НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2022 ОНЫ 06 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

 

       НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

                   2022 ОНЫ 06 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ.         

 

2022.06.24

                         1. Эдийн засаг, төсөв санхүү, нийгмийн даатгалын чиглэлээр

Энэ сард сумын төсөвт төлөвлөгөөгөөр 190742,0 мян.төг, гүйцэтгэлээр 181395,0 мян.төг, 95,1 хувь, аймгийн төсвийн орлогын төлөвлөгөө 12900,0 мян.төг, гүйцэтгэл 13400,0 мян.төг, гүйцэтгэл нь 107,8 хувь, улсын төсөвт төлөвлөгөөгөөр 28800,0 мян.төг, гүйцэтгэлээр 1638,0  мян.төг,  хувь нь 5,6 орсон байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 56216,3 мян.төг, эрүүл мэндийн даатгалын орлого малчдаас 1221,0 мян.төг, нийгмийн даатгалын сайн дурын даатгалд 48 хүнээс 7701,1 мян.төг, тэтгэврийн санд авсан санхүүжилт 200000,0 мян.төг, ҮОМШӨ-ний санхүүжилт 12700,0 мян.төг, сангаас хуваариласан орлого 50000,0 мян.төг.

Орлогын дүн                                                                  32762,6 мян.төг.

Өндөр насны тэтгэвэрт 526 хүнд                                 270054,3 мян.төг

Тахир дутуугийн тэтгэвэр 83 хүнд                                37766,6 мян.төг

Тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 18  хүнд                        8300,0  мян.төг

ҮОМШӨ-ний ТД-ын тэтгэвэрт 21 хүнд                         11944.9 мян.төг

Жирэмсэн амаржсаны тэтгэмж 3 хүнд                         4728,5 мян.төг

Банкны хураамжинд                                                          0.3 мян.төг

Түр өвчилсөн      хүнд                                                    - мян.төг

Оршуулга зардалд   2 хүнд                                             2000,0 мян.төг

Аймагт төвлрүүлсэн ЭМД-ын хураамж                         - мян.төг

Ажилгүйдлийн тэтгэмжид  1 хүнд                                  263,6 мян.төг

Шилжүүлсэн дэвтэр маягтын үнэ                                             -

Зарлагын дүн                                                                 327766,5 мян.төг

 

2. Хууль эрх зүйн чиглэлээр:

 

2022 оны 06-р сард төрөлт 5,  гэрлэлт 1, нас баралт 2, шилжиж ирсэн 2,  шинэчилсэн бүртгэл 15, иргэний үнэмлэх олголт 35 нийт 60 бүртгэл хийсэн байна.

Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар зөвлөмж бэлтгэн өөрийн цахим хуудас болон бусад сүлжээндбайршуулсан. Хандалтын тоо-82, хуваалцсан 6

Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал, Шуунхтай овогтын овоо тахилгын наадмыниргэдэд мэдээлэл хийж 41 иргэнд гарын авлага тараан олгосон.

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баяраар 6-8, 9-12 дугаар ангийн сурагчдын дунд “Хөгжөөнт буухиа” тэмцээнийг зохион байгуулж дунд бүлгийн 6-н ангийн 60 сурагч, ахлах бүлгийн 4-н ангийн 40 сурагч баг бүрдүүлэн тэмцээнд оролцож олс таталт, дартс шидэлт, шаар үлээж аянганд хийж зөөх, печень идэх, кола уух, савх ашиглан аяга зөөж бай тойрох гэсэн 6 төрлөөр өрсөлдөж, багийн нийлбэр оноогоор байр эзлүүлэн 2 насны ангилалд эхний 3 байрыг эзлүүлэн шагнаж урамшуулсан. Сумын Засаг даргын нөөцөөс арга хэмжээнд 200000 төгрөг зарцуулсан.

Сумын Засаг даргын ивээл дор сумын иргэд, малчид, төрийн байгууллагууд, хувийн хэвшил, ААНБ-ын ажилчдын дунд эрэгтэй, эмэгтэй гар бөмбөг, сагсан бөмбөг, теннис, даам, шатар, олс таталт, дартс гэсэн 7 төрөлт спортын арга хэмжээг зохион байгуулсан. Мөн Баянтээг ХК ивээн тэтгэсэн. Тус тэмцээнд 12 багийн 500 гаруй тамирчид оролцож, тэсвэр тэвчээр, хурд хүч, оюун ухаансорин өрсөлдөв. Эхний 4 байрыг эзлүүлэн 1780000 төгрөгийг шагнал урамшуулал болон бусад зардалд зарцуулсан байна.

“Энхийн гүйлт 2022”-ийн 18 тамирчныг угтан авч галт бамбарыг гардан авах ажлыг ЕБС-ийн сурагчидтай хамтран зохион байгуулжбайрлуулах, хооллуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Энхийн гүйлтийн тамирчидЕБС-ийн дунд ангийн 72 сурагчдад энхийн хичээл орж, үйл ажиллагаагаа танилцуулсан бол 1-4 ангийн сурагчид “Энхийн гүйлт” сэдвээр гар зургийн үзэсгэлэн гаргаж бэлэг барьсан.

Монголын Үндэсний спортын 7 дугаарнаадмын анхан шатны шалгаруулалтандүндэсний бөх-4, ширээний шагайн-4 тамирчин тус тус оролцож багийн дүнгээр тэргүүн байр, шагайн харвааны тэмцээн 1 баг тамирчид оролцож 4-р байр, цуваа харваанд 1 тамирчин 2 дугаар байр эзэлсэн амжилт үзүүлж оролцсон.

Баянтээг баг: Багт халамжийн санд  6-р сарын байдлаар жирэмсэн хөхүүл  эхийн 2 иргэний материалыг тус тус хүлээн авч шийдвэрлэсэн. Хүнсний эрхийн бичгийн 5-р сарын олголтыг хийж гүйцэтгэсэн байна. ХАОМС программын баяжилт, судалгаа зэргийг хуулийн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна.

Иргэдээс ирсэн өргөдөл гомдолыг хуулийн хугацаанд бүртгэн, шийдвэрлэж байна. Энэ хугацаанд өргөдөл гомдол ирээгүй байна.

ХАОМС-гийн программд мэдээллийг тухай бүрт нь шинэчлэн засвар хийж шинэ төрсөн, нас баралт, шилжилтийг тухай бүрт нь баяжилт хийж байна.Нарийнтээл сумын 90-жилийн ойн болохтой холбогдуулан хөдөө айл өрхөөр тойрон ажиллаж байна. Мөн статистикийн хөдөө аж ахуйн тооллого сургалтанд хамрагдсан.

 

                       3. Боловсрол, Соёл, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын

                      бодлогын чиглэлээр.

Ерөнхий боловсролын сургууль нь: Анги дэвших болон, төгсөх шалгалтуудыг авч дүнг нэгтгэн системд өдрөөр суралцаж байгаа 4 бүлгийн 95  суралцагч, боловсрол нөхөн олгох хөтөлбөрийн 7 суралцагчийн   дүнг шивэн оруулж хяналт хийн баталгаажуулан  төгсгөж баримт бичгийг хэвлэн олголоо. Мөн 17 бүлгийн   351 сурагчийн дүнг нэгтгэн системд оруулж хяналт хийн баталгаажуулж дараагийн ангид дэвшин суралцуулж төгсгөлөө.

Суурь боловсролын 34 сурагч, бүрэн дунд боловсролыг 19сурагчийн бүх

мэдээллийг нэгтгэноруулж, хяналт хийн баталгаажуулан гэрчилгээ үнэмлэхийг хэвлэлээ.

211 сурагчийн хувийн хэргийг хүлээн авч хяналт хийн баталгаажууллаа. Дунд

  •  

ЭЕШ нд бэлтгэж байгаа сурагчдын бэлтгэл давтлага хичээлд анхаарчажиллаж байгаа ба ЭЕШ өгөх 7 судлагдахуунаар сорилго шалгалт хийж анализ хийн багш нартайгаа хамтран хичээлийг үр дүнтэй явуулахад гол үүрэг болгон ажиллаж байна.

Удирдлагын академаас зохион байгуулсан “Боловсролын хөгжил” сургалтандхамрагдлаа.

