ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖИЙН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН СПОРТ, УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖИЙН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН СПОРТ, УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

 

2023.12.04

 

Тус  спорт, урлагын  арга хэмжээг 2023.12.01-нээс 2023.12.02-ны өдрүүдэд  зохион байгууллаа. Спортын арга хэмжээг волейбол, сагс, софт волейбол, дартс, теннис төрлөөр зохион байгуулж төрийн болон төрийн бус байгууллага, ХХК, ХК-ны төлөөлөлөөс бүрдсэн 8 багийн 216 /давхардсан тоогоор /тамирчин оролцсон.

Урлагын арга хэмжээ нь мэндчилгээ, ардын гоцлол дуу, зохиолын харилцаа дуу, уран уншлага, хамтлаг бүжиг гэсэн 5 төрлөөр зохион байгуулж 7 багийн  гишүүд амжилттай оролцов.

Дээрх  спорт, урлагын  нийлбэр дүнгээр  эхний 4 байрыг шалгаруулж шагнаж урамшуулав.

1-р байр: Баянтээг ХК  шалгарч Өргөмжлөл, 500,000 төгрөг

2-р байр: ЗДТГ шалгарч Өргөмжлөл, 400,000 төгрөг

3-р байр: Эрч хүч баг шалгарч Өргөмжлөл, 300,000 төгрөг

4-р байр :ЭМТ  шалгарч Өргөмжлөл, 200,000 төгрөгөөр тус тус шагнагдлаа.