ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 06 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

 

 

НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 06 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

 

Д/д

Нэг. Сарын ажил  (төрлөөр)

 

Хэрэгжилт, үр дүн

 

 

1.1

 

Салбарын хүрээнд хийгдсэн ажил

 

Соёлын төв: Аймгийн Соёл, Урлагийн газраас “Уртын дуугаа дээдлэн дэлгэрүүлцгээе” сарын аяныг аймгийн хэмжээнд удирдамж гарган зохион байгуулж байна. Суманд “Уртын дуугаа дээдлэн дэлгэрүүлцгээе” аяны ажлын төлөвлөгөө гаргаж хөдөөгийн багуудын хурлаар очиж  нутгийн гаралтай “Нарийн сайхан хээр” уртын дуугаа нийтээр дуулж сурах удирдамжийг танилцуулж, дууны үгийг тараахад хуралд оролцогчид дууг нийтээр дуулж бичлэгийг цахим орчинд түгээж ажилласан. 3 удаагийн үйл ажиллагаанд 134 хүн хамрагдсан. Цахим орчны хандалт түгээлтийн тоо 3245. МУАЖ Д.Түвшинжаргал нутагтаа буюу өөрийн нэрэмжит Соёлын төвд ирж хөрөг нэвтрүүлэг бэлтгэж сумын номын санд 6 ш ном хандивласан. Соёлын явуулын үйлчилгээгээр 11 дүгээр ангийн сурагчдын “Сурагч насны аялгуу” тайлан тоглолтыг тоглуулахад 30 хүн оролцож 234 иргэн үзсэн. Гадны тоглолт 1 удаа тоглоход 342 иргэн үзсэн. Эх үрсийн баярын тоглолтод 70 хүн оролцож давхардсан тоогоор  426 иргэн үзсэн.Номын сан 7 уншигч 46 ирэгсэдэд 77ш ном олгож үйлчилсэн.Хагас жилийн байдлаар  өссөн дүнгээр 216 уншигч 1276 ирэгсэдэд 1863 ш ном олгож үйлчилсэн. Гэрээр 924 ш ном, тахимаар 939 ш ном олгосон. Номын сангийн программд 54 төрлийн 145 ш ном оруулж баркоджуулсан.Оны эхнээс 945 төрлийн 1346 ш ном оруулсан. Ахмадуудад 40 ш номтой зөөврийн номын сангаар үйлчиллээ.

СӨББайгууллага:  Анги бүлгийн хүүхдүүд юу сурч мэдэж авсанаа” ЖАРГАЛТАЙ ХҮҮХЭД НАС” тайлант өдөрлөгийг зохион явуулж хүүхэд нэг бүрийн авяас чадварыг эцэг эхчүүд асран хамгаалагч нартаа тайлан болгон үзүүллээ. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд “БИД ИРЭЭДҮЙН ТАМИРЧИН” спортын бага наадамыг амжилттай зохион явуулж бүлэг бүр хүүхдийн насны онцлогт тохирсон уралдаан тэмцээн зохион явууллаа. Нүүдлийн бүлэг 2023.06.05-06.18 хүртэл Өндөр хөмөг баг шарга багт гарч ажилласан.

Баянтээг ЕБСургууль Уламжлал болгон зохион байгуулагддаг “Ханхөгшин” бүсийн сургуулиудын туршлага солилцох спортын 5-н төрөлт тэмцээнд байгууллага хамт олноороо амжилттай сайн оролцсон.

- Анги удирдсан багш нар багшийн цахим журналыг 100% үр дүнтэй хөтөлж хэвшсэн.   -Салбарын хүрээнд хийгдсэн  үйл ажиллагаа тайлан мэдээгээ үнэлүүлэн ажилласан.