Соёлын төв нь: Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг угтаж ажлын хэсэг томилон байгууллагын эд хөрөнгийг тоолж дуусгав.

             Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг Пүрэв гарагийн сургалтад 3 удаа 5 хүн хамрагдсан. Монгол Улсын Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд соёлын салбарын бодлогын шинэтгэлийг эрчимжүүлэх зорилгоор Улаанбаатар хотод зохион байгуулсан  “Соёлын салбарын шинэтгэлийн бодлого” сэдэвт 2 өдрийн хэлэлцүүлэгт байгууллагын удирдлага  оролцсон.

Аймгийн Соёл урлагийн газар, Нарийнтээл сумын Соёлын төвөөс хамтран зохион байгуулж байгаа “Уртын дуугаа дээдлэн дэлгэрүүлцгээе” сарын аяны хаалтын ажиллагааг аймагт зохион байгуулж  15 уртын дуучинг оролцуулав.

Ачлал буянт ээжээр өргөмжлөгдсөн 14, алдарт эхийн 1, 2-р зэргийн одонгоор шагнагдаж байгаа 9 ээжүүдийн хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж 46 хүний бүрэлдэхүүнтэй  урлагийн тоглолт бэлтгэж  тоглуулав. Арга хэмжээнд нийт 480 иргэн хамрагдлаа.

Хүүхдийн баяраар сургуулийн гадна талбайд задгай талбайн шоу хийхэд 303 хүүхэд, багш нар хамрагдав..

Уулзалт-1 удаа, сургалт 2 удаа зохион байгуулагдаж давхардсан тоогоор   310 иргэн хамрагдсан. Концерт 1 удаа тоглогдоход давхардсан тоогоор 159 иргэн үзсэн.

Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын сарын аяны хүрээнд бэлтгэлийн өрөөнд шинээр 1ш лед гэрэл тавьж, арын коридорыг замаскдаж өнгө үзэмжийг сайжрууллаа.

Соёлын төвийн албан хаагчид төрийн албан хаагчдын спортын наадамд 7 төрлөөр амжилттай оролцож 3-р байр эзэлсэн амжилт үзүүлэв.

            Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, “Алсын хараа-2050”  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн хүрээнд зохион байгуулж буй "Номын баяр" тавдугаар сарын 20-22-ны өдөр  тэмдэглэж ЕБС-ийн бага ангийн сурагчдын дунд “Бүтээлчээр уншъя” сэдэвт үйл ажиллагааг зохион байгуулав.

Сурагчид аман зохиолын төрөл зүйл оньсого, зүйр үг цээжилж, үлгэрийн утгыг ярьж тэмдэглэл хөтлөн бүтээл хийж оролцсон. Номын тэмдэглэл, Ангиудын хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж иргэд хүүхдүүдэд сурталчлав. Арга хэмжээнд 203 гаран хүүхэд оролцлоо.Үзэсгэлэнд уншсан номын тэмдэглэл 79ш, 12ш бүтээл тавигдсан.

Өрөөнүүдэд хлормины уусмалаар чийгтэй цэвэрлэгээг өдөр бүр хийж, 2 цаг тутам агаар сэлгэлт хийж байна.

            Баянтээг багийн Хүүхдийн цэцэрлэг: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан  арга хэмжээнд  “Шидэт театр”-н хамт олон урилгаар хүрэлцэн ирж  эцэг эхчүүдэд “Бяцхан бурхадыг хөгжүүлэх тэвчээрийн тоглоом” сэдвээр хүндэтгэлийн лекц уншиж , бүх насны хүүхдүүдэд зориулсан “Хөгжилтэй цирк” алиалагч, илбийн тоглолтоор сургууль цэцэрлэгийн бүх хүүхдийг хамруулан хамтарсан өдөрлөг зохион байгууллаа. Мөн цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулж  нийт 400.000 төгрөгийн үнэ бүхий  ном, гарын авлага бидэнд бэлэглэж өгсөн.  

            2-5 насны хүүхдүүддээ баярын бэлэг гардуулж үйл ажиллагаагаа амжилттай зохион байгууллаа.  2022 оны 06-р сарын 1-нээс хүүхдийн зуны амралт эхэлж  сургуульд орох  15 хүүхэддээ батламж гардууллаа.

