Эрдмийн баяр

2022-2023 оны хичээлийн жилд 9,12-р ангийг төгсөж буй сурагчдын “Эрдмийн баяр” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээнд сурагчдад баяр хүргэж сумын Засаг дарга Б.Сугар оролцож, аймаг, улсын чанартай олимпиадад амжилт гаргасан багш, сурагчдыг шагнаж урамшууллаа. Мөн ЕБС-ийн захиргаанаас суралцах үедээ урлаг, спорт, сурлагаараа бусдыгаа манлайлсан сурагчдыг үнэмлэх, энгэрийн тэмдэгээр шагналаа. Энэ жилийн хувьд 9 болон 12-р ангийг нийт 55 сурагчид төгссөн.