ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 05 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

 

НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 05 ДУГААР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

 

Д/д

Нэг. Сарын ажил  (төрлөөр)

 

Хэрэгжилт, үр дүн

 

 

1.1

 

Салбарын хүрээнд хийгдсэн ажил

 

Соёлын төв: Аймгийн Соёл, Урлагийн газраас “Сумын бүжиг” арга хэмжээ, “Нэг ном-эрхэм үйлс” нөлөөлийн арга хэмжээ, аймгийн Төв Номын сангаас Дэлхийн номын өдөр-номын баярыг угтаж “Бүтээлч уншлага-2023” арга хэмжээг зохион байгуулахаар зарласан. “Нэг ном-эрхэм үйлс” нөлөөлийн арга хэмжээний хүрээнд 13 үйл ажиллагаа, “Бүтээлч уншлага-2023” арга хэмжээний хүрээнд 7 уралдаан тэмцээн, үйл ажиллагааг зохион байгуулж тайланг хугацаанд нь аймгийн СУГ, Төв номын санд хүргүүлэн ажилласан. Эдгээр арга хэмжээг зохион байгуулсаны үр дүнд уншигч, ирэгсэд, ном олголтын тоо нэмэгдсэн. Цөөн тооны эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ном уншиж, гэртээ үлгэрийн цагтай болсон. ЕБС-ийн 5, 11-р ангийн сурагчдын тайлан тоглолт тоглогдоход 65 хүн оролцож 789 иргэн үзэж сонирхлоо.

Гадны тоглолт 1 удаа тоглогдоход 83 иргэн үзсэн.

Номын сан 5 сард 70 уншигч 390 ирэгсэдэд 437ш ном олгож үйлчилсэн.Оноос хойш өссөн дүнгээр 209 уншигч 1233 ирэгсэдэд 1786ш ном олгож үйлчилсэн. Гэрээр 965 ш ном, тахимаар 921 ш ном олгосон. Номын сангийн программд 5 сард 71 төрлийн 164 ш ном оруулж баркоджуулсан. Оны эхнээс 925 төрлийн 1308 ш ном оруулсан.

 “Нэг ном эрхэм үйлс” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд бага ангийн хүүхдүүд эцэг эхтэйгээ ном унших, гэртээ үлгэрийн цаг гаргаж үлгэр унших ажлыг хэрэгжүүлсэн. Номын хэлэлцүүлэг мэдээлэл 3 удаа хийсэн. СӨББ-ын бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд “Үлгэрийн баатрууд амилсан нь” дүрийн тоглолт тоглуулахад 2 бүлгийн 31 хүүхэд оролцож 60 иргэн хамрагдсан.Номын баярын хүрээнд тэргүүний уншигч 2, тэргүүний уншигч анги хамт олон-1, эссэ бичлэгийн уралдаанд 3, зохион бичлэгийн уралдаанд 3, номын тэмдэглэлийн уралдаанд 2, гар зургийн уралдаанд 1 нийт 12 хүүхэд шалгарч улмаар аймгийн уралдаанд оролцсон.

Үндэсний бичиг үсгийн баярын уран бичвэр, бүтээлийн уралдаанд 1 иргэн сумаас шалгарч  аймагт оролцсон.

СӨББайгууллага: Бүлгийн хүүхдүүдээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  сайдын 2020 оны А280 р тушаалын  дагуу сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ мөн А/494 хүүхдийн хөгжлийн үнэлгээг тус тус үнэн зөв, бодитой үнэлж  дүгнэлт хийж ажиллаж байна Үнэлгээг багш хүүхэд бүрийн сонирхол, суралцах чадавх,  эрэлт хэрэгцээ, тоглох дуртай тоглоом зэргийг зөвхөн хүүхдийн суралцаж буй үйл явц болон хөгжлийг системтэй ажиглаж өдөр тутмын янз бүрийн нөхцөл байдал чөлөөт тоглоом, сургалтын үйл ажиллагаа, хөгжөөн баясгах ажил, ганцаараа болон бусадтай хамтран үйл хийх гэх мэт олон талаас ажигласан баримт мэдээлэл цуглуулан, цуглуулсан баримт мэдээлэл дээр тулгуурлан үр дүнгийн үнэлгээ хийж ажиллаж байна.

