах санал авах,  ээлжит 16-дугаар хуралдааны тов тогтоох, хороодын хуваарь хүргэх, ИТХ–ын ээлжит 16-дугаар хуралдааны бэлтгэл ажил хангахаар ажиллаж байна.

2.Урд оны ИТХ-ын материал, Зөвлөл, хороодын мөтериал, Тогтоол, Захирамж, тушаал, ирсэн, явсан бичиг тоот зэрэг холбогдох баримт бичгүүдийг архивын нэгж үүсгэн цахим болон цаасан хэлбэрээр бэлтгэх.

3.2023 оны үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын ажлын албаны хяналт үнэлгээнд хамрагдах, чадавхжуулах сургалтанд 01.22-24-ний өдрүүдэд хамрагдаж ажилласан.

4.2024 онд хэрэгжүүлэх гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байна.

 

2.2

Удирдлага, зохион байгуулалт, захиргааны байгууллагын үйл ажиллагаа

Засаг даргын Тамгын газрын ажилчдад Хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах тухай, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн аргачлал загвар батлах тухай 98 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах тухай сургалтуудыг  зохион байгуулж ажилласан.

Засаг даргын Тамгын газрын сул орон тоо, мэргэжилтнүүдийг арга зүйгээр хангахгүй, иргэдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх соёл олон нийтийн ажил үйлчилгээ зохион байгуулах хөрөнгө санхүүгийн асуудал дутагдалтай байна.

 

2.3

Хөгжлийн төлөвлөлт, төсөв санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх

Сум орон нутгийн төлөвлөгөө 48,939,800, гүйцэтгэл нь 39,283,984.09, биелэлт 82,4 хувьтай явагдаж байна.

 

2.4

Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлэх

Газар тариалангийн үйлдвэрлэлийн хүрээнд

  1. Нэгдсэн судалгааг холбогдох аймгийн мэргэжилтэнд хүргүүлсэн.
  2. А499 дугаар судалгааг гаргаж аймгийн холбогдох мэргэжилтэнд хүргүүлсэн.
  3. Өвс, тэжээлийн нөөцийн мэдээг холбогдох аймгийн мэргэжилтэнд хүргүүлсэн.

Мал эмнэлэг: Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг цаг тухайд нь төлөвлөж дуусгасан. Шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх 2024 оны төлөвлөгөөг урьдчилсан байдлаар мал эмнэлгийн газар хүргүүлсэн.

Мал аж ахуй асуудал хариуцсан мэргэжилтэн: Улсын 1, аймгийн 6 аваргын материалыг бүрдүүлж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт хүргүүлсэн. 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулсан.

 

2.5

Дэд бүтэц, бүтээн байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэх

2024 оны  01 сарын  байдлаар нийт 1  иргэний өргөдөл хүсэлт ирсэн байна. Жилийн эцсийн тайлан мэдээг гарган ГХБХБГазарт хүргүүлсэн. 2024 оны газрын төлбөрийн ноогдуулалтыг хийж нэхэмжлэхийг хугацаанд нь 100 хувь үүсгэсэн. Нэгдүгээр сарын байдлаар  газрын төлбөр 17640 төгрөг орсон байна. Мөн 2024 онд сумын төвийн шинэчлэл хийгдэхээр улсын төсөвт 6 тэр бум төгрөг төсөвлөгдөж  ГХБХБГазраас ажлын хэсэг Барилгын хэлтэсийн дарга, аймгийн ерөнхий архитектур нар ирж газар дээр нь танилцан шугам сүлжээний трасын ажил хийгдэх, зураг төсөв хийлгэхээр зургийн даалгавар боловсруулсан. 

 

 

 

 

 

2.6

 

 

Нийгмийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх

Нийгмийн бодлогын мэргэжилтэн: Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, үе үеийн төгсөгчдийн уялдаа холбоог сайжруулах, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг дөрвөн төрөлт спортын тэмцээнийг  волейбол, холимог волейбол, олс таталт, шатар, теннис төрлөөр 18-34 нас, 35-аас дээш насны ангилалаар зохион  Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, үе үеийн төгсөгчдын уялдаа холбоог сайжруулах, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг дөрвөн төрөлт спортын тэмцээнийг  волейбол, холимог волейбол, олс таталт, шатар, теннис төрлөөр 18-34 нас, 35-аас дээш насны ангилалаар зохион байгуулж, залуучуудын ангилалд 11 багийн 198 залуу, 35-аас дээш насанд 22 багийн 200 гаруй тамирчин оролцлоо. Мөн тэмцээний шилдэг довтлогч, холбогч, тэгш тоглогчдыг шалгаруулж урамшуулсан.  Тус арга хэмжээний зардалд 12,0 сая төгрөг зарцуулсан бөгөөд Засаг Даргын Тамгын газраас  3,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн ажилласан.

 

 

2.7

Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх