ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2022 ОНЫ 05 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

 

       НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

                   2022 ОНЫ 05 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ.         

 

2022.05.25

                         1. Эдийн засаг, төсөв санхүү, нийгмийн даатгалын чиглэлээр

Энэ сард сумын төсөвт төлөвлөгөөгөөр 136235,0 мян.төг, гүйцэтгэлээр 173786,3 мян.төг, 78,0 хувь, аймгийн төсвийн орлогын төлөвлөгөө 8800,0 мян.төг, гүйцэтгэл 10200,0 мян.төг, гүйцэтгэл нь 113,0 хувь, улсын төсөвт төлөвлөгөөгөөр 2155,0 мян.төг, гүйцэтгэлээр 1205,0  мян.төг, гүйцэтгэл 55,0 хувь орсон байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 13394,5 мян.төг, эрүүл мэндийн даатгалын орлого малчдаас 1441,0 мян.төг, нийгмийн даатгалын сайн дурын даатгалд 38 хүнээс 3796,1 мян.төг, тэтгэврийн санд авсан санхүүжилт 300000,0 мян.төг, ҮОМШӨ-ний санхүүжилт 12700,0 мян.төг, сангаас хуваариласан орлого 50000,0 мян.төг.

Орлогын дүн                                                                  362718,6 мян.төг.

Өндөр насны тэтгэвэрт 526 хүнд                                 270054,3 мян.төг

Тахир дутуугийн тэтгэвэр 83 хүнд                                37300,0 мян.төг

Тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 18  хүнд                        8300,0  мян.төг

ҮОМШӨ-ний ТД-ын тэтгэвэрт 21 хүнд                         11944.9 мян.төг

Жирэмсэн амаржсаны тэтгэмж 1 хүнд                         1883,3 мян.төг

Банкны хураамжинд                                                          0.2 мян.төг

Түр өвчилсөн      хүнд                                                    - мян.төг

Оршуулга зардалд   1 хүнд                                             1000,0 мян.төг

Аймагт төвлрүүлсэн ЭМД-ын хураамж                         - мян.төг

Ажилгүйдлийн тэтгэмжид  4 хүнд                                  531,1 мян.төг

Шилжүүлсэн дэвтэр маягтын үнэ                                             -

Зарлагын дүн                                                                 331013,8 мян.төг

2. Хууль эрх зүйн чиглэлээр:

5 сарын мэдээ.

            6-12  дугаар ангийн сурагчдын дунд “Бид үе тэнгийн дээрэлхэлтгүй хамт олон” ханын сонины уралдааныг зохион байгуулж нийт 13 бүтээл ирснийг дунд, ахлах гэсэн 2 ангилалаар эхний 3 байрыг шалгаруулан шагнаж урамшуулсан.

            Сумын ГХУСАЗСЗ-өөс 100.000 төг, цагдаагийн хэсгээс 40000 төгрөгийг   шагнал урамшуулалд зарцуулсан.

            Дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Үе тэнгийн дарамт, дээрэлхэлтээс өөрийгөө хамгаалах нь”, “Яагаад заавал дээрэлхэлт гэж” сэдвээр сумын Нийгмийн бодлогын мэргэжилтэн, сургуулийн нийгмийн ажилтан нар хамтран сургалт зохион байгуулж  30 хүүхэд хамрагдсан.

          Сумын ИТХ-ын дарга, Нийгмийн бодлогын мэргэжилтэн, сургуулийн нийгмийн ажилтан нар хамтран дотуур байрны сурагчдын аж байдал, гал тогооны үйл ажиллагаатай танилцаж санал хүсэлтийг нь сонссон.

