СУМЫН ТӨВ БОЛОН БАЯНТЭЭГ БАГИЙН ГЭРЭЛТҮҮЛЭГИЙН ӨРГӨТГӨЛ , ЗАСВАР АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХИЙГДСЭН “СУМЫН ТӨВ БОЛОН БАЯНТЭЭГ БАГИЙН ГЭРЭЛТҮҮЛЭГИЙН ӨРГӨТГӨЛ , ЗАСВАР” АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ

“Сумын төв болон Баянтээг багийн гэрэлтүүлэгийн өргөтгөл, засвар” ажлыг хүлээн авах ажлын хэсэг нь Сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 23 -ны өдрийн А/193 тоот захирамжаар ажлын хэсгийн ахлагч Г.Наранхүү, гишүүд Ц.Сувд-эрдэнэ, Э.Мөнхбат, Д.Хатанбаатар, С.Цогтбаатар нар 5-хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажил хүлээн авах ажлын хэсэг нь 2023 оны 11 дүгээр сарын 23 -ны өдөр захиалагч, гүйцэтгэгчийн гэрээний дагуу ажлын ерөнхий болон тусгай нөхцөлд тусгагдсан шаардлагыг хангасан байдал, ашигласан материалын чанар болон ажлын гүйцэтгэлийн холбогдох баримтуудтай газар дээр нь танилцаж шалгахад Гуа-орд ХХК нь дараах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд: • Сумын төвд шинээр 12 ширхэг цамхагт гэрэл шинээр суурилуулсан • Баянтээг багийн төвд 10 ширхэг цамхагт гэрэл шинээр суурилуулсан • Сумын төвд 12 ширхэг гэрлийн толгой сольсон • Баянтээг багийн төвд 20 ширхэг гэрлийн толгой сольсон • Нийт 400 мерт кабел сольсон Шалгалтаар Гуа-орд ХХК нь уг ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн учир ажлийн хэсгийн гишүүдийн 100 хувийн саналаар хүлээж авахаар шийдвэрлэв.