ЕБСургууль: ЕБС-ийн бага ангийн сурагчдад хүний биед хүрэх дүрэм, аюултай болон аюулгүй харилцаа, хүсээгүй хүрэхүйн тухай ойлголтыг өгөх, аливаа эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх дадал, чадвар олгох зорилгоор 3-5 ангийн 101 сурагчдад СӨББ-ын аргазүйч Ч.Галсмаатай хамтран “Хүрэхүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.6-7 ангийн 64 сурагчдад сумын ЗДТГ, НТБ-ын нэгжтэй хамтран “Үе тэнгийн дээрэлхэлтын хэлбэр болон сөрөг үр дагавар”, “Мэргэжил сонгоход анхаарах нь” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

Дотуур байрын хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, хүүхдүүдэд цахим гэмт хэргийн талаарх мэдлэг ойлголтыг өгөх зорилгоор сумын цагдаагийн хэсэгтэй хамтран “Цахим гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.

ЕБС-ийн сурагчдын “Өсвөрийн сурвалжлагч” бүлгэмээс “Инээмсэглэлээс эерэг хандлага” уриатай нөлөөллийн ажлыг зохион байгууллаа. Үүнд: Хүүхэд хүүхдээ сонсоё, Тусч өдөр, Эерэг үгээр биесээ цэнэглэе, Бүжиглье дуулъя, Шидэт бөмбөлөг зэрэг ажлуудыг 7 хоногийн турш зохион байгууллаа.

Зорилтод бүлгийг тодорхойлох, түүнрүү чиглэсэн оновчтой үйл ажиллагаа төлөвлөх зорилгоор АУБ нартай 21 төрлийн  судалгаа гаргаж, баяжилт хийн ажиллаж байна.

Сургуулийн орчинд сурагч хоорондоо үл ойлголцсон асуудлаар 3 зөрчил бүртгэгдэж, асуудлыг дор бүрт нь шийдвэрлэн ажилласан.

 Суралцагчдаас анги дэвших болон улсын шалгалтыг авч суралцагчдын дэвшилт төгсөлтийг хийж системд багш бүрийн журнал хөтлөлтөд анхааран дүн мэдээ оруулан  нийт төгсөх ангийн 49 суралцагчийн гэрчилгээ үнэмлэхийг хэвлэн гаргаж гардуулж өглөө.

2023 оны 06-р сарын 15наас 19 ны хооронд ЭЕШ –нд 17 суралцагчийг 7 судлагдахуунаар 59 шалгалтад амжилттай оролцуулан 509.7% ийн гүйцэтгэлтэйгээр  улсын дундажаас дээгүүр үнэлэгдлээ. Тус шалгалтад түүхийн хичээлээр аймагтаа 1-р байранд, нийгмийн ухааны хичээлээрээ 4-р байранд шалгарсан амжилт үзүүлээ.

БСМС-д  ЕБС-ийн нийт 381 хүүхдийг анги дэвшүүлэн 59 хүүхдийн амжилттай төгсгөлөө. 30 багшийн журналыг хааж багууллага, дүйцсэний асуулга,хичээлийн дүн, сурагч, төлөвлөгөөний асуулга, хүүхэд хамгааллын асуулга, хүүхэд хөгжлийн бодлогын асуулга зэрэг тайлангуудыг хийж нэгтгэлээ.

1-3р ангиудаас анги дэвших шалгалтыг Мат, мх хичээлээр, 4р ангиудаас анги дэвших шалгалтыг мат болон нэгдмэл агуулгаар, 5р ангиудаас улсын шалгалтыг Мат, мх, хүн байгаль хичээлүүдээр авч 1-4р ангиудын дэвшилт болон 5р ангиудын төгсөлтийг хийж ажиллалааБагш нарын цахим журналд хяналт тавьж судлагдахуунуудын дүнг баталгаажуулан, хувийн хэрэг бусад бичиг баримтыг хүлээлцсэн.

Баянтээг Хүүхдийн цэцэрлэг: "Бид сурагч болно" өдөрлөгөөр  сургуулийн сурагчдын хичээлийн хэрэглэлтэй танилцаж видео танилцуулга үзлээ 2022-2023 оны хичээлийн жилд тус цэцэрлэгийг 5 настай 15 хүүхэд төгсөж батламжаа гардан авлаа.

Удахгүй бид сурагч болно.

Урт оосортой цүнхээ үүрээд

Номоо уншиж, шүлгээ цээжлээд

Тоогоо бодож, зургаа зурна даа. Сэдвээр зураг зурж аав ээждээ сурсан зүйлээрээ тоглолт хийж бэлэг барьлаа.

