ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

 

                                                  НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

                   2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ.         

 

2022.03.23

           

1. Хууль эрх зүйн чиглэлээр:

             

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх сургалтыг ЗДТГ, Насан Туршийн боловсролын нэгж, ЕБС-ийн Номын бүлгэмтэй хамтран зохион байгуулсан. 

Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрөөр     Сумын Онцгой комисс  болон ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, сум болон Баянтээг багийн иргэдийг   гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиогоор 16 цагт цуглуулж ирц бүртгэн мэдээлэл хийж, СОК, ЕЗМА-ийн бүрэлдэхүүнд  сургалт зохион байгуулж ажилласан.  Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиогоор Сумын онцгой комиссын 15,   ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн 58 иргэн аранз болон бусад багаж, техник хэрэгсэлтэйгээ бэлэн жагссан. Мөн 176 иргэн  цугларах талбайд цугларч, хүрз, жоотуу, савар, шуудай зэргийг бэлнээр авчирч бэлэн байдлаа ханган жагссан.   Тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл 2, ачааны автомашин 26, суудлын автомашин 29, мотоцикль 1  ирсэн байна. 

            Сумын ЗДТГ-ын дарга нээж “Гамшгаас хамгаалах тухай” хууль, “Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоол”-ын талаар ард иргэдэд танилцуулсан.

Сумын Онцгой комисс, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд Мэргэжлийн ангийн дүрэм”,  “Газар хөдлөлтийн талаарх ерөнхий ойлголт, газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг хэрхэн аврах  талаар,  “Гамшигт өртсөн иргэнд анхны тусламж   үзүүлэх”     сургалтуудыг зохион байгуулж 73 албан хаагч хамрагдсан.

Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах      өдрийг тохиолдуулан сумын ЗДТГ, НТБ-ын нэгж, ЕБС-тай хамтран ЕБС-ийн 1-12 дугаар  ангийн сурагчдад   сургалт зохион байгуулсан. Сургалтанд   бага ангийн 213 сурагч, ахлах дунд ангийн 61 сурагч хамрагдсан. Сургалтаар “Газар хөдлөлтийн талаарх ерөнхий ойлголт”,    “Газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг аврах талаар,   “Гамшигт өртсөн иргэнд анхны тусламж     үзүүлэх”  сургалтуудыг удирдамжийн дагуу зохион байгуулж ажилласан.

ЕБС-ийн   сурагчдын эцэг эхчүүдэд "ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛД ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО" сургалтыг зохион байгуулж   "Хүүхдийн хөгжил хамгаалалд эцэг эхийн оролцоо”, "Хүүхэд хүмүүжлийн эерэг арга"    сэдвээр сургуулийн нийгмийн ажилтантай    хамтран    сургалтыг зохион байгуулсан. Сургалтанд нийт 15 эцэг эх оролцсон.

Илүүдэл жингүй-Эртэч Монгол аянд нэгдэж өдөр бүр тогтмол 36 иргэн дасгал хөдөлгөөнөөр хичээллэж байна.

НТБ-ын нэгжийн багш “Хаан банктай хамтран “Хуримтлал”, “Мөнгийг зөв

зохистой хэрэглэх” сэдвээр тус тус сургалт зохион байгуулсан. Сургалтанд 34  сурагч хамрагдсан.

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх сургалтыг ЗДТГ, Насан Туршийн боловсролын нэгж, ЕБС-ийн Номын бүлгэмтэй хамтран зохион байгуулсан. 

Сургалтыг нээж ЗДТГ-ын дарга нээж үг хэлж цэрэг, эх оронч үзлийн талаар танилцуулсан. Мөн нийгмийн бодлогын мэргэжилтэн  “Цэрэг эх оронч үзэл”,    насан туршийн  боловсролын нэгжийн багш “Нутгаараа бахаръя” сэдвээр тус тус сургалт зохион байгуулсан. 

Сургалтын үр дүнг үнэлж “Алтан хонх” танин мэдэхүйн тэмцээнийг зохион

байгуулж амжилттай оролцсон 3 сурагчийг урамшуулан ажилласан. Сургалтанд 43 сурагч хамрагдаж мэдлэг боловсролоо дээшлүүлсэн байна.

2021-2022 оны хичээлийн жилийн дүйцсэн хөтөлбөрийн танхимын сургалтын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Монгол цэргийн баярыг тохиолдуулан ЕБС-ийн  хөвгүүдийн дунд Үндэсний бөхийн барилдааныг сургуулийн захиргаатай хамтран зохион байгуулж  бага, дунд насны ангилалд барилдах бөхчүүдийн шагналыг сургуулийн захиргаа, ахлах насны ангилалын шагналыг сумын ЗДТГ-аас гарган шагнаж урамшуулсан.     

Бага насны ангилалд  10 хүүхэд, дунд насны ангилалд 14, ахлах насны ангилалд 13 хүүхэд барилдаж, барилдааныг тойрогийн журмаар зохион байгуулсан.

Ангилал тус  бүрт эхний 4 байрыг эзлүүлж, Талархал, үнэ бүхий зүйлээр  шагнаж урамшуулсан. ЗДТГ-аас шагналын санд 47400 төгрөг зарцуулсан байна.

2022 оны 03 дугаар гэрлэлт 1, нас баралт 1, шилжиж ирсэн 2, шинэчилсэн бүртгэл 14, иргэний үнэмлэх олголт 9, иргэний үнэмлэх дахин авалт 2,  нийт 29 хийгдсэн байна.

Баянтээг баг: Баянтээг багт эрүүл мэндийн даатгалын нийгмийн даатгалын 10 барим материалыг сумын татварын улсын байцаагчид явуулсан. Багт 03-р сарын байдлаар цалинтай ээж хөтөлбөрт  эхийн материал, жирэмсэн хөхүүл,  эхийн  3, хүлээн авч шийдвэрлэсэн.Нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хугацаа нь дууссан 1 иргэний материалыг сумын мэргэжилтэд хүргүүлсэн.

Иргэдээс ирсэн өргөдөл гомдолыг хуулийн хугацаанд бүртгэн, шийдвэрлэж байна. Энэ хугацаанд өргөдөл гомдол ирээгүй байна.

ХАОМС-гийн программд мэдээллийг тухай бүрт нь шинэчлэн засвар хийж шинэ төрсөн, нас баралт, шилжилтийг тухай бүрт нь баяжилт хийж байна. Багт золбин нохой устгалын ажил явагдаж 64 нохой усгасан.

 

                       3. Боловсрол, Соёл, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын

                      бодлогын чиглэлээр.

Ерөнхий боловсролын сургууль нь: Тус сургууль нь энэ хичээлийн 54 багш,  ажилтантай, үүнээс 4 удирдах ажилтан 30 багш, 20 ажилтан, бага ангид 239, ахлах ангид 60, дунд ангид 153 нийт 452 сурагч, дотуур байрандаа 72 сурагчтай  үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Сурагчдад хувь хүний соёл, харилцаа хандлага, бие зөв авч явах үндсэн ойлголтыг өгөх зорилгоор ЕБС-ийн захирал "ЕБС-ийн 6-12-р ангийн охидод "Охидын хувийн соёл, харилцааны соёл" сэдвээр 1 цагийн яриа таниулга, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа. Мэдээлэлд 6-12-р ангийн 74 охид хамрагдсан байна.

ЕБС-ийн захирал дотуур байрын сурагчдын санал хүсэлтийг сонслоо. Мөн энэ үеэр ЕБС-ийн захиргаанаас дотуур байрын сурагчид руу чиглэн хийж хэрэгжүүлэх ажлыг танилцуулан 60 минутын уулзалтыг зохион байгууллаа. Сурагчдаас гарсан санал хүсэлтийг хүлээн авч, цаашид хийх ажлын төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Сургуулийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор ЕБС-ийн 1-12-р ангийн сурагчдын эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийн хөгжил хамгаалын цуврал сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтын 2 дахь удаагийн сургалтыг 03-р сарын 11-нд бага ангийн Оюун багштай 1а ангийн эцэг эхчүүд болон Сосорбурам багштай 3а ангийн нийт 21 эцэг эхчүүдэд “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” болон “Гэр бүлийн орчин дахь хүүхэд хамгаалал” сэдвээр ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа.

Монгол цэргийн баярыг тохиолдуулан ЕБС-ийн эрэгтэй сурагчдын дунд сургуулийн үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнийг 3-5-р анги, 6-9-р анги, 10-12-р анги гэсэн насны ангиллаар явуулсан бөгөөд нийт 43 сурагчид оролцсон байна. Шагналт байранд шалгарсан сурагчдыг нийт 39400 төгрөгний үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан.

Хүүхэд бүрийг хүүхдийн өөрийн оролцоон дээр тулгуурлан хөгжүүлэх зорилготой 10 төрлийн ХӨУБ ЕБС дээр ажиллаж байна. Үүний нэг болох “Сувдан сондор” ХӨУБ нь сургуулийн нийт багш, ажилчид, сурагчдын дунд “Талархлын 7 хоног” аяныг зохион байгуулан ажиллаж байна. Уг аяны зорилго нь 2021-2022 оны хичээлийн жилийн II-р улиралд багш Та, ажилчин Та, сурагч Та хэн нэгэнд баярлаж, талархсан бол урмын болон сэтгэлийн үгээ илэрхийлээрэй. Бид хэн нэгний ажлыг ойлгох, хүндэтгэх дадлыг хувь хүн, анги хамт олноосоо эхэлж, хэвшил болгох зорилготой юм.

Жил бүрийн 3-р сарын 4 дэхь долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон зарласан байдаг. Уг өдрийг тохиолдуулан сумын ЗДТГ, НТБ-ын нэгж, ЕБС-ийн эмчтэй хамтран ЕБС-ийн 1-12-р ангийн сурагчдад дээрх сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтанд нийт бага ангийн 213 сурагч, ахлах дунд ангийн 61 сурагч хамрагдсан. Сургалтанд “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх нь” сэдвээр ЗДТГ-ын нийгмийн бодлогын мэргэжилтэн, “Газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах нь” сэдвээр ахлах, дунд ангийн сурагчдад НТБ-ын багш, бага ангийн сурагчдад ЕБС-ийн нийгмийн ажилтан, “Гамшигт өртсөн иргэнд анхны тусламж хэрхэн үзүүлэх вэ” үзүүлэх сургалтыг сургуулийн эмч нар тус тус хийлээ.

2022 оныг БШУЯ-аас ёс зүйн жил болгон зарласан. ЕБС-ийн ёс зүйн зөвлөл

03-р сарын 21-ний өдөр хуралдаж зорилтод жилийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө гарган батлуулан ажиллалаа.

Дэлхийн нийгмийн ажилтны өдрийг тохиолдуулан Өвөрхангай аймагт зохион байгуулагдсан “Оношлъё, хамгаалъя, хамтаръя, мэдээллье” сэдэвт 1 өдрийн сургалтанд хамрагдлаа.

Сумын хүүхэд хамгааллын хамтарсан багийн хурал 03-р сарын 22-ны өдөр зохион байгуулагдав. Хурлаар багш айлчлал аргачлалаар илрүүлсэн өндөр эрсдэлтэй сурагчдын мэдээллийг дахин оруулж, дараагийн үйл ажиллагаагаа төлөвлөн хэлэлцсэн.

2022 оны ЭЕШ-ын бүртгэлийг дуусгаж бүртгэлийн хуудсыг хэвлэн гаргалаа. Мөн МХБ шалгалтын бэлтгэлд онцгой анхаарч давтлагын цагийг нэмэгдүүлэн ажиллаж байна.

БМДИ-ийн  зохион байгуулсан “Үнэлгээний шалгуур”, “Мэдлээ. Мн цахим контент боловсруулах арга зүй”, “ БМТТ-д цахим журнал бөглөх арга зүй” зэрэг сургалтуудад хамрагдлаа.

БСУГ аас зохион байгуулж байгаа ЭЕШ -ийн сорилго шалгалтанд 8 судлагдахуунаар шалгалтыг авч үр дүнд хяналт үнэлгээ хийж давтлага хийлгэж байна.

Олон улсын логик паззлын уралдаанд эхний шатны сорилго шалгалтыг авч сурагчдыг бүртгүүллээ.

Төрөлжсөн олимпиадад оролцох багш сурагчдыг сонгон олимпиадын бэлтгэл давтлага хийж эхэллээ.

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, сурагчдын үдийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээг ил тод, нээлттэй, өдөр тутмын хяналтыг хянах боломжийг бий болгох цахим системийг 2022 оны 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн хоол үйдвэрлэлтэй холбоо бүхий удирдлагууд, эмч, тогооч, нярав, нягтлан, анги удирдсан багш нар ESIS edu. mn системийг ашиглан үдийн хоолны мэдээллийг оруулан ажиллаж байна.

Бага насны хүүхдийг жендерт суурилсан хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх зорилгоор зохион байгуулж байгаа “Нандин тойрог” аяны хүрээнд “Миний бие бол миний л бие” ээлжит хичээл, хөгжөөн баясгах үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэглэгдэхүүнийг бэлтгэх чиглэлийн хүрээнд багш Ц. Чулуунчимэг, “Улаан гэрэл, Улаан бөмбөлөг” дууг хамгийн сайн дуулж сурсан, өөрийгөө хамгаалах зан үйлд суралцсан хамт олон чиглэлийн хүрээнд  5а анги,  4а анги,  3б анги, тус удирдамжийн агуулгын хүрээнд гэр бүлээрээ олон нийтэд чиглэсэн эерэг уриалга бүхий видео бичлэг чиглэлийн хүрээнд 1б,  1а,  2а анги,  2б, 3а, 4б, 5а ангийн багш, эцэг эхчүүд хамтран аймгийн уралдаанд бэлтгэн ажиллаж байна

ХӨУБ-ын  “Тархины цэнэг” номын бүлгэмээс сурагчдын дунд “Миний унших дуртай зохиолын баатар” гар зургийн уралдаан, “Ухаан далай номоос эхтэй” зохион бичлэгийн, “Уншихаа боливол сэтгэхээ болино” эсээ бичлэгийн уралдаан зохион байгуулж сурагчид идэвхтэй оролцлоо. Манлайлсан сурагчдын  шагнал гардуулж ажилласан.

Баянтээг ЕБСургууль нь: 2022 оны  02 сарын 14-ны өдрөөс эхлэн хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж эхлэсэн covid 19 цар тахлын хүнд үед халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлан ажиллаж байна. Заах аргын нэгдлийн ахлагч долоо хоног бүрийн даваа гарагт дотоодын хурлыг тогтмол хийж залуу багш нарт заавар зөвлөгөө өгч ажиллав.

Анги тус бүрд үдийн хоолны цэс болон хүнсний тухай хуулийн 10.4.1-д заасан судалгаанд үндэслэн хүүхдийн зохистой хооллолт болон эрүүл хүнсний талаар зөвлөмж гаргаж, мэдээлэл,сургалт, сурталчилгааг зохион байгуулан ажиллаж байна. Мөн анги удирдсан багш нар кабенатын нэршлийн дагуу үзүүлэн тараах материалуудыг шинээр хийж анги танхимаа тохижуулж байна

            Халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан анги тус бүрд хөгжмийн сургалт явагдаж байна.

          Багш тус бүр өөрийн зорилтот сургалтандаа өдөр бүр хамрагдаж байна. Мөн эр цэргийн баярыг угтсан сургуулийн сурагчид, ажилтан албан хаагчдын “Бид хамтдаа” тоглолт амжилттай зохион байгууллагдлаа.

            Ахмад багш нар  маань залуу үеийн төлөөлөлдөө заах арга зүйн талаар мэдлэг туршлага болон хичээллэх чадвар арга зүй талаараа сургалтын үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Соёлын төв нь: Аймгийн Соёл Урлагийн газраас  удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулахад дарга, бичиг хэргийн ажилтнууд хамрагдлаа. Мөн газраас байгууллагын дарга нарын дунд цахим хурал 4 удаа явуулсан байна. Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг Пүрэв гарагийн сургалтанд 1 удаа 2 хүн хамрагдсан.

            Соёлын төвийн дэргэдэх “Мөнгөн аргай” шагай холбоо нь хаврын нээлтийн тэмцээнийг насанд хүрэгчдийн дунд багийн болон цуваа харваа төрлөөр, хүүхдийн дунд цуваа харваа төрлөөр зохион байгуулахад том хүн-32, хүүхэд-9 оролцож цэц мэргэнээ сорьж аваргуудаа тодрууллаа.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр 4 дуучныг урьж тоглуулахад том хүн-300 үзсэн. Орой нь бүжиг явуулж, дууны тэмцээн зохион байгуулахад 13 хүн оролцож 288 иргэн хамрагдлаа.

            Монгол цэргийн баярын өдөр Маск продакшны залуу жүжигчдийн “Инээмсэглэж амьдаръя” тоглолтыг урьж тоглуулахад том хүн-100, хүүхэд-175 үзсэн. Орой нь бүжиг явуулахад 263 иргэн хамрагдсан.

            Хурал-1 удаа, уулзалт-1 удаа болж давхардсан тоогоор 512 иргэн хамрагдсан.

            Цирк-1 удаа, концерт-2 удаа тоглогдож 624 иргэн үзэж сонирхсон болно.

            Монгол Улсын Засгийн газраас орон даяар зарласан “Илүүдэл жингүй- Эртэч монгол” аяны хүрээнд өглөө бүр 650-750 минутын хооронд дасгал хөдөлгөөнийг Соёлын төвд бүжгийн багш удирдан явуулж байна.

            Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх “Түүх соёлын танхим байгуулах” ажлын тендер зарлах, шалгаруулах ажил хийгдэв.

            Өндөр хөмөг багт шүлхий өвчний голомт гарсан учир сумын  Заргын захирамжаар гомтот бүсэд орон нутаг судлах танхимын ажилтан 3 хоног үүрэг гүйцэтгэж ажиллав.

            Байгууллага болон өрөөнүүдэд өглөө бүр хлормины уусмалаар чийгтэй цэвэрлэгээ болон агаар сэлгэлтийг  тогтмол хийж байна.

Сумын цэцэрлэг нь.  Тус цэцэрлэгийн үндсэн бүлэгт Бэлтгэл А бүлэгт  20, Бэлтгэл Б бүлэгт 19, Ахлах бүлэгт 22, Дунд бүлэгт  22, Бага бүлэгт 18 нийт 101 хүүхдийг  хүлээн авч өдрийн дэглэмийн дагуу хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж  байна.

Дунд, бага бүлэг нь суралцахуйн 6 чиглэлээр сургалтын зохион байгуулж байна.  Бүлгийн хүүхдүүдийн  дүрслэн урлах чадвар дээр хүрээнээс гаргахгүй будах, наах дасгал хийж байна..Мөн хөгжим сонсож дуулж бүжиглэх сонирхолтой болсон. Хэл ярианы чадвар нь шүлэг унших сонирхол нь эрс нэмэгдсэн, үлгэр сонсох дуртай болж байна. Хүүхэд бүр давхар системээ бүрэн эзэмшиж хувцсаа дарааллын дагуу тайлж эвхэж өмсөж байна.

            Хүүхэд нэг  бүрийн хөгжлийг дэмжсэн төлөвлөгөө боловсруулж дугуйлан хичээллүүлэн ажиллаж байна.  Бүлгүүдийн хүүхдүүдийн  хөгжлийн онцлогт тулгуурлан хичээл үйл ажиллагааг сэдвийн хүрээнд хуваарийн дагуу тогтмол явуулж байна.

Бүлгийн хүүхдүүдээр МАРТ-8-нд “Цэцэг мэндчилгээ”, цэргийн баяраар “Аавдаа барих бидний бэлэг” сэдэвт гар зургийг зуруулан дугтуйнд хийж баярын мэндчилгээг хүргэж ажилласан.

Өвөрхангай аймгийн аварга шалгаруулах "Цодгор хүү 2022" оны шатрын тэмцээнд Ахлах бүлгийн Мөнхболдын Батхуяг амжилттай оролцож хүрэл медаль авсан

Бүлгүүд ангийн групп дээр эцэг эхчүүдтэйгээ байнгын холбоотой ажиллаж байна. Эцэг эхтэйгээ хамтран бүлгийн хүүхдүүд ээ витаминжуулсан.                   

  • Ковид 19 –ийн халдвараас сэргийлэхэд эцэг эхийн оролцоо,дэмжлэг
  • Менингит өвчний талаар таны заавал мэдэх байх ёстой 8 шинж тэмдэг
  • Менингит өвчнөөс сэргийлцгээе зэрэг зөвлөгөө зөвлөмж өгсөн.

"Илүүдэл жингүй-Эртэч Монгол" аянд  багш ажилчид нэгдэн өглөө 0740 цагаас ажлын байран дээр дасгал хөдөлгөөнийг хийж хэвшин ажиллаж байна

Аяны хүрээнд СӨББ-аас аяныг олон нийтэд сурталчлах, таниулах, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр сургалт хөгжил хариуцсан ажилтан байгууллагын нийт багш ажилчдад “Жендерийн эрх тэгш байдал” сэдвийн хүрээнд Жендэрийн тухай ойлголт, хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, жендэрийн эрх тэгш байдлын талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа. Мөн жендерийн асуудлаар гэр бүлийн оролцоог нэмэгдүүлж, зан үйлийг өөрчлөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлөх “Хүндлэлд хүйс хамааралгүй” гарын авлагыг цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхчүүдэд тараан өгч бэлтгэл бүлгийн 30 хүүхдийн дунд Жендерийн эрх тэгш байдал-туршилт явуулан ажиллаж байна.

            Тогооч нартай хамтран бүлгийн хүүхдүүдийн эрүүний булчинг хөгжүүлэх зорилгоор малын ясыг мөлжүүлэх, ясны ашиг тус,  түүнийгээ  нэрлэж сурах тал дээр илүү анхаарч ажиллаж байна.

Өвөрхангай аймгийн БШУГ зохиосон БСМС хүүхдийн хоол бүртгэх арга зүйн сургалтад ахлах тогооч, арга зүйч нар хамрагдсан

            Бүлгүүд эмийн сантай болж бүлэгт стандартын дагуу 150-180 см өндөрт байрлуулсан. Ангиуд тавиуруудад булангийн зөөлөн хамгаалалтыг гүйцээж хийсэн

Өглөө оройн шүүлгийг  хөтөлж халдвар хамгааллын дэглэм, хүүхдүүдийг өглөө орой сода, давсны уусмалаар хоолойг нь тогтмол зайлуулж байна. Бүлгүүд агааржуулалтыг 2цаг тутамд 15 минут хийж халдвар хамгааллын дэглэмийг сайн сахин ажиллаж байна

Туслах багштай нар бүлгийн хүүхдүүдийн өсөлт хөгжлийн судалгааг авч  үр дүнг тооцон ажилласан. Мөн витаминжуулалтын хуваарь гарган бүлгийн хүүхдүүдийг 11 цагт хуваарийн дагуу тогтмол витаминжуулан ажиллаж эхлээд байна.

Баянтээг багийн Хүүхдийн цэцэрлэг: 2022 оны 3 дугаар сард хичээл сургалтын үйл ажиллагаа танхимаар явагдаж байгаа энэ үед ажилчдын ажлын арга барилыг сайжруулах харилцан туршлага солилцох зорилгоор 3 сарын 3-4ны өдрүүдэд  Баянхонгор аймгийн улсын тэргүүний 10-р цэцэрлэг, мөн аймгийн тэргүүний 6-р цэцэрлэгүүдэд зочилж   үйл ажиллагаатай нь танилцаж ирсэн .  Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн А/25, хамтарсан тушаалын “Коронавируст халдвар / ковид-19/-ын үед цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх журам”-ын дагуу халдвар хамгааллын дүрэм журмыг баримтлан үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа ч сүүлийн 7 хоногийн байдлаар хүүхдийн томуугийн өвчлөл нэмэгдэж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагийн Хүүхдийн сан болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагын санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран зохион байгуулсан ЕБС, цэцэрлэгийн ажилтан, эцэг эхийн зөвлөлийн төлөөллийг “Коронавируст цар тахлын үеийн халдвар хамгаалал ба эцэг, эхийн оролцоо” сэдвээр сургагч багшаар бэлтгэх цахим сургалтад ахлах бүлгийн багш, эцэг эхийн төлөөлөл хамрагдаж бусад эцэг эхчүүддээ түгээн дэлгэрүүллээ. Мөн МУЗН-с халдвараас хамгаалах  хувцас  хэрэглэл авсан.

Биеийн тамир спортын улсын хорооноос 2022 онд иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах тодорхой зорилт дэвшүүлж, МУ-н ерөнхий сайдын  санаачилгаар орон даяар хэрэгжиж байгаа “Илүүдэл жингүй-Эртэч монгол” аянд нэгдэж Аймгийн Засаг Даргын  аян зохион байгуулах тухай удирдамж ,  хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу  Баянтээг багийн ард иргэдээ уриалах ажлыг манай цэцэрлэгийн хамт олон эхлүүлэн хэрэгжүүлж байна. Ингэснээр өглөө бүрийн дасгалыг нэгдсэн байдлаар хийх хүний тоо улам нэмэгдсээр байна.

Мөн хүүхэд хамгааллын ажлын хүрээнд бага насны хүүхдийг жендерт суурилсан хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх “Нандин тойрог “ аяныг цэцэрлэг дээрээ хэрэгжүүлэн “Миний бие бол миний л бие” үлгэр уншиж өгөх мөн “Улаан гэрэл, Улаан бөмбөлөг” дууг зааж эдгээрээр дамжуулан  хувийн орон зайгаа хэрхэн хамгаалах ойлголт,  мэдлэг чадварыг олгож байна ковид-19 халдварын тандалт, судалгаа мэдээг үндэслэн  хүүхдүүдийг хүлээн авч ажиллаж байна.

7 хоног бүрийн пүрэв гарагт Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг сургалтад багш ажилчдыг хамруулж байна.

Бүлгийн багш нар эцэг эхчүүдтэй  групп чат ашиглан зөвлөгөө зөвлөмжийг цаг тухай бүрт мэдээллэж “Гараас-Гарт” “Гэр-Цэцэрлэг-Гэр” гэсэн маршрутыг баримтлан хяналт тавьж ажиллаж байна.

Эцэг эх, асран хамгаалагч, иргэд олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө зөвлөмжийг цахимаар хүргэж  ажиллаж байна.

Өдөр бүр БСУГ-т шуурхай  мэдээг гарган цахимаар явуулж байна.

Сумын Эрүүл мэндийн төв нь: 2022 оны 03 -р сард нийт  107дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 84, төвийн дуудлага 23 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ.

Амбулаториор  214 хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 38 хүн хэвтсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна.

  • 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай  хүнийг илгээсэн.
  • Хоног болоогүй нас баралт байхгүй
  • Оношийн зөрүү гараагүй
  • Эмнэлгийн дотоод халдвар гараагүй
  • Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй
  • Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.
  • 0-3 насны 121 хүүхэд жинлэсэн.

Жирэмсний хяналтанд нийт 3 эмэгтэй байна. 03 -р сард шинээр эхний 03 сартай хяналтанд орсон 3 эмэгтэй байна.

Товлолын вакцинжуулалтад 48 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажиллаж байна.

ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд шинэ коронавирусийн халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийг  хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 12,   хандалтын тоо-117 байна     

Баянтээг хүн эмнэлэг:2022 оны 3 дугаар сард 5 дуудлага хүлээн авч бүртгэн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 2, төвийн дуудлага 3 байна. Дуудлаганд их эмч явж тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Багийн эмнэлгийн стацианор амбулаторийн үйлчилгээ: Нийт 105 хүнд үзлэг хийж, эмнэлэгт дотор-9, байна.

ЭМГ болон дээд шатны байгууллагаас ирсэн 6 албан тоот, тушаал шийдвэрийг хэрэгжүүлж хариутай бичиг 2 хугацаанд явуулсан. 

Коронавируст халдварын цар тахлаас сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээг шуурхай авах зорилгоор /covid.uvurkhangai.gov.mn/ бүртгэл хяналтын системд өдөр бүр ЭМБ үйлчлүүлж байгаа иргэд, ковид-19 халдварыг илрүүлэх шинжилгээ, хавьтлын судалгааг бүртгэж байна.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас сэргийлэх тэмцэх, бага насны хүүхдийн осол гэмтлийн өвчлөл, томуу томуу төст өвчин, артерийн даралт ихсэлт өвчин зэрэг сэдвүүдээр мэдээлэл, сургалт, сурталчилгааг цахим хэлбэрээр тогтмол зохион байгууллаа. Баянтээг хүн эмнэлгийн  фэйсбүүк болон фэйж хуудсандаа тавьсан байна. Хандалтын тоо 188 байна.

Амбулаториор үйлчлүүлж буй иргэд болон эргэлтээр ирсэн хүмүүсийн гарыг ариутган, халууныг хэмжин, гарын авлага боршуур 40 иргэнд тарааж гарын үсэг зуруулж баримтжуулсан.

Нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл нөөц 1 сар

  •  шатахууны нөөц хэвийн
  • Эмнэлгийн машины эвдэрэл гэмтэл их гарч байна.тухай бүр нь засч үйл ажиллагааг хэвийн явуулж байна.

2022 оны 2 сарын 10-наас хойш коронавируст халдварт өвчин бүртгэгдээгүй байна.

            Нийгмийн хамгааллын чиглэлээр: 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдах 3 иргэн,  жирэмсэн эхийн тэтгэмжинд хамрагдах 2 иргэний хүсэлтийг хүлээн авч, ХХҮГ-т илгээсэн.

Нийт халамжийн тэтгэмжийг 310 иргэнд 29224436 төгрөгийн халамжийн мөнгийг иргэний харилцах дансруу илгээсэн.

ШАБ-д1 иргэн, ажил зуучлалд 6 иргэнийг зуучилж хөдөлмөрийн мэдээг баталгаажуулан ХХҮГ-т хүргүүлсэн.

 

4. Мал эмнэлгийн тасаг, үржийн тасаг,  газар тариалан, ЖДҮ, Хөдөлмөр эрхлэлт, Цаг уурын  чиглэлээр.

 

Шүлхий өвчний сэжигтэй тохиолдол Өндөр-хөмөг багт бүртгэгдэж хязгаарлалтын дэглэмийг 2022 оны 2 дугаар сарын 28 ны өдөр тогтоож сэжигтэй малаас дээж авч лабораторын шинжилгээнд дээжийг явуулсанаар 3 дугаар сарын 10 өдөр Гоц халдварт шүлхий өвчин батлагдаж.

 Өндөр хөмөг багт хорио цээрийн дэглэм тогтоож хөдөлгөөнт эргүүл болон гэр постийг гарган ажлыг эрчимтэй зохион байгуулаад байна. Голомтонд Бумбат ур мал эмнэлэг үйлчилгээний нэгжийн Эмч Г.Батсүх ажилласан

Мал эмнэлгийн тасгийн зүгээс сэжигтэй болон хамгаалалтын бүсийн малчдаар тандалт судалгаа авч  мэдээлэл өгч сэжигтэй бүсийн зураглалыг гарган мал эмнэлгийн газарт хүрүүлсэнээр голомтын бүсийн 13 өрхийн 4602 мянган малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Бумбат суварга, Бумбат ур мал эмнэлэ, Мал эмнэлгийн тасгийн хамт олон гурван ажлын хэсэг болон ажиллаж 2022 оны 03 дугаар сарын 16 наас 03 дугаар сарын 18 ний өдрийн хооронд вакцинжуулах ажлыг зохион байгуулан ажлаад байна.

Мөн хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдох тоон мэдээлэл илтгэх хуудас зэргийг цаг алдалгүй мал эмнэлгийн газарт хүргүүлэн ажиллаж байна.

2022 оны 3 дугаар сарын ажлыг төлөвлөгөөг гаргаж биелэлтийг мал эмнэлгийн газар хүргүүлэн ажилласан.

 

                               5. Дэд бүтэц, байгаль орчин

2022 оны  03 сарын  байдлаар нийт 5  иргэний өргөдөл хүсэлт ирсэн байна. 2 иргэний газрыг үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлэн гэрчилгээ олгосон. 2022 онд 60 сая төгрөгийн төлөвлөгөөтэй  газрын төлбөрийн ноогдуулалтыг бүрэн үүсгэж газрын төлбөр 3 сарын байдлаар 480838 төгрөг орсон байна.

3-р сарын 12-13-нд сумын төвын гудамж талбайг хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж иргэд идвэхтэй оролцсон.Мөн золбин эзэнгүй нохой устгах ажлыг 3-н өдрийн хугацаанд Баянтээг баг болон сумын төвд хийж гүйцэтгэсэн. Нийт 110 ширхэг нохойг устгаж дарж булж ариутгалын ажлыг хийлгэсэн. Экологийн цагдаатай хамтарсан хяналт шалгалт 3 удаа явуулж Таацын гол дагуу шалгалтын ажлыг хийж Газрын хэвлийд халдсан 1 зөрчил илэрүүлж аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлэн шийдвэрлүүлсэн байна.