СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР
ЗӨВЛӨЛИЙН 2021 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ
2021.12.25
№ |
Хэрэгжүүлэх арга хэмжээ |
Шалгуур үзүүлэлт
|
Биелэлт |
Хэрэгжилтийн хувь |
Нэг: Удирдлага зохион байгуулалт: Хамтын ажиллагааг нэмэгдүүлэх ерөнхий чиглэлийн хүрээнд. |
||||
1. |
2021 оныг “Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан сумын нэгдсэн төлөвлөгөө боловсруулан ажиллах. |
Төлөвлөгөө боловсруулан ажилласан байна. |
2021 оныг “Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх” зорилтот жилийн хүрээнд сумын хэмжээнд 2 зорилтын 8 ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж жилийн эцсийн тайлан мэдээгээ гаргаж ажилласан. |
Бүрэн хэрэгжсэн 100% |
2. |
Сумын ГХУСАЗСЗөвлөлийн хурлыг улирал тутам зохион байгуулж зөвлөлийн гишүүд болон дэд зөвлөлд үүрэг чиглэл өгөх, хяналт тавьж ажиллах. |
Хурал хийсэн байна. |
Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь тухайн жилд хийгдэх ажлын талаараа улиралд нэг удаа хуралдаж ирсэн. |
Бүрэн хэрэгжсэн 100% |
3. |
Аймгийн ГХУСАЗСЗөвлөлөөс зарласан болзолт уралдаанд оролцох. |
Уралдаанд оролцсон байна. |
ГХУСАЗСЗөвлөл нь Соёлын төвтэй хамтран Соёлын өв-2021 аяныг зохион байгуулан ажилласан. Аян хүрээнд түүх соёлын дурсгалт газрыг хамгаалагч нарын малчин иргэдийн уулзалт өдөрлөгийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулж нийт 52 хүн хамрагдсан. Уулзалт өдөрлөгийн арга хэмжээнд соёлын өвийн хадгалалт хамгаалалтын талаар болон угийн бичиг хөтлөлтийн талаар сургалт явуулж, гарын авлага материал тараан ажилласан. Мөн түүх соёлын дурсгалт газрыг хамгаалаэгч иргэдийн гэрээг шинэчилж шинэ үнэмлэх гардуулсан. Мөн уулзалтанд оролцсон иргэдийн дунд “АХА” тэмцээнийг зохион байгуулан явуулж амжилттай оролцсон иргэдийг шагнаж урамшуулан ажилласан. |
Бүрэн хэрэгжсэн 100% |
4. |
Сумын хэмжээнд ихэвчлэн үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл, үр дүнг салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх. |
Үр дүнг тооцсон байна. |
|
|
5. |
Сумын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар судалгаатай болсон байх. |
Судалгаатай болсон байна. |
ЕБСургуулийн нийгмийн ажилтан сургуульд сурч байгаа эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийн судалгааг гаргахад машин мотоцикль унадаг 15, тавиул хүүхэд 10, хөгжлийн бэрхшээлтэй 5, асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй амьдардаг 4 өрхийн 8 хүүхэд, хагас өнчин 3, гэмт хэрэг зөрчилд холбогдож болзошгүй 7, хурдан морь унадаг хүүхэд 25, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдийн тоо 23, архи, тамхи хэрэглэдэг хүүхэд байхгүй зэрэг судалгаатай болсон. Мөн сумын хэмжээнд архинд хамааралтай 80 хүний судалгаа байна. |
|
6. |
Аддиктологийн багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх. |
|
|
|
7. |
Худаг, гуанзны орчинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх самбар хийж байршуулах. |
|
|
|
Хоёр: Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх асуудал |
||||
8. |
ГХУСАЗСЗөвлөлийн ажлын тайлан хэлэлцүүлэх. |
Тайлан хэлэлцүүлсэн байна. |
2021 оны жилийн эцсийн тайлан мэдээг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар оруулан хэлэлцүүлсэн. |
Бүрэн хэрэгжсэн 100% |
9. |
Гэмт хэргийн гаралтыг бууруулан ажилласан байна. |
Гэмт хэргийн тоо буурсан байна. |
Тус суманд гэмт хэрэг 2020 онд 3, 2021 онд 2 гэмт хэрэг гарсан ба гэмт хэргийн тоо урд оноос 33,4 хувиар буурсан байна. |
