Биеийн тамир спортын тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, сумын биеийн тамир спортыг хөгжүүлэх бодлого, Засгийн газар, аймаг, сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, “Эерэг хандлага-Эрүүл нийгэм” арга хэмжээг хэрэгжүүлэх иргэдийг чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж буй спортын арга хэмжээнд 5 гудамж хороололын 160 иргэн оролцлоо.Тус тэмцээн нь волейбол, софт волейбол, гар барилдаан, шагай няслах, шагай шүүрэх, модон барилдаан гэсэн 6 төрлөөр зохион байгуулж 1 төрөлд 1 иргэн оролцсноор иргэдийн оролцоог бүрэн хангаж ажилласан. Тэмцээнийг бага онооны системээр зохион байгуулсан бөгөөд Хайрхан хороолол 37 оноогоор 1-р байр, Таац 42, Цагаан-Овоо 42 оноогоор тус тус тэнцэж, медалийн чансаагаар Цагаан-овоо хороолол 2-р байр, Таац хороолол 3-р байранд орсон амжилт үзүүлсэн байна