Баянтээг ЕБСургууль: Ирээдүйн инженерчлэл зохион бүтээх  STEAM  сургалтын уралдааны 2-р шатанд анги даасан багш нар болон 1-5р ангийн сурагчид  маань амжилттай оролцсон. Ангийн багш А.Баярсайхан Сургалтын менежер Цэрэндолгор нар хамтран 04 сарын25ний 12цагт анги нийтийн эцэг эхийн хурал хийж хүүхдүүд нь сурсан мэдсэн зүйлээ таниулан ажилласан. 04сарын30нд Хүүхдийг зодож шийтгэхгүй байя олон улсын өдөрлөгийн сургалтанд бүх ажилчин алба хаагчид сууж зааварчилгаа авсан. 1-р ангийн сурагчид уншиж бичиж сурснаа тайлагнасан.

ЕБСургууль: ЕБС-ийн 6-р ангийн 2 бүлгийн 48 сурагчдад “Ойлгож хүндэлье” сэдэвт 40 минутын мэдээлэл өгч, сэдвийн дагуу видео бичлэг үзүүлж, сурагчидтай харилцан ярилцлаа. Э.Ариунтяа багштай 5б ангийн эцэг эхчүүдэд “Хүүхэд хамгаалалд эцэг эхийн оролцоо”, “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Сургалтанд нийт 23 эцэг эх, асран хамгаалагчид хамрагдсан.

Сумын төвд байршилтай хариуцах эзэнгүй хүнсний зориулалттай зоориудад хүүхдүүд орж тоглодог гэх асуудлын дагуу сумын хүүхэд хамгааллын багийн гишүүд хамтран тухайн мэдээллийн дагуу хүүхдэд эрсдэл учирч болох обьектуудад хяналт хийж, эрсдлийг бууруулах чиглэлээр ажиллаж, холбогдох иргэн, албан тушаалтанд асуудлыг уламжилсан.

5-р сард сургуулийн орчинд сурагч хоорондоо үл ойлголцсон асуудлаар 3 зөрчил бүртгэгдэж, асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэн ажилласан. БҮТ өөс гаргасан зөвлөмжийн дагуу багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтын хуваарийг өдөр өдрөөр гаргаж анги зохион байгуулалтыг хийж шалгалтыг шударга үнэн зөв зохион байгууллаа.Шалгалтад нийт 238 суралцагч шалгалтад хамрагдахаас 235 суралцагч хамрагдаж 98.7%ийн гүйцэтгэлтэй хамрагдлаа.Үнэлгээний асуулгыг 3 хүний бүрэлдэхүүнтэй тусгай төлөвлөгөө хуваарийн дагуу интерннетийн сүлжээг бүрэн хангаж мэдээлэл зүйн кабинетад тавлет ашиглан асуулгыг бүрэн зөв бөглүүллээ. АДШ –ын хуваарийг гаргаж АДШ- уудыг зохион  байгууллаа. 10,11-р ангийн сурагдын сонгон судлах хичээлийн  сонголтыг хийлгэж системд бүртгэж баталгаажууллаа. 1-р ангид “Тайлант уншлага”-ын шалгалтыг зохион байгуулж, тус шалгалтад 43 суралцагч шалгагдсан бөгөөд Э. Мөнгөнцэцэг багштай 1а анги 92.3 %, М. Нарантуяа багштай 1б анги 90.1 %-ийн гүйцэтгэлтэй шалгагдлаа.

Аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан “Анги нийтийн олимпиад” 3-р анги монгол хэл хичээлээр, 4,5-р анги математик хичээлээр шалгагдсанаас Д. Баяртогтох багштай 3а анги 1-р зэрэг, М. Гантуул багштай 5а анги 3-р зэрэгт шалгарлаа.