Бүрэн хэрэгжсэн 100% |
Гурав: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр. 3.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг чиглэлээр. |
||||
10. |
Замын тэмдэг тэмдэглэгээг шинэчилж байршуулах, сумын төвд анхааруулах тэмдэг, явган хүний гарц, хэвтээ тэмдэглэл хийх. |
Тэмдэг тэмдэглэгээ хийсэн байна. |
Явган хүний гарц, уулзвар сургуулийн бүсэд байрлуулсан тэмдэг нь хүрэлцээ муу мөн осол аваар гарч болзошгүй газруудад урьдчилан анхааруулах зорилго бүхий тэмдэгүүдийн тооцоог гаргаж шинээр 8 ширхэг тэмдэг, тэмдэглэл хийлгэхээр сумын ГХУССЗ-өөс 850.000 төгрөг шийдвэрлүүлж замын тэмдэг хийлгэж байна.Эвдэрч гэмтсэн, будаг арилсан зэрэг 5 ширхэг тэмдэгийг засаж сайжруулан байршуулсан. |
Хэрэгжих шатанд 70% |
11. |
Шарга, Нарийн, Арцын замд мал байгааг анхааруулах тэмдэг, суурин газрын эхлэл төгсгөлийн тэмдэг байрлуулах. |
Тэмдэглэгээ хийсэн байна. |
Төв замын шаардлагатай хэсэгт анхааруулах хориглох тэмдэг шинээр байрлуулах ажлыг аймгийн АЗЗА ХК-тай хамтран шинээр 15 ширхэг тэмдэг байршуулж ажилласан. |
Хэрэгжих шатанд 70% |
12. |
Далд хавцгайд байгаа машины макет модон цагдаа хийх төсөв батлуулах. |
|
|
|
13. |
Сумын төв, Баянтээг багийн ЕБСургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд ногоон гэрэл, цагаан шугам, замын хөдөлгөөний дүрмийн цагаан толгой тэмцээн зохион байгуулах. |
|
Хүлээгдэж байгаа. |
|
Дөрөв: Экологи, байгаль орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар |
||||
14. |
Хууль бусаар ашигт алт олборлох эрсдлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх, иргэд олон нийтэд мэдээлэл хүргэх ажил зохион байгуулах. |
Хууль бусаар ашигт малтмал олборлох зөрчил гэмт хэрэг буурсан байна |
2021 оны төлөвлөгөөнд тусгагдсан төлөвлгөөт болон төлөвлөгөөт бус урдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд эргүүл хяналт шалгалтын ажлыг удирдамж чиглэлийн дагуу 13 удаагийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг сумын цагдаагийн албан хаагчидтай хамтаран ажиллаж 4 иргэний хууль бус үйлдлийг илрүүлж, 3 иргэнд зөрчлын тухай хуулиаар торгуулийн арга хэмжээ авч,1 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлж хуулын дагуу ажилласан. Хууль бусаар ашигт малтмал олборлох явдал урьд онуудаас харицангүй бага болсон байна. Тандалт судалгаа, хяналт тавих замаар эргүүл хяналтын ажлыг тогтмол хийж гүйцэтгэсэн. |
Хэрэгжих шатанд 70% |
15. |
Байгалийн ургамал түүж бэлтгэх, хууль бус ан агнуурын үйл ажиллагаанд цаг үеийн шинжтэй урьдчилан сэргийлэх шалгалт хийх. |
Ашиг олох зорилтоор олон тоогоор ан амьтан агнах, худалдах, худалдан авах зөрчил буурсан байна. |
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ИТХ-ын тогтоол гаргуулж 2021 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг батлаж төлөвлөгөөний дагуу ажил арга хэмжээг зохион байгуулан ажилласан. Гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн төвтөй хамтаран иргэдийг “Тарваган тахал” өвчнөөс урьдчлан сэргийлэх зорилгоор вакцинд хамруулаж, Нарийнтээл сумын ГХУСАЗСЗөвлөл, цагдаагийн хэсгийн алба хаагчид хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль бус ан агнах, ховор ургамал түүж бэлтгэх зэрэг гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар Өндөр хөмөг 3-р баг, Цагаан-Овоо 4-р баг, Шарга 1-р багуудад иргэдэд мэдээлэл хийж хууль эрх зүйн танилцуулага зөвлөмж тарааж ажилласан. Холбогдох мэргэжлын байгууллагатай хамтран хяналт шалгалт явуулж , илэрсэн зөрчилд арга хэмжээ авах ажлыг хийж гүйцэтгэж байна. |
