СУМ ХӨГЖҮҮЛЭХ САН

СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 2021 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

            2021 онд СХС аас жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, газар тариалан эрхлэх зорилгоор төсөл бичсэн 12 иргэнд 56 сая төгрөгний  зээл олгосон. 2015-2018 онд зээл авч хугацаа хэтэрсэн 22 зээлдэгчийн 21988783 төгрөгний өр авлага, явцын хугацаа хэтрэлттэй 15 зээлдэгчийн 8931753 төгрөгний эргэн төлөлтийг барагдуулсан.

2015-2017 онд зээл авч зээлийн  гэрээний дагуу эргэн төлөлтийг барагдуулаагүй хугацаа хэтэрсэн 14 иргэний 23225.994 төгрөгний нэхэмжлэлтэй материалыг СДИХАШШ-д шилжүүлснээс 9 иргэний нэхэмжлэлтэй 16609000 төгрөгний өр авлагыг барагдуулсан.

Сум хөгжүүлэх сангийн зээл нь Монгол банкны програмд холбогдсон учир зээлдэгч нь гэрээ, эргэн төлөлтийн хуваарийн дагуу өр авлагыг барагдуулаагүйгээс найдваргүй зээлдэгчийн ангилалд шилжиж банкнаас зээл авах боломжгүй болох, хугацаа хэтэрсэн зээлэнд алданг тооцуулах эрсдэлтэйг анхаарч гэрээний дагуу хугацаанд нь төлбөрөө барагдуулах шаардлагатай байна.

Сум хөгжүүлэх сангийн зээлийн ангилал өөрчлөгдөж 2022 оноос хоршоо хөгжүүлэх сан болж  байгаа учир үр дүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа хоршооны төсөл, хүсэлтийг сонгон шалгаруулах зөвлөлөөр хэлэлцүүлж зээл олгогдох болно.