            Аймгийн ГБХЗХГ, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын Гэр бүл, хүүхэд хамгааллын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Б.Ундраа нар хамтран суманд Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн сургалт, зөвлөгөөн” болон , ХТЗ, Хамтарсан баг,  Хүүхэд Хамгааллын баг болон ЕБС, СӨББ, ЭМТ-ийн ажилтан албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулсан.   Сургалтаар Алсын хараа-2050, Гэр бүл, Боловсрол, Эрүүл мэнд, Угийн бичиг,  хүүхэд,залуучууд, ахмад настан, гэмт хэрэг, хүчирхийлэлтэй тэмцэх, бүх нийтийн соёлын боловсрол, соён гэгээрүүлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлого/,  Засгийн газрын үйл ажиллагааныхаа хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө,  Хүүхдийн Эрхийн Конвенци /20/ , НҮБ Хүүхдийн Эрхийн Хорооны 5 дугаар зөвлөмж, Хөдөлмөрийн хуулийн 43.3 ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг загвар маягт,  Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Соёлын тухай, Эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, даган гарсан журам, шинээр гарсан журам, стандарт, хөтөлбөр, дүрмийн хэрэгжилт, хуулиар үүрэг хүлээгчдийг чадавхжуулах суманд нь очиж ажлын байран дээр нь зөвлөн туслах, судалгаа, орчны үнэлгээ хийх, Хүүхэд Хамгааллын үйлчилгээний зураглал гаргах гэх мэт өөрийн эзэмшсэн мэргэжил, ажлын туршлагаа бусдад хуваалцах, зааж зөвлөх,  сургалт нөлөөллийн ажил, Хүчирхийллийг үл тэвчих, соён гэгээрүүлэх, түгээн дэлгэрүүлэх ажлыг өрнүүлж 100 гаруй албан хаагч, 45 эцэг эх, 97 хүүхэд хамрагдсан байна.

Өвөрхангай аймгийн Засаг даргын ивээл дор “Эртэч өвөрхангай” аяны хүрээнд зохион байгуулсан “Өглөөний цэнэг” сургалтын сургагч багш бэлтгэх 3 хоногийн сургалтанд өвөрхангай аймагт хамрагдсан.

“Өглөөний цэнэг” сургалтын сургагч багшаар бэлтгэгдэн төлөвлөгөө боловсруулан зорилтод бүлгүүдэд сургалт зохион байгуулан ажиллаж байна.

“Өглөөний хүн болох нь” “Амьдралын тойрог”, “Хүүхэд хүмүүжүүлэх сөрөг аргууд” сэдвүүдээр төрийн албан хаагчид болон эцэг эхчүүдэд сургалтыг зохион байгуулан ажилласан. Нийт 61 хүн хамрагдсан.

            Монголын Үндэсний спортын VII  дугаар их наадмын анхан шатны шалгаруулалтын Үндэсний шагайн харвааны аварга шалгаруулах тэмцээнд 16 сумын 22 багийн 176 харваач оролцсон ба  багаараа 4-р байр, цуваа харваанд С.Пүрэвдорж дэд байр, Үндэсний ширээний шагайн тэмцээнд тэргүүн байр, Үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаанд аймаг, сумын цолтой болон цолгүй бөхийн барилдаанд тус бүр 1 тамирчин оролцож  2, 4, 5 байр эзэлсэн амжилт үзүүлсэн.

2022 оны 05 дугаар сард төрөлт 7, шилжиж ирсэн 1, шинэчилсэн бүртгэл 14, иргэний үнэмлэх олголт 16, иргэний үнэмлэх дахин авалт 2, газрын гэрчилгээ авах 2,  нийт 42 хийгдсэн байна.

Баянтээг баг: Багт халамжийн санд 5-р сарын байдлаар жирэмсэн хөхүүл  эхийн 2, хүний материалыг тус тус хүлээн авч шийдвэрлэсэн.Хүнсний эрхийн бичгийн 4-р сарын олголтыг хийж гүйцэтгэсэн байна.

Багт ирсэн бичиг, мэдээ, судалгааг цаг тухай бүрт гаргаж холбогдох газарт хүргүүлэн ажиллаж байна. Мөн ХАОМС программын баяжилт, судалгаа зэргийг хуулийн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна.

Мөн байгууллагуудын хийсэн ажлын тайланг нэгтгэж сумын мэргэжилтэнд явуулсан.

Иргэдээс ирсэн өргөдөл гомдолыг хуулийн хугацаанд бүртгэн, шийдвэрлэж байна. Энэ хугацаанд өргөдөл гомдол ирээгүй байна.

 ХАОМС-гийн программд мэдээллийг тухай бүрт нь шинэчлэн засвар хийж шинэ төрсөн, нас баралт, шилжилтийг тухай бүрт нь баяжилт хийж байна.Баянтээг  багт өвөлжөө хаваржааны солбилцол ороогүй айл өрхөд мэдээлэл таараан ажиллаж байна.Мөн хөдөөгийн айл өрхүүдээр тойролт хийн ажиллаж байна.