Бүрэн хэрэгжсэн 100% |
|
Хууль бусаар тарвага агнах, мах түүхий эдийг худалдаалах зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, шалгалтыг авто зам дагуу болон хөдөө орон нутагт зохион байгуулах. |
|
|
|
Тав: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх олон талт нөлөөллийн арга хэмжээний хүрээнд. |
||||
16. |
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий “Малчдын бүлэг”-ийн сургалт зохион байгуулах. |
Малчдын бүлгийг байгуулсан байна. |
Малын хулгайтай тэмцэх зорилгоор баг бүрт малчдын бүлэг шинээр байгуулан малчдын бүлгийг чадавхжуулахаар Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулиар сургалт зохион байгуулж ажилласан ба малчдын бүлэгт малчдын бүлэг гэсэн бичигтэй хандааж хүлээлгэн өгсөн. Малчид шинээр байгуулсан бүлэгтээ нэр өгч ажилласан ба үүнд: Шарга 1 дүгээр багт “Босго”, 2 дугаар багт “Өшгөг”, 3 дугаар багт “Цахир”, 4 дүгээр багт “Харуул-цохио” гэсэн бүлэг байгуулагдсан. Мал эмнэлгийн гэрчилгээ хагас жилээр “Бумбат суварга”, “Бумбат-Ур” мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд нийт 99 гэрчилгээг цахимаар бичсэнийг баталгаажуулалт хийж ажиллаж байна. Үүнд: адуу 382, үхэр 59, хонь 101, ямаа 160, адууны мах 360 кг, үхрийн мах 4268 кг, хонины мах 3031 кг, ямааны мах 3715 кг, үхрийн борц 200 кг, ямааны ноолуур 750 кг тус тус бичигдсэн байна |
Бүрэн хэрэгжсэн 100% |
17. |
ЕБСургуулийн дэргэд “School police” ажиллуулах, идэвхтэй ажилласан эцэх, эхчүүдийг шагнаж урамшуулж үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах. |
|
“School police” эцэг эхийн эргүүл жижүүрийн ажлын талаар тухайн өдөр жижүүрт гарч байгаа эцэг, эхчүүдэд танилцуулан жижүүрийн ажлыг гүйцэтгүүлж хэвшсэн. Давхардсан тоогоор 126 эцэг эх жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн байна. Шинэ хичээлийн жил эхэлснээр эцэг, эхийн эргүүл жижүүр гараагүй. Бага ангийн хүүхдүүдийг Гараас гарт зарчмаар хүлээн авч хүлээлгэн өгч ажиллаж байна.Сургуульд хөтөч ажиллуулж хүүхдүүдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. |
Хэрэгжих шатанд 70% |
18. |
Гэмт хэрэг зөрчилд холбогдож болзошгүй сурагчдын талаарх мэдээллийг бүртгэн авах. |
Гэмт хэрэг зөрчилд холбогдож болзошгүй 50 хүүхдийн мэдээллийн сантай болсон.
|
ЕБС-иас 2020-2021 оны хичээлийн жилд гэмт хэрэг, хэв журмын зөрчилд холбогдож болзошгүй 10 хүүхэд, машин мотоцикль унадаг 30 хүүхэд, эцэг эхийн хараа хяналт сул 8 сурагчийн бүртгэлийг анги удирдсан багш нартай хамтран гаргаж мэдээллийн сан бүрдүүлсэн. ЕБС-ийн 8-12 дугаар ангийн фэйсбүүк группд архи тамхины хор уршгийн талаарх 3 удаагийн посторыг бэлтгэн оруулж мэдээллээр ханган ажилласан. |
|
19. |
Архи тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис цахим орчин дахь хэрэглээ болон бусад хор зуршлын сөрөг нөлөөлөл, үр дагаврыг сурталчлах хэрэглээг хүүхдийн талаарх мэдээллийн сан бүрдүүлэх. |
Тамхи татдаг болон хэрэглэж болзошгүй 10 бүртгэгдсэн. Хорт зуршлын сөрөг үр дагаврын талаар цахимаар мэдээлэл түгээсэн. Хандалтын тоо:121 |
Тамхи хэрэглэдэг болон хэрэглэж болзошгүй 8 сурагчын судалгааг анги удирдсан багш нартай хамтран гарган, мэдээллийн сан бүрдүүлэн ажиллаж байна. ЕБС-ийн 8-12-р ангийн фэйсбүүк группд архи тамхины хор уршгийн талаарх 3 удаагийн посторыг бэлтгэн оруулж мэдээллээр ханган ажилласан.
|
|
20. |
Дотуур байрын сурагчдын дунд ГХУС-ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллах. |
Дотуур байрын сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлсэн ажлын төлөвлөгөөг боловсруулан ажилласан байна. |
ГХУС ажлын төлөвлөгөө боловсруулан, гэмт хэрэг хэв журмын зөрчилд өртөж болзошгүй сурагчид, архи тамхи хэрэглэдэг болон хэрэглэх магадлалтай сурагчдын судалгааг тус тус гарган төлөвлөгөө боловсруулан, төлөвлөгөөний дагуу 3 удаа сургалт зохион байгуулж 6-12 дугаар ангийн 38 сурагч оролцсон.
|
|
21. |
Өсвөрийн цагдаа бүлгэмийн сурагчдыг чадваржуулах, үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлтийг таслан зогсооход тэдний оролцоог нэмэгдүүлэн сар бүр сурагчдад мэдээлэл хийж байх. |
Өсвөрийн цагдаа бүлгэмийн сурагчдын чадваржуулах сургалтыг зохион байгуулан ажилласан байна. |
Өсвөрийн цагдаа бүлгэм байгуулагдсанаар үе тэнгийн хүүхдүүдийн дунд гарч болох эрсдлийг бууруулах цаашлаад таслан зогсоох зэрэг зөрчилд бодитой хувь нэмэр оруулж байгаа нь бүлгэмийн давуу тал болж байна.
|
|
22. |
БСШУС сайдын 2016 оны 09 сарын 16-ны өдрийн “Сургуулийн орчинд ухаалаг гар утас, цахим хэрэгслийн хэрэглээний талаар авах арга хэмжээний тухай” А\43 дугаар тушаал, МУ-ын ЗГ-ын 2018 оны 09 сарын 05-ны өдрийн 276 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллууллах. |
446 сурагч сургуулийн орчинд ухаалаг гар утас хэрэглэхгүй байх талаар мэдээлэлтэй болсноор утасны хэрэглээ буурсан. |
Сургуулийн орчинд ухаалаг гар утас хэрэглэхгүй байх талаарх мэдээллийг 1-12 дугаар ангиудын мэдээллийн самбарт байршуулж сурагчдад мэдээлэл өгч ажилласан. Мөн ухаалаг гар утас ашиглаж байгаа 274 сурагчдад хичээл сургалтын үед гар утас ашиглахгүй байх, бусдад буруу үлгэр дуурайлал болохгүй байх зэргийг анхааруулж санамж өгч ажилласан. |
|
23. |
Эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдүүдийн судалгааг шинэчлэн гаргах. |
Судалгааг шинэчлэн гаргаж ажилласан |
Хөгжлийн бэрхшээлтэй 16 , хагас өнчин 46, бүтэн өнчин 1, ХБИ 126, Амьжиргааны түвшингээс доогуур орлоготой, эцэг эхийн хараа хяналт сул 26 хүүхдийн судалгааг шинэчлэн гаргаж эрсдлийн даатгалд 25 хүүхдийг хамруулахаар аймгийн ГБХЗХГ-т судалгааг хүргүүлсэн. |
|
24. |
Насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд холбогдох байгууллагуудтай хамтран хяналт шалгалт зохион байгуулах. |
Цахим сүлжээг ашиглан хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлтийн талаарх мэдээллийг түгээж иргэдэд хүргэсэн.
