ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ 

                         

                                                     НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

                   2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ          

 

2023.01.25                                       

                        1. Эдийн засаг, төсөв санхүү, нийгмийн даатгалын чиглэлээр

Сумын төсөвт төлөвлөгөөгөөр 19090,0 мян.төг, гүйцэтгэлээр 18,2 мян.төг, 95,1 хувь орсон байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 451029,1 мян.төг, эрүүл мэндийн даатгалын орлого малчдаас 5650.0 мян.төг, нийгмийн даатгалын сайн дурын даатгалд 257 хүнээс 19082,2 мян.төг, тэтгэврийн санд авсан санхүүжилт 324157000,5 мян.төг, ҮОМШӨ-ний санхүүжилт 12709,2 мян.төг, сангаас хуваариласан орлого 130320770,0 мян.төг

Орлогын дүн                                                                   454490497,7 мян.төг.

Өндөр насны тэтгэвэрт  702 хүнд                                 3222459,2 мян.төг

Тахир дутуугийн тэтгэвэр  86 хүнд                                126264,4 мян.төг

Тэжээгчээ алдсаны тэтгэвэрт   18  хүнд                       8310.0 мян.төг

ҮОМШӨ-ний ТД-ын тэтгэвэрт 21 хүнд                          119449,0 мян.төг

Жирэмсэн амаржсаны тэтгэмж   3 хүнд                         5521546мян.төг

Банкны хураамжинд                                                        110 мян.төгрөг 

Түр өвчилсөн      хүнд                                                             мян.төг

Оршуулга зардалд  3 хүнд                                               6000,0 мян.төг

Аймагт төвлрүүлсэн ЭМД-ын хураамж                                мян.төг

Ажилгүйдлын тэтгэмжид   1 хүнд                                      322475 мян.төг

Ажилгүйдэл төвлөрүүлэлт                                                           мян.төг

Зарлагын дүн                                                                     348832600,5 мян.төг

 

2. Хууль эрх зүйн чиглэлээр:

            ЗДТГ

2023 оны 01-р сард төрөлт 6,  гэрлэлт 3, нас баралт 3, шилжиж ирсэн 3,  шинэчилсэн бүртгэл 12, иргэний үнэмлэх олголт 26, газрын гэрчилгээ авах 2, нийт 55 бүртгэл хийсэн байна.

                       3. Боловсрол, Соёл, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын

                      бодлогын чиглэлээр.

Тус сумын ЕБС нь: Тус сургууль нь 2022-2023 оны хичээлийн жилд 54 багш, ажилтантай, үүнээс 4 удирдах ажилтан, 28 багш, 22 ажилтан, ахлах ангид 56, дунд ангид 171, бага ангид 211 нийт 439,  дотуур байрандаа 61 сурагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Жудо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 10 хүүхэд оролцож 1 алт, 2 мөнгө, 5 хүрэл медаль авч амжилттай оролцсон.

Самбо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 11 хүүхэд оролцож 4 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль авч амжилттай оролцсон.

Аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд нийт 6 хүүхэд оролцсоноос хоёр хүүхэд 2-р байр, 6-р байранд орж амжилттай оролцсон байна.

“БОЛОВСРОЛ ДАХЬ ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИЙДЭЛ” сэдэвт 2022-2023 оны шилдэг илтгэл шалгаруулах бүсийн уралдаанд амжилттай оролцлоо. БСМС–д Номын сан, орчны асуулга, байгууллагын орчны мэдээллүүдийг шивж оруулан тайланг цаг хугацаанд нь илгээлээ.

Багшийн мэргэжлийн хөгжлийн бүлэг, Багшийн мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөө”

сэдвээр 24 багшид сургалт хийлээ. Улирлын амралт дуусч хичээл эхлэхтэй холбогдуулан хичээлийн бэлтгэл хийж хичээлийн хуваарийг шинэчлэн хийж батлууллаа.

Сургууль бүхлээрээ ажиллах арга зүй, сургуулийн удирдах ажилтны хөгжлийн

хэрэгцээ, судалгааны арга зүйн хөгжлийг дэмжих нь модуль сургалтуудад амжилттай хамрагдаж сертификатаа авлаа.

Бага боловсролын багш нарын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, түүх

соёлын мэдлэгийг бататгах зорилгоор “Түүх соёлоороо бахархъя” сэдэвт 12 бүлгийн 60 асуулт бүхий цахим уралдааныг зохион байгууллаа.

