Тээлийн улаан ямааны ангилалт

ХХААХҮС-ын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Мал бүртгэлжүүлэлтийн аян зохион байгуулах тухай” А/72 дугаар тушаалаар батлагдсан аяны  хүрээнд цөм сүргийн 3000 ямааг ялган тэмдэглэж малын бүртгэл мэдээллийн санд хамруулах ажлыг зохион байгулсан. Нарийнтээл сумын “Тээлийн улаан” нутгийн шилмэл хэвшлийн ямааны аж ахуйн биологийн онцлог, ашиг шимийн түвшин тогтоох судалгааны арга зүйн дагуу МААЭШХүрээлэнтэй хамтран орон нутгийн төсвийн 4.5 сая төгрөгийн санхүүжилтээр хавар намрын үзлэг ангилалт хийж мөн хийсэн.  Мөн цөм сүргийн малчны уулзалт зохион байгууллаа. Мөн 2021 онд зохиомол хээлтүүлэг хийсэн 235 ямааны төллөлт 90 хувьтай гарж гарсан 211 ишигийг ээмэглэн бүртгэлжүүлж ажилласан. Тээлийн улаан нутгийн шилмэл ямааг Шилмэл мал үзэсгэлэн Улсын үзэсгэлэнд оруулцуулж тусгай байранд шалгарсан байна.