Нийгмийн бодлогын мэргэжилтэн: Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярыг тохиолдуулан 2-5 настнуудын дунд “Спортын бага наадам” ЕБС-ийн сурагчдын дунд хөгжөөнт буухиа,   “Open mic”, дугуйн уран жолоодлого, хүчтэн,хөгжилтэй зураач,  үндэсний бөх,   гар барилдаан зэрэг уралдааныг  зохион байгуулж давхардсан тоогоор 348 хүүхэд хамрагдсан байна.

Эрүүл мэндийн төв: 2023 оны 06 -р сард нийт 102 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 31, төвийн дуудлага 71 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ.

  • Амбулаториор  256 хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 77 хүн хэвтсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна.

2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай 10 хүнийг илгээсэн.

Хоног болоогүй нас баралт байхгүй

Оношийн зөрүү гараагүй

Эмнэлгийн дотоод халдвар гараагүй

Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй

Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.

0-3 насны 120 хүүхэд жинлэсэн.

 

1.2

 

 

          Шинэлэг ажил

 

Соёлын төв: Нарийнтээл суманд соёлын биет бус өв уртын дууг хөгжүүлэх бодлогыг сумын ИТХ-аар хэлэлцүүлж батлуулав. Монголчуудын эрхэмлэн дээдлэх 9 үнэт зүйлийн нэг нүүдэлчин ухаан сэдвээр илтгэл бичиж түүнийгээ ахмадуудад тавьж хэлэлцүүлэхэд 20 ахмад оролцсон.

СӨББайгууллага: Орон нутгийн хөгжлийн сангаар “СӨББ-ын гадна тоглоомыг шинэчлэх худалдан авах саналыг ИХТ-ын  төлөөлөгч цэцэрлэгийн ажилтнаар дамжуулан 1,3,4-р багуудад санал оруулан дэмжүүлэх талаар ажиллаж байна.

Хоол үйлдвэрлэлийг олон нэр төрлийн хоол, цайгаар үйлчилж, өдөр тутам өөрийн гараар хийсэн шинэ талх ,боорцогоор үйлчилэн, хоолоор дамжуулан витаминжуулах аянг өрнүүлэн ажиллаж байна.

Эртэч-Оюунлаг???? Өвөрхангайчууд 2023" аянд нэгдэн эцэг эхчүүд бүлгийнхээ хүүхдүүдэд  ээлжлэн үлгэр ярьж, багш ажилчид “үлгэр сонсох” өдөр гаргаж хамтран үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. “Нэг ном-Эрхэм үйлс, аяны хүрээнд Бэлтгэл А бүлгийн эцэг эхчүүд театр, ширээний бүтээлэг авч өгсөн. Бэлтгэл Б бүлгийн эцэг эхчүүд ширээний 2 үлгэр авч өгч бүлэгт хөрөнгө оруулсан.  Хан Хөгшин бүсийн тэмцээн Хайрхандулаан суманд зохион байгуулагдаж хамт олноороо амжилт гарган оролцсон.  “Цаг гаргая” аянд хамт олноороо нэгдэж Нарийнтээл сумаас 6км байрлах Бээлийтэй хад хүртэл явган аялал хийж нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн.

Баянтээг Хүүхдийн цэцэрлэг: Тус цэцэрлэгийн 4-5 настай хүүхдүүдийн дунд  "Даамны аварга" шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 12 хүүхэд оюун ухаан авхаалж самбаагаа сорин оролцож оюуны спорт болох даамын спортыг сурталчилах, хамрах хүрээг өргөжүүлэх зорилгоор цаашид уламжлал болгон зохион явуулах юм.

Баянтээг ЕБСургууль: Тэргүүлэх зэрэгтэй багш нарын тэргүүн туршлагаас судалж хамтран ажиллах арга зүйг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Бид хамтдаа” арга хэмжээг зохион байгуулж ажилласан.

 

1.3

Тулгамдсан болон хоцорч буй ажил.

Засаг даргын Тамгын газрын сул орон тоо, мэргэжилтнүүдийг арга зүйгээр хангахгүй, иргэдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх соёл олон нийтийн ажил үйлчилгээ зохион байгуулах хөрөнгө санхүүгийн асуудал дутагдалтай байна.