                       3. Боловсрол, Соёл, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын

                      бодлогын чиглэлээр.

Ерөнхий боловсролын сургууль нь: Тус сургууль нь энэ хичээлийн 54 багш,  ажилтантай, үүнээс 4 удирдах ажилтан 30 багш, 20 ажилтан, бага ангид 239, ахлах ангид 60, дунд ангид 153 нийт 452 сурагч, дотуур байрандаа 72 сурагчтай  үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

1-р ангийн багш сурагчдын тайлант өдөрлөгт  2 багш 45 сурагчид оролцож  эцэг эхчүүд найзууддаа тайлагналаа.

Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтад бага ангийн 10 багш 113 сурагч монгол хэл, математик хичээлийн шалгалтад хамрагдлаа.

Цэвэр агаар ногоон байгууламж аяны хүрээнд 800 ширхэг мод тарьлаа.

Уянга суманд болсон бүсийн уулзалт зөвлөгөөнд удирдах  ажилтнууд оролцлоо.

Өвөрхангай аймагт болсон Хүүхдийн урлан бүтээлийн 4 дүгээр наадамд гар урлалын төрөлд 2 багш 4 сурагч амжилттай оролцсон байна.

Өвөрхангай аймагт болсон “Хаврын баяр-2022” бүжгийн их наадамд нийт 23 сурагч ажилттай оролцсон байна.Үүнээс бага насны ангилалд 2 дугаар ангийн сурагч тэргүүн байр эзэлж улмаар улсын уралдаанд оролцох эрх авсан байна.

Бага анги болон ахлах ангийн сурагчдын бүжгийн төрөл тус бүр тусгай байр эзэлсэн байна.

Улаанбаатар хотноо болсон Жудо бөхийн тэмцээнд 3 сурагч оролцож 5-8 дугаар байр эзэлсэн байна.

Өвөрхангай аймагт болсон Дөл тоглолтод 12 сурагч амжилттай оролцсон.

“НОМ –БИДНИЙ АНД” аяныг 2022 оны 04 сарын 12-29-ны хооронд зохион явууллаа. Уг аяныг хүрээнд 1-2-р ангийн сурагчдын дунд “Бид чадна” тэмцээнийг зохион байгуулж 1б анги 1-р байр, 2а анги 2-р байр, 1а анги 3-р байр, 3-5-р ангийн сурагчдын дунд “Тархиа цэнэглэж чадвараа хөгжүүлье” тэмцээнд явуулсанаас 4а ангийн хамт олон 1-р байр, 3б ангийн хамт олон  2-р байр тус тус эзэлсэн.Уг тэмцээний шагналын санг 3-р багийн аймгийн аварга малчин Д.Отгонбаяр, малчин Г.Оюунцэнд нар ивээн тэтгэж шагналыг гардууллаа.

Багшийн гүйцэтгэл, үр дүнг үнэлэх түүвэр шалгалтыг 17 судлагдахуунаар анги бүрээс түүвэрлэгдсэн сурагчдаас авч шалгалтыг материалыг битүүмжлэн шалгалтын комисст хүлээлгэн өглөө.

БШУС -ын 2018 оны 06-рын 29 -ний А/425-р тушаалын дагуу Улсын шалгалт болон АДШ -ыг зохион байгуулахаар төлөвлөгөөг боловсруулан ажиллалаа.

ЭЕШ нд бэлтгэж байгаа сурагчдын бэлтгэл давтлага хичээлд анхаарч  ажиллаж байгаа ба ЭЕШ өгөх 7 судлагдахуунаар сорилго шалгалт хийж анализ хийн багш нартайгаа хамтран хичээлийг үр дүнтэй явуулахад гол үүрэг болгон ажиллаж байна.

 Баянтээг ЕБСургууль нь: Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн сэтгэц-Наркологийн тасгаас зохион явуулсан  “Хүүхдийн ертөнцийг ойлгоё” аяны сургалтад Эрүүл мэнд, биеийн тамирын багш хамрагдсан, 7 хоног бүрийн 4 дэх өдрийн төрийн албан хаагчийн сургалтад багш ажилчдыг хамруулж ажиллаж байна.