Улсын хэмжээнд цэцэрлэгийн удирдах ажилтан эрхлэгч нарт зориулан зохион

байгуулагдсан “Цэцэрлэгийн менежмент, манлайлал”  сэдэвт 45 хоногийн цахим

 сургалтад хамрагдаж батламж авсан.

Нийт цэцэрлэгийн эрхлэгч нарын дунд 1 сарын хугацаатай зарлагдсан“Хамтдаа санаачилж, хамтдаа хэрэгжүүлье” шинэ санаачилгын аянд “Цэцэрлэг-Гэр бүл хөгжлийн төв” сэдвээр төсөл бичиж оролцлоо.

Төрийн албаны зөвлөлийн “7:4:10” арга зүйн  сургалтад хамрагдаж  чадаагүй ажилчдыг нөхөн хамрууллаа.

       Цэцэрлэгийн гаднаас орж ирэх хаалга тагласан байгууламжийг буулган шинээр

хаалга хийлгэж  ажилчдын хувцас солих өрөөг тохижууллаа. Мөн ажилчдын цаг бүртгэлийн баннер системийг суурилуулахаар төлөвлөсөн. Хүүхдийн баярт зориулсан хамтарсан тоглолтод ахлах, бага бүлгийн бүх хүүхдүүд оролцож  бэлтгэсэн үзүүлбэрээ эцэг эхчүүддээ тайлагнасан.

            Ахлах, бага  анги тус бүрийн групп дээр мэдээллийг тогтмол тавьж, эцэг эхчүүдийн санаа бодлыг сонсож хүүхэд нэг бүртэй тулж ажиллаж  байна.

2022 оны 06-р сард нийт  164дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 61 төвийн дуудлага 103 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ.

  • Амбулаториор  305 хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 55хүн хэвтсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна.
  • 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай  хүнийг илгээсэн.
  • Хоног болоогүй нас баралт байхгүй
  • Оношийн зөрүү гараагүй
  • Эмнэлгийн дотоод халдвар гараагүй
  • Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй
  • Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.
  • 0-3 насны 127 хүүхэд жинлэсэн.

Жирэмсний хяналтанд нийт 9 эмэгтэй байна. 06 -р сард шинээр эхний 03

сартай хяналтанд орсон 9 эмэгтэй байна.

Товлолын вакцинжуулалтад 45 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажиллаж байна.

ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд шинэ коронавирусийн халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийг  хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 12,   хандалтын тоо-520байна.

Баянтээг хүн эмнэлэг: 2022 оны 6 дугаар сард 11 дуудлага хүлээн авч бүртгэн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 4, төвийн дуудлага 7 байна. Дуудлаганд их эмч явж тусламж үйлчилгээ үзүүлсэн. Хэвтэн эмчлүүлэгчийн 35%-ыг Томуу томуу төст өвчин эзэлж байна.

Багийн эмнэлгийн стацианор амбулаторийн үйлчилгээ: Нийт 139 хүнд үзлэг хийж, эмнэлэгт дотор-20, байна.Үүнээс томуу томуу төст өвчин 0-15 насны 6 хүүхэд байна.

ЭМГ болон дээд шатны байгууллагаас ирсэн 12 албан тоот, тушаал шийдвэрийг хэрэгжүүлж хариутай бичиг 3 хугацаанд явуулсан. 

Дархлаажуулалтанд 19 хүүхэд хамруулав.

Элэгний В вирусээс сэргийлэх дархлаажуулалтанд 5 хүнийг хамруулав.

Ковид-19 вакцинжуулалтын 4 дүгээр тунг 2-иргэнд хийлгэсэн.

Нийгмийн хамгааллын чиглэлээр: 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдах 3 иргэн, жирэмсэн эхийн тэтгэмжинд хамрагдах 5 иргэн,  рашаан сувилалд амарсан 5 иргэн, шүдний хөнгөлөлт 2 иргэний хүсэлтийг хүлээн авч ХХҮГ-т илгээсэн.

