ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 07 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

 

НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 07 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

 

Д/д

Нэг. Сарын ажил  (төрлөөр)

 

Хэрэгжилт, үр дүн

 

 

1.1

 

Салбарын хүрээнд хийгдсэн ажил

 

Соёлын төв: Соёлын хамтын ажиллагааны жилийн хүрээнд сумын ИТХ –тай хамтран соёлын явуулын үйлчилгээг Өндөр хөмөг 3-р багт зохион байгуулж урлагийн тоглолт, нүүдлийн номын сангаар үйлчилж, хөгжөөнт тэмцээн, үдэшлэгийн арга хэмжээг зохион байгуулахад 68 хүн оролцож давхардсан тоогоор 265 иргэн хамрагдсан. Сумын баяр наадмын нээлтийн тоглолтод 38 хүн оролцож 450 иргэн хамрагдсан. Цагаан-Овоо 4-р багийн өдөрлөгөөр хөгжөөнт тэмцээн, ардын дуу уртын дууны тэмцээн зохиогдлоо. Үдэшлэг цэнгүүн зохион байгуулав. Нийт 28 хүн оролцож 382 иргэн хамрагдсан. Номын сан 10 уншигч 50 ирэгсэдэд 80 ш ном олгож үйлчилсэн. Оны эхнээс  өссөн дүнгээр 226 уншигч 1326 ирэгсэдэд 1943 ш ном олгож үйлчилсэн. Гэрээр 9 ш ном, тахимаар 988 ш ном олгосон. Номын сангийн программд 54 төрлийн 145 ш ном оруулж баркоджуулсан. Эхний 7 сарын байдлаар 1107 төрлийн 1720 ш ном Lib4U программд оруулсан. 60 ш номтой нүүдлийн номын сангаар Өндөр хөмөг багийн иргэдэд үйлчиллээ. 8 иргэн шинээр карт нээлгэж ном авч,11 ирэгсэдэд 36 ном олгосон.

Эрүүл мэндийн төв: 2023 оны 07 -р сард нийт 78 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 38, төвийн дуудлага    40 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ.  =Амбулаториор  256 хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 77 хүн хэвтсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна. 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай 10 хүнийг илгээсэн.

Хоног болоогүй нас баралт байхгүй

Оношийн зөрүү гараагүй

Эмнэлгийн дотоод халдвар гараагүй

Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй

Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.

0-3 насны 120 хүүхэд жинлэсэн.

 

1.2

 

 

          Шинэлэг ажил

 

Монгол Улсын  Засгийн газрын 140, 141 дүгээр тогоолын хэрэгжилтийг хангаж төсвийн байгууллагуудын ажилчдын цалинг шинэчилж, Хүний нөөцийн системд цалингийн өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн.

 

1.3

Тулгамдсан болон хоцорч буй ажил.

Засаг даргын Тамгын газрын сул орон тоо, мэргэжилтнүүдийг арга зүйгээр хангахгүй, иргэдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх соёл олон нийтийн ажил үйлчилгээ зохион байгуулах хөрөнгө санхүүгийн асуудал дутагдалтай байна.

 

1.4

Хариуцлага, хяналт, хэрэгжилтийн хүрээнд

Байгаль орчны байцаагч: Баянтээг 2 дугаар багийн “Хараат-Яагаан” гэх газар хяналт шалгалт хийх хугацаанд Тус багшийн иргэн Д.Хатанбаатар нь хууль бусаар газрын хэвлийд халдаж байхад нь зогсоож цагдаагийн байгууллагад шилжүүлэв. Эрүүл мэндийн төв: Жирэмсний хяналтанд нийт-3 эмэгтэй байна. 07 -р сард шинээр эхний 03 сартай хяналтанд орсон 3 эмэгтэй байна. Товлолын вакцинжуулалтад 58 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажиллаж байна. ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд Улирлын чанартай  халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийг  хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 25,   хандалтын тоо-86 байна.

