Залуучуудын волейболын аварга шалгаруулах тэмцээн

Тус сумын харъяат болон тус суманд ажиллаж амьдарч буй 15-34 насны залуучуудын дунд эрэгтэй, эмэгтэй төрлөөр волейболын тэмцээнийг зохион байгуулж нийт 10 багийн 64 тамирчин оролцлоо. Тус тэмцээний эмэгтэй төрөлд 1-р байранд Ц.Наранзул ахлагчтай “Баянтээг баг”, 2-р байранд Ц.Лхагвадолгор ахлагчтай “Ирээдүй” баг, Т.Намуун ахлагчтай “Тээлийн залуус” баг᠂ эрэгтэй төрөлд 1-р байранд С.Мягмар-Очир ахлагчтай “Баянтээг залуус”, 2-р байранд Б.Дашням ахлагчтай “Баянтээг-1 баг”, Б.Бат-Оргил ахлагчтай “Хар азарганууд” баг шалгарлаа.