ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 08 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

 

НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 08 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

 

Д/д

Нэг. Сарын ажил  (төрлөөр)

 

Хэрэгжилт, үр дүн

 

 

1.1

 

Салбарын хүрээнд хийгдсэн ажил

 

Эрүүл мэндийн төв: 2023 оны 08 -р сард нийт 101 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага  21, төвийн дуудлага  80 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ. Амбулаториор 210 хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 52 хүн хэвтсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна.

2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай 5 хүнийг илгээсэн.

Хоног болоогүй нас баралт байхгүй

Оношийн зөрүү гараагүй

Эмнэлгийн дотоод халдвар гараагүй

Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй

Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.

0-3 насны 130 хүүхэд жинлэсэн.

СӨББайгууллага:  Шинэ сэргэлтийн бодлого сэдэвт сургалтанд Эрхлэгч, Арга зүйч хамрагдсан. 2023-2024 оны хичээлийн жилийн багш нарын бага хуралд Эрхлэгч, арга зүйч, багш нар хамрагдсан. Улаанбаатар хотод эрхлэгч “Боловсролын шинэ сэргэлт СӨББ”-д сургалтад 24, 25-ны өдрүүдэд  хамрагдсан.

Байгаль орчны байцаагч: Бичил уурхайн 296 дугаар журмын хэрэгжилтийн хүрээнд 2019 онд Ашигт малтмал Газрын тосны газраас гарсан дүгнэлтийг үндэслэн 2023 онд Бичил уурхайн иргэдийн нөхөрлөлүүд техникийн  нөхөн сэргээлтийн ажил явагдаж байна. Мөн “Имперо майнинг” ХХК үйл ажиллагаатай тогтмол танилцаж хяналт тавин ажиллаж байна. Баянтээг 2 дугаар багт улсын төсвөөр хийгдэж байгаа “Усны барилга”ХХК ажлын явцтай танилцаж хяналт шалгалтийг үргэжлүүлэн хийж байна.

 

1.2

 

 

          Шинэлэг ажил

 

Байгаль орчны байцаагч: Нарийнтээл сумын Цагаан-Овоо 4 дүгээр багт "Имперо майнинг” ХХК нийгмийн хариуцлагийн хүрээнд иргэдийн ундны усны худаг 2 ширхэг шүүлтүүр тавьж уснаас дээж авч шинжилгээнд хамруулж, ундны усны худгийг автомат буюу ухаалаг болгож өсөх ажил хийгдсэн.

СӨББайгууллага: Хашааны хогоо цэвэрлэж, зэрлэгийг зулгааж ажилсан. Өвөрхангай аймгийн БОЭТ-д урьдчилан сэргийлэх үзлэгт 14 багш, ажилтан хамрагдсан.

2023-2024 оны хичээлийн жилийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор багш ажилчид гадна талбайн тоглоом, сүүдрэвч, худаг, зэргийг засаж янзлах, дрож, хивс угаах зэрэг бэлтгэл үйл ажиллагаагаа ханган ажиллаж байна.

 

1.3

Тулгамдсан болон хоцорч буй ажил.

Засаг даргын Тамгын газрын сул орон тоо, мэргэжилтнүүдийг арга зүйгээр хангахгүй, иргэдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх соёл олон нийтийн ажил үйлчилгээ зохион байгуулах хөрөнгө санхүүгийн асуудал дутагдалтай байна.

СӨББайгууллага:Байгууллагын их засварын үйл ажиллагаа дуусаагүйтэй холбоотойгоор цэцэрлэгийн хүүхэд хүлээн авах үйл ажиллагаа 10 хоногоор хойшилсон.

 

1.4

Хариуцлага, хяналт, хэрэгжилтийн хүрээнд

Байгаль орчны байцаагч: Нарийнтээл сумын Шарга 1 дүгээр багийн нутгаас Р.Мягмарбаатар, Ж.Ариунболд нар нь хууль бусаар зөвшөөрөлгүй тарвага агнаж явсаныг илэрүүлэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийдсэн. Нийт 5 ширхэг тарвага агнасан байсныг Зоноз судлалын төвд шинжилгээнд оруулхаар шийлжүүлсэн.

Эрүүл мэндийн төв: Жирэмсний хяналтанд нийт-1 эмэгтэй байна. 08 -р сард шинээр эхний 03 сартай хяналтанд орсон 1 эмэгтэй байна.

Товлолын вакцинжуулалтад 57 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажиллаж байна. ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд Улирлын чанартай  халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийг  хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 25,хандалтын тоо-76  байна.

 

1.5

 

Дээд шатны байгууллагад шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн ажлын санал

           

Хууль бусаар газрын хэвлий хөндөж Ашигт малтмал олборлож байсан тус сумын Баянтээг 2 дугаар багийн иргэнийг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

                                              

 

Д/д

Хоёр. Сарын ажил  (чиглэлээр)

Хэрэгжилт, үр дүн

 

2.1

 

 

Засаглалын бодлогыг хэрэгжүүлэх

Засаг даргын Тамгын газар болон төрийн байгууллагуудын эрх зүйн ажлын мэдээнд хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн санд байгаа эрх зүйн актын тоо 12582, хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн санг шинээр баяжуулсан эрх зүйн актын тоо 0, системчлэл хийсэн хууль тогтоомж 0, эрх зүйн мэдээллийн нэгдсэн системээс лавлагаа мэдээлэл өгсөн 3, хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн гар сангаас лавлагаа мэдээлэл өгсөн иргэд 0, байгууллага 0, зохион байгуулсан эрх зүйн /танхим, цахим/ сургалт 22,  үүнээс сургалт, /хэлэлцүүлэгт/ хамрагдсан хүний тоо 874, зохион байгуулсан эрх зүйн сурталчилгаа 1, боловсруулсан гарын авлага, сургалт сурталчилгааны материал 425-ийг тараасан  байна. Мөн  бусад хэлбэрээр болон цахимаар 14 удаа постор оруулсан ба  хандалтын тоо 1386, мэдээлэл хуваалцсан 15 хүн  байна.

