ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

                                                     НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

                   2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ          

 

2023.03.24                                       

                        1. Эдийн засаг, төсөв санхүү, нийгмийн даатгалын чиглэлээр

Улсын төлөвлөгөөгөөр 700,000 мян.төг, гүйцэтгэлээр 250,000 мян.төг, 36,5 хувь байна.

Аймгийн төлөвлөгөө 384,000 мян,төг, гүйцэтгэл 384,000, 100 хувь байна.

Орон нутаг: Төлөвлөгөө 31,635,000 мян. төг, гүйцэтгэл 28,635,000 мян. төг, 95 хувь байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 132,0 мян.төг, эрүүл мэндийн даатгалын орлого малчдаас 1615,6  мян.төг, нийгмийн даатгалын сайн дурын даатгалд 58 хүнээс 4144,9 мян.төг, тэтгэврийн санд авсан санхүүжилт 250000,0 мян.төг, ҮОМШӨ-ний санхүүжилт 11415 мян.төг, сангаас хуваариласан орлого 29524,5 мян.төг

Орлогын дүн                                                                   296832,0 мян.төг.

Өндөр насны тэтгэвэрт  708 хүнд                                 325374,1 мян.төг

Тахир дутуугийн тэтгэвэр  77 хүнд                                77894,0 мян.төг

Тэжээгчээ алдсаны тэтгэвэрт   42  хүнд                       17297,4 мян.төг

ҮОМШӨ-ний ТД-ын тэтгэвэрт 21 хүнд                          119449,9 мян.төг

Жирэмсэн амаржсаны тэтгэмж   3 хүнд                        5872,6мян.төг

Банкны хураамжинд                                                        0,002 мян.төгрөг 

Түр өвчилсөн     1 хүнд                                                    129,2  мян.төг

Оршуулга зардалд  1 хүнд                                               0 мян.төг

Аймагт төвлрүүлсэн ЭМД-ын хураамж                           1615,6 мян.төг

Ажилгүйдлын тэтгэмжид   2 хүнд                                     2576,2 мян.төг

Ажилгүйдэл төвлөрүүлэлт                                                   0,0 мян.төг

Зарлагын дүн                                                                     442704,002 мян.төг

          Өргөдөл гомдол 15 хүний материал хүлээн авч шийдвэрлэсэн.

2. Хууль эрх зүйн чиглэлээр:

             Засаг даргын Тамгын газар нь 2023 онд хийгдэх эрх зүйн сургалт сурталчилгааны төлөвлөгөөнд тусгагдах ажлын саналыг тухайн албан хаагчдаас хийх сургалтуудыг хуудсаар санал авч нэгтгэн ажилласан ба 2023 онд нийт 30 ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. 2023 оны 1 дүгээр улиралд нийт 10 сургалтын тайлан мэдээг холбогдох албан тушаалтанд хүргүүлсэн.

            Тамгын газар болон төсвийн байгууллагуудаас ирсэн өргөдөл гомдлын 1 дүгээр улирлын мэдээг гаргахад нийт 145 өргөдөл ирснийг хуулийн хугацаанд нь шийдвэрлүүлэн холбогдох газарт хүргүүлэн ажилласан. Мөн хууль, эрх сургалт сурталчилгааны мэдээ тайлан аймгийн хууль Зүйн хэлтэст хүргүүлсэн ба Тамгын газрын хуулийн мэдээллийн санд нийт 12582 эрх зүйн актуудаар цахим сан үүсгэсэн байна.

Мөн иргэний бүртгэл мэдээллийн ажилтан  2023 оны 03-р сард төрөлт 2,  шинэчилсэн бүртгэл 3, иргэний үнэмлэх олголт 21, газрын гэрчилгээ авах 2, лавлагаа 5 нийт 33 бүртгэл хийсэн байна.

          Засаг даргын Тамгын газрын нэг цэгийн үйлчилгээнд Киоск машиныг байршуулж цахим үйлчилгээ үзүүлж эхлээд  байна.

           3. Боловсрол, Соёл, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын

                      бодлогын чиглэлээр.

ЕБС: Сумын ЕБСургууль нь 3 дугаар сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.   “Эх Түүхийн Жимээр-Техник Технологи-Туршилттай Аялахуй” физик, нийгэм, түүх, мэдээллийн технологи хичээлүүдийн хичээл сурталчлах өдөрлөгийг 3 сарын 5-наас 3 сарын 10-ны хооронд  6-11 ангийн сурагчдын дунд  зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд “Арван хурууны чадвар” “Эврика” физикийн хялбар туршилт “Түүхийн жимээр аялахуй” гэрэл зургийн тэмцээн “Бид түүхээ мэднэ” брошурын тэмцээн “АСТ” тэмцээнийг 6-11 ангийн сурагчдыг хамруулан зохион байгуулсан.