|
Сумын төвд баригдаж буй Баяр наадмын талбай, Хүн эмнэлгийн өргөтгөл барих ажлын явцтай танилцахад насанд хүрээгүй иргэн хөдөлмөр эрхэлж буй зөрчил илрээгүй. Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Олон Улсын өдрийг тохиолдуулан “Насанд хүрээгүй иргэнийг ажилуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт” зурагт хуудас, Хүүхдийн хөдөлмөрийг устгая видео бичлэгийг өөрийн болон бусад цахим хуудаст шэйрлэн мэдээлэлийг түгээж ажилласан. Мөн “Хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг аймгийн хэмжээнд зохион байгуулахыг хориглосон аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг ханган цахим орчинд сурталчлан ажилласнаар суманд хурдан морины уралдаан зохион байгуулагдаагүй болно. |
|
25. |
“Миний эрх чиний эрхээр хязгаарлагдана” сэдэвт нөлөөллийн дэвжээ тэмцээн. |
|
Сурагчдыг аливаа болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүний эрх, эрх чөлөө” сэдэвт сургалтыг сумын ГХУСАЗСЗ-тэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын сурагчдын дунд зохион байгууллаа. Сургалтанд нийт дотуур байрын 34 сурагч хамрагдсан бөгөөд сургалтаар хүүхдүүд хүний эрх гэж юу вэ? Бид яагаад бусдын эрхийг өөрийн эрх ашиг шиг хүндэтгэж авч үзэхгүй өөрийн эрх ашгийг түрүүнд тавьдаг вэ? Яагаад бусдын эрхээр миний эрх зөрчигдөөд байна вэ? Гэдгийг мэдэж авч, тэд ойлголтоороо 2-3 минутын дүрийн тоглолт хийж, мэдлэг ойлголтоо бататгасан. Мөн сургалтын сэдвийн хүрээнд мэдлэг ойлголтыг бататгах зорилгоор АХА танин мэдэхүйн уралдаан тэмцээнийг зохион байгуулсан. Уралдаанд 11-р ангийн сурагч Г.Энхмандах мэдлэг чадвараараа бусдыгаа хошуучлан тэргүүлж, 2-р байранд 5а ангийн сурагч П.Уранбаяр орж үнэ бүхий шагнаж урамшуулсан. Мөн дээрх сэдвийн хүрээнд сурагчдын дунд дэвжээ тэмцээн зохион байгуулахаар төлөвлөн удирдамжийг батлуулан ажиллаж байна. |
|
26.
|
“БИДЭНД АСУУДАЛ БАЙНА-ЯРИЛЦЪЯ, ШИЙДВЭРЛЭЕ” сэдэвт сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулах. |
Хэлэлцүүлэг хийсэн байна. |
Ерөнхий боловсролын сургуулийн 6-12-р ангийн сурагчдыг хамруулсан “БИДЭНД АСУУДАЛ БАЙНА-ЯРИЛЦЪЯ, ШИЙДВЭРЛЭЕ” сэдэвт сургалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Сургалт хэлэлцүүлэгт нийт 43 охид оролцож, тулгамдаж байгаа асуудал, охидын эрх, оролцооны талаар ярилцаж, тодорхой асуудлуудыг дэвшүүлсэн. Сургалт хэлэлцүүлэгийн үеэр 2021-2022 оны хичээлийн жилд ажиллах охидын клубын гишүүдийг танилцуулах, цаашид хийгдэх ажлын төлөвлөгөө гаргах, мөн охидын эрүүл мэндийн талаар тодорхой мэдлэг олгох сургалт, хэлэлцүүлэг, сумын хэмжээнд охид хохирсон гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцөл, тоон мэдээ зэргийг өгч ажилласан. Сургалтын дараа охид боловсролын үйлчилгээнд оролцоход өөрсдөд нь ямар, ямар асуудал тулгамдаж байгааг гаргаж, санал хүсэлтийг сургуулийн удирдлагуудад хүргэхийг хүссэн. Уг үйл ажиллагааг сумын ЗДТГ болон сумын хүүхэд хамгааллын хамтарсан багтай хамтран зохион байгуулсан. Мөн сургалт, хэлэлцүүлэгт хамрагдсан охидод сумын хүүхэд хамгааллын багаас 68700 төгрөгний цайны зардал, ЕБС-иас оролцогч охидыг идэвхжүүлэх зорилгоор зохион явуулсан сугалаанд 32500 төгрөгний зардлыг тус тус гаргасан. |
Бүрэн хэрэгжсэн 100% |
27. |
“Зөв бай” сэдэвт яриа таниулга |
Сурагчдад зөв хүн байх, ёс зүйтэй иргэн байх тухай талаар мэдлэгээ дээшлүүлсэн |
“Зөв бай” сэдвийн хүрээнд хүүхдийн чуулганыг цахимаар зохион байгуулж 30 сурагч оролцсон. Чуулганаар хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, “Хандлагаа өөрчлөе” сэдвээр сургуулийн нийгмийн ажилтан илтгэл тавьж оролцсон.