М. Гантуул багштай 5а анги “Хүүхэд нэг эрдэнэ, хүмүүжил мянган эрдэнэ” сэдэвт тайланг багш, эцэг эхчүүддээ тайлагналаа. ХХЗАН-нь 1-5 ангийн сурагчдын дунд “Хамтдаа бүтээцгээе” буухиа тэмцээнийг зохион байгуулсан. 40 багш, ажилчид аймгийн БОТ-д эрт илэрүүлэгийн үзлэгт хамрагдсан байна. Мөн энэ хугацаанд Эрдмийн баяр, хонхны баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

Баянтээг Хүүхдийн цэцэрлэг: Орон нутаг дахь төрийн албан хаагчдад  зориулсан  Монгол Улсын урт хугацааны бодлого, түүний эхний үе шат “Шинэ сэргэлтийн бодлого”-ын богино хугацааны сургалтад хамрагдах тухай чиглэлийн дагуу цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд цахим платформд байршуулсан сургалтыг бие даан судаллаа.

Эрүүл мэндийн төв: 2023 оны 05 -р сард нийт 109 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 28, төвийн дуудлага 81 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ. Амбулаториор  256 хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит77 хүн хэвтсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна. 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай 13 хүнийг илгээсэн. Хоног болоогүй нас баралт байхгүй .Оношийн зөрүү гараагүй Эмнэлгийн дотоод халдвар гараагүй Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй. Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна

 

1.2

 

 

          Шинэлэг ажил

 

Соёлын төв: Соёлын хамтын ажиллагааны жилийн хүрээнд “Хамтдаа хөгжилдье” арга хэмжээг санаачлан 7 хоног бүрийн Баасан гарагт зохион байгуулж хэвшсэн. Энэ сард “Сумын бүжиг” арга хэмжээг хэрэгжүүлж байгууллага, хүүхдүүдэд заавал сурах бүжгээс зааж сургаж байна. Байгууллага хамт олон сурсан бүжгээ иргэддээ тайлагнаж ажилласан. Сумын ЗДТГ, ЕБС, СӨББ-ууд тус бүр хоёр хоёр бүжгийн үзүүлбэр үзүүлсэн.

Мал эмнэлэг: ЗДТГазрын гэр бүлийн зөвлөлөөс зохион байгуулсан урлаг соёлын арга хэмжээнд гэр бүлийн хамтаар оролцож багаар ажиллах чадвар эзэмшиж авсан.Малын эмийн зохистой хэрэглээний талаар Засаг даргын тамгын газрын ажилчдын хамтаар богино хэмжээний шторк бэлдэж цахимд байршуулаж одоогийн байдлаар 5200 хүний хандалт авсан байна.

СӨББайгууллага: 2022-2023 оны хичээлийн жилийн эцэст бүлэг ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ зохион байгуулж  тус өдөрлөгт нийт 5 бүлгийн 99 хүүхэд сурсан дуу, шүлэг, дасгал гимнастик, хөгжимт хөдөлгөөн, үлгэрээр жүжиглэсэн тоглолт, мөн  өөрсдийн урласан бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж Хүүхэд нэг бүрийг авьяасыг нээн хөгжүүлэх зорилгоор бүх хүүхдийн оролцоог хангаж нийтээр нь дуулуулах, уншуулах, бүжиглүүлэх зэргээр эцэг эх, асран хамгаалагч нарт эзэмшсэн чадвар, дадлаараа тайлангаа тавилаа

Өндөр овогт Ганболдын үр хүүхдүүд нь цэцэрлэгт хөрөнгө оруулалт оруулж гадаа тоглоом савлуур, хүүхдийн суудаг онгоц 4, мөн бага бүлэгт 4 тавиур, 25 хүүхдийн гудас, хүүхдийн тоглоом зэргийг тус цэцэрлэгт хандивлав