Улсын төрөлжсөн олимпиадын ll даваа зохион байгуулагдаж 15 судлагдахуунд 46 багш сурагчид амжилттай оролцлоо.Физикийн багш Б. Хайвий-Ёндон Тэргүүн” байр, Нийгмийн ухааны багш Д. Энхбаатар  “Тусгай байр”, багш Э.Ариутуяа Монгол бичиг “Тусгай байр”, сурагчдын амжилт  Багш Д. Энхбаатарын бэлтгэсэн 12-а ангийн сурагч Ж. Баасандорж түүхийн хичээлээр Тэргүүн байр, багш Ш.Отгонтуяагийн бэлтгэсэн 9-а ангийн сурагч М.Лхам-Янжин биологийн хичээлээр Гутгаар байр, багш Б. Хайвий-Ёндонгийн бэлтгэсэн 8 б ангийн сурагч Б.Хулансор физикийн хичээлээр Тусгайбайр”, багш Б.Ганцэцэгийн бэлтгэсэн 10-а ангийн сурагч Г.Шинэ-жил мэдээллийн технологийн хичээлээр Тусгай байр” тус тус эзэлсэн амжилт үзүүллээ.

Бага боловсролын багш нарын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, түүх соёлын мэдлэгийг бататгах зорилгоор “Түүх соёлоороо бахархъя” сэдэвт Монголын нууц товчоо номоос бэлтгэсэн 12 бүлгийн 60 асуулт бүхий цахим уралдааныг зохион байгуулсан ба уг уралдаанд М. Гантуул багш тэргүүллээ.

            ЕБС-ийн хүүхдийн өөрөө удирдах байгууллагад хамрагддаг сурагчдын ажиллах, сурах орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор сумын ГХУСАЗСЗ-өөс 2.500.000төгрөгний хандив тусламж үзүүлсний үр дүнд хүүхэд хөгжлийн өрөөг тохижуулан ажиллаж байна.

            Сурагчдад бага наснаасаа нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, биеэ зөв авч явах соёлд суралцуулах, гоо зүйн боловсрол олгох зорилгоор сар бүрийн 15-нд “Хамтдаа бүжье, хамтдаа дуулъя” арга хэмжээг тогтмол зохион байгуулж хэвшиж байна. Тус арга хэмжээнд 6-8-р ангийн сурагчид хамрагдаж байна.

            Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ойн баярыг тохиолдуулан хүүхэд залуучуудад цэрэг-эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэн хөгжүүлэх зорилгоор 10-12 дугаар ангийн сурагчдын дунд “Миний эх орон миний бахархал” сэдвээр эссэ бичлэгийн уралдаан зарлан ажиллалаа. Уралдаанд нийт 11 бичвэр ирснээс шагналт 3 байрыг шалгаруулж, урамшууллаа.

            Боловсрол шинжлэх ухааны газраас гаргасан удирдамжийн дагуу 2023 оны 03-р сарын 09-өөс 10-ны хооронд Өвөрхангай аймгийн ЕБС-ийн сэтгэлзүйчид ирж ажиллалаа. Ажиллах хугацаандаа сумын ЕБС-ийн нийт 22 АУБ нарт “Сэтгэлзүйн анхан шатны тусламж үйлчилгээ” 26 эцэг эх, асран хамгаалагч нарт “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” сэдэвт сургалт зохион байгуулж, санал бодлоо солилцсон. Мөн 5-12-р ангийн нийт 218 сурагчид, дотуур байрын 48 хүүхдэд бүлгийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулсан.

12-р ангийн 22 сурагчдад ЭЕШ-ын үеийн айдас түгшүүр гэсэн сэдвийн хүрээнд ярилцаж, хүүхдүүдийн санал бодлыг сонссон. Түүнчлэн сэтгэлзүйн ганцаарчилсан уулзалтад нийт 31 хүүхэд хамрагдаж, сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөө зөвлөмж авсан байна.

Баянтээг Бага сургууль: 

 1. Удирдлага зохион байгуулалтын талаар:

            2023 оны 03 сард 3 дахь долоо хоногтоо  хичээл  сургалт хэвийн явагдаж байна. Сурагчдын ирц хангалттай байна. Үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар ханган ажиллав.

