ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 04 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 04 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

 

Д/д

Нэг. Сарын ажил  (төрлөөр)

 

Хэрэгжилт, үр дүн

 

 

1.1

 

Салбарын хүрээнд хийгдсэн ажил

 

Соёлын төв: Аймгийн Соёл, Урлагийн газраас “Сумын бүжиг” арга хэмжээ, “Нэг ном-эрхэм үйлс” нөлөөлийн арга хэмжээ, аймгийн Төв Номын сангаас Дэлхийн номын өдөр-номын баярыг угтаж “Бүтээлч уншлага-2023” арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. Соёлын төвийн дарга нарын сургалт, номын санч, соёлын өвийн ажилтнуудын сургалтууд зохион байгуулагдахад холбогдох ажилтанууд  100 хувь хамрагдсан. Үүнд: Сумын бүжиг арга хэмжээний төлөвлөгөө гаргаж 10 бүжиг зааж сургахаар график төлөвлөгөөний дагуу байгууллага, аж ахуй нэгжийн ажилтнууд болон иргэдэд хуваарийн дагуу хичээллэхэд 2 удаагийн сургалтад 3 байгууллагын 30 иргэн хамрагдсан. Бүтээлч уншлага-2023 арга хэмжээний хүрээнд 3б, 4а, 4б, 6б ангиуд ангиараа карт нээлгэн өдөр бүр уншлага үйлчилгээнд хамрагдаж байна. Соёлын өвийн төрөл зүйлийн нэг үндэсний шагай харвааг хойч үедээ өвлүүлэх түгээн дэлгэрүүлэх зорилгоор  нээлттэй тэмцээн зохион байгуулахад 13 багийн 150 харваач оролцов. “Нэг ном эрхэм үйлс” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд бага ангийн хүүхдүүд эцэг эхтэйгээ ном унших, гэртээ үлгэрийн цаг гаргаж үлгэр унших ажлыг хэрэгжүүлсэн.

СӨББайгууллага: Боловсрол шинжлэх ухааны сайдын 2022 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн чанар, үр дүнг үнэлж, үр дүнгийн нэмэлт урамшууллын зардлыг санхүүжүүлэх А/500 дугаар тушаал, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2022 оны “Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх дүгнэх журам” А/430 дугаар тушаалыг тус тус үндэслэн үнэлгээний баг байгуулан 2023 оны 04 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд байгууллага, багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлж дууслаа.  Ажлын хэсгийг багш, эцэг эхийн төлөөлөл 5 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан. Датад бүртгэгдсэн 2 багш үнэлгээнд хамрагдсан ба түүвэрт сонгогдсон нийт 13 хүүхдээс 10 хүүхэд оролцлоо. Үүнээс бага-дунд холимог бүлгийн 5 хүүхдээс 2 настай 2, 3 настай 1 хүүхэд хамрагдсан. Ахлах-Бэлтгэл холимог бүлгийн түүвэрлэгдсэн 8 хүүхдээс 4 настай 2, 5 настай 5 хүүхэд хамрагдсан байна.  Оролцож амжаагүй нийт 3 хүүхэд байна.

Баянтээг ЕБСургууль: БШУЯ, Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулж байгаа төрийн болон орон нутгийн өмчийн хүүхдийн цэцэрлэгийн болон багшийн  үйл ажиллагааны гүйцэтгэлийн чанар, үр дүнг үнэлэх ,дүгнэх үйл ажиллагааг 2023.04.17-21 –ний өдрүүдэд зохион байгуулж байна. л, багш ажилтны ажлын гүйцэтгэл, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, хүүхдийн хөгжил, хамгааллын ажлын үр дүн, сургалтын орчин,  удирдлагын манлайлал, менежмент, хэрэглэгчийн сэтгэл ханамж гэсэн чиглэлээр үнэлгээний хуудсын дагуу  үнэлж байна. Үнэлгээний баг нь  багшийн түүвэрт сонгогдсон 7-8 хүүхдийг  даалгаврыг оноожуулан дүгнэсэн бөгөөд удирдлага, хамт олон, эцэг эхийн  сэтгэл ханамж бүхий  асуумжаар  үнэлсэн байна. Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн А/430 тушаалаар баталсан багшийн ажлыг гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулсан.  