Баянтээг Хүүхдийн цэцэрлэг: “Дэлхийн хуримтлалын өдөр”-2021 аяны хүрээнд Өвөрхангай аймгийн нийт цэцэрлэгийн багш нарын дунд зарлагдсан бүтээлийн уралдаанд “Ботго ботго тоор тоор” мөнгөний авдар бүтээлээрээ дэд байрт шалгарч байсан билээ. Аймгийн засаг даргын талархлын бичигт:  “-Хүүхэд багачуудад бага наснаас нь санхүүгийн боловсрол эзэмшүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж, бүтээлч,  шинэлэг,  сонирхол татахуйц  бүтээл” болсныг дурдсан байдаг. Уг бүтээлээ 2022 онд Монгол Улсын Оюуны Өмчийн Газарт “Бүтээгдэхүүний шинэлэг загвар” ангиллаар оюуны өмчийн патент авах хүсэлт тавьж тодорхой хугацаанд шалгаруулалтад орж тэнцснээр патентын тухай хуулийн дагуу бүтээлд маань патент олгох шийдвэр гарч 2023-5-18нд  “Оюуны өмчийн гэрчилгээ”-гээ хүлээн авлаа. Цэцэрлэгийн багш бид  хүүхдэд зориулсан  төрөл бүрийн шинэ санаачлага гаргаж оюуны бүтээл ихээр “үйлдвэрлэдэг”: Олон төрлийн материалаар олон төрлийн үзүүлэн, хэрэглэгдэхүүн, бүтээл зохион бүтээхээс  гадна бүжиг шинээр дэглэх,  дуу,  шүлэг, үлгэр, оньсого шинээр  зохиох, зургийн олон төрлүүдээр бүтээл хийх,  илтгэл судалгааны ажил бичих гэх мэт маш олон оюуны бүтээл хийдэг билээ. Дээрх бүтээлээрээ шинэлэг оюуны бүтээгдэхүүний гэрчилгээ авсан нь дараа дараагийн багш ажилчдад урам зориг өгөх шинэлэг ажил боллоо.

Баянтээг ЕБСургууль: Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлцгээе! Аяны хүрээнд эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөн “Цаг гаргая “ аяны хүрээнд Баянтээг багийн ерөнхий боловсролын сургуулийн захиргаанаас “ҮҮРГЭВЧТЭЙ АЯЛАЛ” арга хэмжээг зохион байгуулж 1-5р ангийн сурагчдын дунд “Хүүхэд хүмүүжлийн эерэг аргуудаас суралцах” “Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд хүүхэд багачуудыг уриалан дуудаж “Цаг гаргая” аянд нэгдэж байна. Мөн удирдагч багш нар сургалтыг зохион байгуулж сурагчдыг багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “хөгжөөнт буухиа,  монгол биелгээ, хөгжимт дасгал,хийлгэж бүх сурагчидаа шагнаж урамшуулан ажилласан. Нэг ном эрхэм үйлс энэхүү аянд Баянтээг ЕБС эцэг эх сурагчид та бүхэн нэгдэж байна Эцэг эхчүүд хүүхдийнхээ нас сэтгэхүйд онцлогт тохирсон номыг бэлэглэх уншсан номын үйл явдлыг хамтдаа ярилцаж тогтмолжуулсан.

 

1.3

Тулгамдсан болон хоцорч буй ажил.

Засаг даргын Тамгын газрын сул орон тоо, мэргэжилтнүүдийг арга зүйгээр хангахгүй, иргэдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх соёл олон нийтийн ажил үйлчилгээ зохион байгуулах хөрөнгө санхүүгийн асуудал дутагдалтай байна.

Баянтээг ЕБСургууль: Сурагчдын үдийн хоолыг зөөврийн байж болохүй гэдэг үндсэн дээр сургуулийнхаа дээд давхрын хэсгийг гал тогоо болгон засварласан ба одоогоор тоног төхөөрөмжүүд дутмаг байна.

Баянтээг Хүүхдийн цэцэрлэг: Багш ажилчдын хариуцлага, ёс зүйг сайжруулах,  улмаар иргэдийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх ажил дутмаг байна. Хуулийг таниулах,  сахиулах, хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай байна. Үүний тулд хамтын ажиллагаа нэн чухал болоод байна.

 

1.4

Хариуцлага, хяналт, хэрэгжилтийн хүрээнд

Баянтээг ЕБСургууль: Программт хичээл ба давтлага, хөгжүүлэх сургалтуудыг ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, сурагчдыг хөгжүүлэх зорилготойгоор тогтмол хэрэгжүүлж заншсан.

Мал эмнэлэг: Шүлхийн вакцинжуулалтанд хяналт тавьж өрхийн эрүүл мэндийн дэвтэрийн бичилтийг 20 өрхөд хяналт хийж ажилласан.