Баянтээг Хүүхдийн цэцэрлэг: Багш ажилчдын хариуцлага, ёс зүйг сайжруулах,  улмаар иргэдийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх ажил дутмаг байна. Хуулийг таниулах,  сахиулах, хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай байна. Үүний тулд хамтын ажиллагаа нэн чухал болоод байна.

СӨББайгууллага:  Төлөвлөсөн ажлууд төлөвлөгөөний дагуу явагдаж байна.

Баянтээг ЕБСургууль: Сурагчдад үдийн хоолыг чанартай хүргэх журмын дагуу сургуулийн дээд давхрын хэсгийг гал тогоо болгон засварласан ба одоогоор тоног төхөөрөмжүүд дутмаг байна. Засварын үйл ажиллагаа ажлын тоо хэмжээний дагуу бүрэн хийгдсэн тул байнгын ашиглалтад оруулах хүсэлтэй  байна.

 

 

1.4

Хариуцлага, хяналт, хэрэгжилтийн хүрээнд

Байгаль орчны байцаагч: Дээд газраас ирүүлсэн хугацаатай албан бичгийн шийдвэрлэлт, хүргэлт, мэдээ, тайлангийн хүргэлт тайлагналтад шат шатны дээд байгууллага хяналт тавьж, үнэлгээ өгч ажилласан.

Баянтээг 2 дугаар багийн нутагт хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа “Баянтээг” ххк метан хайгуулын үйл ажиллагаатай танилцаж хяналт шалгалтыг зохион байгуулсан. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралын төлөөлөгчид болон иргэдийн төлөөл  Баянтээг 2 дугаар багийн нутагт ашиглалтийн лезэнц эзэмшиж байгаа “Имперо майнинг” ХХК-ны байрлаж байгаа кемп дээр очиж хяналт шалгалт зохион байгуулж шалгалт хийж ажиллсан.

СӨББайгууллага:  ДХШ-ын зөвлөл нь  ундны усны савны халдваргүйтэл, ариун цэврийг удирдамжийн дагуу шалгахад савны гадна, дотор тал ус нь бохирдсон цэвтэй, цэвэрлэгээ муу байсныг холбогдох тарийн албан хаагчдад үүрэг, даалгавар  өгч зөрчлийг арилгасан байна.

Баянтээг Хүүхдийн цэцэрлэг: Дотоод хяналтын баг нь “Гал тогооны орчин нөхцлийн байдал”-д удирдамжийн дагуу хяналт хийж тодорхой зөрчлийг илрүүлснээр байгууллагын зүгээс хөрөнгө мөнгө шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүний судалгаа гаргаж зохих байгууллагад албан хүсэлт хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу ирээгүй хүлээлттэй байна.

Сумын ЗДТГ-аас ажлын хэсэг гарч Хүнсний худалдаа эрхэлж буй 10 дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт тавьж  хүүхдийн бэлгэнд хугацаа дууссан бүтээгдэхүүн хийж борлуулж буй эсэхэд хяналт тавьж ажилласан. Мөн хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг зарж борлуулахгүй байх татан авалт хийсэн дэлгүүрт буцаан олгох, устгалд оруулж байх талаар зөвөлгөө мэдээлэл өгч ажилласан.

Эрүүл мэндийн төв: Жирэмсний хяналтанд нийт-2 эмэгтэй байна. 05 -р сард шинээр эхний 03 сартай хяналтанд орсон 2 эмэгтэй байна. Товлолын вакцинжуулалтад 54 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажиллаж байна. ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд Улирлын чанартай  халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийг  хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 12,   хандалтын тоо-86 байна.

Баянтээг ЕБСургууль: Программт хичээл ба давтлага, хөгжүүлэх сургалтууд болон  ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, сурагчдыг хөгжүүлэх зорилготойгоор тогтмол ажиллаж хэрэгжүүлж хэвшсэн.

Соёлын төв: Дээд газраас ирүүлсэн хугацаатай албан бичгийн шийдвэрлэлт, хүргэлт, мэдээ, тайлангийн хүргэлт тайлагналтад шат шатны дээд байгууллага хяналт тавьж, үнэлгээ өгч ажилладаг.

