ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН АЮУЛЫГ ИРГЭД, ОЛОН НИЙТЭД ТАНИУЛАХ, ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАСАН ТУХАЙ ИЛТГЭХ ХУУДАС
2022.03.24
Цагаан-Овоо Сумын Онцгой комисс болон ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, сум болон Баянтээг багийн иргэдийг гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиогоор 16 цагт цуглуулж ирц бүртгэн мэдээлэл хийж, СОК, ЕЗМА-ийн бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулж ажилласан.
Сумын ЗДТГ-ын дарга Б.Ичинноров нээж “Гамшгаас хамгаалах тухай” хууль, “Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоол”-ын талаар танилцуулав .
Баянтээг баг: Баянтээг багийн төвд 3 удаагийн давтамжтайгаар Гамшгийн аюулын дуут дохиог дуугарган иргэдийг цуглуулж Улсын хэмжээнд болзошгүй байгалын гамшиг, газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед байгууллагын ажилтан алба хаагчдад хэрхэн ажиллах талаар заавар, зөвөлгөөг өгч ажилласан байна. Газар хөдлөлт гэнэтийн аюулын үед ажлын байран дээр аюулгүй байдлаа хангах, СУУ, НУУГД, ХҮЛЭЭ гэсэн зарчмыг баримтлан дадлагыг хийж нэг минутын дараа аюулгүйн цэгт гарах ажлыг зохион байгуулсан. Дуут дохиог дуугаргахад 8 байгууллагын 64 иргэд хамрагдаж төвийн хүн амын 10.9% нь сургалтанд хамрагдан, тогтсон цэг цугларсан. Багаж хэрэгсэл хүрз, жоотуу 10, хувин 4, шүүр 2, аранз 5ш, дамнуурга 1ш, эмийн сан 1ш, машин техник 10ш, мотоцикль 1ш авч ирсэн байна. Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулсан ажил:
1. Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх 5 төрлийн зөвлөмж,постер бэлтгэн сумын цахим бүлгүүдэд шэйрлэн мэдээллийг түгээж ажилласан.
2. Сумын Онцгой комисс, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд “Мэргэжлийн ангийн дүрэм”, “Газар хөдлөлтийн талаарх ерөнхий ойлголт, газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг хэрхэн аврах талаар, “Гамшигт өртсөн иргэнд анхны тусламж үзүүлэх” сургалтуудыг зохион байгуулж 73 албан хаагч хамрагдсан. Анхны тусламж үзүүлэх сургалтын хэсгээс: Халдвар хамгааллын хувцас хэрхэн өмсөж, тайлах талаар зөвлөгөө мэдээллийн хэсгээс:
3. Уг өдрийг тохиолдуулан сумын ЗДТГ, НТБ-ын нэгж, ЕБС-тай хамтран ЕБС-ийн 1-12-р ангийн сурагчдад сургалт зохион байгуулсан. Сургалтанд бага ангийн 213 сурагч, ахлах дунд ангийн 61 сурагч хамрагдсан. Сургалтаар “Газар хөдлөлтийн талаарх ерөнхий ойлголт”, “Газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг аврах талаар, “Гамшигт өртсөн иргэнд анхны тусламж үзүүлэх” сургалтуудыг удирдамжийн дагуу зохион байгуулсан .
4. СӨББ-аас "Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах дадлага сургуулилтыг 2-5 насны 5 бүлгийн 101 хүүхдүүдэд Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх анхны мэдэгдэхүүнийг видео хичээл, зурагт үзүүлэн, дадлага сургуулилтын хэлбэрээр зохион байгуулж хүүхдүүдэд мэдлэг чадварыг олгосон. Мөн багш ажилчдад “Газар хөдлөлт” байгалийн гамшгаас байгууллага дээрээ хэрхэн зохион байгуулах талаар сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулж ажилласан. Зохион байгуулсан үйл ажиллагааг цэцэрлэгийн цахим хуудсанд байршуулсан зэрэг ажлуудыг зохион байгуулсан байна.