НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН 2022ОНЫ
06-Р САРЫН БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТ
2022.06.21
Бүтээгдэхүүний анги 1. Түргэн тусламжийн үйлчилгээ
- 2021 оны 06 -р сард нийт 164дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 61 төвийн дуудлага 103 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ.
Бүтээгдэхүүний анги 2. Сумын эмнэлгийн стацианори, амбулаторийн үйлчилгээ
- Амбулаториор 305 хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 55хүн хэвтсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна.
- 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай хүнийг илгээсэн.
- Хоног болоогүй нас баралт байхгүй
- Оношийн зөрүү гараагүй
- Эмнэлгийн дотоод халдвар гараагүй
- Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй
- Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.
- 0-3 насны 127хүүхэд жинлэсэн.
Бүтээгдэхүүний анги 3. Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ
Жирэмсний хяналтанд нийт 9 эмэгтэй байна. 06 -р сард шинээр эхний 03 сартай хяналтанд орсон 9 эмэгтэй байна.
Товлолын вакцинжуулалтад 45 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажиллаж байна.
ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд шинэ коронавирусийн халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 12, хандалтын тоо-520байна.