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
Зургаа: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт сурталчилгаа, хяналт шалгалтын арга хэмжээний хүрээнд |
||||
28. |
Багийн Иргэдийн Нийтийн хурлуудаар эрх зүйн актуудын талаар гарын авлага материал тараан ажиллах. |
Гарын авлага материал тараасан байна. |
Багийн иргэдийн нийтийн хурлаар Тамгын газрын мэргэжилтнүүд өөрийн ажилдаа холбоотой эрх зүйн актуудаар гарын авлага материал бэлтгэн тараан ажилласан. “Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль”, “Хүүхдийн эрхийн тухай хууль”-иар гарын авлага, ахуйн хүрээний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж 60 ширхэгийг хэвлэн бэлтгэн 75 өрхөд тараан олгосон. |
Бүрэн хэрэгжсэн 100% |
29. |
МИНИЙ МЭРГЭЖИЛ МИНИЙ БАХАРХАЛ” Сэдвэт эссе бичлэг зохион байгуулах. |
|
Багш мэргэжлийн үнэт зүйл, хөгжил, онцлогийн талаар багш нарын ойлголт хандлагыг судлах, мэргэжлээрээ бахархах, мэргэжлийн давуу талыг бусадтай хуваалцах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн нийт багш нарын дунд “Миний мэргэжил миний бахархал” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулан явууллаа. Уралдаанд нийт 11 бичвэр ирснээс шагналт 3 байрыг шалгаруулсан. Нэг дүгээр байранд 4а ангийн багш М.Гантуул, 2 дугаар байранд дотуур байрын багш А.Баасандолгор, 3 дугаар байранд 1б ангийн сурагч Б.Дуламханд нар тус тус шалгарч дурсамж, үнэ бүхий шагнагдсан. Уг тэмцээн уралдаан сургуулийн захиргаанаас 49.000 төгрөгийг зарцуулсан. |
|
30. |
“Охидоо анзааръя”, “Охидоо хамгаалъя” сэдэвт сургалт зохион байгуулах. |
Сургалтыг зохион байгуулан ажилласан байна. |
Охидын эрхийг хамгаалах өдрийг “Бидэнд асуудал байна-ярилцъя, шийдвэрлэе” сэдвийн хүрээнд зохион байгуулж нийт 57 охид, 3 албан хаагч оролцож, “Хүүхдийн бэлгийн хүчирхийлэл” сэдэвт сургалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудал, охидын эрх, оролцооны талаар ярилцсан. Хүүхэд хамгааллын багаас 68900 төгрөгний цайны зардал, сугалаанд 32500 төгрөгний зардлыг тус тус гаргасан байна. |
Бүрэн хэрэгжсэн 100 |
31. |
Гэр бүлийн хүчирхийлэл болон гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор яриа, таниулга, сургалт мэдээлэл хийх. |
Сургалт мэдээлэл хийгдсэн байна |
Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянг зохион байгуулж эхэлсэн бөгөөд Дотуур байрны сурагчдын дунд “Жендерийн хэвшмэл ойлголт” сэдвээр сургалтыг зохион байгуулж дунд ахлах ангийн 32 сурагч хамрагдсан. Тус аянтай холбоотой цахим мэдээллийг бусад сүлжээгээр түгээн ажиллаж байна. |
Хэрэгжих шатанд 70% |
32. |
Ухаалаг гар утасны хор хөнөөлийг иргэдэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах. |
Цахим донтолтоос урьдчилан сэргийлнэ. |
Цахим орчны донтолоос хамгаалах, гар утасны зөв хэрэглээг бий болгох зорилгоор бага ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зохион байгуулж тэдний сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, гар зургаар санаагаа илэрхийлэх уралдаанд 2 насны ангилалаар 15ш зураг хүлээн авч эхний 3 байрыг шалгаруулан 52.0 төгрөг зарцуулсан. Анги удирдсан багш нар холбогдох мэдээллийг хүүхдүүдэд өгсөн. |
|
33. |
Хүүхэд хамгааллын тухай хуулийн сургалт, сурталчилгаа зохион байгуулах. |
Цахим орчноор дамжуулан мэдээллийг түгээж ажилласан. |
ЕБС-ийн багш, ажилчдад дотоод сүлжээ ашиглан “Нарийнтээл ЕБС” фэйсбүүк группд “Сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал” сэдвээр сургалт бэлтгэн оруулж, мэдээлэл өгсөн. Хандалтын тоо 47. Хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор /хүүхдийн нас ба хөгжлийн онцлог түүнийг таньж ойлгох нь/ гарын авлага бэлтгэн 60 ш иргэдэд тараан олгосон. “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” подкастыг шэйрлэн сумынхаа 6 группт хуваалцсан. “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга”, “Цахим орчны зохистой хэрэглээ”, “Гамшиг, онцгой байдлын үед хүүхдийг эрсдлээс хамгаалъя” зэрэг сэдэвт шторк, видео бичлэгийг цахим сүлжээнээс хуваалцаж сумын Хамтарсан баг болон бусад групп шэйрлэн ажилласан. |
|
34. |
Хүүхдийн эрхийн тухай хуулийн сургалт, сурталчилгаа зохион байгуулах. |
. Хандалтын тоо 47.
