Малжуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зохион явуулдаг малжуулах арга хэмжээг ХХҮГ-ын даргын захирамжын дагуу ажлын хэсэг суманд ирж ажиллан 200-гаас доош малтай 7 залуу малчинд буюу Өндөрхөмөг багаас-2, Шарга багаас-1, Баянтээг багаас-3, Цагаан-Овоо багаас-1 өрхүүд малжиж, нэг өрхөд 5 сая төгрөгийн буюу нийт 35 сая төгрөгийн өртөг бүхий 493 мал худалдан авч өгөн малжуулсан. Тухайн арга хэмжээ нь 3 жилийн хугацаанд 100% эргэн төлөгдөх нөхцөлтэй, хүүгүй зээл юм.