            2. Багшийн мэргэжил дээшлүүлэх чиглэлээр: Боловсролын салбарынхны  дунд зохион байгуулагдаж байгаа үндэсний хэмжээний “English Reading 2023” хөтөлбөрт амжилттай хамрагдаж байна.

 

            3. Cургалтын орчин сайжруулах чиглэлээр:

           Анги танхимын тохижилт үйлчилгээнд ая тухтай байдлыг бүрдүүлэн агааржуулалтыг тогтмол хийж байна. Анги тус бүрд үдийн хоолны цэс болон эрүүл хүнсний талаар зөвлөмж гаргаж, мэдээлэл сургалт, сурталчилгааг зохион байгуулан ажиллаж байна Мөн анги удирдсан багш нар кабинетын нэршлийн дагуу үзүүлэн тараах материалуудыг шинээр хэвлэн анги танхимаа тохижуулж байна.

           4. Хүүхдийн авьяас хөгжүүлэх талаар:

           Дуу хөгжим, теннис, шатар, цаасан урлал, уран уншлага, бүжиг зэрэг чиглэлээр сурагчдын хүсэл сонирхолд тулгуурлан хамруулж байна.                                          ,

           5. Өргөдөл гомдол шийдвэрлэсэн байдал:

           Энэ хугацаанд өргөдөл гомдол тус байгууллагад ирээгүй болно.

           6. Уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах чиглэлээр:

          1.Долоо хоног бүрийн даваа гарагт заах аргын нэгдлийн ахлагч залуу багш нарт заавар зөвлөмжүүдийг өгч ажиллаж байна. 

           2.ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан жендерийн хэвшмэл байдлыг арилгах зорилгоор “Надаас, Танаас, Биднээс эхлэлтэй” уриатай аяны хүрээнд багш,  сурагч, эцэг эхчүүдэд, “Жендер ба Тэгш боломж сургалтыг зохион байгуулсан.

           3.С.Мөнгөнцэцэг эрхлэгчтэй хаан банкны хамт олон “Мөнгө ба хуримтлал” сэдэвт сургалт мэдээллийг 4 - 5-р ангийн сурагчдад зохион байгуулсан.

           7. Хүний нөөцийн талаар:

           Тухайн ондоо ажлын байрны сул орон тоо гарахгүй.

           8. Материаллаг хөрөнгө оруулалт:

           Энэ сард материаллаг хөрөнгө оруулалт хийгдээгүй.

            9.Олимпиад уралдаан тэмцээнд оролцсон байдал:

           Анги нийтийн массын аймгийн   олимпиадад  Д.Цэрэнханд багштай 5а анги дэд зэрэг, С.Банзрагч багштай 3а анги гутгаар зэргүүдийн болзлыг хангасан амжилтуудыг үзүүллээ.

           Өвөрхангай аймагт зохион байгуулагдсан “Улсын  математикийн олимпиадын 2-ын  даваанд   багш С.Банзрагч нь байгууллага хамт олноо төлөөлөн амжилттай  сайн оролцон, залуу багш нарт бодлого бодох аргачлалын талаар сургалт зохион байгуулсан.

Сумын Хүүхдийн цэцэрлэг:

1. Хамртан сургалт

            Тус цэцэрлэгийн үндсэн бүлэгт 2-5 насны 115 хүүхдийг хүлээн авч, хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжсэн сургалтын төлөвлөгөө дагуу хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

           2. Багш, хүүхэд нэг бүрий г хөгжүүлэх, төлөвшүүлэх ажлын хүрээнд

Монголын хүүхдийн шилдэг зохиол, бүтээлийг хүүхэд багачуудад таниулах, сурталчлах уран уншлагын урлагийг хөгжүүлэх зорилгоор “Уран жиргээ-2023” уран уншлагын наадмыг цэцэрлэгийн түвшинд зохион байгуулж 1-р шатыг амжилттай зохион байгуулж бэлтгэл бүлгийн хүүхэд Э.Монголжин шалгарч 2-р шатанд оролцохоор болсон. Энэхүү үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан нь анги хамт олноороо   шүлгийг уран тод уншиж байгаагаар давуу болон ололттой тал байлаа.

Бүх бүлгийн хүүхдүүдэд хөгжүүлэх үйл ажилгааг хуваарийн дагуу хийсэн ба шүлэг, оньсого, зүйр үг, үлгэр зэргийг заасан.

