Хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт зохион байгуулагдав

Өвөрхангай аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2023 оны 04-р сарын 14-ний 05 дугаар удирдамжийн дагуу хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, хүний эрхийн асуудал хариуцсан иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, хүүхдийн эрх хамгааллын төвийн захирал, Үжин төвийн захирал Д.Ундраагаар ахлуулсан ажлын хэсэг суманд хүрэлцэн ирж сумын ГХУСАЗСЗ, хамтарсан баг, ЕБС-ийн ХХ-ын баг, дотуур байрын үйл ажиллагаа, стандартад хяналт хийх, зөвлөн туслах ажлыг гүйцэтгэж, иргэд төрийн албан хаагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт хийж хамтран ажиллалаа.