НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 12 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН
Д/д |
Нэг. Сарын ажил (төрлөөр) |
Хэрэгжилт, үр дүн
|
1.1 |
Салбарын хүрээнд хийгдсэн ажил
|
Эрүүл мэндийн төв: 2023 оны 12-р сард нийт 99 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 25, төвийн дуудлага 74 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ.
ЕБС: 2023 оны 12 сарын 18-28 хүртэлх 9 хоногийн хичээл цахимд шилжиж багш бүр Power point программ ашиглан цахим хичээл бэлтгэн, Google meet, Glass room программ ашиглан онлайн хичээл зохион байгуулан ажиллаж байна.Тухайн хичээлийн агуулгад тохируулан хийсэн жишиг даалгавруудыг боловсруулан сурагчдад хүргүүлсэн. Цахимаар хичээллэх хугацаанд 5-р ангид монгол хэл хичээлээр 13цаг, математик хичээлээр 9цаг, дүрслэх урлаг хичээлээр 4 цаг, хүн байгаль хичээлээр 3 цаг, хүн нийгэм хичээлээр 4 цаг, монгол ёс хүмүүжил хичээлээр 4 цаг, эрүүл мэнд хичээлээр 2 цаг, биеийн тамир хичээлээр 4 цаг, хөгжим хичээлээр 2 цаг, англи хэл хичээлээр 5 цаг, нийт 10 судагдахуунаар 50 цагийн хичээлийг, 4-р ангид монгол хэл хичээлээр 13цаг, математик хичээлээр 9цаг, дүрслэх урлаг хичээлээр 4 цаг, хүн байгаль хичээлээр 3 цаг, хүн нийгэм хичээлээр 1 цаг, монгол ёс хүмүүжил хичээлээр 4 цаг, эрүүл мэнд хичээлээр 2 цаг, биеийн тамир хичээлээр 4 цаг, хөгжим хичээлээр 2 цаг, англи хэл хичээлээр 5 цаг, нийт 10 судагдахуунаар 45 цагийн хичээлийг, 3-р ангид монгол хэл хичээлээр 13цаг, математик хичээлээр 9цаг, дүрслэх урлаг хичээлээр 4 цаг, хүн орчин хичээлээр 3 цаг, монгол ёс хүмүүжил хичээлээр 4 цаг, биеийн тамир хичээлээр 4 цаг, хөгжим хичээлээр 2 цаг, нийт 8 судагдахуунаар 42 цагийн хичээлийг, 2-р ангид монгол хэл хичээлээр 13цаг, математик хичээлээр 9цаг, дүрслэх урлаг хичээлээр 4 цаг, хүн орчин хичээлээр 3 цаг, монгол ёс хүмүүжил хичээлээр 4 цаг, биеийн тамир хичээлээр 4 цаг, хөгжим хичээлээр 2 цаг, нийт 8 судагдахуунаар 42 цагийн хичээлийг, 1-р ангид монгол хэл хичээлээр 13цаг, математик хичээлээр 9цаг, дүрслэх урлаг хичээлээр 3 цаг, хүн орчин хичээлээр 4 цаг, монгол ёс хүмүүжил хичээлээр 4 цаг, биеийн тамир хичээлээр 4 цаг, хөгжим хичээлээр 2 цаг, нийт 8 судагдахуунаар 40 цагийн хичээлийг заахаар төлөвлөн ажиллаж байна. |
1.2
|
Шинэлэг ажил
|
БАЯНТЭЭГ ЕБС: Нарийнтээл сумын Цагдаагийн байгууллага болон хүүхдийн байгууллагатай хамтран “Хүүхэд хамгаалал” аяны талаар эцэг эх болон багш ажилчид сурагчдад цагдаагийн ажилтан Дашзэвэг , НД-байцаагч Нямсүрэн,ХХАжилтан Сайнбилэг,СӨББ-ын багш Галсмаа нар сургалт явуулсан. 4,5 ангийнхан дунд алтан хонх тэмцээн явуулж мөн эцэг эхчүүдийн дунд танин мэдэхүйн ‘’АХА” тэмцээн явуулсан. . Соёлын төв: Аймгийн Соёл, Урлагийн газарт 2023 оны ажлаа дүгнүүлж 90,82 хувьтай дүгнүүлсэн. Эрүүл мэндийн төв: ЕБС-ын дунд ангийн сурагчид болон дотуур байрны хүүхдүүдэд гарын ариун цэврийн талаар амны хөндийн эрүүл ахуйн талаар сургалт хийсэн. Сургалтанд нийт 70-80н сурагчдад хамрагдсан. Мөн ЕБС-н сурагчдын эцэг эхчүүдэд 2023 онд ЭМТ-д бүртэгдсэн осол гэмтлийн тоон мэдээлэл болон урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл хүргэсэн. |
