“Нарийнтээлд үйлдвэрлэв” 2023

“Нарийнтээлд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа 2023 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнгийн шилдэг оролцогчид, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дараах төрлөөр шалгаруулав.

Үүнд: - Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч

- Газар тариалангийн шилдэг үйлдвэрлэл эрхлэгч

- Шилдэг хоол үйлдвэрлэл эрхлэгч

- Хүнсний шилдэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч

- Шилдэг гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч

- Шилдэг сав баглаа боодол, хаяг шошготой үйлдвэрлэгч

- Шилдэг оролцоотой баг Төрөл тус бүрт дараах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шалгарсан байна.

- Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн төрөлд Ю.Даваатогтох Б.Баяраа Д.Отгонбаяр нар шилдэгээр

- Газар тариалангийн шилдэг үйлдвэрлэл эрхлэгчийн төрөлд Ц.Зундуй Н.Ганбаатар Ц.Сайнбилэг нар шилдэгээр

- Шилдэг хоол үйлдвэрлэл эрхлэгчийн төрөлд СӨББ ЕБС Д.Долгорсүрэн С.Пүрэвсүрэн нар шилдэгээр

- Хүнсний шилдэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчийн төрөлд Ч.Отгонбаяр шилдэгээр

- Шилдэг гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн төрөлд О.Сүхболд П.Цэрэндолгор О.Батбаяр нар шилдэгээр

- Шилдэг сав баглаа боодол, хаяг шошготой үйлдвэрлэгчийн төрөлд Ю.Даваатогтох Б.Баяраа нар шилдэгээр

- Шилдэг оролцоотой багийн төрөлд Цагаан-овоо баг шалгарлаа.