ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН 2022ОНЫ 10-Р САРЫН БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТ

НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН 2022ОНЫ

 10-Р САРЫН БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТ

2022.10.25

Бүтээгдэхүүний анги 1. Түргэн тусламжийн үйлчилгээ

  • 2022 оны 10-р сард нийт 93 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 28 төвийн дуудлага 65 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ.

Бүтээгдэхүүний анги 2. Сумын эмнэлгийн стацианори, амбулаторийн үйлчилгээ

  • Амбулаториор  215 хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 56 хүн хэвтсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна.
  • 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай  хүнийг илгээсэн.
  • Хоног болоогүй нас баралт байхгүй
  • Оношийн зөрүү гараагүй
  • Эмнэлгийн дотоод халдвар гараагүй
  • Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй
  • Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.
  • 0-3 насны 120хүүхэд жинлэсэн.

Бүтээгдэхүүний анги 3. Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ

Жирэмсний хяналтанд нийт 3 эмэгтэй байна. 10 -р сард шинээр эхний 03 сартай хяналтанд орсон 3эмэгтэй байна.

Товлолын вакцинжуулалтад 50 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажиллаж байна.

ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд шинэ коронавирусийн халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийг  хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 10,   хандалтын тоо-25 байна.