Бэлтгэл А,Б 1-10 хүртэлх цифрийг хүүхэд бүрт хүрэх хэмжээгээр шинээр хийж тавилаа. Жижүүрийн хувцас хийж хүүхэд бүр 2-2 оор нь ээлжлүүлэн жижүүр хийж өөрөө өөртөө үйлчлэх хөдөлмөр сурч байна. Бүлгүүд өглөө болгон дасгал хөдөлгөөн тогтмол хийж хэвшүүлж байна.

           3. Хүүхэд багш ажилтан бүрийн эзэмшсэн мэдлэг, чадварын ахиц, амжилтын хүрээнд.

Бүлгүүдийн гарааны үнэлгээг хүүхэд бүрийн түвшин тогтоож  хөгжлийг  дэмжих, хүүхэд бүрт тохирсон дэмжлэг, гарч байгаа ахиц өөрчлөлт, хүүхдийн давуу талыг илрүүлэх, цаашид хэрхэн  дэмжиж ажиллах багшид  баримжаа болж байгаагаар нь давуу талаараа онцлогтой. 

Хүүхдийн хөгжлийн үнэлгээ, арга зүй сургалтад 2023.03.17- 2023.03.31 хүртэл цахимаар хамрагдаж бүгд 100% батламжаа авсан. Мөн 1, 5 дахь жилийн үндсэн сургалтад 3 багш хамрагдаж байна.

4. Иргэд, эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, ажлын хүрээнд:     

Бүлгийн багш нар ангийн групп, чатаар   эцэг эхчүүдтэй  багш нар хамтран ажиллаж  нээлттэй утас, мэдээлэл, хүүхдэд заасан дуу шүлэг, үлгэр, эцэг эхэд зориулсан мэдээлэл, зөвлөмж, зөвлөгөө, тухайн өдрийн үйл ажиллагааг зургаар баримтжуулан оруулж эцэг эхтэй нээлттэй, ил тодоор ажиллаж байна

           5. Хүүхдэд ээлтэй сургалтын орчинг бүрдүүлэх:

Бүлгийн хөгжлийн төвүүдийг хүүхэд бүрт хүртээмжтэй, хүүхэд бүрийн сонирхол шаардлагыг хангахуйц байдлаар тохижуулан ажиллаж ирлээ. Төвүүдийн тохижилтонд бүлгийн багш нар гарын доорх материал ашиглан МЭТ, Дүрслэн урлах, Туршилт танин мэдэхүй зэрэг төвүүдэд  үзүүлэн тараах материал, хэрэглэгдэхүүн зэргийг Боловсролын салбарын төсвийн шинэчлэлийн хүрээнд багш нартаа сургалтын хэрэглэгдэхүүнийг хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохируулан сонгон авч тохижуулан ажилласан багш нарын ажилд томоохон дэмжлэг болж байна

             6. Эрүүл мэнд, ариун цэвэр, ариутгал халдваргүйтгэлийн талаар хийсэн ажлын хүрээнд:  

Зөөлөн эдлэлийг сард 2 удаа гарган, цагаан хэрэглэлийг сард 2 удаа сольсон ба  мөн агааржуулалтыг 2 цаг тутамд хийж тэмдэглэл хөтлөн ажиллаж байна.

 Хүүхдийн тоглоомыг 7 хоногийн 5 дахь өдөр бүр халдваргүйжүүлэлт хийж өдөр бүр хийж цэвэрлэж байна.

             БАЯНТЭЭГ БАГИЙН ЦЭЦЭРЛЭГ

            Удирдлага зохион байгуулалтын талаар:

2023-03-01 эх орончдын баяр, ахмадаа хүндэтгэх нэгдсэн золголт арга хэмжээнд байгууллага хамт олноороо оролцож мэндчилгээ дэвшүүлэн ахлах бүлгийн хүүхдүүдийн дуу шүлэг, багш ажилчдын дуу хөгжмийг толилуулан сонордуулж гавъяаныхаа амралтад гарсан 4 ахмад настанд хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа.

Мөн сумын иргэдийн хурлын төлөөлөгчдын соёл урлагийн арга хэмжээ, волейболын тэмцээнд манай байгууллагын баг тамирчид тэргүүн байрт шалгарлаа.