Баянтээг Хүүхдийн цэцэрлэг: Дотоод хяналтын баг нь “Гал тогооны орчин нөхцлийн байдал”-д удирдамжийн дагуу хяналт хийж тодорхой зөрчлийг илрүүлснээр байгууллагын зүгээс хөрөнгө мөнгө шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүний судалгаа гаргаж зохих байгууллагад албан хүсэлт хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу ирээгүй хүлээлттэй байна.

Эрүүл мэндийн төв: Жирэмсний хяналтанд нийт-2 эмэгтэй байна. 05 -р сард шинээр эхний 03 сартай хяналтанд орсон 2 эмэгтэй байна.

Товлолын вакцинжуулалтад 54 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажиллаж байна. ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд Улирлын чанартай  халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийг  хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 12,   хандалтын тоо-86 байна. Нарийнтээл сумын нутаг дэвсгэрт Ашиглалтын леценц эзэмшиж байгаа  “Имперо майнинг” ХХК үйл ажиллагаатай танилцаж хяналт шалгалтыг Байгаль орчин аялал жуулчлалын газар болон Экологийн цагдаагийн албатай хамтаран зохион байгуулж  гарсан зөрчил дутагдалыг арилгуулж лац ломбо тавьж ажилласан. 2023 оны 05 сарын 26-27-нд улсын комисс ирж тус уурхайн үйл ажиллагаатай танилцаж үйл ажиллагаа явуулхад саадгүй гэж үзсэн.

 СӨББайгууллага: Байгууллагын  дотоод хяналт шалгалтын зөвлөлийн гишүүд хүүхдийн хоолны норм нормативд хяналт тавихад Хүүхэд нэг өдөрт авах илчлэгийг тооцон гарахад авах ёстой илчлэгийг авч байна гэсэн дүгнэлтийг хийлээ

Мөн энэ өдөр хүүхдийн хоолонд зориулан бэлтгэсэн хоолны бараа, материалын хугацаа чанарыг шалгаж үзэхэд: Талх боорцог хүнсний бүтээгдэхүүнийг өөрийн гараар өдөр тутамдаа хийж үйлдвэрлэж байгаа нь ололттой тал байлаа Тогооч нар хүүхдийн хоолны меню 5 хонгоор хоолны меню гаргаж хоолны нэр төрөл олшруулах талаар анхаарч ажиллах зөвлөгөө өглөө. Өглөө бүр хүүхдийн ирцийг бүртгэж хүүхдийн тоо гарсаны дараа няраваас хоолны материалыг норм, нормативын дагуу авч хийж байна. Өдөр бүр хоолны дээжийг авч зориулалтын хөргүүрт  хийж 72 цагийн дараа устгал хийж дэвтэрт тэмдэглэл хийж хөтлөсөн байна.

Соёлын төв: Дээд газраас ирүүлсэн хугацаатай албан бичгийн шийдвэрлэлт, хүргэлт, мэдээ, тайлангийн хүргэлт тайлагналтад СУГ хяналт тавьж, үнэлгээ өгч ажиллаж байна. Сумын ЗДТГ-аас хяналт шалгалт хийж зөвлөн тусалсан.

 

1.5

 

Дээд шатны байгууллагад шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн ажлын санал

Баянтээг Хүүхдийн цэцэрлэг: МУБИС-ийн Хөгжлийн бодлого (2014-2024)-ын хэрэгжилтэд эцсийн үнэлгээ хийхэд хөтөлбөрт оролцогч талуудын мэдээллийг цуглуулах, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн багш бэлтгэх үйл ажиллагааны талаар санал хүсэлтийг авах ажлын хүрээнд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтнуудаас 2022-2023 оны хичээлийн жилд 33 асуулттай санал асуулгыг онлайнаар /Google forms/ авч байна

Уг судалгааны хүрээнд санал боловсруулан хугацаанд нь хүргүүлэв.

СӨББайгууллага:  Дээд шатнаас ирүүлсэн бичиг баримтыг тухайн бүрд нь СӨББ-ын групп чат, мэдээллийн самбар зэрэгт байршуулан  мэдээлэлийг хүргэн ажиллаж байна.

 

Д/д

Хоёр. Сарын ажил  (чиглэлээр)

Хэрэгжилт, үр дүн

 

2.1

Засаглалын бодлогыг хэрэгжүүлэх

Засаг даргын Тамгын газрын эрх төлөвлөгөөний нэг арга хэмжээ болох шинээр гарсан хууль тогтоомжийг сурталчлах ажлын хүрээнд “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, мөн хүнсний хангамжийг сайжруулах зорилтот жилийн ажлын хүрээнд Хүнсний бүтээгндэхүүний шошгололт болон сав боодолд тавих шаардлагын талаар сумын ГХУСАЗСЗөвлөлтэй хамтран сумын төв болон Баянтээг багийн хэмжээнд зохион байгуулан ажилласан. Сургалтанд нийт 128 хүн хамрагдсан байна.

Баянтээг Хүүхдийн цэцэрлэг: “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр”-ийг угтан “Гэрэлт ирээдүйд бүү гар хүр” нөлөөллийн ажлын хүрээнд тус цэцэрлэгийн хүүхэд хамгааллын баг эцэг эхчүүдийн дунд “Бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь ” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ.  .  Манай цэцэрлэгийн зүгээс жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож, шийтгэхийн эсрэг өдөр” болгон тэмдэглэж ирсэн ба хүүхдийг бие махбодын хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ямар нэгэн шийтгэлгүй, эерэг орчинд өсгөн хүмүүжүүлэхийг уриалсан нөлөөллийн ажлуудыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ жилийн уг хэлэлцүүлэгт эцэг эх, багш ажилчид 14 хүн оролцож 21 хүүхэд хамрагдсан.

 Соёлын төв: Соёлын яамнаас томилогдсон  ажлын хэсэг, аймгийн СУГ-ын мэргэжилтний хамтаар “Соёлын бүтээлч сар”-ын нээлтийн арга хэмжээг зохион байгуулж, соёлын салбарын ажилчдыг чадавхжуулж, бүх нийтийн боловёролыг дээшлүүлэх хүрээнд илтгэл тавьж, урлагийн тоглолт үзүүлж, уран зургийн үзэсгэлэн гаргалаа. Музейн сургалт хийж асуулт хариултын тэмцээн явуулж, 3 сурагчийг  урамшуулав. Давхардсан тоогоор нийт 482 иргэн хамрагдсан.

 

 

2.2

Удирдлага, зохион байгуулалт, захиргааны байгууллагын үйл ажиллагаа

Улсын болон Орон нутгийн төсөвт хөрөнгөөр баригдаж байгаа ажлуудад хяналт тавих, Иргэний танхим тохижуулах ажлын хүрээнд Цагаан-овоо багийг тохижуулахад шаардагдах техникийн тодорхойлолтыг боловсруулан гаргаж холбогдох удирдлагуудад хүргүүллээ. Мөн БИНХ зохион байгуулах товийг БЗД нартай хэлэлцэх, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дарааллыг гаргах, мөн 2023 оны хагас жилийн мал тооллогын ажилд хамтран зохион байгуулах, программд шивэх хяналт тавих ажлыг төлөвлөж байна. 2023 оны 05 дугаар сарын 11 өдрийн ИТХ –ын даргын баталсан удирдамж чиглэлийн хүрээнд Улсын төсвөөр баригдаж буй ЕБС –ийн спорт, амралт тоглоомын талбайн тохижилтын ажлын явцад хяналт тавьж ажлын хэсэг хэлэлцээд зарим нэг алдаа дутагдлыг залруулах асуудлаар 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/25 тоот албан бичгээр зөвлөмж хүргүүлж ажилласан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Тэр бум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй мод бут тарих, ногоон байгууламж байгуулах ажлын хүрээнд шинээр  баригдаж байгаа хашаажуулах ажилд өдөр бүр хяналт тавьж зөвлөмж өгч хамтран ажиллаж байна.

Баянтээг ЕБСургууль: Монгол улсын боловсролын үнэлгээний газрын үүрэг чиглэлийн дагуу 5-р сарын15-20ны өдрүүдэд сургууль нийтээрээ гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдсан байгаа.