1.3 |
Тулгамдсан болон хоцорч буй ажил. |
Засаг даргын Тамгын газрын сул орон тоо, мэргэжилтнүүдийг арга зүйгээр хангахгүй, иргэдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх соёл олон нийтийн ажил үйлчилгээ зохион байгуулах хөрөнгө санхүүгийн асуудал дутагдалтай байна. Соёлын төв: Номын сан, хөгжим, ОНСТ-ын өрөөний засвар, тохижилтын ажил хүлээгдэж байна. БАЯНТЭЭГ ЕБС: ’Pearson English’’ “EDUTEN” хөтөлбөр нь англи хэлийг хоёрдогчоор суралцаж буй улс оронд тусгайлан зориулж олон улсын жишгээр боловсруулсан цахим болон танхимын сургалтын хосолсон хэлбэр бүхий сургалтын цогц хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөдөөгийн алслагдсан нөхцөлд сурагчид хичээл даалгавраа хийхэд стандартад нийцсэн гар утас болон data төхөөрөмж шаардлагатай байна. Эрүүл мэндийн төв: ЭМТ-ийн бохирын сан техникийг шинчилсэн. |
1.4 |
Хариуцлага, хяналт, хэрэгжилтийн хүрээнд |
Эрүүл мэндийн төв: Жирэмсний хяналтанд нийт-18 эмэгтэй байна. 12-р сард шинээр эхний 03 сартай хяналтанд 2 орсон байна. Товлолын вакцинжуулалтад 25 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажиллаж байна. ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд Улирлын чанартай халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 26 хандалтын тоо- 125 байна. Соёлын төв: Дээд газраас ирсэн 2 хариутай бичгийг шийдвэрлэсэн. БАЯНТЭЭГ ЕБС: Программ-т хичээл ба давтлага, хөгжүүлэх сургалтыг амжилттай зохион байгуулахын тулд ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, сурагчдыг хөгжүүлэх зорилготойгоор тогтмол хэрэгжүүлж заншсан. Илэрхийллийн болон өгүүлбэртэй бодлогын 7 хоногуудыг зохион байгуулж багш бүр ангидаа тухайн сэдвээр давтлага өгч давтлагын мөрөөр шалгалт авч үр дүн, ахицыг тооцон ажиллаж байна. Байгаль орчны байцаагч: Хууль бус ан агнуур хийсэн 2 иргэн нөхөн төлбөр болон торгууль хугацаанд нь төлөөгүй тул харьяалалын дагуу ШШГ газар т материлыг нь хүргүүлж шийдвэрлэсэн. Мал эмнэлэг: Шүлхийн вакцинжуулалтанд хяналт тавьж өрхийн эрүүл мэндийн дэвтэрийн бичилтийг 30 өрхөд хяналт хийж ажилласан. БАЯНТЭЭГ СӨББ: Орон нутгийн өмчийн газраас эд хөрөнгийн тооллого хийсэн. Тоолоогоор ашиглах хугацаа дууссан боловч дахин ашиглах боломжтой эд хөрөнгийг дахин үнэлэх, актлах албан даалгавар ирсний хүрээнд цаашид ашиглах боломжтой нийт 61 нэр төрлийн 6,148,367 төгрөгийн хөрөнгийг дахин үнэлэх санал хүргүүлээд байна. |
1.5 |
Дээд шатны байгууллагад шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн ажлын санал |
СӨББ: Дээд шатнаас ирүүлсэн бичиг баримтыг тухайн бүрд нь СӨББ-ын групп чат, мэдээллийн самбар зэрэгт байршуулан мэдээллийг хүргэн ажиллаж байна. Мөн Боловсролын ерөнхий хууль шинэчилсэн найруулгыг ЗАН, Багшийн туслах баг, Захиргаа аж ахуйн баг тус бүр бүлэг агуулгаар хуваарилан авч баг хамт олноороо хуулийг хэлэлцэж мэдлэг олгосон үр дүнтэй сургалтыг зохион байгуулсан.
|
Д/д |
Хоёр. Сарын ажил (чиглэлээр) |
Хэрэгжилт, үр дүн |
2.1 |
Засаглалын бодлогыг хэрэгжүүлэх |
1. Төрийн албан хаагчдын мэдээллийг шинэчилэн аймгийн төрийн албаны салбар зөвлөлд материалыг хүргүүлэх, Малчдын спортын өдөрлөг зохион байгуулах, ээлжит 14 дүгээр хуралдааны бэлтгэл ажил хангаж ажилласан. 2. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Малчдын олон төрөлт спортын өдөрлөг спортын 10 төрөлд 4-н багийн малчдаас бүрдсэн 128 тамирчин оролцож өрсөлдсөн. 3. ИТХ –ын ээлжит 14 дүгээр хуралдааныг 10.05 –ний өдөр зохион байгуулж 7 асуудал төлөвлөгдсөнөөс 6-н асуудал хэлэлцэж 4 асуудалд тогтоол гаргаж шийдвэрлэсэн байна. 4. 1,3,4 дүгээр Багийн Иргэдийн нийтийн хурлыг баг тус бүр дээр зохион байгуулж ажилласан. 5. Мөн 11.03 өдрийн Нийтийн сонсголыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна.
|
2.2 |
Удирдлага, зохион байгуулалт, захиргааны байгууллагын үйл ажиллагаа |
|
2.3 |
Хөгжлийн төлөвлөлт, төсөв санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх |
Сум орон нутгийн төлөвлөгөө 33,153,500 мянга, гүйцэтгэл нь 73,294,508 сая, биелэлт 221 хувьтай байна. |
2.4 |
Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлэх |
Газар тариалангийн үйлдвэрлэлийн хүрээнд 1.Өвөлжилтийн тайлан мэдээг гаргаж аймгийн хөдөө аж ахуйн газарт хүргүүлсэн. 2.Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилтот жилийн биелэлтийг гаргасан. 3.Мал, тэжээвэр амьтны тооллогод явсан. Мал эмнэлэг: Бумбат суварга, Бумбат-Ур мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд нийт 62 гэрчилгээг цахимаар бичсэнийг баталгаажуулалт хийж ажиллаж байна. Үүнд: адуу 109, үхэр 4, хонь 321, ямаа 185, мах 8944 кг, арьс 280 ширхэг тус тус бичигдсэн байна. Мөн цагдаагийн тасаг, Мал эмнэлэг хорио цээрийн хяналтын цэгтэй хамтран ажиллаж байна. Мал аж ахуй: Мал тооллого комисст орж өндөрхөмөг багт мал тооллогод явж малчны А дансийг малын тооллогын программд шивж оруулсан. Мөн жилийн эцсийн тайлан мэдээг хөтөлбөрийн биелэлтийг гаргаж ажилласан. |
2.5 |
Дэд бүтэц, бүтээн байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэх |
|
2.6 |
Нийгмийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх |
Газрын даамал: 2023 оны 12 сарын байдлаар нийт 15 иргэний өргөдөл хүсэлт ирсэнг шийдвэрлэсэн. 1 иргэн газраа худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн, 2023 онд газрын төлбөр 56.816.000 сая төгрөгийн төлөвлөгөөтэй газрын төлбөрийн ноогдуулалтыг бүрэн үүсгэж газрын төлбөр 12 сарын байдлаар 123.180.709 төгрөг орсон байна. Мөн аймгийн Засаг дарга гэрээ, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтүүд болон бусад хугацаатай тайлан мэдээг гарган өгсөн. Мөн киоск цахим үйлчилгээ үзүүлж эхэлсэнээс хойш нийт 645 үйлчилгээ, оператороор 378 үйлчилгээг үзүүлээд байна. Мөн 2023 оны тайлан мэдээг хугацаанд хүргүүлсэн. Иргэниий бүртгэл: Төрөлт 2, , шилжин ирсэн 2, шинэчилсэн бүртгэл 3 тус тус бүртгэсэн байна. Нийгмийн бодлого: Сумын Биеийн тамир спортыг хөгжүүлэх бодлого, Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сумын оны аварга шалгаруулах Шагайн харваа, 45-аас дээш насны иргэдийн дунд софт волейболын тэмцээнийг тус тус зохион байгуулав.