ЕБСургууль: ЕБС-ийн бага ангийн сурагчдад хүний биед хүрэх дүрэм, аюултай болон аюулгүй харилцаа, хүсээгүй хүрэхүйн тухай ойлголтыг өгөх, аливаа эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, урьдчилан сэргийлэх дадал, чадвар олгох зорилгоор 3-5 ангийн 101 сурагчдад СӨББ-ын аргазүйч Ч.Галсмаатай хамтран “Хүрэхүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. 6-7 ангийн 64 сурагчдад сумын ЗДТГ, НТБ-ын нэгжтэй хамтран “Үе тэнгийн дээрэлхэлтын хэлбэр болон сөрөг үр дагавар”, “Мэргэжил сонгоход анхаарах нь” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Дотуур байрын хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, хүүхдүүдэд цахим гэмт хэргийн талаарх мэдлэг ойлголтыг өгөх зорилгоор сумын цагдаагийн хэсэгтэй хамтран “Цахим гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. Зорилтод бүлгийг тодорхойлох, түүнрүү чиглэсэн оновчтой үйл ажиллагаа төлөвлөх зорилгоор АУБ нартай 21 төрлийн  судалгаа гаргаж, баяжилт хийн ажиллаж байна. Сургуулийн орчинд сурагч хоорондоо үл ойлголцсон асуудлаар 3 зөрчил бүртгэгдэж, асуудлыг дор бүрт нь шийдвэрлэн ажилласан.  ЭЕШ –ын бүртгэлийг хийж баталгаажууллаа. Сургуулийн хэмжээнд энэ жил 17 суралцагч 8 судлагдахуунаар шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Мөн энэ сарын 22 нд Монгол хэл бичгийн шалгалтанд 17 суралцагч өгөхөөр суудлын хуваарь бүртгэлийн хуудсаа хэвлэж аваад байна.  4-р сард нийт 3 судлагахуунаар ЭЕШ –ын сорилго шалгалт, мөн математикийн судлагдахуунаар 6-12-р ангийн 10 бүлгээс хөндлөнгийн шалгалт авч дүн анализ хийлээ.  БШУЯ сайдын А/97-р тушаалыг 12-р ангийн сурагчдад танилцуулан , “босго оноо” “мэргэжил сонголт” ЭЕШ журмаар сургалт хийлээ.  4-р сарын 17 ны өдөр “ эх хэл эрдмийн түлхүүр”,” Тоо бодож оюунаа хөгжүүлье”, гадаад хэл хөгжлийн түлхүүр” эх түүхээ эрхэмлэе”, эрүүл мэнд гэсэн хичээлүүдээр анги нийтийн олимпиадыг нийт 12 бүлгээс авч амжилттай зохион байгууллаа.  Төгсөх ангийн 59 суралцагчийн гэрчилгээ үнэмлэхийн захиалга хийлээ.  БШУЯ сайдын A/97-р тушаал, СӨББ-ын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах, зэрэг нийт 5 удаагийн цахим сургалтад хамрагдлаа. STEM боловсролын хэрэглэгдэхүүнээр бага ангийн сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, бүтээлчээр ашиглах чадварыг дэмжих, багш нарын шилдэг арга зүй, туршлагыг илрүүлэн, түгээн дэлгэрүүлэх зорилготой  “БҮТЭЭЛЧ БАГАЧУУД, ШИЛДЭГ АРГА ЗҮЙ” уралдааны 1-р шатны шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа. Шилдэг арга зүйтэй багшаар Б. Дуламханд, 1-2-р ангийн төрөлд Б. Дуламханд багштай 2б ангийн “Чадвар баг”, 3-4 ангийн төрөлд Ц. Чулуунчимэг багштай 4б ангийн “Шинэ санаа баг” 5-р ангийн төрөлд М. Гантуул багштай 5а ангийн “Сэтгэмж” баг тус тус шалгарлаа.