Нийт халамжийн тэтгэмжийг 320 иргэнд 29632830 төгрөгийн халамжийн мөнгийг иргэний харилцах дансруу илгээсэн.

Ажил зуучлалд 1 иргэнийг зуучилж хөдөлмөрийн мэдээг баталгаажуулан ХХҮГ-т хүргүүлсэн.

 

4. Мал эмнэлгийн тасаг, үржлийн тасаг, газар тариалан, ЖДҮ, Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр.

Мал эмнэлгийн газарт хагас жилийн тайлан мэдээг 6-р дугаар сарын 10-ны дотор хүргүүлэн ажилласан. 6-р дугаар сарын ажлын төлөвлөгөөг гаргаж Засаг даргаар батлуулан биелэлтийг мал эмнэлгийн газар хүргүүлэн ажилласан.

2022 оны 6-р дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсан Нэг эрүүл мэнд Үндэсний сургалт хэлцүүлэгт Мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч, Мал эмнэлгийн газрын дарга нар амжилттай оролцсон.

2022 оны 06-р дугаар сарын 21-23-ны хооронд зохион байгуулсан Эрт илрүүлэх хариу арга хэмжээ, болон оролцоот эпидемилогийн тандалтын сургалтанд Мал эмнэлгийн тасгийн дарга, мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч, Бумбат суварга мал эмнэлэг үйлчилгээний нэгжийн эмч, Бумбат-Ур мал эмнэлэг үйлчилгээний нэгжийн санитарч  нар тус тус оролцсон.

Шүлхийн вакцинжуулалтын дараах мониторинг дархлааны хариу урвал шалгах тандалтыг Шарга багийн малчин Ч.Төмөртогоогийн 3 үхэр 3 тугал, Цагаан-овоо багийн малчин Б.Баатарын 3 үхэр 3 тугал Өндөр-хөмөг багийн малчин Н.Отгонцэрэнгийн 3 үхэр 3 тугал нийт 18 дээжийг мал эмнэлгийн газар хүргүүлэн ажилласан.

 

Тариалан эрхлэгчдээстариалалтын эцэс мэдээг авч Аймгийн ХААГ-ын бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтэнд хүргүүлсэн.

Засварлах боломжтой зоорийн судалгаааг гаргаж Аймгийн ХААГ-ын бэлчээр газар тариаланг хариуцсан мэргэжилтэнд хүргүүлсэн. Хаврын тариалалтын үрийн тооцоогоо тариалан эрхлэгчдээс авчАямгийн ХААГ-ын санхүүгийн хариуцсан мэргэжилтэнд хүргүүлсэн.

  •  цахим бүртгэлд тариаланчдын тариалалтын мэдээг шивж оруулсан.

Орон нутгийн хөгжлийн сан болон Зах зээлийн бэлчээрийн менежмент төслийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа” Зоорь барих” ажилд хяналт тавьж ажилласан.

                                                5. Дэд бүтэц, байгаль орчин

2022 оны 05 сарын байдлаар нийт  5 иргэний өргөдөл хүсэлт ирсэн байна. 2 иргэний газрыг үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлэн гэрчилгээ олгосон. 2022 онд 60 сая төгрөгийн төлөвлөгөөтэй газрын төлбөрийн ноогдуулалтыг бүрэн үүсгэж газрын төлбөр 5 сарын байдлаар 54.123.763 сая төгрөг орж газрын төлбөрийн гүйцэтгэл 90.20%-тай байна.

Багийн Засаг даргын хамт Гуанзны эргэн тойроны хог хаягдлыг цэвэрлэх ажлыг хийлгэсэн. Шарга 1 дүгээр багийн иргэдтэй хамтаран төв зам дагуу хог хаягдал болон гол горхи булгын эхийг хог хаягдлдыг цэвэрлэх ажил хийгдсэн.

Баянтээг баг болон Цагаан-Овоо багуудад золбин нохой устгах ажил 2 өдөр хийгдсэн. Нийтийн эзэмшилийн талбайнуудад мод тарих ажил хийгдэж усалгаа арчилгааг хийгдэж байна.

Иргэдээс ирсэн санал гомдолын дагуу цагдаа нартай хамтаран хняналт шалгалтаар 1 удаа явж ажилласан.