            Баянтээг Бага сургууль: Багш  ажилчид удирдлагын зүгээс өгсөн заавар зөвлөмжийн  дагуу мэргэжлийн арга зүйгээ дээшлүүлэх сургалтуудад тогтмол хамрагдан,  өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлага арга зүйгээр ханган ажилласан.

             ‘’Aplus.mn’’-ээс зохион байгуулсан “Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг  дэмжих модуль сургалт”-д багш тус бүр “Багшийн болон хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, үнэлэх аргууд”, “Багш ажлын байрандаа бие даан хөгжиж, тасралтгүлй суралцах”, Ээлжит хичээлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй” сэдвийн хүрээнд гурван чиглэлээр амжилттай хамрагдаж батламжаа авсан. Мөн аймгийн БШУГ-аас зохион явуулсан  “Залуу багш нарын арга зүйд дэмжлэг үзүүлэх туршлага солилцох уулзалт”-д багш С.Буян-Аривжих, багш Т.Гүнсмаа нар хамрагдсан бөгөөд үдийн хоол боловсруулах тогооч нарын сургалтад  сургалтад А.Баянжаргал багш хамрагдсан.

            Сургалтын орчны тохижуулалтад анхаарч анги танхимын эвдэрсэн ширээ, сандал цоож зэргийг засварласан. Мөн анги удирдсан багш нар кабинетын нэршлийн дагуу үзүүлэн тараах материалуудыг шинээр хэвлэн анги танхимыг тохижуулж байна.Мөн сурагчдын үдийн хоол бэлтгэх гал тогооны засварын ажил хийгдэж дууссан бөгөөд ашиглалтад оруулах бэлтгэлийг ханган ажиллаж байна. Сурагчдын хичээл эхлэхтэй холбогдуулан  ангиудын их цэвэрлэгээг эцэг эхчүүдтэй хамтран хийж гүйцэтгэсэн.

            Сурагчдын өвлийн амралтыг тохиолдуулан анги удирдсан багш нар сурагчдадаа ангийн группт онлайнаар   гэрийн даалгавар хийхэд нь зөвлөгөө өгөн ажиллаж байна. Олон улсын  “Кенгуру” математикийн олимпиадын зааварчилгааг өгч  байна.

            Долоо хоног бүрийн даваа гарагт заах аргын нэгдлийн ахлагч залуу багш нарт заавар зөвлөмжүүдийг өгч ажиллаж байна.

            Баянтээг ХК –ийн хөрөнгө оруулалтаар 40 сая төгрөгийн сурагчдын үдийн хоолны гал тогооны засварын ажил хийгдэж дууссан байна. 

Сумын Хүүхдийн цэцэрлэг:

Соёлын төв нь: Монгол улсын шинэ үндсэн хуулийн талаар дотооддоо сургалт явуулж, постер мэдээлэл бэлтгэж байгууллагын цахим хаягаар иргэдэд хүргэсэн. Цуврал мэдээлэл 8 удаа, постер мэдээлэл 3 удаа нийт 11 удаагийн мэдээллийн хүртээмжийн тоо 1230 байв. Параламентийн боловсрол  Фэйсбүүк хуудаснаас үндсэн хуулийн видеог өөрийн цахим хаягт байршуулсан.

 “Соёлын хамтын ажиллагааны жил”-ийн хүрээнд соёлын бүтээлч сарын ажлыг жилийн  ажил болгон өргөжүүлж 7 хоногийн Баасан гараг бүр төрийн болон төрийн бус байгууллага , аж ахуй нэгжтэй хамтран “Хамтдаа хөгжилдье” арга хэмжээг зохион байгуулж хэвшсэн.  Он гарсаар 1 удаагийн үйл ажиллагаанд 45 хүн оролцож давхардсан тоогоор 300 иргэн хамрагдсан.

Гадны сургалт 2 удаа зохион байгуулагдаж 118 иргэн хамрагдсан.

Аймгийн Соёл, Урлагийн газар, Боловсрол, Шинжлэх ухааны газраас хамтран зохион байгуулж байгаа “Амар байна уу” арга хэмжээндд нэгдэж Цагаан сарын баярын талаар постер мэдээлэл бэлтгэж иргэдэд хүргэж байна.