 

1.5

 

Дээд шатны байгууллагад шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн ажлын санал

СӨББайгууллага:  Дээд шатнаас ирүүлсэн бичиг баримтыг тухайн бүрд нь СӨББ-ын групп чат, мэдээллийн самбар зэрэгт байршуулан  мэдээлэлийг хүргэн ажиллаж байна. Нарийнтээл сумын цэцэрлэгийн А байрыг их засварт ороход бэлэн болгож анги танхимаа чөлөөлж сулласан.

Баянтээг Хүүхдийн цэцэрлэг: Төрийн албан хаагчдад зориулсан авилга ашиг сонирхлын зөрчлийг илрүүлэх  цахим судалгаанд 7 багш ажилтан хамрагдсан.

Д/д

Хоёр. Сарын ажил  (чиглэлээр)

Хэрэгжилт, үр дүн

 

2.1

Засаглалын бодлогыг хэрэгжүүлэх

Баянтээг Хүүхдийн цэцэрлэг: Эцэг эхчүүдийн боловсролыг дэмжих ажлын хүрээнд улирал бүр уламжлал болон явагддаг сургалтууд амжилттай үргэлжилсээр байна. Сургалт явуулсан "Шидэт хайрцаг"-ны театрын багш С.Итгэлтөгс, ОУУБИС-ын багш Б.Батжаргал  нарын хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн цахим сургалтад 21 хүүхэд 12 эцэг эх оролцож үнэ бүхий ном гарын авлагаар хангагдлаа.

Соёлын төв: ЗГҮАХ-ийн номын баярын арга хэмжээний хэрэгжилт 70 хавьтай, угийн бичгийн хэроэгжилт 70 хувьтай тус тус хэрэгжсэн.

Төрөлт-8, нас баралт-4, шинэчилсэн бүртгэл – 14, гэрчилгээ дахин олголт - 2

, лавлагаа – 9 тус тус бүртгэсэн байна.

 

2.2

Удирдлага, зохион байгуулалт, захиргааны байгууллагын үйл ажиллагаа

1.Улсын болон Орон нутгийн төсөвт хөрөнгөөр баригдаж байгаа ажлуудад хяналт тавих, БИНХ –уудыг баг бүрд зохион байгуулах Сумын ИТХ –ын ээлжит хуралдааныг зохин байгуулах бэлтгэл хангуулах ажлуудыг зохион байгууллаа.

2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ИТХ –ын даргын баталсан удирдамжийн хүрээнд ИТХ-ын дарга Ц.Ганхуяг, Сумын Засаг дарга Б.Сугар, Нарийн бичгийн дарга Н.Сайнбилэг, Ажлын албаны мэргэжилтэн Ц.Цэвээнсүрэн, ИТХ-ын төлөөлөгч Г.Батсүх, С.Цогтбаатар, ЗДТГ –ын дарга Б.Ичинноров, БЗД Ц.Мөнх-эрдэнэ, Малчдын төлөөлөл Түмэн-Өлзий, Амарсайхан, жолооч О.Энх-Амгалан, А.Батмөнх, Баянтээг багийн Засаг дарга Б.Базарсад, Иргэдийн төлөөлөгч Д.Очирхуяг, Ц.Тарвий, Д.Бадамцэцэг, С.Мөнгөнцэцэгнарын бүрэлдэхүүнтэй Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Имперо майнинг” ХХК –ний уурхайн үйл ажиллагаанд хяналт тавилаа. Улсын болон Орон нутгийн төсөвт 391 сая төгрөгийн хөрөнгөөр баригдаж байгаа Баянтээг багийн Сэнжит орчимд Их булаг гэх газарт Хөв цөөрөм байгуулах ажилд хяналт тавьсан. Тус ажлыг гүйцэтгэхээр “Усны барилга” ХХК тендерт ялснаар гүйцэтгэгчээр ирж ажлаа эхлүүлсэн байна.

2. БИНХ –ыг 4-н багт тус бүр ЗД,ЗДТГ, БЗД нартай хамтран зохион байгуулж баг бүрд ирцийн хүрэлцээг хангуулан зохион байгуулсан.

