ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН

ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН БООЦООТ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ТАЙЛАН

2023.03.09                                                                                     Цагаан-Овоо

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан сумын эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулсан бооцоот волейболын нөхөрсөг тэмцээнд 7 багийн 42 эмэгтэй өрсөлдөөнөөс 1-р байранд Р.Диймаа ахлагчтай баг, 2-р байранд Ц.Цэрэндолгор ахлагчтай баг, 3-р байранд С.Мөнхдэлгэр ахлагчтай баг орж Өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.  

МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ОРЧИН ЦАГИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 102 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ЭРЧҮҮДИЙН ДУНД ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛСАН ТАЙЛАН

2023.03.18                                                                                               Цагаан-Овоо

            Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойг тохиолдуулан  сумын эрчүүдийн дунд зохион байгуулагдсан “БООЦООТ ВОЛЕЙБОЛ”-ын тэмцээнд 6 баг тамирчид оролцож  хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан амжилттай оролцлоо.

 

Б.Бат-Оргил ахлагчтай баг, тамирчид 1-р байр, Өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал

Б.Базарсад ахлагчтай баг, тамирчид 2-р байр, Өргөмжлөл, мөнгөн медаль,  мөнгөн шагнал

Н.Оюунбаатар ахлагчтай баг, тамирчид 3-р байр, Өргөмжлөл, хүрэл медаль мөнгөн шагналаар шагнагдлаа.