ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН “АХМАДЫН БИЕИЙН ТАМИР”-ЫГ ДЭМЖИХ 1 САРЫН АЯНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2022.10.03 Цагаан-Овоо
Засгийн газрын 2009 оны 05 дугаар тогтоол, “Ахмадын биеийн тамирыг дэмжих сар”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нарийнтээл сумын ахмадуудын дунд Софт волейвол, Дартс, Шатар, Даам, Шагай няслах, Шагай шүүрэх зэрэг 6 төрлийн спортын тэмцээнийг Ахмадын холбоотой хамтран 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгууллаа. Тус тэмцээнд давхардсан тоогоор 136 ахмад оролцсон байна. Хүйсийн байдлаар авч үзвэл 52 эрэгтэй, эмэгтэй 84 байна.
Биеийн тамир спорт арга хэмжээний чиглэлээр:
- Ахмадын Шатарын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж эрэгтэй 9, эмэгтэй 5 тамирчин оролцсон. Тэргүүн байранд орсон 2 ахмадыг аймгийн Шатарын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичиг, Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан. Сумын ИТХ-аас шатрын эрэгтэй төрлийн 1, 2 дугаар байрын шагналд 45.000 төг, ахмадын хуримтлалын сангаас эмэгтэй шатрын 1,2 дугаар байрын шагналд 45.000 төг тус тус зарцуулсан байна.
- Софт волейволын тэмцээнийг зохион байгуулж 4 багийн 16 тамирчин өрсөлдснөөс Ц.Нямцогт ахлагчтай баг 1-байр, С.Даваасамба ахлагчтай баг 2-р байранд орсон амжилт үзүүлсэн. Эхний 2 байрыг эзлүүлж Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан. Сумын ЗДТГ-аас 140.000 төгрөгийг шагналд зарцуулсан.
- Ахмадын дунд “Дартс”-ны тэмцээн зохион байгуулж эрэгтэй10, эмэгтэй 25 ахмад тамирчид оролцож, төрөл тус бүрт эхний 2 байрыг эзлүүлж Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. Тус арга хэмжээнд ахмадын хуримтлалын сангаас 90.000 төгрөг зарцуулсан байна.
Дартсны тэмцээний эрэгтэй төрөлд: 1-р байр. 1-р багийн ахмад настан М.Цэрэнтогтох, 2-р байр. 1-р багийн ахмад настан Ц.Гантөмөр, Эмэгтэй төрөлд: Шагналт байранд 1-р багийн ахмад настан Ц.Батдулам, Х.Дүгэрсүрэн нар шалгарчээ
4.Даамны эмэгтэй төрөлд 12 ахмад оролцож эхний 3 байрыг шалгаруулж Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан. Ахмадын хуримтлалын сангаас 45.000 төгрөг зарцуулсан. 1-р байр: 3-р багийн ахмад настан Ч.Должинсүрэн, 2-р байранд 4-р багийн ахмад настан Оюунсүрэн нар шалгарч амжилттай оролцсон байна.
5. Ахмад настнуудын дунд зохион байгуулагдсан “Шагай няслах” тэмцээнд эрэгтэй 13, эмэгтэй 28 ахмад оролцсон бөгөөд төрөл тус бүрт эхний 2 байрыг эзлүүлэн Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан. Ахмадын хуримтлалын сангаас 90.000 төгрөг зарцуулсан. Шагай няслах эрэгтэй төрөлд:
1-р байр. 3-р багийн ахмад настан Б.Сандаг
2-р байр. 3-р багийн ахмад настан Ц.Пүрэв
Эмэгтэй төрөлд: 1-р байр. 1-р багийн ахмад настан Ц.Отгон
2-р байр .4-р багийн ахмад настан Ж.Дашзэвэг
6. Ахмад настнуудын дунд зохион байгуулагдсан “Шагай шүүрэх” тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 18 ахмад оролцсон бөгөөд төрөл тус бүрт эхний 2 байрыг эзлүүлэн Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан. Ахмадын хуримтлалын сангаас 90.000 төгрөг зарцуулсан.
Шагай шүүрэх эрэгтэй төрөлд: 1-р байр. 1-р багийн ахмад настан Ц.Гантөмөр
2-р байр. 3-р багийн ахмад настан Отгонцэрэн
Эмэгтэй төрөлд: 1-р байр. 1-р багийн ахмад настан Д.Батдулам
2-р байр .1-р багийн ахмад настан Д.Ганхүлэг