Баянтээг Хүүхдийн цэцэрлэг:  Багш ажилтан тус бүрийн ажил үйлчилгээний ололт, амжилттай талыг сайшаан дүгнэж,  доголдож байгаа чиглэлээр заавар, зөвлөмжийг өгч, тэмдэглэл  хөтөлсөн. Манай цэцэрлэгийн хамт олон  "Хан хөгшин бүс 2023”  СӨББ-уудын дунд зохион байгуулагдсан "Хамтдаа хөгжье" сэдэвт номын хэлэлцүүлэг, нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээнд амжилттай  оролцож 3-р байр эзэлж  өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав.  Энэхүү арга хэмжээг сумандаа зохион байгуулахад туслаж дэмжсэн Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага ,хамт олон, Соёлын төвийн удирдлага, хамт олонд маш их баярлалаа. Хүүхдийн баярт зориулсан хамтарсан тоглолтод ахлах , бага бүлгийн бүх хүүхдүүд оролцож  бэлтгэсэн тоглолтоо толилуулж  эцэг эхчүүддээ тайлагналаа. Ахлах, бага  анги тус бүрийн групп дээр мэдээллийг тогтмол тавьж, эцэг эхчүүдийн санаа бодлыг сонсож хүүхэд нэг бүртэй тулж ажиллаж  байна.Байгууллагын багш, ажилчдад албан тушаалын цалин, ур чадварын нэмэгдэл, илүү цагийн хөлс, төрд ажилласны нэмэгдэл, зэргийн нэмэгдэлийг хуулийн хүрээнд олгож ажилласнаар илүү цагийг  4 ажилтанд, төрд ажилласны нэмэгдлийг 3 ажилтанд, ур чадварын нэмэгдлийг 6 ажилтанд, орон нутгийн нэмэгдлийг 6 ажилтанд тус тус олгож ажилалаа

 

2.3

Хөгжлийн төлөвлөлт, төсөв санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх

Баянтээг Хүүхдийн цэцэрлэг: Нийгмийн даатгалын шимтгэл 60655,9 төгрөг, сайн дурын даатгалд 6725,6 төгрөг оруулж , Эрүүл мэндийн даатгалд 760 хүн даатгал төлсөн байна. Тэтгэвэрт 6 өргөдөл ирсэнийг шийдвэрлэсэн.

  Өв аймгийн НД-н байгууллагаас тус байгууллагын 2021-2022 оны санхүүгийн баримтад хийсэн шалгалтаар ямар нэг зөрчилгүй дүгнэлт гарсан. Төсвийн орлого, зарлага тэнцвэртэй боловч тээвэр шатахуун, албан томилолт гэх мэт байгууллагын бусад зайлшгүй үйл ажиллагааны төсөв хүлээлттэй байсаар байна. 5 дугаар сарын байдлаар үндсэн цалин, илүү цаг,  үр дүнгийн урамшуулал, нэмэгдэл,  ажил олгогчоос төлөх НД-н шимтгэл ЭМД-н хураамж тасалдаагүй өр авлага үүсээгүй байна.

 

2.4

Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлэх

Мал эмнэлэг: Шүлхийн вакцинжуулалт 8722 мянган тоо толгой үхэр мал эмнэлгийн нэгдсэн системд төлөвлөж өгсөнөөс 7344 мянган үхэр шүлхийн вакцинжуулалт хийж өнөөдрийн байдлаар 84 хувьтай хийгдэж  байна. Хагас жилийн эцсийн эд хөрөнгийн тооллого хийж мал эмнэлгийн газар хүргүүлэн ажилласан. Бог малын мялзангийн судалгаа гарагж мал эмнэлгийн газарт хүргүүлэн ажилласан.

Баянтээг Хүүхдийн цэцэрлэг: 2022 оны 06 сарын 17 өдрийн Дугаар 36 дугаар  “ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” тогтоол батлагдсантай холбогдуулан БЕГ-с авсан гал тогооны ажилчдын орчин нөхцлийг үнэлэх судалгаа хийж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хадгалах стандартын шаардлага хангасан зориулалтын агуулах, мөн гал тогооны тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд сум орон нутагт тодорхой хүсэлтийг өгөөд байна.