Заах аргын нэгдлийн ахлагч долоо хоног бүрийн даваа гарагт дотоодын хурлыг тогтмол хийж залуу багш нарт заавар зөвлөгөө өгч ажиллав.

            Анги удирдсан багш нар кабинетын нэршлийн дагуу үзүүлэн тараах материалуудыг тогтмол  шинэчлэл хийж  анги танхимаа тохижуулж байна. Анги тус бүрд хөгжмийн сургалт болон хөдөлгөөнт гимнастик, шатрын сургалт  явагдаж байна.

            Залуу багш ажилчид 7 хоногийн 3 дахь өдөр ажил мэрэгжлийн уулзалт  болон дотооддоо зохион байгуулах ажлын хэлэлцүүлэг зохион байгуулдаг.

Баянтээг ХК-аас Баянтээг ЕБС-ийн 2 дугаар ангийн ширээ сандлыг шинэчлэн сурах таатай орчин бүрдүүлж өгсөн. Ахмад багш нар  маань залуу үеийн төлөөлөлдөө заах арга зүйн талаар мэдлэг туршлага болон хичээллэх чадвар, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Соёлын төв нь: Төсвийг зориулалтын дагуу зарцуулж байна.Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг Пүрэв гарагийн сургалтад  тогтмол хамрагдаж байгаа. Соёлын яамнаас зохион байгуулсан соёлын ажилтныг мэргэшүүлж кредит олгох 5 хоногийн цахим сургалтанд 2 ажилтан хамрагдаж гэрчилгээ авсан.

Аймгийн Соёл урлагийн газар, Нарийнтээл сумын Соёлын төвөөс хамтран зохион байгуулж байгаа “Уртын дуугаа дээдлэн дэлгэрүүлцгээе” сарын аяныг амжилттай зохион байгуулж дуусаад, тайланг аймгийн Соёл Урлагийн газарт хүргүүллээ.

Өвөрхангай аймаг 2022 оныг “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах” зорилтот жил болгон зарласны дагуу суманд зорилтот жилийн нээлтийг хийж, урлагийн тоглолт үзүүлэв. Нээлтэнд 180 иргэн оролцлоо.

Уулзалт-1 удаа, сургалт 4 удаа зохион байгуулагдаж давхардсан тоогоор   460 иргэн хамрагдсан.

Концерт 3 удаа тоглогдоход давхардсан тоогоор 457 иргэн үзсэн.

Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын сарын аяны хүрээнд байгууллагын заалны гэрэлтүүлгийг шинэчилж 4 лед гэрэл шинээр тавьж, 2 гэрлийг засварлаж ашиглалтад оруулж суурилуулав. Бэлтгэлийн өрөөг цэвэрлэж тохижууллаа.

Ерөнхийлөгчийн зарласан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгууллагын ажилчид 50 ширхэг мод тарилаа.

Соёлын төвийн дэргэдэх “Мөнгөн аргай шагай холбоо”-ны 10 жилийн ойн тэмцээнийг багийн харваа, цаваа харваа, хүүхдийн цуваа харваа төрлөөр зохион байгуулахад 10 багийн 80 харваач оролцлоо. Хүүхдийн харваанд 9 хүүхэд оролцов.

Өвөрхангай аймгийн “Хаврын баяр-2022” бүжгийн 4 төрөлт уралдаанд 2 насны ангиллын к-поп бүжгийн төрөлд ахлах насны ангилалд тусгай байр, бага насны ангилалд тусгай байр, спорт бүжгийн соло төрөлд тэргүүн байр эзэлсэн. Уралдаанд нийт 20 хүүхэд оролцсон.

Дэлхийн номын өдрийн хүрээнд “Ном-Бидний анд” 14 хоногийн аяны хүрээнд 1-5-р ангийн сурагчдын дунд  “Бүтээлч уншлага”-ын тэмцээн, 6-8-р ангийн сурагчдын дунд “Үсэглэлийн хаад”, 10-11-р ангийн сурагчдын дунд “Та та тунгаа” тэмцээнүүдийг явуулж, ангилал тус бүрт 3 байр эзлүүлж шагнав.

            Өрөөнүүдэд хлормины уусмалаар чийгтэй цэвэрлэгээг өдөр бүр хийж, 2 цаг тутам агаар сэлгэлт хийж байна.