 

1.5

 

Дээд шатны байгууллагад шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн ажлын санал

                          -

Д/д

Хоёр. Сарын ажил  (чиглэлээр)

Хэрэгжилт, үр дүн

 

2.1

 

 

Засаглалын бодлогыг хэрэгжүүлэх

Засаг даргын Тамгын газар болон төрийн байгууллагуудын эрх зүйн ажлын мэдээнд хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн санд байгаа эрх зүйн актын тоо 12582, хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн санг шинээр баяжуулсан эрх зүйн актын тоо 0, системчлэл хийсэн хууль тогтоомж 0, эрх зүйн мэдээллийн нэгдсэн системээс лавлагаа мэдээлэл өгсөн 3, хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн гар сангаас лавлагаа мэдээлэл өгсөн иргэд 0, байгууллага 0, зохион байгуулсан эрх зүйн /танхим, цахим/ сургалт 22,  үүнээс сургалт, /хэлэлцүүлэгт/ хамрагдсан хүний тоо 874, зохион байгуулсан эрх зүйн сурталчилгаа 1, боловсруулсан гарын авлага, сургалт сурталчилгааны материал 425-ийг тараасан  байна. Мөн  бусад хэлбэрээр болон цахимаар 14 удаа постор оруулсан ба  хандалтын тоо 1386, мэдээлэл хуваалцсан 15 хүн  байна.

 

 

2.2

Удирдлага, зохион байгуулалт, захиргааны байгууллагын үйл ажиллагаа

1.Улсын болон Орон нутгийн төсөвт хөрөнгөөр баригдаж байгаа ажил Улсын болон Орон нутгийн төсөвт 391 сая төгрөгийн хөрөнгөөр баригдаж байгаа Баянтээг багийн Сэнжит орчимд Их булаг гэх газарт Хөв цөөрөм байгуулах ажилд ЗДТГ, БОХУБайцаагч Г.Наранбаатарын хамт ажлын явц, малчид иргэдийн оролцоог хэрхэн хангаж буй эсэхэд хяналт тавьж ажилласан. Тус ажлыг гүйцэтгэхээр “Усны барилга” ХХК тендерт ялснаар гүйцэтгэгчээр ирж ажиллаж байгаа.

2.Сумын ИТХ –ын ажлын алба ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдааныг зарлагдсан тов ёсоор 06.29 –ний өдөр зохион байгуулж хэлэлцэх асуудлын дараалалд тусгагдсан 9 асуудал нэмэлтээр 2 асуудал оруулж хэлэлцүүлсэн. 9 асуудлаар тогтоол гарч цаг үеэ олсон шийдвэрүүдээ гаргаж ажилласан.

3. ИТХ-ын нийт төлөөлөгчид оролцсон урлагийн тоглолтыг Өндөр-хөмөг 3-р багт зохион байгуулж иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, ИТХ-ын үйл ажиллагааг сурталчлах ажлыг зохион байгуулж ажиллан 180 орчим багийн иргэдийг хамруулсан.

4. 2024 онд ОНХС –аар хийгдэх ажлын иргэдээс авсан санал эрэмбэлсэн тогтоол холбогдох материалуудыг бэлтгэн Төрийн сангийн хэлтэст хүргүүлэх ажлыг зохион байгуулсан.

 

2.3

Хөгжлийн төлөвлөлт, төсөв санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх

Сум орон нутгийн төлөвлөгөө 38,986,000 мянга, гүйцэтгэл нь 32,6 сая, биелэлт 83,6 хувьтай байна. Улсын төсөв төлөвлөгөө 700,000 мянга, гүйцэтгэл 180,000 , биелэлт 25,7 хувьтай явагдаж байна.