3. Сумын ИТХ –ын ажлын алба ИТХ-ын ээлжит хуралдааныг зохион байгуулахаар ИТХ-ын Зөвлөл хуралдуулж ээлжит хуралдааныг товыг тогтоох, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлуулан Хороодын хуралдах хуваарийг гарган ээлжит хуралдааны бэлтгэл ажлыг хангах зохион байгуулалтын ажлыг хэрэгжүүлж байна.

СӨББайгууллага:  Нэг цэгээс газрын даамал Н.Мягмаржав Т.Батдулам нарын Киоск машины сургалтанд хамрагдсан. Соёлын төвийн ажилтан Ч.Цэцэгжаргалын “СҮҮН ЦАЦАЛ” номын хэлэлцүүлэгт хамт олноороо оролцсон.

Баянтээг Хүүхдийн цэцэрлэг: Тус цэцэрлэгийн 44 хүүхдээс 15 хүүхэд ебс-д суралцах батламжаа гардан авч, 29 хүүхэд дараагийн бүлэгт дэвшин суралцах цахим бүртгэлд мэдээллийг орууллаа. Байгууллагын багш, ажилчдад албан тушаалын цалин, ур чадварын нэмэгдэл, илүү цагийн хөлс, төрд ажилласны нэмэгдэл, зэргийн нэмэгдэлийг хуулийн хүрээнд олгож ажилласнаар илүү цагийг  4 ажилтанд, төрд ажилласны нэмэгдлийг 3 ажилтанд, улирлын үр дүнгийн нэмэгдлийг 2 ажилтанд, орон нутгийн нэмэгдлийг 6 ажилтанд тус тус олгож ажилалаа. Бүлгийн 2 багш ээлжийн амралтаа авч бусад ажилчид урсгал засварын ажил хийж анги бүлгийн будгийг сэргээн будаж их цэвэрлэгээ хийж хүлээлгэн өглөө. Уг засварт 628.0 төгрөгийн будаг бусад материал зарцуулагдсан байна.

 

2.3

Хөгжлийн төлөвлөлт, төсөв санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх

Сум орон нутгийн төлөвлөгөө 37,330 мянга, гүйцэтгэл нь 30,1 сая, биелэлт 81,3 хувьтай байна. Улсын төсөв төлөвлөгөө 700,000 мянга, гүйцэтгэл 220,000 , биелэлт 31,4 хувьтай явагдаж байна.

Нийгмийн даатгалын шимтгэл 58064121 төгрөг, сайн дурын даатгалд 7078181 төгрөг, тэтгэмж 12345768 төгрөг, тэтгэвэрт 330176292 төгрөг 

Баянтээг Хүүхдийн цэцэрлэг: Иргэнээс  НД-н байгууллагад өгсөн хүсэлтийн дагуу 1996-1998 оны хүүхэд асрах хугацааны ажил олгогчоос төлөх шимтгэлийг нөхөн төлж хохирлыг барагдуулсан.  Төсвийн орлого, зарлага тэнцвэртэй боловч тээвэр шатахуун, албан томилолт гэх мэт байгууллагын бусад зайлшгүй үйл ажиллагааны төсөв хүлээлттэй байсаар байна. 5 дугаар сарын байдлаар үндсэн цалин, илүү цаг,  үр дүнгийн урамшуулал, нэмэгдэл,  ажил олгогчоос төлөх НД-н шимтгэл ЭМД-н хураамж тасалдаагүй өр авлага үүсээгүй байна.

Баянтээг ЕБСургууль: Байгууллагын нягтлан бодогчийн түр ажлын байранд ажилтан авч ажиллуулж байна.

 

 

2.4

Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлэх

Газар тариалангийн үйлдвэрлэлийн хүрээнд

1.Тариалан эрхлэгчдээс тариалалтын мэдээг авч аймгийн хөдөө аж ахуйн газар тариалан хариуцсан мэргэжилтэнд хүргүүлсэн.

2.Арцын голын доод талбайн суваг,  шуудууг  15 тариалан эрхлэгч нийлж засварласан.2023 онд Төмс 13 га, хүнсний ногоо 14 га, малын тэжээл 5 гад, жимс, жимсгэнэ 1 гад тариалалт хийсэн.