Сумын цэцэрлэг нь: Хамран сургалт 127 хүүхдээс ирц 104-106 хүүхэд тогмол ирж  84 хувийн ирцтэй байна. Халдвар хамгааллын дэглэмээ чанд сахин хүүхдийг гараас гарт хүлээлгэн өгөх үйл ажиллагааг тогтмол хэвшүүлэн ажиллаж байна.

            Бүлгүүдийн хүүхдүүдийг өглөө оройд хүргэх авахад  “Гараас гарт” аян өрнүүлэн эцэг эхийн хүүхэддээ тавих анраарал хариуцлагыг нэмэгдүүлж  авч осол аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.     

Энэ сард таван бүлгийн хүүхдүүдээс А/280 дугаар тушаалын  дагуу сургуульд бэлтгэх түвшиний шалгалт буюу хүүхэд бүрийг 3 чиглэлээр /Бие бялдар, Оюун ухаан, Нийгэмшихүй\ түвшин тогтоох шалгалтуудыг авсан. Бүлгийн хүүхдүүдийн  хөгжлийн онцлогт тулгуурлан хичээл үйл ажиллагааг сэдвийн хүрээнд хуваарийн дагуу тогтмол хүүхдийн сонирхолыг татахуйц байдлаар явуулж байна.

Бэлтгэл бүлгийн хүүхдүүдээс математикийн энгийн төсөөллийн хичээлийн түвшин тогтоох үнэлгээг хийж бүлгийн хүүхдүүдийн дундаж түвшинг тогтоож анализ хийж ажиллаж байна. Хичээлийн жилийн хаалт болж бүлэг бүр бүлэгтээ тайлант өдөрлөг зүхион байгуулж байна.Өдөрлөгөөр хүүхдүүд маань сурсан дуу, шүлэг, оньсого, зүйр цэцэн үгс, бүжиг, хөдөлгөөнт дасгалаа хийж мөн өөрсдийн урласан бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж оролцлоо. Бүлгүүд групп чатаар дамжуулан эцэг эхчүүдэд зөвлөгөө зөвлөмжийг тогтмол хүргэн ажиллаж байна.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, Ахуйн ослоос урьдчилан сэргийлэх” зэрэг зөвлөгөө зөвлөмжийг өгч ажилласан. Хүүхэд бүрийн хувийн орон зайг хүндэтгэцгээе "Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт зориулсан уриалга" боловсруулан цахим хуудас дээр байршуулан зөвлөгөө зөвлөмжийг өгч ажиллаж байна.

Бүлгийн бүх эцэг эхчүүд маань хүүхдийнхээ тайлант өдөрлөгт идэвхитэй оролцлоо. Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд манай байгууллагын багш ажилчид зуун мод тарьж усалгаа хийж бүх хүмүүс идэвхи чармайлттай оролцсон. Бүлгүүд сургалтын төвүүдийг чиглэл тус бүрээр сэдвийн хүрээнд тохижуулан ажиллаж байна.  

Байгууллагын Хүүхэд хамгааллын баг "Нохойгоо уяж, аюулгүй, айдасгүй амьдралын төлөө хамтдаа" нөлөөллийн аяныг цахим хуудас дээр байршуулж Иргэд олон нийтийг нохойгоо уядаг үүргээ ухамсарладаг байхыг УРИАЛАН ажилласан.

Цэцэрлэгийн бүх бүлгийн хүүхдүүд маань энэ сард урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан. Шүдний өвчлөлтөй хүүхдүүдийг илрүүлж эмчилгээ хийлгэсэн.

Бүлгийн багш нар өглөө оройн шүүлгийг сайн хөтөлж халдвар хамгааллын дэглэм, мөн өглөө орой сода, давсны уусмалаар хоолойг нь тогтмол зайлуулж байна. Бүлгүүд агааржуулалтыг 2цаг тутамд 15 минут хийж халдвар хамгааллын дэглэмийг сайн сахин ажиллаж байна. Туслах багш нар хамтран бүлгийн хүүхдүүдийн өсөлт хөгжлийн судалгааг авч үр дүнг тооцон ажиллаж байна. Мөн витаминжуулалтын хуваарь гарган хүүхдүүдийг 11 цагт хуваарийн дагуу тогтмол витаминжуулан ажилласан.

