СОФТ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ СОФТ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023.12.25                                                                                        Цагаан-Овоо

Тус тэмцээнийг 45-54 нас, 55 ба түүнээс насны ангилалаар зохион байгуулсан бөгөөд 55 ба түүнээс дээш насны ангилалд 3 баг, 45-54 насны ангилалд 6 баг тамирчин оролцож   авьяас, авхаалж самбаагаа дайчлан амжилттай өрсөлдлөө.

Тус тэмцээний 55 ба түүнээс дээш насны ангилалд:

  1. р байранд:  Ц.Ганхуяг ахлагчтай баг тамирчид  Өргөмжлөл, 200,000 төгрөг
  2. р байранд: С.Даваасамба ахлагчтай баг тамирчид  Өргөмжлөл, 150,000 төгрөг
  3. р байранд  Ц.Энхжаргал ахлагчтай баг тамирчид Өргөмжлөл, 100,000 төгрөгөөр тус тус  шагнуулав.

Софт волейболын 45-54 насны ангилалд :

  1. р байранд: Б.Ичинноров ахлагчтай баг тамирчид  Өргөмжлөл, 200,000 төгрөг
  2. р байранд: Ц.Батнасан ахлагчтай баг тамирчид Өргөмжлөл, 150,000 төгрөг
  3. р байранд: Ж.Цэрэннадмид ахлагчтай баг тамирчид Өргөмжлөл, 100,000 төгрөгөөр тус тус шагнагдсан.