Мал эмнэлэг: ХХААХҮ-ийн сайдын 01 дүгээр албан даалгавар, “Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах тухай” аймгийн Засаг даргын А/177 дугаар захирамж, “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мал амьтны сэг зэмийг цуглуулж устгах, орчны цэвэрлэгээ халдваргүйтгэлийг зохион байгуулах тухай” сумын Засаг даргын 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/59 дугаар захирамжаар Сэг зэм устгах ажлын хэсэг байгуулагдан Шарга, Өндөр-Хөмөг, Цагаан-Овоо, Баянтээг багуудын төв зам дагуу болон таацын гол, булаг шандны ойролцоох малын сэг зэмийг цуглуулж булж устгах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Нийт 668 үүнээс 46 гаруй бод, 450 гаруй бог малын сэг зэмийг цуглуулан нэгдсэн хогийн цэгт устгаж, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийж ажиллав.

Баянтээг Хүүхдийн цэцэрлэг: Хагас жилийн эд хөрөнгийн тооллогоор 8 нэр төрлийн бараа материалыг актлуулах хүсэлтийг сумын ИТХ-д хүргүүлсэн ба үүний дотор гал тогооны хэрэгсэл тоног төхөөрөмж 3ш орсон байна. Тиймээс БЕГ-с авсан гал тогооны ажилчдын орчин нөхцлийг үнэлэх судалгаа хийж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хадгалах стандартын шаардлага хангасан зориулалтын агуулах, мөн гал тогооны тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд сум орон нутагт тодорхой хүсэлтийг өгөөд байна.

 

2.5

Дэд бүтэц, бүтээн байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэх

2023 оны  06 сарын  байдлаар нийт 5  иргэний өргөдөл хүсэлт ирсэн байна. 6 иргэний газрыг үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлэн гэрчилгээ олгосон. 2023 онд газрын төлбөр 63 сая төгрөгийн төлөвлөгөөтэй  газрын төлбөрийн ноогдуулалтыг бүрэн үүсгэж газрын төлбөр 6 сарын байдлаар 55906393.0 төгрөг орсон байна.
Газрын нөхөн бүрдүүлэлтийн судалгааг гарган нөхөн бүрдүүлэлтийг хийж байна сумын хэмжээнд 80 гаруй нөхөн бүрдүүлэлт хийх нэгж талбар байна.
Аймгийн засаг дарга сумын Засаг даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө болон сумын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт болон бусад тайлан мэдээний биелэлтийг гарган холбогдох хүмүүст хүргүүлсэн.
Мөн Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил болгон зарласантай холбогдуулаад ИТХ-аар 1 га газрыг төмс хүнсний ногоо тариалах зориулалтаар 1 аж ахуй нэгжид олгохоор ГЗБТөлөвлөгөөнд тодотгол оруулсан. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд иргэд болон ИТХ-ын төлөөлөгчилөөс санал авч байна. Киоск цахим үйлчилгээ үзүүлж эхэлсэнээс хойш нийт 477 үйлчилгээ, оператороор 282 үйлчилгээг үзүүлээд байна.

Баянтээг Хүүхдийн цэцэрлэг: “Ноёдын туурь” ХХК-ны төслийн хүрээнд Баянтээг ХК техникийн нөхцөлийг гаргаж өгснөөр зөвшөөрлийн албан бичгийг заасан хугацаанд хүргүүлсэн Үүний үр дүнд  нүхэн жорлонг боловсон ариун цэврийн байгууламжаар солих ажлыг тус цэцэрлэгт 3-р ээлжийн хуваарьт орж эхлүүлэхээр боллоо.

 

2.6

Нийгмийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх

 Нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.

5 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 03-ний өдрийн хооронд мод тарих арга хэмжээг зохион байгууллаа. Хөдөлмөр эрхэлдэггүй, хөдөлмөрийн насны 15 иргэнийг 10 өдөр ажиллуулж, түр ажлын байраар хангасан байна.   Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний өдрийн үйлчилгээнд 20 ахмад настныг хамруулж, 1260000 төгрөгний үйлчилгээг үзүүллээ.  2017 оны 11 дүгээр сараас хойш хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байсан өрхүүдийн хувийн хэрэгт хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулж, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг түдгэлзүүлсэн өрхийн дансны үлдэгдэл 112004 төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлээд байна.  ООТА-аар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ажил 2023.05.29-ний өдрөөс албан ёсоор эхэлсэн бөгөөд өрхийн жагсаалтын дагуу 12 өрхөөс судалгааг аван ажиллалаа.

