АЙМГИЙН ИТХ-ЫН ТОГТООЛ, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙН БИЕЛЭЛТ
2021.09.22 “Нарийнтээл”
Дэс дугаар |
Зүйл заалтын дэс дугаар |
Эрх зүйн актын нэр, агуулга, огноо, дугаар заалт: |
Хэрэгжилтийн явц, гарсан үр нөлөө |
Үнэлгээ /Хүчингүй болсон буюу хяналтаас хассан тухай санал дүгнэлт/ |
Тасарсан болон удааширч байгаа шалтгаан |
||||||
Нэг: Аймгийн ИТХ-ын тогтоол |
|||||||||||
1. |
2 |
Журам батлах тухай “School police” эргүүлийн ажиллах журам 2016.10.24 Дугаар 61 School police эргүүлийн ажиллах журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар /Я.Ганбат/, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймгийн засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газар, ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад үүрэг болгосугай.
|
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэв журам сахиулах ажлын хүрээнд “School police” эргүүлийг хуваарь, ажлын чиг үүргийг шинэчлэн баталж мөрдөн ажиллаж байна. 20 бүлгийн 210 эцэг эхийн нэрийн жагсаалт, ажиллах өдөр, хуваарийг гарган 3 хоногийг өмнөөс мэдэгдэж ажиллах үед баримтлах дэг журмыг танилцуулан, амны хаалт , бээлий, хантаазаар хангаж байна. Эргүүл хийж байгаа эцэг эхчүүд сурагчдыг хичээлд ирэх болон тарах үед бөөгнөрөл үүсгэх, дэлгүүрээр хэсэх, авто машины хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулан хяналт тавин ажиллаж байна. |
Хэрэгжих шатанд 70% |
|
||||||
2. |
1 |
Аймгийн хөтөлбөр төлөвлөгөө батлах тухай 2017.04.28 Дугаар 40 Соёлын үйлдвэрлэл Орон нутагт онцлог соёл урлагийн үйлчилгээ, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөхцөл боломжийг бий болгон, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумдын Засаг дарга нарт даалгасугай. |
“Ээжтэйгээ дуулах хамгийн жаргалтай” ээжийн тухай дууны цахим уралдаан, “Цэргийн тухай” дууны цахим уралдаануудыг зохион байгуулж шалгаруулан тус бүр 3 байр шалгаруулж урамшуулан ажилласан. Эрдэнийн эрэл цахим группээр Амар байна уу, Ном соёлын, Угийн бичгийн аянуудыг өрнүүлж тухай бүр мэдээлэл, сургалт зөвлөмж, бичлэг байршуулан иргэд олон нийтэд түгээж байна. -Өвөрхангай аймгийн 90 жил, сумын 90 жилийн ойг угтаж Залуучуудын урлагийн наадмыг цахимаар зохион байгуулан ажилласан. Үндэсний бичиг үсгийн баярааар “Цэвэр сайхан бичиг”-ийн цахим уралдаан зохион байгуулж 3 байрыг шалгаруулан ажилласан. |
Хэрэгжих шатанд 70% |
|
||||||
3. |
1 |
Хөтөлбөр батлах тухай /Амар тайван Өвөрхангай/ 2021.04.26 Дугаар 30 Аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэийн аюулгүй орчин амьдрах эрхийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Амар тайван Өвөрхангай” хөтөлбөрийг нэгдүгээр, хөтөлбөрийг хэрэгжилтийг дүггнэх шалгуур үзүүлэлтийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
/2021-2024/
|
Уг хөтөлбөрийн хүрээнд 4 зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу сумын Цагдаагийн байгууллагатай хамтран төсийн байгууллагуудад хөтөлбөрийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх тал дээр анхааран ажиллаж байна.