Баянтээг багийн Хүүхдийн цэцэрлэг: 2022 оны 5 сард ирвэл зохих нийт хүүхдийн эзлэх жин өмнөх сарын үзүүлэлтээс буурсан нь ханиад томуу ихсэж өвчлөл нэмэгдсэнтэй холбоотой байна.

МУ-н 2-5 насны хүүхдийг 2022-2023 оны хичээлийн жилд СӨБ-д хамруулах хүүхдийн урьдчилсан цахим тооцоо хийгдлээ. Тус багийн тойргийн 2-5 насны хүүхдийн тоон мэдээлэл судалгаа хийхэд нийт 110 хүүхэд бүртгэлтэй байгаа ч өөр бусад газарт цэцэрлэгт бүртгэлтэй 25 хүүхэд, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа малчдын 19 хүүхэд байна. 

Хүүхдийн эрх хамгааллын “Үжин” төвийн сургагч багш Д.Ундраа сумын нийт ТАХ-дад сургалт хэлэлцүүлэг зохион байгуулж гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх стратегийн талаар чадавхжуулах сургалт мэдээллийг өглөө. 7 хоног бүрийн пүрэв гараг бүр Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг сургалтад хамрагдаж  байна. “Уртын дуугаа дээдлэн дэлгэрүүлцгээе” аяны хүрээнд Нарийнтээл сумын соёлын төв зохион байгуулсан монгол ардын бэсрэг уртын дуу “Оломгүй далай” дууг соёлын төвийн эрхлэгч тус багийн иргэдэд заан тайлбарлан таниулж  өгсөн нь бид бүхний бахархлыг төрүүлсэн ажил боллоо.

Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ, ГХБХБГ, БШУГ-аас хамтарсан ажлын хэсэг тус цэцэрлэгийн барилгын ашиглалт, их засвар хийх шаардлага орчин нөхцлийн байдал, шинэ өргөтгөл барих хөрөнгө оруулалтын нөхцөл шаардлагад үнэлгээ хийснээр 2023 оны өргөтгөл барих ажлын дараалалд оруулж өгсөн байна.

4 дүгээр сарын 26-нд  Арвайхээр хотод зохион байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн 2022 оны улсын үзлэг, тооллого”  сургалтад хамрагдсан.  

Тус байгууллагын тооллогын комисс цэцэрлэгийн эд хөрөнгөд 2022 оны хагас

жилийн тооллого хийж эвдэрсэн, засан сэлбэх боломжтой  тоглоом эд  хэрэгслийн жагсаалтыг гарган хугацаат үүрэг өгч ажиллалаа .

Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Эко аялал-Хишиг өдөр” зохион

байгуулж аав ээжийнх нь ажилтай танилцуулав.

Цэцэрлэгийн удирдах ажилтан эрхлэгч нарын “Менежментийн бодлогыг

сайжруулах 45 хоногийн цахим сургалтад хамрагдаж байна.

Сумын Эрүүл мэндийн төв нь: 2022 оны 05-р сард нийт  123 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 36, төвийн дуудлага 87 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ.

  • Амбулаториор  305 хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 27хүн хэвтсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна.
  • 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай  хүнийг илгээсэн.
  • Хоног болоогүй нас баралт байхгүй
  • Оношийн зөрүү гараагүй
  • Эмнэлгийн дотоод халдвар гараагүй
  • Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй
  • Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.
  • 0-3 насны 127 хүүхэд жинлэсэн.

Жирэмсний хяналтанд нийт 3 эмэгтэй байна. 05-р сард шинээр эхний 03 сартай хяналтанд орсон 3 эмэгтэй байна.

Товлолын вакцинжуулалтад 40 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажиллаж байна.

ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд шинэ коронавирусийн халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийг  хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 12,   хандалтын тоо-520 байна.

Баянтээг хүн эмнэлэг: 2022 оны 5 дугаар сард 13 дуудлага хүлээн авч бүртгэн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 1, төвийн дуудлага 12 байна. Дуудлаганд их эмч явж тусламж үйлчилгээ үзүүлсэн.Хэвтэн эмчлүүлэгчийн 22.5%-ыг Томуу томуу төст өвчин эзэлж байна.

Багийн эмнэлгийн стацианор амбулаторийн үйлчилгээ: Нийт 230 хүнд үзлэг хийж, эмнэлэгт дотор-15, байна. Үүнээс томуу томуу төст өвчин 0-15 насны 5 хүүхэд байна.

