“АХМАДАА СОНСОЁ” ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
2022.09.26
Ахмадын настнуудын дунд “Ахмадаа сонсоё” хэлэлцүүлгийг зохион байгуулж, ахмадын хорооны дарга П.Сольтогтох, Засаг дарга Б.Сугар нар үг хэлж нээв. Хэлэлцүүлэгт Сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга нар оролцож ахмадын санал хүсэлтийг нь сонсож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар авч хэлэлцсэн. Мөн Нийгмийн бодлогын мэргэжилтэн, хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн нар урилгаар оролцож асуусан асуултад хариултыг өгч ажилласан. Тус хэлэлцүүлэгт 76 ахмад оролцсон байна.