Баянтээг Хүүхдийн цэцэрлэг: Боловсрол шинжлэх ухааны сайдын 2022 оны “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн чанар, үр дүнг үнэлж, үр дүнгийн нэмэлт урамшууллын зардлыг санхүүжүүлэх А/500 дугаар тушаал, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2022 оны “Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх дүгнэх журам” А/430 дугаар тушаалыг тус тус үндэслэн үнэлгээний баг байгуулан 2023 оны 04 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд байгууллага, багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлж дууслаа.  Ажлын хэсгийг багш, эцэг эхийн төлөөлөл 5 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан. Датад бүртгэгдсэн 2 багш үнэлгээнд хамрагдсан ба түүвэрт сонгогдсон нийт 13 хүүхдээс 10 хүүхэд оролцлоо. Үүнээс бага-дунд холимог бүлгийн 5 хүүхдээс 2 настай 2, 3 настай 1 хүүхэд хамрагдсан. Ахлах-Бэлтгэл холимог бүлгийн түүвэрлэгдсэн 8 хүүхдээс 4 настай 2, 5 настай 5 хүүхэд хамрагдсан байна.  Оролцож амжаагүй нийт 3 хүүхэд байна.

Эрүүл мэндийн төв: 2023 оны 04 -р сард нийт 163 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 56, төвийн дуудлага 107 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ.  Амбулаториор  294 хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 63 хүн хэвтсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна.  2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай 19 хүнийг илгээсэн. Хоног болоогүй нас баралт байхгүй. Оношийн зөрүү гараагүй, Эмнэлгийн дотоод халдвар гараагүй , Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй, Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.

0-3 насны 127 хүүхэд жинлэсэн.

 

1.2

 

 

          Шинэлэг ажил

 

Соёлын төв: Соёлын хамтын ажиллагааны жилийн хүрээнд “Хамтдаа хөгжилдье” арга хэмжээг санаачлан 7 хоног бүрийн Баасан гарагт зохион байгуулж хэвшсэн. Энэ сард тус үйл ажиллагаанд 53 иргэн оролцож 312 иргэн хамрагдсан. Аймгийн Эрүүл мэндийн газар,   Боловсрол шинжлэх ухааны газраас  санаачлан зохион байгуулж буй Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилтот жилийн хүрээнд “ Энэ жилдээ- Эрүүл жиндээ “  Тогоочдоо тусалъя аянд   Баянтээг хүн эмнэлгийн тогоочтой  хамтран  ЕБС-ийн сурагчдад зөв хооллолтын талаар мэдээлэл  сургалт явуулсан.Сурагчдад гарын авлага тараасан.

СӨББайгууллага: Өвөрхангай аймгийн “Дурсамж” гэрэл зургийн студид хамт олны албан ажлын, чөлөөт, баг, багаараа зургийг авхуулан  хамт олны гэрэл зурагтай боллоо. (465,0 мянган төгрөг зарцуулсан) Мөн “Шинэ бүтээл-оновчтой санал”-ын хүрээнд багш, ажилчид коридорын тохижилтонд  орон нутагт амьдардаг ургамал, амьтан, шувуудаар үзэсгэлэн, музей бий болгох зорилгоор  360.0 мянган төгрөг, 50 ширхэг  улавч -175.0 төг худалдан авч сургалт,эрүүл ахуйн орчинг бүрдүүлэн ажиллаж байна.  Хоол үйлдвэрлэлийг олон нэр төрлийн хоол, цайгаар үйлчилж, өдөр тутам өөрийн гараар хийсэн шинэ талх ,боорцогоор үйлчилэн, 4-р сард хоолоор дамжуулан витаминжуулах аянг өрнүүлэн ажиллаж байна.  БШУГ-аас “Нэг ном –Эрхэм үйлс” аяны хүрээнд бие биеэндээ ном бэлэглэж оюуны мэдээлэл өгч ,өглөөний дасгал хөдөлгөөн хийж, өглөөний цай ууж эрч хүчтэй ажлын өдрөө эхлүүлэн ажиллаж байна.