|
Хэрэгжих шатанд 70% |
|
||||||
4. |
1 |
Аймгийн дэд хөтөлбөр батлах тухай 2018.11.12 Дугаах 77 “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийг хавсралтаар баталсугай. |
Эмэгтэйчүүдийн хөдөлмөрт эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд эмэгтэйчүүдийг хөдөлмөрт зуучлах, зээл тусламжинд хамруулах ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна. 2 дугаар багийн иргэн С.Отгонсүрэн оёдлын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр 6 сая төгрөгний зээл, Ж.Алтангэрэл бариа заслын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр 6 сая төгрөгний, нийт 12 сая төгрөгний зээл тусламжинд хамруулсан байна. Мөн нийтийг хамарсан ажилд хөдөлмөрийн насны ажил хөдөлмөр эрхэлдэггүй 2 эмэгтэйг, Баянтээг багийн их эмч болон сумын эрүүл мэндийн төвийн их эмчийн ажилд 2 эмэгтэйг зууучилж ажиллуулсан байна. |
Бүрэн хэрэгжсэн 100% |
|
||||||
5. |
1 |
Хөтөлбөр батлах тухай 2019.08.29 Дугаар 55 “Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн хүний нөөцийн хангалт, хөгжил, нийгмийн баталгааг дэмжих” хөтөлбөрийг хавсралтаар баталсугай.
/2019-2022/ |
Эрүүл мэндийн хүний нөөцийн хангалт, хөгжил, нийгмийн баталгааг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. ЭМТ-ийн хүний нөөц хангалттай орон тоогоор ажиллаж байна. Энэ жил ЭМТ нь шинээр нэг үйлчлэгч, багийн бага эмч нэгийг авч ажиллуулж байна. ЭМТ нь эмч, мэргэжилтэн , ажилчдыг дотоодын болон цахим сургалт мөн ЭМГ- аас зохион байгуулж буй цахим танхимын сургалтанд тасралтгүй сургаж дадлагажуулан ажиллаж байна.
|
Хэрэгжих шатанд 70%
|
|
||||||
6. |
2 |
Журам шинэчлэн батлах тухай 2018.02.13 Дугаар 09 Мэргэжлийн баг, Аддиктологийн багийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг жил бүр орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж ажиллахыг аймаг, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, Засаг дарга нарт, багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудын удирдлагуудад тус тус даалгасугай. |
Сумын ЭМТ, Цагдаагийн байгууллагатай хамтран Хүнсний худалдаа эрхэлдэг дэлгүүрүүдэд 7 хоног бүрийн 5 дахь өдөр болгон архи согтууруулах ундаа худалдаалахыг хориглон хяналт тавьж ажиллаж хэвшсэн. Сумын Эрүүл мэндийн төв архины хордлогонд орсон иргэдийг бүртгэх дэвтэр гарган хөтлөн, 4 иргэнийг эмчлэн эрүүлжүүлж, хордлогын эсрэг эмчилгээнд 57810 төгрөгийн эмчилгээ хийсэн ба 1 хүнийг нь эмнэлэгт хэвтүүлэн эмчилж нийт 196000 төгрөгийн эмчилгээ хийж БОЭТ-д хүргэв. “Архидан согтуурахаас сэргийлье” сурталчилгааны ажлыг цахим хэлбэрээр ЭМТ-ийн “Нарийнтээл эрүүл мэндийн төв” фэйсбүүк хаягаар иргэдэд архины хор уршиг, хэтрүүлэн хэрэглэсний улмаас ямар асуудал үүсч болох талаарх 19 төрлийн мэдээллүүдийг 2310 иргэнд хүрсэн байна. |
Хэрэгжих шатанд 70%
|
|
||||||
7. |
3 |
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил болгон зарлах тухай 2020.12.02 Дугаар 03/06 Сумын 2021 оны төсвийн тодорхой хувийг хөдөө аж ахуйн хөгжилд зориулан зорилтот жилийн ажлыг төлөвлөж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах, зорилтот жилийн ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай. |
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил болгон зарласан аймгийн Засаг даргын захирамжийн дагуу сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 01 ний өдрийн А/21 дүгээр захирамжаар 14 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Зорилтот жилийн ажлын төлөвлөгөөг захирамжаар батлуулж тухайн жилд хийгдэх ажлаа үр дүнтэй зохион байгуулан ажиллаж байна.