 

2.4

Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлэх

Мал эмнэлэг: Сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Мал, амьтны гоц халдварт бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай вакцинжуулалтыг зохион байгуулах тухай” А/93 дугаар захирамжаар 3 ажлын хэсэг гарч дархлаажуулалтыг хийсэн. Үүнд “Бумбат суварга” мал эмнэлэг үйлчилгээний нэгж Шарга, Баянтээг багуудын бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг 356 өрхийн 13491 хурга, 361 өрхийн 15122 ишиг нийт 28613 толгой төл малд хийсэн. “Бумбат-Ур” мал эмнэлэг үйлчилгээний нэгж Өндөр-Хөмөг, Цагаан-Овоо багуудын бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг 336 өрхийн 8743 хурга, 357 өрхийн 13104 ишиг нийт 21847 толгой төл малд хийсэн. Сумын хэмжээнд 22234 хурга, 28226 ишиг нийт 50460 төл мал дархлаажуулалтанд хамрагдаж гүйцэтгэл 97.8 хувьтай хийгдэж хяналт тавьж баталгаажуулалт хийж ажиллав. Бог малын мялзангийн вакцинжуулалтанд хяналт тавьж өрхийн эрүүл мэндийн дэвтэрийн бичилтийг 30 өрхөд хяналт хийж ажилласан.

 

2.5

Дэд бүтэц, бүтээн байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэх

2023 оны  07 сарын  байдлаар нийт 5  иргэний өргөдөл хүсэлт ирсэнг Засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн. 2 иргэний газрыг үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлэн гэрчилгээ олгосон. 2023 онд газрын төлбөр 63 сая төгрөгийн төлөвлөгөөтэй  газрын төлбөрийн ноогдуулалтыг бүрэн үүсгэж газрын төлбөр 7 сарын байдлаар 55906393.0 төгрөг орсон байна. 8 дугаар сарын эхний арав хоногт бэлчээрийн мониторингийн судалдаанд явах бэлтгэл ажлыг хангаж ажлын хэсгийн захирамж гаргасан.
Мөнх киоск цахим үйлчилгээ үзүүлж эхэлсэнээс хойш нийт 506 үйлчилгээ, оператороор 359 үйлчилгээг үзүүлээд байна.

 

 

 

 

 

2.6

 

 

 

 

Нийгмийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх

Халамж: Нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.  5 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 03-ний өдрийн хооронд мод тарих арга хэмжээг зохион байгууллаа. Хөдөлмөр эрхэлдэггүй, хөдөлмөрийн насны 15 иргэнийг 10 өдөр ажиллуулж, түр ажлын байраар хангасан байна.   Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний өдрийн үйлчилгээнд 20 ахмад настныг хамруулж, 1260000 төгрөгний үйлчилгээг үзүүллээ.  2017 оны 11 дүгээр сараас хойш хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байсан өрхүүдийн хувийн хэрэгт хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулж, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг түдгэлзүүлсэн өрхийн дансны үлдэгдэл 112004 төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлээд байна.  ООТА-аар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ажил 2023.05.29-ний өдрөөс албан ёсоор эхэлсэн бөгөөд өрхийн жагсаалтын дагуу 12 өрхөөс судалгааг аван ажиллалаа.

Нийгмийн бодлогын мэргэжилтэн: 15-34 насны залуучуудын дунд эрэгтэй, эмэгтэй ангилалаар волейболын тэмцээн зохион байгуулж тэмцээнд 10 багийн 63 залуучууд хамрагдсан. Мөн Сумын баяр наадмын хурдан морины комисст орж ажиллан уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдалд хяналт тавьж, уяач, уралдаанч хүүхдийг цаасаар бүртгэн авч ажилласан. Мөн ABLE цахим систем ашиглах сургалтад цахимаар оролцож уяач 30, уралдаанч хүүхэд 22,   морь 75 бүртгэж оруулсан.

Иргэний бүртгэл: Төрөлт-2, нас баралт-1, шинэчилсэн бүртгэл – 8, лавлагаа – 7 тус тус бүртгэсэн байна.

 

2.7

Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх

Тэрбум модны хүрээнд усалгаа арчилгаа тогтмол хийгдэж гуанзангийн модны худгыг ашиглалтанд оруулсан. Усалгаа тогмол хийгдэж байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар “Хог хаягдлыг бууруулах журам” танилцуулж батлуулж мөрдүүлэн ажиллахаар болсон. Хог хаягдлын чиглэлээр  гуанз болон наадмын талбайн орчны хог хаягдлын цэвэрлэсэн. Мөн хогын цэгийн гадна талбай болон дотор талын эмх замбараагүй байдлыг түрж дарах ажил хийгдсэн.