 

1.3

Тулгамдсан болон хоцорч буй ажил.

Засаг даргын Тамгын газрын сул орон тоо, мэргэжилтнүүдийг арга зүйгээр хангахгүй, иргэдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх соёл олон нийтийн ажил үйлчилгээ зохион байгуулах хөрөнгө санхүүгийн асуудал дутагдалтай байна.

 

1.4

Хариуцлага, хяналт, хэрэгжилтийн хүрээнд

Дээд газраас ирүүлсэн хугацаатай албан бичгийн шийдвэрлэлт, хүргэлт, мэдээ, тайлангийн хүргэлт тайлагналтад шат шатны дээд байгууллага хяналт тавьж, үнэлгээ өгч ажилласан.

 

1.5

 

Дээд шатны байгууллагад шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн ажлын санал

Нарийнтээл сумын цэцэрлэгийн А байр 1988 онд ашиглалтад орсон, олон жилийн эдэлгээний явцад хуучирч, дээврээс дусаал гоожих, мөөгөнцөртөх, дулааны шугам хоолой задрах зэргээр эрсдэлтэй нөхцөл үүсээд байгаа юм. Иймд Японы “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн санхүүжилтээр иж бүрэн засвар хийж, цэцэрлэгийн хүүхэд багачуудыг эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих таатай орчин бүрдүүлэхээр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч И.Кояматай төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Д/д

Хоёр. Сарын ажил  (чиглэлээр)

Хэрэгжилт, үр дүн

 

2.1

Засаглалын бодлогыг хэрэгжүүлэх

Засаг даргын Тамгын газрын эрх төлөвлөгөөний нэг арга хэмжээ болох шинээр гарсан хууль тогтоомжийг сурталчлах ажлын хүрээнд “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, мөн хүнсний хангамжийг сайжруулах зорилтот жилийн ажлын хүрээнд Хүнсний бүтээгндэхүүний шошгололт болон сав боодолд тавих шаардлагын талаар сумын ГХУСАЗСЗөвлөлтэй хамтран сумын төв болон Баянтээг багийн хэмжээнд зохион байгуулан ажилласан. Сургалтанд нийт 128 хүн хамрагдсан байна.

 

2.2

Удирдлага, зохион байгуулалт, захиргааны байгууллагын үйл ажиллагаа

Мөн ИТХ-нь 2023-оны 4-р сарын 12, 17-нд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр сум, 2-р багийн төрийн Аж ахуй нэгж, төрийн албан хаагч, Хүнсний худалдаа эрхлэгчид, иргэдэд мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж, сургалтад 128 хүн оролцов. Сумын ИТХ-ын төлөөлөгчид 2023-оны 4-р сарын  17-нд  Баянтээг багт метан хийн хайгуул хийж байгаа Тахь ресурс ХК-ны үйл ажиллагаатай танилцав. 023-оны 4-р сарын 18-нд аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Т.Цэдэнсодномоор ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй хамтран сумын ГХУСАЗСалбар зөвлөлийн гишүүд, хамтарсан багийн гишүүд, Хүүхэд хамгааллын багтай уулзалт, ярилцлага, сумын ЕБСургуулийн дотуур байрны үйл ажиллагаатай холбоотой стандартад хяналт шалгалт зохион байшгуулж, сумын иргэд, төрийн албан хаагчид, ЕБС болон, СӨББ-ийн эцэг, эхийн зөвлөлийн гишүүдэд сургалт хийв. Сумын ИТХ-ын төлөөлөгчид 2023-оны 4-р сарын 17-ноос 22-ны өдрүүдэд сонгогдсон тойрогтоо ИТХ- ын зөвлөлөөр баталсан удирдамжийн дагуу айл өрхөөр орж тойрог тус бүртээ иргэдтэй уулзалт зохион байгуулж ажиллав. Мөн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэнг Аймгийн Архив бичиг хэргийн хэлтэс, Аймгийн ИТХ-ын ажлын албанаас зохион байгуулсан  “Монгол бичигтэн үндэсний хөтөлбөр-3” –ийн хүрээнд Төрийн албан хэргийг үндэсний бичгийн цахим болох Архив бичиг хэрэгт хөтлөх чадавхжуулах сургалтанд хамруулсан. Тамгын газрын ажилчдад Төрийн албаны зөвлөлийн 600 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн хулийн хэрэг хөтлөх журам”-ын талаар сургалт хийж  сургалтанд 16 төрийн албан хаагчийг хамруулсан байна.

