ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 09 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

 

НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 09 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

 

Д/д

Нэг. Сарын ажил  (төрлөөр)

 

Хэрэгжилт, үр дүн

 

 

1.1

 

Салбарын хүрээнд хийгдсэн ажил

 

  • Эрүүл мэндийн төв: 2023 оны 09-р сард нийт 80 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 19, төвийн дуудлага 61 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ. Амбулаториор 110 хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 42 хүн хэвтсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна.

2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай 5 хүнийг илгээсэн.

Хоног болоогүй нас баралт байхгүй

Оношийн зөрүү гараагүй

Эмнэлгийн дотоод халдвар гараагүй

Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй

Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.

0-3 насны 130 хүүхэд жинлэсэн.

ЕБСургууль: Сургууль орчмын бүсэд хүүхдийг аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “School police” эргүүлийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар ахлах бүлгийн 23 эцэг эхчүүд эргүүлд гаран ажилласан байна. Ерөнхий боловсролын сургуульд сурдаг хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын мэдээллийг шинэчлэн гаргаж, тэдний эцэг эх, асран хамгаалагч нартай холбогдож хүүхдийн одоогийн биеийн байдал, зовиур болоод сургуулийн орчинд анхаарвал зохистой асуудлыг тодруулан ажилласан. ЕБС-ийн сурагчид болон дотуур байрын сурагчдад тулгардаг гэнэтийн зүйлд туслах, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор 9-р сараас эхлэн “Анхны тусламжийн хайрцаг”-ийг байршуулан ажилласан. Одоогийн байдлаар тусламжийн хайрцагаар 16 сурагч өвчин намдаах эм, хурууны боолт, хоолойны үрэвсэл намдаах эм зэргийг ашиглан үйлчилгээ авсан байна. Шинэ хичээлийн жил эхэлснээс хойш хүүхдийн эрх, хамгааллын зөрчил 3 бүртгэгдсэн бөгөөд 1 зөрчлийн сумын хамтарсан баг руу шилжүүлэн ажиллаж байна. Үлдсэн 2 зөрчлийг ХХ 01 маягтаар бүртгэн авч, зөвлөгөө мэдээлэл өгч даруй шийдвэрлэсэн. Сумын ИТХ-аас ЕБС-ийн сурагчдын дунд “Хэлмэгдүүлэлт ба хор уршиг” сэдвээр зохион байгуулсан гар зургийн уралдаанд 10, эссэ бичлэгийн уралдаанд 7 сурагчдыг хамруулан ажилласан. Мөн дээрх сэдвээр ИТХ-ийн нарийн бичиг Ц.Цэвээнсүрэнгийн явуулсан танхимын сургалтанд 40 сурагчийг хамруулан хамтран ажилласан. ЕБС-ийн сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, хамт олонч уур амьсгал бүрдүүлэх, урлагийн гоо зүйн боловсрол олгох зорилгоор “Бидний аялгуу” урлагийн наадмыг амжилттай зохион байгуулсан. Наадамд 20 бүлгийн 440 гаруй сурагчид авьяас чадвар, мэдрэмж, гоо зүйгээрээ 2 өдрийн турш өрсөлдөж шилдэгүүдээ шалгаруулсан. Урлагийн наадам нь 7 төрлөөр явагдаж нийт 48 шагналт байрыг шалгаруулж шагнан урамшууллаа.  2023-2024 оны хичээлийн жилд бага анги нь нийт 10 багш 214 суралцагчтайгаар хичээл сургалтаа эхэллээ.

Бага ангийн 1-р улирлын хичээлийн хуваарийг гарган захирлаар баталгаажуулан мөрдөн ажиллаж байна.

“Нэгдүгээр ангийн сурагчтай ажиллах арга зүй” багшид арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтын хөтөлбөр цахим сургалтад багш М. Гандолгор, М. Гантуул, Ш. Батзаяа, Ш. Ууганбаяр нар хамрагдлаа.

 

“Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээний арга зүй” сургалтын хөтөлбөр цахим сургалтад багш М. Гандолгор, М. Гантуул, Ш. Батзаяа, Ш.Ууганбаяр нар хамрагдлаа.

Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээнд 1-р ангийн 48 сурагч хамрагдлаа.

.  10,11-р ангийн сонгон судлах хөтөлбөрийг  цахимаар хэрэгжүүлэхтэй холбоотой сурагчдаас хичээл сонголтыг 2023-09-15-ны өдөр хүртэл www.student.medle.mn системд 100%  бүртгэлээ.

2022-2023 оны хичээлийн жилийн статистик үзүүлэлтээр ЭЕШ, УШ, АДШ, сурлагын амжилтын дүн мэдээг нэгтгэн гаргаж анализ хийж ажиллаж байна.

2023 оны байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 23 багш шалгагдсанаас 9 багш амжилттай шалгагдаж гүйцэтгэлийн урамшуулал авах эрхээ нээлгэлээ.  Байгууллагын  гүйцэтгэлийн үнэлгээгээрээ 75.5% ийн гүйцэтгэлтэй шалгагдаж өмнөх жилээсээ 6% ахиулсан байна.

 БАЯНТЭЭГ СӨББайгууллага:  2023 оны 9 дүгээр  сарын 01- нээс хичээл сургалтыг 100 хувь танхимаар үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан ЦЭЦЭРЛЭГИЙН СУРГАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД МӨРДӨХ ЖУРАМ”-ын дагуу халдвар хамгааллын дүрэм журмыг баримтлан ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

  1. 2023-2024 оны хичээлийн жилд 2018-2022 оны  нийт 49 хүүхэд бүртгэгдсэн байна. Бүлгийн багш нар эцэг эхчүүдтэй  групп чат ашиглан зөвлөгөө зөвлөмжийг цаг тухай бүрт мэдээллэж “Гараас-Гарт” “Гэр-Цэцэрлэг-Гэр” гэсэн маршрутыг баримтлан хяналт тавьж ажиллаж байна.
  2. Эцэг эх, асран хамгаалагч, иргэд олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө зөвлөмжийг цахимаар хүргэж  ажиллаж байна.
  3. Өдөр бүр БСУГ-т шуурхай  мэдээг гарган цахимаар явуулж байна.
  4. Багш ажилчидад Боловсролын шинэчилсэн хуулийг танилцуулсан.
  5. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг ханган байгуллагын халаалт, цонх дулаалах, урсгал засварыг  хийж  ажилласан.

Соёлын төв: Соёлын хамтын ажиллагааны жилийн хүрээнд сумын ИТХ –тай хамтран соёлын явуулын үйлчилгээг Шарга 1-р багт зохион байгуулж урлагийн тоглолт, нүүдлийн номын сангаар үйлчилж, хөгжөөнт тэмцээн, үдэшлэгийн арга хэмжээг зохион байгуулахад 72 хүн оролцож давхардсан тоогоор 205 иргэн хамрагдсан.

Сургалт 3 удаа, үдэшлэг 1 удаа зохион байгуулагдаж 190 иргэн хамрагдсан. Кино 1 удаа гарахад 82 иргэн үзсэн.

Номын сан 12 уншигч 88 ирэгсэдэд 141 ш ном олгож үйлчилсэн. Оны эхнээс  өссөн дүнгээр 239 уншигч 1423 ирэгсэдэд 2092 ш ном олгож үйлчилсэн. Гэрээр 1006 ш ном, тахимаар 1086 ном олгосон. Номын сангийн программд 31 төрлийн 91 ш ном оруулж баркоджуулсан. Эхний 9 сарын байдлаар 1175 төрлийн 1878 ш ном Lib4U программд оруулсан.

 

1.2

 

 

          Шинэлэг ажил

 

ЗДТГ: “Нарийнтээлд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулж 9 төрлөөр 2 байгууллага, 15 иргэн үзэсгэлэнд оролцож шилдгүүдээ тодруулсан.

