“НЭЭЛТТЭЙ   ХААЛГА”-НЫ ӨДӨР

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НАРИЙНТЭЭЛ СУМЫН ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГА,

АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “НЭЭЛТТЭЙ

 ХААЛГА”-НЫ ӨДРИЙН ТАЙЛАН

 

2022.11.05                                                    Дугаар 01                                               “Цагаан-овоо”

 

2022 оны 10 дугаар сарын 31 ний өдөр “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулахаар төсвийн байгууллагууд болон аж ахуйн нэгжүүд, Баянтээг багийн төсвийн байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд ил тод нээлттэй хүртээмжтэй хүргэх, цаг үеийн ажил болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн  2007 оны 97 дугаар зарлиг, Засгийн газрын 2007 оны 109 дүгээр тогтоолыг сурталчлах зорилгоор зохион байгуулан ажиллаа.

            Нээлтийн арга хэмжээг Засаг даргын орлогч дарга Г.Батсүх, Тамгын газрын дарга Б.Ичинноров нар нээж үг хэлэв. Нээлтэнд  дугуйлангийн сурагчид урлагийн номер үзүүлэхэд 52 хүн оролцож нээлтэнд 110 гаруй иргэн хамрагдсан.

Мөн арга хэмжээний үеэр төсвийн байгууллагуудын 2022 онд хийж гүйцэтгэсэн ажлуудыг нээлттэй сурталчлах, нээлтийн урлагын номер, ЕБС, СӨББ-ын багш нарын бүтээлийн үзэсгэлэн, ЕБС. СӨББ-ын хоолны үзэсгэлэн гаргах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулсан.

            Арга хэмжээнд ЕБСургууль, СӨББайгууллага, Хүн эмнэлэг, Соёлын төв, мал эмнэлэг хорио цээрийн хяналтын цэг, ХААН банк зэрэг байгууллагууд хийсэн ажлын талаар материалаа байршуулж иргэдэд сурталчлан оролцсон.

Нээлттэй хаалганы арга хэмжээний үеэр ард иргэдээс Засаг даргын Тамгын газрын ажилчдад хэрэглэгчийн үнэлгээ авч ажилласан. Үүнд:

Асуулт

Үнэлгээ

1.

Ажилтан танд туслахад бэлэн байсан уу.

 

 

 

Сайн 5 оноо

 

 

 

Дунд 3 оноо

 

 

 

Муу 1 оноо

2.

Ажилтны эелдэг таатай харилцаа.

3.

Ажилтны бүх үйлчлүүлэгчидтэй ажил тэгш харилцах байдал

4.

Ажилдаа хариуцлагатай ханддаг байдал.

5.

Ажилтны цаг баримтлах, ашиглах байдал

6.

Ажилтны асуудлыг нэг удаагийн хандалтаар шийдэж өгөхийг хичээдэг байдал.

Дээрхи  үнэлгээгээр хэрэглэгчдийн үнэлгээг авч ажилласан.

7.

Ажилтны мэргэжлийн ур чадвар, мэдлэг

8.

Ажилтны шударга байдал /гар харах/

Төсвийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааныхаа талаар иргэдээс санал асуулга авч ажилласан байна.

Мөн ЕБС, СӨББайгууллагууд хоол хийж хоолны үзэсгэлэн худалдаа гаргахын зэрэгцээ ширхэгийг хоол хийж тодорхой хэмжээний үнэ хөлсөөр зарж борлуулж өөрийн орлогоо бүрдүүлж ажилласан байна.

Төсвийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд өөрсдийн ажилдаа холбоотой эрх зүйн актуудаараа гарын авлага материал бэлтгэн иргэдэд тараан өгч ажилласан байна.

Төсвийн байгууллагуудын хийсэн тайланг дурьдвал.

Соёлын төв: 2022 оны Төрийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдрийн үйл ажиллагааг Соёлын төвд зохион байгуулсан. Нээлттэй хаалганы өдрийн арга хэмжээг нээж сумын Засаг даргын орлогч Г.Батсүх, ЗДТГ-ын дарга Б.Ичинноров нар үг хэлсэн. Дугуйлангийн сурагчдын урлагийн номер үзүүлсэн.

Төсвийн байгууллагууд өөрсдийн номероо үзүүлсэн. Байгууллагын 2022 оны үйл ажиллагааны тайланг бэлтгэж, үйл ажиллагааны самбар гаргаж, шинэ номын үзэсгэлэн, номын санчийн бүтээлийн үзэсгэлэнг үзүүлсэн. Угийн бичиг хөтлөх арга зүйгээр хангаж, зөвлөмж-1 50ш, зөвлөмж-2  30 ширхэгийг хэвлэж иргэдэд тараасан. Дугуйлангийн сурагчид урлагийн номер үзүүлэхэд 52 хүн оролцож 110 иргэн хамрагдсан.

Мал эмнэлэг хорио цээр. Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод нээлттэй хүртээмжтэй хүргэж, цаг үеийн ажил, нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулах ерөнхийлөгчийн зарлигийг  сурталчлахад уг арга хэмжээний зорилго оршино.

             Арга хэмжээ нь: Нарийнтээл сумын соёлын төвд 2022 оны 10 дугаар сарын 31-ны өдөр төсвийн байгууллагын ажилчид болон ард иргэдийн дунд зохион байгуулагдав.