Шагай харвааны тэмцээнд 5 багийн 40 тамирчин, Софт волейболын тэмцээнийг 2 насны ангилалаар зохион байгуулж 9 багийн 36 тамирчин оролцсныг ангилал тус бүрд эхний 3 байрыг эзлүүлж Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан Дээрх арга хэмжээнд 1135000 төгрөг зарцуулсан. Мөн дотуур байрны сурагчдын дунд Монголын уламжлалт “Шаагай наадгай”-г хөгжүүлэх зорилгоор шагай няслах, шүүрэх, морь уралдуулах зэрэг тэмцээнийг хүүхдүүдийн насны онцлогт тохируулан 4 насны ангилалаар зохион байгуулж 36 хүүхэд хамрагдсан. Төрөл тус бүрт эхний 3 байрыг эзлүүлж 100,000 төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнаж, шагайгаар наадахын ач холбогдолыг таниулан мэдээлэл хийсэн. Жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийлэл” сэдвийн хүрээнд анги удирдсан багш нар ангидаа сургалт зохион байгуулж 9-10 дүгээр ангийн 36, 3-5 ангийн 42 сурагч хамрагдсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг сурталчлах, хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хүүхдийн дуу хоолой үзэл бодлыг түгээн дэлгэрүүлэх эерэг хандлагыг төлөвшүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан уралдаанд 5 бичлэг ирснийг шалгаруулж эхний 3 байрыг эзлүүлж, Дурсамж хадгалуулан 135,0 төг, "Хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн видео контент"-ын уралдаанд 5 бичлэг ирсэн бөгөөд эхний 3 байрыг эзлүүлж, Дурсамж хадгалуулан мөгөн шагналаар шагнаж 150,0 төг, 3-5 дугаар ангийн сурагчдын дунд хүчирхийллийн эсрэг мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор гар зургийн уралдаан зохион байгуулж нийт 49 бүтээл ирсэн бөгөөд эхний 3 байрыг эзлүүлж, Дурсамж хадгалуулан мөнгөн шагналаар шагнаж 60,0 төгрөг тус тус зарцуулсан. |
2.7 |
Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх |
Байгаль орчны байцаагч: Сумын төвын хогийн цэгийн хашаа засварлах, хог хаягдлыг түрж тэгшилэх ажлыг “Имперо майнинг” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн боловч хогийн цэгийг түрж бусад ажлыг 2024 оны хавар хийхээр болсон. Нийтийн эзэмшил талбай, гол усны сав, ААНэгж, албан байгууллага, иргэдийн хашаа гудамж хороолол, орчны хог хаягдал бохирдолыг бууруулах чиглэлээр нийтийг хамарсан хог цэвэрлэх ажлыг гэсэн чиглэлд хэсэгчилэн 2 удаа зохион байгуулж нийт 46 тонн хог хаягдлыг цэвэрлэн нэгдсэн хог хаягдлын цэгт буулгаж, ландфилл аргаар хог хаягдлыг булшлах, хамрах талбайг багасгах ажлыг зохион байгуулж хог хаягдал дарж булах ажлыг гүйцэтгэсэн. Мөн хогын цэгийг түрж цэгцэлэх ажил 3 удаа хийгдсэн. Бүх нийтийн хамарсан их цэвэрлэгээ нэг удаагийн ачилтаар 18-22 тонн хог хаягдал цэвэрлэж ачилт хийж байна. Айл өрхийн хог хаяглдыг сар бүрийн 15-ны дотор ачилт хийгдэж нэг удаагийн ачилтаар 15-18 рейс явагдаж байна. Сард айл өрхийн хог хаягдал 45-50 тонн хог хаягдлыг хогын цэгт тээвэрлэн асгаж байна. |