 

2.3

Хөгжлийн төлөвлөлт, төсөв санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх

Сум орон нутгийн төлөвлөгөө 36,111 мянга, гүйцэтгэл нь 29 сая, биелэлт 80,5 хувьтай байна. Улын төсөв төлөвлөгөө 700,000 мянга, гүйцэтгэл 350,000 , биелэлт 50 хувьтай явагдаж байна.

Нийгмийн даатгалын шимтгэл 35765748 төгрөг, сайн дурын даатгалд 3573750 төгрөг оруулж , Эрүүл мэндийн даатгалд 760 хүн даатгал төлсөн байна. 

 

2.4

Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлэх

Тээлийн улаан ямааны цөм сүрэг бүхий малчид Өндөрхөмөг багийн малчдад МААЭШХүрээлэнгийн Доктор Б.Нарантуяа ирж тээлийн улаан ямааны арга зүйн талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ болон хийгдээгүй үлдсэн ажлыг талаар мэдээлэл өгч мөн энэ үеэр Ноос-Ирээдүйн Захирал нар ирж малчдад Ноос-Ирээдүй ХХК талаар мэдээлэл өгч тээлийн улаан ямааны ноолуурын цэвэр гарцыг тодорхойлж өгөхөөр болсон байна. Сумын газар тариалан эрхлэгчдийн зөвөлгөөн уулзалт зохион байгуулсан. “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх” зорилтот жилийн хүрээнд газар тариалангийн өрхийн үйлдвэрлэлийг 25 хувиар нэмэгдүүлж ажиллаж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хадлангийн тоног төхөөрөмж шууд худалдан авалтыг зарласан байна. Аймгийн ХХААГ-ын жил бүр зохион байгуулагддаг Аймгийн тариалан эрхлэгчдийн зөвөлгөөнд сумын тариалан эрхлэгчдийн төлөөлөлөөр 4 тариалан эрхлэгчийг оролцуулсан Яамны 80 хувь хөнгөлөлттэй үрийн захиалга авч сумын хүнсний ногоо эрхлэгчдэд хувиарласан. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирлын 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн А/16 тоот тушаалын хавсралтаар Бог малын мялзан, Шүлхий өвчний ийлдэс судлалын тандалт хийх ажлын удирдамжийн дагуу манай сумаас 2 өрх сонгогдож 12 ишиг, 12 хурга, 8 тугалаас дээж авч ийлдэсийг нь ялган аймгийн мал эмнэлгийн лабораторит хүргүүлэн ажилласан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөгөөт хугацаанд чанартай зохион байгуулах тухай” 01 дүгээр албан даалгавар, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Шүлхий өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/87 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор сумын хэмжээнд үхэр сүргийн хаврын дархлаажуулалтын ажлыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ны өдрөөс эхлэн 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар дархлаажуулалтын ажил эхлээд байна.  Монгол ВИ.И.ТИ.НЕТ төрийн бус байгууллагаас 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 11 цагт малчдад зориулсан сургалтыг Цагаан-Овоо багийн төвд зохион байгуулав. Сургалтын сэдвүүд: Малын шимэгчийг устгах, - Малын халдварт өвчин, -Малын эмийн зохистой хэрэглээ,  Баялагийн менежмент зэрэг сургалтыг хийж нийт 50 гаруй малчин хамрагдав.