Арвайхээр хотноо зохион байгуулагдсан “Ирээдүйн аварга” өсвөрийн бөхийн барилдаанд ахлах бүлгийн Б.Мөнх-Оргил  түрүүлж амжилт гаргалаа

            2. Багшийн мэргэжил дээшлүүлэх чиглэлээр:

Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар  сарын 20 -ны өдрийн А/545 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын ёс зүйн дүрэм” -г багш ажилчдад сургалт зохион байгуулан танилцуулав.

Багш ажилчдад “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын  багш ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм”-г танилцуулан ярилцаж сургалт хийлээ.

ТАЗ-с зохион байгуулдаг 7:4:10 сургалтад тухай бүр хамрагдаж бусад байна

           2023 оны 3 дугаар  сард хүүхдийн ирц харьцангуй тогтворжиж хүүхэд- өдөр бүлэг дүүргэлт өмнөх сарынхаас 35%-р өссөн дүнтэй байна боловсруулан хоцрогдолгүй суралцахад анхааран эцэг эх, асран хамгаалагч нартай хамтран ажиллалаа.  

            Төсвийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн шинэчлэл түүний хэрэгжилтэд багшийн туслах дата багцийг 3 багш авч хэрэглээндээ нэвтрүүлж байна.

            Сар шинийн өмнө БШУ зохион байгуулагдсан “Амар байна уу” уралдаанд тус цэцэрлэгийн ахлах бүлгийн багш Б.Дуламжаргал монгол хэл бичгээр амар мэндийн захидал бичин оролцлоо.

Боловсрол, соёл, эрүүл мэнд нийгмийн хамгааллын бодлогын чиглэлээр:

“Соёлын хамтын ажиллагааны жил”-ийн хүрээнд соёлын бүтээлч сарын ажлыг жилийн  ажил болгон өргөжүүлж 7 хоногийн Баасан гараг бүр төрийн болон төрийн бус байгууллага , аж ахуй нэгжтэй хамтран “Хамтдаа хөгжилдье” арга хэмжээг 2 удаа зохион байгуулахад 77 хүн оролцож давхардсан тоогоор 561 иргэн хамрагдсан.

Эх орончдын баярын арга хэмжээ, эмэгтэйчүүд, Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ойн өдөр 1 чөлөөт уран бүтээлчийн “Хос хүлгийн хийморь” тоглолт, үдэшлэг цэнгүүн зохион байгуулагдаж 38 хүн оролцож 557 иргэн, Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ойн өдрийг угтаж зохион байгуулсан шагай харвааны тэмцээнд 6 багийн 36 харваачид оролцож, цуваа харваанд 36 харваач зэрэг арга хэмжээнд нийт 1286 иргэн хамрагдсан байна.

Аймгийн СУГ, Төв номын сангаас зарласан “Амар байна уу” захидлын уралдаанд 10 иргэн оролцсоноос 1 иргэн аймагт тусгай байр эзлэв.

Номын сан 29 уншигч 125 ирэгсэдэд 192 ш ном олгож үйлчилсэн. Номын сангийн LIBU-IV программд ном оруулах ажлыг оны эхнээс эхлүүлж 211 төрлийн 277 ширхэг ном оруулж, баркоджуулсан. Номын сангийн үйлчилгээг цахимаар хүргэн ажиллаж байна. 2 номонд засвар үйлчилгээ хийж, 11 хүнд лавлагаа өгч ажилласан.

Байгууллагын цахим хаягийг хариуцаж мэдээлэл байршуулахад энэ сард  зохион байгуулсан үйл ажиллагаа-2, мэдээ мэдээлэл, зар сурталчилгаа- 5 удаа байршуулсан.

Өрөөнүүдэд хлормины уусмалаар чийгтэй цэвэрлэгээг өдөр бүр хийж, үзвэрийн заалыг цэвэрлэж  ажилласан. Заалны их цэвэрлэгээг хийв.Гадна орчны цас болон хог цэвэрлэгээний ажлыг 3 удаа хийсэн.

          Тус сумын Эрүүл мэндийн төв нь:

           2023 оны 03 -р сард нийт 163 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 56, төвийн дуудлага 107 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ.

            Эмнэлгийн стацианори, амбулаторийн үйлчилгээ

  • Амбулаториор  294 хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 63 хүн хэвтсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна.
  • 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай 19 хүнийг илгээсэн.
  • Хоног болоогүй нас баралт байхгүй
  • Оношийн зөрүү гараагүй
  • Эмнэлгийн дотоод халдвар гараагүй
  • Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй
  • Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.
  • 0-3 насны 127 хүүхэд жинлэсэн.

            Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ

         Жирэмсний хяналтанд нийт 24 эмэгтэй байна. 01 -р сард шинээр эхний 03 сартай хяналтанд орсон 1 эмэгтэй байна.

Товлолын вакцинжуулалтад 52 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажиллаж байна.

ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд шинэ коронавирусийн халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийг  хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 12,   хандалтын тоо-86 байна.

           Нийгмийн хамгааллын чиглэлээр:  

                0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдах 4 иргэн, жирэмсэн эхийн тэтгэмжинд хамрагдах 4 иргэн, шүдний хөнгөлөлт 1 иргэн, ХБИ-ний хөнгөлөт 5 иргэний хүсэлтийг хүлээн авч  ХХҮГ-т илгээсэн.  Нийт халамжийн тэтгэмжийг 1096 иргэнд 91.418.602 төгрөгийн халамжийн мөнгийг иргэний харилцах дансруу илгээсэн.

          4. Мал эмнэлэг,  газар тариалан, ЖДҮ-ийн чиглэлээр.

           Өвөрхангай аймгийн мал эмнэлгийн зөвөлгөөнд мал эмнэлэг хорио цээр хяналтын цэгийн эмч нар болон Бумбат-Ур Бумбат суварга  мал эмнэлэг үйлчилгээний нэгжийн эмч нарын хамтаар оролцож гурвалсан гэрээг хийж ажлаа эмчинжүүлэн ажиллаж байна.

 Ерөнхий болвсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгуулагуудын хүнсэнд хэрэглэж буй махнаас дээж авч мал эмнэлгийн лабораторт антибиотикийн үлдэгдэл шалгуулан ажилласан.

2023 оны халдварт, шимэгчтэх, халдваргүйтгэлийн  төлөвлөөг мал эмнэлгийн нэгдсэн системд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж тус бүрээр төлөвлөж өгөх ажлын бэлтгэл ажлын хангуулан төлөвлөхөд бэлэн болоод байна.

2023 онд Шарга, Баянтээг, Цагаан-овоо багуудын  үхэр сүрэг болох монголтой өрхүүдийн судалгааг гаргаж  бруцеллёзын шинжилгээнд хамруулахаар төлөвлөж судалгааг мал эмнэлгийн газар хүргүүлэн ажилласан.

Мал эмнэлгийн газраас гаргасан 3-дугаар сарын ажлын төлөвлөөний биелэлтийг цаг тухайд нь гарган шаардлагатай бичиг баримтыг цаг алдалгүй хүргүүлэн ажиллаж байна.

Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн санд 2022 оны  жилийн эцсийн малын тоог малчин өрх бүрээр оруулах, баяжилт, тулгалт хийж ажиллав.

Мал төллөлт, том мал хорогдолын мэдээг 7 хоног бүрийн 3 дахь өдөр аймгийн ХХААГазарт хүргүүлж ажиллав.

  1. Зоорийн судалгааг гаргаж аймгийн ХХААГ-т хүргүүлсэн.
  2. Тасгийн нэгдсэн сургалт , зөвөлгөөнд оролцсон.
  3. Plant.mofa.gov.mn  бүртгэл хяналтын системд тариаланчдын мэдээллийг оруулсан.
  4. Тариаланчдын холбооноос зохион байгуулж буй онол, праетиктийн сургалт зөвөлгөөнд оролцох тариаланчдын нэрсийг гаргаж хүргүүлсэн.. 

  6. Дэд бүтэц, байгаль орчин

2023 оны 3-р сарын 17, 18-ны өдрүүдэд Баянтээг багт 31 нохой цагаан овоо багт 66 нохой  нийт 97 устгасан.  Мөн Цагдаагийн байгууллагатай хамтран Таацын гол уужим буланд хяналт шалгалт хийсэн гарсан зөрчилгүй гараагүй.

2023 оны 03 сарын байдлаар нийт 7 иргэний өргөдөл хүсэлт ирсэн ба 1 иргэний газрыг үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлсэн гэрчилгээ олгосон. 2023 онд газрын төлбөр 63 сая төгрөгийн төлөвлөгөөтэй газрын төлбөрийн ногдуулалтыг бүрэн үүсгэж газрын төлбөр 3 сарын  байдлаар 1914266 төгрөг орсон байна.

            Газрын нөхөн бүрдүүлэлтийн судалгааг гарган нөхөн бүрдүүлэлийг хийж байна. Сумын хэмжээнд нөхөн бүрдүүлэлт хийх 100 гаруй нэгж талбар  байна.