Газар тариалангийн үйлдвэрлэлийн хүрээнд шинээр газар тариалан эрхлэгч 25 иргэнд төмсний үр, хүнсний үрийн дэмжлэг үзүүлж ажилласан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хадлангийн тоног төхөөрөмжийг шууд худалдан авалтын  тендер зарлаж авсан. Тариалалтын мэдээг холбогдох мэргэжилтэд хүргүүлсэн. Өрхийн тариалалтыг 25 хувиар нэмэгдүүлэх. Сумын тариаланчдын зөвлөгөөн, уулзалт зохион байгуулсан.

 

2.5

Дэд бүтэц, бүтээн байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэх

2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд шинээр ирсэн аж ахуй нэгжид олгохоор төлөвлөсөн газарт иргэдийн хүсэлт авч шинээр 15 өвөлжөө, хаваржаа 2 аж ахйун нэгжийн газрыг эзэмшүүлсэн. Мөн нийт 28 иргэн аж аухуйн нэгжээс ирсэн хүсэлтийг хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэсэн.

Баянтээг Хүүхдийн цэцэрлэг: “Ноёдын туурь” ХХК-ны төслийн хүрээнд Баянтээг ХК техникийн нөхцөлийг гаргаж өгснөөр зөвшөөрлийн албан бичгийг заасан хугацаанд хүргүүлсэн Үүний үр дүнд  нүхэн жорлонг боловсон ариун цэврийн байгууламжаар солих ажлыг тус цэцэрлэгт 3-р ээлжийн хуваарьт орж эхлүүлэхээр боллоо.

Баянтээг ЕБСургууль: Тухайн орон нутаг болон байгууллагатаа ямар, ямар бүтээн байгуулалт бий болсноор хэрхэн үр дүнд хүрэх тухай санал бодлоо илэрхийлсэн. Сум хөгжүүлэх санг яаж хэрэгжүүлэх санал асуулгад хүн бүр оролцсон.

 

2.6

Нийгмийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх

Нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.

5 дугаар сард хог цэвэрлэгээний нийтийг хамарсан ажлыг гэрээний дагуу хийж гүйцэтгэлээ. Хөдөлмөр эрхэлддэггүй 15 иргэнийг 10 өдөр ажиллуулж,  түр ажлын байраар хангав. Мөн мод тарих ажлыг 5.25-ны өдрөөс эхлэн явуулж байна.

ООТА-аар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ажил 2023.05.29-ний өдрөөс албан ёсоор эхэлсэн бөгөөд өрхийн жагсаалтын дагуу судалгаагаа аван ажиллаж байна. Өрхийн амьжиргааны түвшиг тодорхойлох судалгааг 2023.06.02-ний өдрөөс өмнө дуусгах

Баянтээг ЕБСургууль: Нийгмийн хариуцлагын хүрээнд гарсан хууль дүрэм журмыг зохих шатандаа хэрэгжүүлэн ажиллацгааж байна.

Баянтээг Хүүхдийн цэцэрлэг: Орон нутаг дахь төрийн албан хаагчдад зориулсан зориулсан “АЛСЫН ХАРАА-2050”

Монгол Улсын урт хугацааны бодлого, түүний эхний үе шат “Шинэ сэргэлтийн бодлого”-ын богино хугацааны цахим сургалтад хамрагдаж  11 агуулгын хүрээнд судалсан Удирдлагын академын  “Үнэмлэх” авсан.

 

 

2.7

Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх мод тарих ажилд хөдөлмөр халамжийн газраас 15 иргэнийг түр ажлын байраар хангаж ажиллулж байна. Сумын нийтийн эзэмшилийн талбайд 14 га газрыг хашаажуулж мод тарих ажил хийгдэж байна. Хөдөлмөр халамжийн газраас ажилгүй 10 иргэнийг ажлын байраар хангаж бүх нийтийг хамарсан их цэвэрлэгээг Нарийнтээл сумын Цагаан-Овоо 4-р багын нутаг Таацын гол, Улсын чанартай төв зам дагуу, Арцын гол Баянтээг баг 2 дугаар багт нийтийн эзэмшил болон цэцэрлэгт хүрээлэнгын хог хаягдлыг цэвэрлэх ажил хийгдэж нийт 18 тонн хог хаягдлыг цэвэрлэн ач  иж хогийн нэгдсэн цэгт асгах ажил хийгдсэн.