06 дугаар сараас 5 нас хүртлэх насны хүүхдүүдэд А витамин 96 хүүхдэд олгов. Дархлаажуулалтант 19 хүүхэд хамруулав.

Элэгний В вирусээс сэргийлэх дархлаажуулалтанд 45 хүнийг хамруулав.

Ковид-19 вакцинжуулалтын 4 дүгээр тунг хийх ажил эхлээд байна.

Нийгмийн хамгааллын чиглэлээр: 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдах 5 иргэн, жирэмсэн эхийн тэтгэмжинд хамрагдах 2 иргэн, 5115 хөнгөлөлтөд хамрагдах 2 иргэн, рашаан сувилалд амарсан 3 иргэн, шүдний хөнгөлөлт 2 иргэний хүсэлтийг хүлээн авч ХХҮГ-т илгээсэн.

Нийт халамжийн тэтгэмжийг 310 иргэнд 29224436 төгрөгийн халамжийн мөнгийг иргэний харилцах дансруу илгээсэн.

Ажил зуучлалд 1 иргэнийг зуучилж хөдөлмөрийн мэдээг баталгаажуулан ХХҮГ-т хүргүүлсэн.

 

4. Мал эмнэлгийн тасаг, үржлийн тасаг, газар тариалан, ЖДҮ, Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр.

Улсын онцгой комиссын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний талаар авах зарим арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоол сумын Засаг даргы 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх яаралтай дархлаажуулалт зохион байгуулах тухай” А/77 дугаар захирамжийн дагуу 4 ажлын хэсэг гарч сумын бүх үхэр сүрэгт дархлаажуулалтын ажлыг зохион байгуулсан.

Тус дархлаажуулалтанд Мал эмнэлгийн улсын байцаагчийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 40-02-250/01 тоот удирдамжын дагуу вакцинжуулалтын гүйцэтгэлд хяналт шалгалт хийсэн.

Шалгалтаар: 1 дүгээр багийн 10 өрх, 2 дугаар 15 өрх, 3 дугаар багийн 12 өрх, 4 дүгээр багийн 6 өрх нийт 43 өрхөөр орж  Оросын холбооны улсад 2022 онд үйлдвэрлэсэн 050222 серийн дугаартай тарилгын явцад хяналт хийхэд хүйтэн хэлхээний дүрмийг баримтлан вакциныг технологийн дагуу зөөврийн хөргүүрт хадгалж, вакцинжуулалтын явц өрхийн малын эрүүл мэндийн дэвтрийн бичилтэнд хяналт тавьж, тарилгын жагсаалтыг нэгдсэн системд оруулсан гүйцэтгэлтэй тулган шалгахад зөрчил илрээгүй. Дархлаажуулалтанд 4 малын их эмч, 6 туслах ажилтан, 4 багийн Засаг дарга нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй 20 хоногийн хугацаанд 427 өрхийн 6596 үхэр сүрэгт хийж гүйцэтгэж холбогдох мэдээ тайланг мал эмнэлгийн газарт хүргүүлэн ажилласан.

Өндөр-Хөмөг, Цагаан-Овоо, Шарга, Баянтээг багуудын сэг зэмийн ажлыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэж байна. Халдваргүйтгэл сэг зэмийн мэдээг 7 хоногийн 3 дахь өдөр мал эмнэлгийн газарт өгч ажиллаж байна.

Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж байгаа онлайн сургалтанд тогтмол хамрагдаж мэдлэг мэдээллийг ажил хэрэг болгон ажиллаж байна.

Бумбат Суварга, Бумбат-Ур мал эмнэлэг үйлчилгээний нэгжүүдийн дархлаажуулалтын гүйцэтгэлд хяналт шалгалт хийж мөн малын өрхийн эрүүл мэндийн дэвтрийн бичилтийг шалгаж баталгаажуулалт хийж, мал эмнэлгийн чиглэлийн хууль, холбогдох заавар зөвлөмжөөр Баянтээг, Өндөр-Хөмөг багийн 20 малчин өрхийг мэдээллээр ханган ажилласан.

Хаврын тариалатын техникийн бэлэн байдлын талаарх судалгааг аймгийн ХХААГазрын бэлчэр газар тариалангийн мэргэжилтэнд хүргүүлсэн. Хүнсний ногооны 80 хувийн хөнгөлөлттэй үрийн дэмжлэгт нийт тариаланчдыг хамруулсан.

Тариаланчдаас тариалалтын явцын мэдээг авч аймгийн ХХААГазрын бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтэнд хүргүүлсэн. Тариаланчдаас төл сонгины захиалга авч аймгийн ХХААГазрын бэлчээр газар тариалан хариуцсан мэргэжилтэнд хүргүүлсэн.

“Арцын гол”-ын тариалангийн талбайн хашаа, услалтын системын суваг шуудууг засварлаж хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангасан

Жижиг, дунд үйлдвэрийн газраас ахуйн үйлчилгээний салбарын мэдээллийн сан үүсгэх зорилгоор тус салбарт улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийн нэгдсэн судалгааг Нарийнтээл сумын ахуйн үйлчилгээ эрхлэгчдээс авч явуулсан.

Өвөрхангай аймгийн стандартчилал хэмжилзүйн газрын мэргэжилтнүүдтэй хамтран хүнсний дэлгүүрүүдэд тохирлын үнэлгээ хийсэн.

Сум хөгжүүлэх санд зээлийн алданги тооцуулсан гомдол ирүүлсэн иргэний зөрчлийг арилгаж гомдолгүй болгосон.

Сум хөгжүүлэх сангийн сарын хуваарьт зээлүүдийн төлөлтийн мэдээллийг программд оруулж байна.

Сумын хүнсний нөөцийн мэдээг долоо хоног бүр авч аймгийн Хөдөө аж ахуйн газрын мэрэгжилтэнд өгч байна. Хоршоологчдод хоршооны шинэчилсэн бүртгэлд хамрагдах заавар, зөвлөмж өгч ажилласан.

                                                5. Дэд бүтэц, байгаль орчин

2022 оны 05 сарын байдлаар нийт  5 иргэний өргөдөл хүсэлт ирсэн байна. 2 иргэний газрыг үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлэн гэрчилгээ олгосон. 2022 онд 60 сая төгрөгийн төлөвлөгөөтэй газрын төлбөрийн ноогдуулалтыг бүрэн үүсгэж газрын төлбөр 5 сарын байдлаар 54.123.763 сая төгрөг орж газрын төлбөрийн гүйцэтгэл 90.20%-тай байна.

Газрын нөхөн бүрдүүлэлтийн ажлыг хийж байна сумын хэмжээнд 250 гаруй нөхөн бүрдүүлэлт хийх нэгж талбар байна. Үүнээс 70 гаруй нэгж талбарыг нөхөн бүрдүүлэлтэнд оруулаад байна.

 “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-орчны бохирдолыг бууруулах” зорилтот жилийн хүрээнд суманд 3 хэсэг газар хашаажуулж нийт 12 албан байгууллага нийтийн эзэмшлийн талбайд 6 төрлийн 4100 ширхэг  мод бут сөөг тариалаад байна. 

Бүх нийтийг хамарсан их цэвэрлэгээг  Баянтээг багийн төв  болон Цагаан-Овоо багийн төвд зохион байгуулж аж ахуйн нэгж,  албан байгууллага иргэд идвэхтэй оролцож нийт 48 тонн хог хаягдлыг цэвэрлэрх ажил хийгдсэн.

2022 оны 05 сард “Ургах шигтгээ” хайгуулийн компани байгаль орчны менежмэнтийн төлөвлөгөө батлуулсан. Одоогийн байдлаар хайгуулын ажил хийгдээгүй байна. Мөн хог хаягдлын журам болон Ногоон байгууламжийн талаар 4 багийн хурлаар мэдээлэл хийсэн. 

2022 оныг “Ногоон байгууламийг нэмэгдүүлэх-Орчны бохирдолыг бууруулах” жил болгон заралсантай холбогдуулан зорилтот жилийн нээлтийг 5 сард хийж аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэдийг хамруулсан.

 

 

 

 

                       ТАЙЛАН БИЧСЭН: ЗДТГ-ЫН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ

                                  ТҮШМЭЛ                                              С.БААСАНДУЛАМ

                                     ХЯНАСАН: ЗАСАГ ДАРГА                                  Б.СУГАР