Хандалтын тоо -1136
|
ЕБС-ийн багш, ажилчдад дотоод сүлжээ ашиглан “Нарийнтээл ЕБС” фэйсбүүк группд “Хүүхдийн эрхийн тухай хууль” сэдвээр сургалт бэлтгэн оруулж, мэдээлэл өгсөн. Газар хөдлөлтийн үед өөрийгөө хэрхэн хамгаалах талаар дадлага сургуулилтыг анги удирдсан багш нараар дамжуулан хийлгэж СӨББ- ын 5 бүлгийн 91 хүүхэд /хүүхдийн насны онцлогт тохирсон байдлаар / , ЕБС нь бага ангийн 10 бүлгийн 225 сурагч хамрагдсан. “Яндангаа хөөлж цахилгааны аюулгүй байдлаа шалгая” аяны хүрээнд цахилгааны утасны гэмтэлтэй засах шаардлагатай 8 өрхөд албан мэдэгдэл хүргүүлж ажилласнаар ахуйн хүрээний эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан. Сумын эрүүл мэндийн төвөөс Ковид-19, осол гэмтэл, зөв хооллолт, гарын эрүүл ахуй, унаж бэртэхээс сэргийлье, макс зүүх, зай барих, дархлаагаа дэмжих гэх мэт 22 төрлийн зөвлөмжийг цахим хуудаст байршуулсан. Сумын ЕБС, СӨББ-ын гал тогоо, Үдийн цайны үйл ажиллагаанд хяналт тавьж, МЭАЦГҮ-ийн гэрчилгээ авч хэвшсэн эсэх, агуулахын бүтээгдэхүүний хадгалалт, дотоод хяналт шалгалтын бүртгэл хөтөлсөн эсэх зэргийн шалган үзэж, байгууллага тус бүрт зөвөлгөө мэдээлэл өгч ажилласан. Бага насны хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх 4 төрлийн зөвлөмжийг 6 групп байршуулсан. Ковид19-ийн цаг үетэй холбоотой хүүхдийн ямар эрх зөрчигдсөн талаар мөн эцэг эх, асран хамгаалчдад хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгөх талаарх подкаст, “Анхаарч сонсье, Анхаарч өөрчилье”, “Худлаа ярихгүй байя” зэрэг видео бичлэгүүдийг хуваалцаж бусад цахим сүлжээнд түгээсэн. Хүний эрхийн зөрчил, хүүхдийн эрх сэдвээр сургалт зохион байгуулж 39 хүүхэд хамрагдсан. Сургалтын дараа АХА танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулж бусдыгаа манлайлан оролцсон 2 хүүхдийг бэлэг дурсгалын зүйлээр урамшуулан 10000 төгрөг зарцуулсан. |
|
35. |
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн сургалт, сурталчилгаа хийх. |
Цахим орчинд мэдээллийг түгээж ажилласан. |
“Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль”, “Хүүхдийн эрхийн тухай хууль”-иар гарын авлага, ахуйн хүрээний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж бэлтгэн 480 ш тараан олгосон. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль"-ийг сурталчлах ажлын хүрээнд "Хүчирхийлэлгүй нийгмийн төлөө хамтдаа" видео шторкыг хуваалцан бусад 6 групп түгээсэн. Ахуйн хүрээний ослоос урьдчилан сэргийлэх 4 төрлийн зөвлөмжийг цахим хуудаст байршуулж ажилласан. |
|