СУМЫН ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ”ШАГАЙ ХАРВАА”-НЫ ТЭМЦЭЭН

СУМЫН ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ”ШАГАЙ ХАРВАА”-НЫ ТЭМЦЭЭН

2023.12.20                                                                                          

Сумын биеийн тамир спортыг хөгжүүлэх бодлого, сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Биеийн тамир спортын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, шагайн харвааг хөгжүүлэх түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан оны аварга шалгаруулах шагай харвааны  тэмцээнд 5 багийн 38 хүн оролцож цэц мэргэнээ сорилоо. Тэмцээнд оролцогчдын 21 буюу 55% хүүхэд, өсвөр үеийнхэн, 17 буюу 45 % нь насанд хүрэгчид байлаа.

Эхний 3 байрыг эзлүүлж шагнаж урамшуулсан. Үүнд:

Багийн харваанд:

  1. р байр: О.Энхтайван ахлагчтай баг, Өргөмжлөл,150,000 төг
  2. р байр: П.Адъяасүрэн ахлагчтай баг, Өргөмжлөл, 130,000 төг
  3. р байр: С.Бямбадорж ахлагчтай баг, Өргөмжлөл, 100,000 төг

Цуваа харваанд:

  1. р байр: Ч.Анар-Эрдэнэ, Өргөмжлөл, 50,000 төг
  2. р байр: Сугарсүрэн, Өргөмжлөл, 40,000 төг
  3. р байр: О.Энхтайван, Өргөмжлөл, 30,000 төгрөгөөр тус тус шагнагдсан.