2022ОНЫ   01-Р САРЫН БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТ

НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН 2022ОНЫ

 01-Р САРЫН БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТ

 

2022.01.25

Бүтээгдэхүүний анги 1. Түргэн тусламжийн үйлчилгээ

  • 2021 оны 01 -р сард нийт  95 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 32, төвийн дуудлага 63 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ.

Бүтээгдэхүүний анги 2. Сумын эмнэлгийн стацианори, амбулаторийн үйлчилгээ

  • Амбулаториор  294 хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 32 хүн хэвтсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна.
  • 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай 19 хүнийг илгээсэн.
  • Хоног болоогүй нас баралт байхгүй
  • Оношийн зөрүү гараагүй
  • Эмнэлгийн дотоод халдвар гараагүй
  • Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй
  • Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.
  • 0-3 насны 121 хүүхэд жинлэсэн.

Бүтээгдэхүүний анги 3. Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ

Жирэмсний хяналтанд нийт 25 эмэгтэй байна. 01 -р сард шинээр эхний 03 сартай хяналтанд орсон 5 эмэгтэй байна.

Товлолын вакцинжуулалтад 49 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажиллаж байна.

ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд шинэ коронавирусийн халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийг  хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 12,   хандалтын тоо-86 байна.