 

 

2.2

Удирдлага, зохион байгуулалт, захиргааны байгууллагын үйл ажиллагаа

1.Улсын төсөвт хөрөнгөөр баригдаж байгаа Хүүхдийн цэцэрлэгийн барилга засварын ажилд ИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан С.Цогтбаатар төлөөлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг хяналт тавьж шаардлагатай асуудлуудад дуу хоолой болж ажиллалаа.

2. ИТХ-ын нийт төлөөлөгчид оролцсон урлагийн тоглолтыг Шарга 1-р багт зохион байгуулж иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, ИТХ-ын үйл ажиллагааг сурталчлах ажлыг зохион байгуулж ажиллан 130 орчим багийн иргэд, 80 орчим бусад харъяаллын иргэдийг хамруулсан ажлыг зохион байгуулсан.

3. 2024 онд ОНХС –аар хийгдэх ажлын иргэдээс авсан санал эрэмбэлсэн тогтоол, 2022, 2023 оны ИТХ-ын хяналтын болоод бусад холбогдох материалуудыг бэлтгэн Төрийн сангийн хяналтын ажлын хэсэгт хүргүүлэх, хяналт үнэлгээнд хамрагдах ажлыг ЗДТГ –тай хамтран зохион байгуулсан.

 

2.3

Хөгжлийн төлөвлөлт, төсөв санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх

Сум орон нутгийн төлөвлөгөө 43,886,200 мянга, гүйцэтгэл нь 37,0 сая, биелэлт 84,4 хувьтай явагдаж байна.

 

2.4

Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлэх

Газар тариалангийн үйлдвэрлэлийн хүрээнд

1.Тариалалтын мэдээг өрх бүрээр авч холбогдох албан тушаалтад хүргүүлсэн.

2.Тариаланчдад хортон шавьж устгалын уусмалын хэрэглэх норм, хэрэглэх зааварчилгааг өгсөн.

3.Хүнсний ногооны үрийн мөнгийг  тариаланчдаас хурааж аймгийн  холбогдох албан тушаалтад хүргүүлсэн. Тариаланг нэгдсэн системд шинээр тариалан эрхэлж буй тариалан эрхлэгчдийг бүртгэлжүүлсэн.

Мал эмнэлэг: Сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Мал, амьтны гоц халдварт бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай вакцинжуулалтыг зохион байгуулах тухай” А/93 дугаар захирамжаар 3 ажлын хэсэг гарч дархлаажуулалтыг хийсэн. Үүнд “Бумбат суварга” мал эмнэлэг үйлчилгээний нэгж Шарга, Баянтээг багуудын бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг 356 өрхийн 13491 хурга, 361 өрхийн 15122 ишиг нийт 28613 толгой төл малд хийсэн. “Бумбат-Ур” мал эмнэлэг үйлчилгээний нэгж Өндөр-Хөмөг, Цагаан-Овоо багуудын бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг 336 өрхийн 8743 хурга, 357 өрхийн 13104 ишиг нийт 21847 толгой төл малд хийсэн. Сумын хэмжээнд 22234 хурга, 28226 ишиг нийт 50460 төл мал дархлаажуулалтанд хамрагдаж гүйцэтгэл 97.8 хувьтай хийгдэж хяналт тавьж баталгаажуулалт хийж ажиллав. Бог малын мялзангийн вакцинжуулалтанд хяналт тавьж өрхийн эрүүл мэндийн дэвтэрийн бичилтийг 30 өрхөд хяналт хийж ажилласан.

 

2.5

Дэд бүтэц, бүтээн байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэх

СӨББайгууллага: Японы засгийн газрын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэгч  “ӨВ Аргуйт Эрдэнэ” ХХК-ны засварын ажил одоогийн байдлаар 90%-тай явагдаж байна. 9 сарын 10-нд засварын ажлыг дуусган ажлын комиссд хүлээлгэж өгөхөөр болсон байна. Худгийг дээвэрлэж, төмөрлөж засаж янзалсан.

 

 

 

 

 

2.6

 

 

Нийгмийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх

Иргэний бүртгэл: Төрөлт-3, нас баралт-1, шинэчилсэн бүртгэл – 6, лавлагаа – 8, гэрлэлт -1, иргэний үнэмлэх -14 тус тус бүртгэсэн байна.

Нийгмийн даатгал: Нийгмийн даатгалын шимтгэл 34.000.000 төгрөг, сайн дурын даатгалд 537335 төгрөг, тэтгэмж 65.530.000 төгрөг, тэтгэвэрт 33517565 төгрөг, ажилгүйдэл 53516000 төгрөг

 

 

2.7

Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх

Байгаль орчны байцаагч: Хог хаягдлын чиглэлээр аж ахуй нэгж, албан байгууллага, иргэдийг гудамж, нийтийн эзэмшлийн талбайд 50-100 метрт орчны хог хаягдлын цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Хогийн цэгийн цэгцлэх буюу  түрж тэгшлэх ажил хийгдсэн.

СӨББайгууллага: Байгууллагын хэмжээнд 40 мод, бут сөөг,  18 цэцгийн мандал тарьж, арчилан ургуулсан байна.