 

2.5

Дэд бүтэц, бүтээн байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэх

2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд шинээр ирсэн аж ахуй нэгжид олгохоор төлөвлөсөн газарт иргэдийн хүсэлт авч шинээр 15 өвөлжөө, хаваржаа 2 аж ахйун нэгжийн азрыг эзэмшүүлсэн. Мөн нийт 28 иргэн аж аухуйн нэгжээс ирсэн хүсэлтийг хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэсэн. Засаг даргын Тамгын газраас Баянтээг 2 дугаар баг, Өндөр хөмөг 3 дугаар баг, Цагаан-Овоо 4 дүгээр багуудад Засаг даргын захирамжийн дагуу биотехникийн арга хэмжээ авах ажил хийгдэж нийт 50 ширхэг боодол өвс, 20 шуудай хужир мараа тавих ажил хийгдэж багийн Засаг дарга нарын хамт хийж гүйцэтгэсэн. Айимгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас Зохион байгуулсан ЕБсургуулуудын “Эко клубүүдийн чуулга уулзалтанд” ерөнхий боловсорлын “Эко клубын” сурагдчдыг хамруулсан. Сумдын Байгаоль орчны хяналтын улсын байгцаагч нарыг чадвахжуулах хууль арга зүйн сургалтанд өвөрхангай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас зохион байгуулж хамрагдсан.

 

2.6

Нийгмийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх

Амьжиргаа дэмжих зөвлөлийн хурал хуралдаж 6-н асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж холбогдох материалыг ХХҮГ-т хүргүүлсэн. 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжинд-3 иргэн, жирэмсэн эхийн тэтгэмжинд-1 иргэн, АН шүдний хөнгөлөлт-2 иргэн, ХБИ рашаан сувилалд-1 иргэнийг материалыг программд бүртгэж холбогдох мэргэжилтэнд илгээв. Халамжийн сангийн 04 дүгээр сард e-halamj програмаар 397 иргэний 35740538 төгрөгийг банкруу илгээсэн. Халамжийн сангийн 04 дүгээр сард e-halamj програмаар 397 иргэний 35740538 төгрөгийг банкруу илгээсэнХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор  100 буудалт даам, шатар, шагай няслах, шүүрэх тэмцээнийг зохион байгуулж давхардсан тоогоор 20 иргэн хамрагдаж, орон нутгийн төсвөөс 225,0 төгрөг зарцуулсан. ЕБС-ийн сурагчдын дунд “Гар утасны хэрэглээ-Цахим донтолт”, “Хүрэхүй”, “Үе тэнгийн дээрэлхэлт”, “Мэргэжил сонголт” зэрэг сэдвээр 3 удаа сургалт зохион байгуулж 188 сурагч хамрагдаж мэдлэгээ дээшлүүлсэн.

 

2.7

Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх

Хог хаягдлын чиглэлээр аж ахуй нэгж, албан байгууллага, иргэдийг гудамж, нийтийн эзэмшлийн талбайд 50-100 метрт орчны хог хаягдлын цэвэрлэх ажлыг зохион байгуулсан. Иргэдийн амгалан тайван, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах орчны бохирдлыг багасгах зорилгоор золбин нохой устгах ажил хийгдсэн. Хархорин сумаас нохой устгах хүн авч ирж Баянтээг 2 дугаар баг болон Цагаан-Овоо 4 дүгээр баг, Шарга 1 дүгээр багуудад нийт 80 гаруй нохой устгаж булж дарах ажил хийгдсэн.  Хогийн цэгийг түрж тэгшлэх ажил хийгдсэн.