Соёлын төв: Ерөнхийлөгчийн зарлигаар зохион байгуулагддаг намрын номын баярыг Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн 90 насны ойн хүрээнд “Номын баяр-Номтой монгол” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Үүнд: 3 төрлийн тэмцээн, 3 удаагийн сургалт мэдээлэл хийгдэж 4 төрлийн номын үзэсгэлэн тавигдаж, Үлгэрээс үлгэрлэе чанга уншлага явагдсан. Шинэ болон сэдэвчилсэн номын 2 удаагийн үзэсгэлэнд давхардсан тоогоор 182 ш дэлгэгдэж  325 иргэн үзэж сонихрсон.

 

1.3

Тулгамдсан болон хоцорч буй ажил.

Засаг даргын Тамгын газрын сул орон тоо, мэргэжилтнүүдийг арга зүйгээр хангахгүй, иргэдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх соёл олон нийтийн ажил үйлчилгээ зохион байгуулах хөрөнгө санхүүгийн асуудал дутагдалтай байна.

 

1.4

Хариуцлага, хяналт, хэрэгжилтийн хүрээнд

Эрүүл мэндийн төв: Жирэмсний хяналтанд нийт-1 эмэгтэй байна. 09 -р сард шинээр эхний 03 сартай хяналтанд орсон 1 эмэгтэй байна. Товлолын вакцинжуулалтад 50 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажиллаж байна. ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд Улирлын чанартай  халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийг  хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 25,   хандалтын тоо- 76байна.

Соёлын төв: Дээд газраас ирсэн 2 хариутай бичгийг шийдвэрлэсэн.

 

1.5

 

Дээд шатны байгууллагад шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн ажлын санал

           

                                              

 

Д/д

Хоёр. Сарын ажил  (чиглэлээр)

Хэрэгжилт, үр дүн

 

2.1

 

 

Засаглалын бодлогыг хэрэгжүүлэх

Засаг даргын Тамгын газар болон төрийн байгууллагуудын эрх зүйн ажлын мэдээнд хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн санд байгаа эрх зүйн актын тоо 12860, хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн санг шинээр баяжуулсан эрх зүйн актын тоо 0, системчлэл хийсэн хууль тогтоомж 0, эрх зүйн мэдээллийн нэгдсэн системээс лавлагаа мэдээлэл өгсөн 5, хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн гар сангаас лавлагаа мэдээлэл өгсөн иргэд 0, байгууллага 0, зохион байгуулсан эрх зүйн /танхим, цахим/ сургалт 15,  үүнээс сургалт, /хэлэлцүүлэгт/ хамрагдсан хүний тоо 320,боловсруулсан гарын авлага, сургалт сурталчилгааны материал 240-ийг тараасан  байна. Мөн  бусад хэлбэрээр болон цахимаар 6 удаа постор оруулсан ба  хандалтын тоо 400, мэдээлэл хуваалцсан 18 хүн  байна.

 

 

2.2

Удирдлага, зохион байгуулалт, захиргааны байгууллагын үйл ажиллагаа

1.Засгийн газрын бүтээгдэхүүн хуваах гэрээтэй Тахь ресурс ХХК –ийн газрын тос, метан хийн хайгуулын үйл ажиллагаа явуулсан талбайг хүлээн авах Өвөрхангай аймгийн БОАЖГ,  Сумын ЗДТГ –ын БО мэргэжилтэн, Хяналтын Улсын байцаагч Г.Наранбаатар, ИТХ –н ажлын алба хамтарсан ажлын хэсэг хяналт тавьж шаардлагатай асуудлуудад дуу хоолой болж ажиллалаа.

2. ИТХ-ын зөвлөлийг хуралдуулах ажил зохион байгуулж ээлжит 14 дүгээр хуралдааны товыг тогтоох, ЕБС –ын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, Хүүхэд хөгжүүлэх бодлогын талаар хэлэлцэсэн.

3. ИТХ –ын ээлжит 14 дүгээр хуралдааныг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө боловсруулах, БЗ, БИНХ –ын зөвлөлтэй хамтран БИНХ зохион байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар бэлтгэл ажил хангаж байна.

 

2.3

Хөгжлийн төлөвлөлт, төсөв санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх

Сум орон нутгийн төлөвлөгөө 48,946,200 мянга, гүйцэтгэл нь 213,0 сая, биелэлт 100 хувьтай явагдаж байна.

 

2.4

Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлэх

Газар тариалангийн үйлдвэрлэлийн хүрээнд

1.Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай сумын Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн дугаар А/141 тоот захирамж гарч, хавсралтаар өвөлжилтийн төлөвлөгөөг гаргасан.

2.Ургац хураалтын явцын мэдээг авч аймгийн холбогдох мэргэжилтэд хүргүүлсэн.

3.Нарийнтээлд үйлдвэрлэв 2023 намрын ургацын баярын удирдамжийг боловсруулж зохион байгуулсан.

4.Тариалангийн нэгдсэн системд тариаланчдын тариалалт болон ургац хураалтын явцын мэдээг шивж ажиллаж байна.

Мал эмнэлэг: Сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн “Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах тухай” А/44 дугаар захирамжаар 3 ажлын хэсэг гарч дархлаажуулалтыг хийсэн. Үүнд “Бумбат суварга” мал эмнэлэг үйлчилгээний нэгж Шарга, Баянтээг багууд, “Бумбат-Ур” мал эмнэлэг үйлчилгээний нэгж Өндөр-Хөмөг, Цагаан-Овоо багуудыг тус тус хариуцан ажиллаж байна. Боомын вакциныг 1,2-р багуудын 206 өрхийн 2986 үхэр, 7 өрхийн 1774 хонь, 5 өрхийн 1394 ямаа, 3,4-р багуудын 112 өрхийн 3907 үхэр, 4 өрхийн 1006 хонь, 4 өрхийн 2045 ямаа нийт 13112 малд хийж гүйцэтгэл нь 97.85 хувьтай хийгдсэн байна. Галзуугийн вакциныг 1,2-р багуудын 84 өрхийн 1489 үхэр, 4 өрхийн 1227 хонь, 4 өрхийн 1254 ямаа, 3,4-р багуудын 27 өрхийн 1444 үхэр, 12 өрхийн 1109 хонь, 10 өрхийн 1846 ямаа нийт 8369 малд хийж гүйцэтгэл нь 98.46 хувьтай хийгдсэн. Шөвөг ярын вакциныг 1,2-р багуудын 94 өрхийн 7930 ишиг, 3,4-р багуудын 76 өрхийн 7875 ишиг нийт 15805 ишгэнд хийж гүйцэтгэл нь 98.78 хувьтай хийгдсэн байна. Дотрын халдварт хордлогын вакциныг 1,2-р багуудын 45 өрхийн 9933 хонь, 3,4-р багуудын 43 өрхийн 7884 хонь нийт 17817 малд хийж гүйцэтгэл нь 98.98 хувьтай хийгдсэн байна. Энтеробактериозын вакциныг 2 дугаар багийн 67 өрхийн 9558 хонь, 3,4-р багуудын 17 өрхийн 2806 хонь, 18 өрхийн 3822 ямаа нийт 16186 малд хийж гүйцэтгэл нь 97.50 хувьтай хийгдсэн байна. Дуут хавдарын вакциныг 1,2-р багуудын 12 өрхийн 200 үхэр, 3,4-р багуудын 7 өрхийн 200 үхэр нийт 400 малд хийж гүйцэтгэл нь 100 хувьтай хийгдсэн байна. Цусан халдвартын вакциныг 1,2-р багуудын 61 өрхийн 994 үхэр, 3,4-р багуудын 33 өрхийн 1950 үхэр нийт 2944 малд хийж гүйцэтгэл нь 98 хувьтай хийгдсэн байна. Сахуугийн вакциныг 3 дугаар багийн 6 өрхийн 100 унаганд хийж гүйцэтгэл нь 100 хувьтай хийгдсэн. Нийт сумын хэмжээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 6 төрлийн вакциныг 75700 малд төлөвлөж өгснөөс 74733 мал хийж гүйцэтгэл нь 98.72 хувьтай хийгдэж хяналт тавьж баталгаажуулалт хийж ажиллав. Сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн “Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/124 дүгээр захирамжаар 3 ажлын хэсэг гарч дархлаажуулалтыг хийсэн. Үүнд “Бумбат суварга” мал эмнэлэг үйлчилгээний нэгж Шарга, Баянтээг багууд, “Бумбат-Ур” мал эмнэлэг үйлчилгээний нэгж Өндөр-Хөмөг, Цагаан-Овоо багуудыг тус тус хариуцан ажиллаж байна. Бруцеллёзын дархлаажуулалтыг 1,2-р багуудын 151 өрхийн 10014 хурга, 162 өрхийн 11209 ишиг, 72 өрхийн 586 тугал, 3,4-р багуудын 153 өрхийн 6342 хурга, 158 өрхийн 9584 ишиг, 71 өрхийн 812 тугал нийт 39240 төлд хийхээр төлөвлөж өгснөөс гүйцэтгэл нь 38547 төлд хийж 98 хувьтай хийгдсэн байна.

 

2.5

Дэд бүтэц, бүтээн байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэх

 

 

 

 

 

 

2.6

 

 

Нийгмийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх

Иргэний бүртгэл: Төрөлт-3, нас баралт-1, шинэчилсэн бүртгэл – 1, лавлагаа – 8, иргэний үнэмлэх -14, шилжилт-5 тус тус бүртгэсэн байна.

Нийгмийн даатгал: Нийгмийн даатгалын шимтгэл 148524404,52 төгрөг, сайн дурын даатгалд 3000000 төгрөг, тэтгэмж 3107350 төгрөг, тэтгэвэрт 387900439 төгрөг

Газрын даамал: 2023 оны  09 сарын  байдлаар нийт 3  иргэний өргөдөл хүсэлт ирсэнг засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн. 1 иргэний газрыг үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлэн гэрчилгээ олгосон. 2023 онд газрын төлбөр 63 сая төгрөгийн төлөвлөгөөтэй  газрын төлбөрийн ноогдуулалтыг бүрэн үүсгэж газрын төлбөр 9 сарын байдлаар 89548181.0 төгрөг орсон байна. 8 дугаар сарын эхний арав хоногт 4 багт бэлчээрийн мониторингийн судалдаанд явж 14 цэгт хээрийн судалгаа хийж Simple point программд боловсруулалтыг хийж Газрын мониторингийн систем мэдээллийг оруулан тайланг хүргүүлсэн. 2024 оны иргэнд шинээр өмчлүүлэх газрыг ИТХ-аар оруулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

Мөн киоск цахим үйлчилгээ үзүүлж эхэлсэнээс хойш нийт 535 үйлчилгээ, оператороор 387 үйлчилгээг үзүүлээд байна.

Нийгмийн бодлогын мэргэжилтэн: Олон Улсын ахмадын баярыг угтан 4 төрөлт  /софт волейбол, 100 буудалт даам,  дартс, теннис / тэмцээнийг амжилттай зохион байгуулж 4 багийн 98  тамирчин оролцлоо. Насны байдлаар авч үзвэл эмэгтэй  55- 69 настай, эрэгтэй 61-80 насны ахмадууд байв. Мөн АХА танин мэдэхүйн тэмцээнийг багуудын дунд зохион байгуулав. Багийн нийлбэр дүнгээр Өндөр хөмөг баг 1-р байр, Цагаан-Овоо баг 2-р байранд шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан. Шагналын зардалд 410000 төгрөг зарцуулсан байна.

Хамтарсан баг шуурхай хурал хийж хүүхдийн эрхэд халдсан тухай иргэний гомдол мэдээлэл, хамтарсан багаас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар авч хэлэлцсэн болно.

 

 

2.7

Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх

Байгаль орчны байцаагч: Аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар, онги таац сав газрын захиргаатай хамтран уст цэгийн тооллого хийгдсэн. Байгаль орчны газраас эвдэрсэн газрын судалгаа хэмжилт хийгдэж нөхөн сэргээлтийн ажил хийхээр төлөвлөөд байна. Тахь ресурс ХАК-ны хайгуулын талбайг хүлээлгэн өгх ажлын хэсэгтэй хамтран тухайн аж ахуйн нэгжийн баянтээг 2 дугаар багт хийгдсэн талбайтай танилцаж тухайн газрыг хүлээн авсан.