Нийгмийн бодлогын мэргэжилтэн: Ахмад настнуудад Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хууль, Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлын талаар мэдээлэл хийж 21 ахмад хамрагдсан. Алдарт эхийн  1 одонгоор 1 эх, 2 дугаар одонгоор 12 эх шагнагдсаныг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн одонг гардуулж өгсөн. Багийн Иргэдийн Нийтийн хурлаар Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, Уяач, уралдаанч хүүхэд, эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудаар гарын авлага бэлтгэн иргэд болон багуудын Иргэдийн нийтийн хурлаар 360 ш тус тус тараан олгосон

Баянтээг Хүүхдийн цэцэрлэг: Орон нутаг дахь төрийн албан хаагчдад зориулсан зориулсан “АЛСЫН ХАРАА-2050”

Монгол Улсын урт хугацааны бодлого, түүний эхний үе шат “Шинэ сэргэлтийн бодлого”-ын богино хугацааны цахим сургалтад хамрагдаж  11 агуулгын хүрээнд судалсан Удирдлагын академын  “Үнэмлэх” авсан.

Баянтээг ЕБСургууль: Нийгмийн хариуцлагын хүрээнд гарсан хууль дүрэм журмыг зохих шатандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

2.7

Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх

Бүх нийтээр мод тарих” хаврын  өдрүүдэд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн.”Тэрбум” мод үндэсний хөдөлгөөн 2023 оны 05 сарын 14-с 06 дугаар сарын 08 өдөр хүртэл мод тарих ажил явагдаж дууссан. Нийт 4 албан байгууллага 38 иргэн мод тарисан байна. Мод тарих ажил Ерөнхий боловсролын сургууль, СӨББ, ЗДТГ, Онги-Таац сав газрын захиргаа, Ус цаг уур шинжилгээны газар, “Тахь Ресорс” ХХК зэрг албан газар, аж ахуйн нэгжүүд болон иргэд идвэхтэй оролцож 4290 ширхэг 5 төрлын мод бут тарисан. Хавар намрын мод тарих өдрүүдэд байгууллага аж ахуйн нэгж иргэдийг уриалж оролцуулж байна. 4 албан байгууллага, 1 аж ахуйн нэгж, 38 иргэн мод тарих ажилд идвэхтэй оролцсон. Мөн Хөдөлмөр хөаламжийн газраас 15 иргэныг ажлын байраар хангаж мод тарих ажилд хамруулан түр ажлын байраар хангаж ажилуулсан. Иргэд идвэх санаачлага сайтай ажилласан.Хог хаягдлын чиглэлээр аж ахуй нэгж, албан байгууллага, иргэдийг гудамж, нийтийн эзэмшлийн талбайд 50-100 метрт орчны хог хаягдлын цэвэрлэх ажлыг зохион байгуулсан. Аймгийн хэмжээний устгах шаардлагатай химийн бодис устгах ажилд оролцож Ерөнхий боловсролын  сургуулийн химийн кабинетэд хадгалагдаж химийн бодисуудийн судалгааг гаргасан. Эко бие засах газар” байгуулах талаар аж ахуйн нэгж, үйлдвэр үйлчилгээ явуулж байгаа газрууд,  иргэдэд  айл өрх нүхэн жорлонгоо сайжруулах, муу усны  нүх шинээр гаргах засварлах талаар зарим газруудад албан шаардлага өгч ажиллаад байна.

СӨББайгууллага:  Гадна талбайд 20 агь 10 нарс тарьсан. Цэцгийн үр суулгасан.

Баянтээг Хүүхдийн цэцэрлэг: Байгууллагын орчны хогийг  цэвэрлэж модыг усалж арчилгааг нэмэгдүүлснээр ургалт сайжирсан байна.

Баянтээг ЕБСургууль: Сургуулийн өмнөх талбайд тарьж ургуулсан  модыг  өдөр бүр услан арчлан хамгаалж байна.