Номын сан 24 уншигч 87 ирэгсэдэд 94 ш ном олгож үйлчилсэн. Номын сангийн LIBU-IV программд ном оруулах ажлыг оны эхнээс эхлүүлж 463 ш ном оруулж, баркоджуулсан. Номын сангийн үйлчилгээг цахимаар хүргэн ажиллаж байна. 3 ш номонд засвар үйлчилгээ хийж, 5 хүнд лавлагаа өгч ажилласан.  

Байгууллагын цахим хаягийг хариуцаж мэдээлэл байршуулахад энэ сард  зохион байгуулсан үйл ажиллагаа-1, мэдээ мэдээлэл 12, зар сурталчилгаа- 8 удаа байршуулсан.

Өрөөнүүдэд хлормины уусмалаар чийгтэй цэвэрлэгээг өдөр бүр хийж, үзвэрийн заалыг цэвэрлэж  ажилласан. Гадна орчны цас цэвэрлэгээний ажлыг 4 удаа хийсэн.

Тус сумын Эрүүл мэндийн төв нь: 2023 оны 01 -р сард нийт  124 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 40, төвийн дуудлага 84 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ.

  • Амбулаториор  294 хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 67 хүн хэвтсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна.
  • 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай 19 хүнийг илгээсэн.
  • Хоног болоогүй нас баралт байхгүй
  • Оношийн зөрүү гараагүй
  • Эмнэлгийн дотоод халдвар гараагүй
  • Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй
  • Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.
  • 0-3 насны 121 хүүхэд жинлэсэн.

Жирэмсний хяналтанд нийт 25 эмэгтэй байна. 01 -р сард шинээр эхний 03 сартай хяналтанд орсон 1 эмэгтэй байна.

Товлолын вакцинжуулалтад 52 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажиллаж байна.

ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд шинэ коронавирусийн халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийг  хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 12,   хандалтын тоо-86 байна.

           

Нийгмийн хамгааллын чиглэлээр: 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдах 7 иргэн,  жирэмсэн эхийн тэтгэмжинд хамрагдах 4 иргэн, рашаан сувилалд амарсан 1 иргэн, шүдний хөнгөлөлт 1  иргэний хүсэлтийг хүлээн авч, ХХҮГ-т илгээсэн.

Нийт халамжийн тэтгэмжийг 382 иргэнд 34,191,840 төгрөгийн халамжийн мөнгийг иргэний харилцах дансруу илгээсэн.

 

                 4. Мал эмнэлэг,  газар тариалан, ЖДҮ-ийн чиглэлээр.                   Хүлэмжийн судалгааг гаргаж холбогдох аймгийн мэргэжилтэнд хүргүүлсэн.Зудын гамшгийн эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээний нэмэлт санхүүжилт босгох суурь мэдээллийг гаргаж холбогдох мэргэжилтэнд хүргүүлсэн.

ХХААХҮЯ-ЫН Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 01/81 тоот албан бичиг “Зудын эрсдэлээс хамгаалах эрт арга хэмжэээний тусламжийг хүртэх” 10 малчин өрхийн судалгааг гаргаж холбогдох аймгийн мэргэжилтэнд хүргүүлсэн.

  1. шинээр олгогдох  тариалангийн талбайн судалгааг гаргаж холбогдох аймгийн

мэргэжилтэнд хүргүүлсэн. Аймгийн нөөцөөс хямдралтай үнээр тэжээл аваахаар албан тоотоор аймгийнхолбогдох мэргэжилтэд хүргүүлсэн.

Аймгийн засаг дарга сумдын засаг дарга нар, тасгийн мэргэжилтнүүдтэй Өвөлжилтийн бэлтгэлийн талаар цахим хурал хийсэн.

  6. Дэд бүтэц, байгаль орчин

“Петровис ресурс” ххк Баянтээг 2 дугаар багийн уурхайн зүүн урд өрөмдсөн PVR-B5-01 газрын хийн хайгуулын  ажил хийгдэж нөхөн сэргээлтын ажлыг хүлээлгэн өгсөн. Мөн “Имперо майнинг” ххк цагдаа нарын хамт хяналт шалгалт хийсэн. Эвдэрэлд орсон газруудын судалгааг гаргаж холбогдох газруудад явуулсан. Агаарын бохирдолын эх үүсвэрын судалгааг айл өрх, аж ахуйн нэгжүүдээс авч урьдчилсан байдлаар хийж дууссан байна.