АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН

Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх туулай жилийн сар шинийн босгон дээр МҮОНР-ийн Таван эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит “АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН” хэмээх эрхэм алдрыг хүртсэн Өндөрхөмөг багийн малчин А.Мандахбаяр, гэргий П.Уртнасан нарт аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга С.Цэдэнбалжир сумын удирдлагуудын хамт шагналыг  гардуулан өглөө.

Эцэг дээдсийнхээ малч ухааныг эрхэмлэн дээдэлж, эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж яваа Та бүхэнд аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөж, Монгол Улсын аварга малчин болохын ерөөл дэвшүүлье ээ.