           Нээлттэй хаалганы өдрөөр Мал эмнэлэг хорио цээр хяналтын цэгийн хийж гүйцэтгэсэн ажлууд.  Үүнд:

  1. Мал эмнэлэг хорио цээрийн хяналтын цэг нь тээврийн хэрэгслийг 24 цагийн туршид бүртгэл хөтөлж,  дамжин өнгөрөх автотээврийн хэрэгслийн мал, мал амьтны гаралтай  түүхий эд бүтээгдэхүүний тээвэрлэлт, аюулгүй байдал, эрүүл мэнд, ариун цэвэр гарал үүсэл  мал эмнэлгийн гэрчилгээний бичилт, халдваргүйтгэл хийж, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байгааг танилцуулав.
  2. Малаас хүнд халдварлах боом, галзуу бруцеллёз өвчин, хонины цэцэг, шүлхий, мялзан төст өвчнүүдээр зөвлөмж,  мал эмнэлгийн гэрчилгээний ач холбогдол, малын шилжилт хөдөлгөөн 2022 оны ажлын тайлан дамжин өнгөрч буй мал амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнд
  3. Ариун цэвэр магадлан шинжилгээний аргаар мах, сүүнд MNS 4373:1996, MNS ISO 2917:2002, MNS 6665:2017, MNS 4228:2011 Стандартын дагуу махны шинэлэг байдал тодорхойлох, PН, үхсэн болон эрүүл малын мах ялгах, лактоскан багажаар сүүний ерөнхий үзүүлэлтүүд, сүүний хольц тодорхойлох шинжилгээний ерөнхий арга зүй эзэмшүүлэх сургалт хийсэн.
  • СӨББМонгол Улсын ерөнхийлөгчийн 97 дугаар зарлиг, Засгийн газрын 190 дүгээр тогтоолыг сурталчлах, цаашид хийгдэх ажлыг ард иргэдэд жигд хүртээмжтэй хүргэх,сурталчлах зорилгоор байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлан танилцуулсан. Байгууллагуудын 2022 оны хийж гүйцэтгэсэн ажлуудыг нэээлттэй сурталчлах /самбар байршуулах,санал асуулга авах, багш нарын бүтээлийн үзэсгэлэн  иргэдэд ил тод байдлаар танилцуулсан.

         Мах, сүүнд хийгдэх мал эмнэлгийн анхан шатны үзлэг шинжилгээ дээж авах зарчим лабораторийн тоног төхөөрөмж багаж хэрэгслийн үзүүлэн гаргаж үзүүлсэн.

Нээлтийн арга хэмжээнд урлагийн номер үзүүлэхээр А.Пүрэвдагва  Ж.Батбаяр

нар оролцсон  бөгөөд энэ үйл ажиллагаанд Г.Гантогтох, Ц.Мөнхдорж С.Бямбадорж нар идэвхитэй сайн оролцсон.

СӨББайгууллага: СӨНХ-дэд тохирсон 1-р хоол 5 төрлөөр, 2-р хоол 8 төрөл, шүүс 5 төрлөөр хоолны үзэсгэлэн гаргаж иргэд, эцэг ,эхчүүдээр  амталгаа хийлгүүлж санал хүсэлтийг авлаа.  Мөн иргэд хөдөлмөрчдөд зориулсан хоолны үзэсгэлэн 6 төрлийн хоол, 2 төрлийн салад ,”Монгол зоог “ дуудлага   худалдаа явуулсан бөгөөд нийт  410000 мянган төгрөгний өөрийн  орлогыг  бүрдүүлсэн байна.

            Баянтээг ЕБСургууль: Тус өдөрлөгийн хүрээнд Баянтэээг ЕБС-ийн 2022 онд хийж хэрэгжүүлсэн сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа, хүүхэд хөгжил хамгаалал,эцэг эх  олон нийттэй хамтран ажилласан тухай тайлан мэдээллийг хүргэж гарын авлага, тарааж өгөх материалуудыг иргэдэд хүргэсэн

Баянтээг ЕБС нь энэ хичээлийн жилд  13 хүний бүрэлдэхүүнтэй сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг явуулж байна. Үүнээс: Тэргүүлэх зэрэгтэй багш 4, Заах аргач зэрэгтэй багш 2. Өдөрлөгт 1-5-р ангийн эцэг эхчүүд болон Багийн засаг дарга Б.Базарсад, Байгаль хамгаалагч О.Алтанчимэг нар оролцсон.  Мэргэжил боловсролоо дээшлүүлэх, багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих үндсэн зорилгын хүрээнд  7 хоног бүрийн Даваа гарагт ЗАН-ийг тогтмол  зохион байгуулж харилцан туршлага солилцож байна.

Багш сурагчдын гаргасан амжилтаас: Хаан банкнаас зохион явуулсан “Мөнгө ба хуримтлал” сэдэвт  гар зургийн уралдаанд 5а ангийн сурагч  Т.Доржханд  2-р байр эзэлсэн.

Багийн захиргаанаас зохион байгуулсан. “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд 4а ангийн хүүхдүүд амжилттай оролцсон.

Баянтээг “Хүн эмнэлэг”-ээс зохион байгуулсан “Эмч сувилагч нартаа баярлалаа” шүлгийн уралдаанд 4а ангийн хамт олон амжилттай оролцсон.

Уянга суманд зохион байгуулсан багш нарын ур чадварын уралдаанд багш С.Буян-Арвижих амжилттай оролцож тусгай байранд шалгарсан.

Ирээдүйн инженерүүд STEM-ийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд багш

сурагчдын баг хамт олон амжилттай оролцсон

7 хоног бүрийн Лхагва гараг бүр “Үндэсний бахархлын өдөр” болгон ардын уламжлалт зан заншилаас суралцах үндэсний тоглоом наадгайг суртачлан таниулах үндэсний өв уламжлалаар бахархах ёс хүмүүжилд сургах зорилгоор зохион байгуулж хэвшсэн.

 

                                                ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР