ЕБС-ИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЦЭРЭГ ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ СУРГАЛТ  ЗОХИОН БАЙГУУЛАВ

МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЕБС-ИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЦЭРЭГ ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ СУРГАЛТ  ЗОХИОН БАЙГУУЛСАВ

2022.03.17                                                                                             Цагаан-Овоо

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх сургалтыг ЗДТГ, Насан Туршийн боловсролын нэгж, ЕБС-ийн Номын бүлгэмтэй хамтран зохион байгуулсан. 

Сургалтыг нээж ЗДТГ-ын дарга Б.Ичинноров нээж үг хэлж цэрэг, эх оронч үзлийн талаар танилцуулсан. Мөн нийгмийн бодлогын мэргэжилтэн Ц.Сайнбилэг “Цэрэг эх оронч үзэл”,    насан туршийн  боловсролын нэгжийн багш Т.Батдулам “Нутгаараа бахаръя” сэдвээр тус тус сургалт зохион байгуулсан.  

Сургалтын үр дүнг үнэлж “Алтан хонх” танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулж амжилттай оролцсон 3 сурагчийг урамшуулан ажилласан. Сургалтанд 43 сурагч хамрагдаж мэдлэг боловсролоо дээшлүүлсэн байна.