|
Хэрэгжих шатанд 70% |
|
||||||
8. |
1 |
Журам шинэчлэн батлах тухай 2021.05.06 Дугаар 04/02 ”Аймгийн худалдаа, үйлчилгээний цэгүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хяналт тавих журам”-ыг нэгдүгээр, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн загвар, санамж, гэрээний загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай. |
Аймгийн ИТХ-аас 2021 оны 05 дугаар сард гарсан Журам шинэчлэн батлах тухай тогтоолыг сумын худалдаа үйлчилгээний цэгүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох хяналт тавих журмыг хэрэгжүүлэн ажиллаж байна. 2021 онд архи согтууруулах ундаа худалдан борлуулах хүнсний 11 дэлгүүрийн тусгай зөвшөөрлийн материалыг аймгийн зөвшөөрөл авхуулж зөвшөөрсний үндсэн дээр үйл ажиллагааг нь явуулж байна. Одоогийн байдлаар тусгай зөвшөөрөл авах 2 дэлгүүрийн материалыг холбогдох газар нь хүргүүлэн ажиллаж байна. |
Хэрэгжих шатанд 70% |
|
||||||
9. |
2 |
“Шатар хөтөлбөр батлах тухай. 2021.05.20 Дугаар 35 “Шатар” хөтөлбөрийг сум, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтаар хангах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг орон нутгийн төсөл, хөтөлбөрийн санхүүжилтэд тусган ажиллахыг сумын Засаг дарга нарт, шатрын спортыг бүх нийтийн болгон өрнүүлж ажиллахыг төсвийн шууд захирагч нарт тус тус даалгасугай. /2021-2024/ |
Шатар” хөтөлбөрийг шатрын багш Ц.Нямцогт хариуцан төлөвлөгөө гарган мөрдөн ажиллаж байна. Шатрын дугуйланд нийт 56 сурагч, үүнээс бага ангийн 25 , дунд ангийн 21, ахлах ангийн 10 сурагч бүртгүүлэн цахимаар хичээллэж байна. Коронавируст халдварын улмаас 2 сараас эхлэн дугуйлан секцийн үйл ажиллагааг зогсоосон учраас цахим хэлбэрт шилжүүлэн шатрын онлайн хичээлүүдийг ангиудын групт байршуулан сурагчдад шатар сонирхогч хүүхдүүдийн групп үүсгэн мэдээлэл, сургалтуудыг хуваалцан мастеруудын анхан болон дунд шатны цахим хичээлүүдийг байршуулж байна. Мөн СӨББ-нь шатар хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан 7 хоногийн 2 өдөрт 1 цаг орохоор тооцож бэлтгэл, ахлах бүлгээс шатар, даам тоглох сонирхолтой 15 хүүхдийг шатрын дугуйланд хамруулан хичээллүүлэхээр бэлтгэн ажиллаж байна. Шатрын дугуйлангийн хүүхдүүдэд хавар 3-5 сарын хооронд шатрын нүүдэл, гараа, хожлын мад зэргийг зааж сургаснаар шатар сайн тоглож сурсан. Мөн багш ажилчдын дунд “Цагаан тэрэг-2021” шатрын тэмцээн зохион байгуулагдах байсан боловч Ковид цар тахлын улмаас хойшлогдсон. Бүлгийн багш нартай хамтран гарын авлага тараасан. Бүлгүүдийн фэйсбүүк хаяг дээр шатар даамны хичээлүүд байршуулсан. Сургалтын хөтөлбөрт “Шатар” сэдвийг тусгаж бүлгийн бүх хүүхдүүдийг шатар тоглодог болгох зорилт тавин ажиллаж байна. Цаашид шатрын спортыг хөгжүүлэхэд иргэд олон нийтэд сурталчилан таниулахад анхаарч ажиллах шаардлагатай байна. |
Хэрэгжих шатанд 70% |
|
||||||
10. |
3 |
Хөтөлбөр батлах тухай. /гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх/ 2021.06.17 Дугаар 37 Харъяа нутаг дэвсгэрийн хэмжээнд хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдлага зохион байгуулалтаар хангаж, үр дүнтэй хэрэгжүүлж, тайлагнаж ажиллахыг сумын Засаг арга нарт үүрэг болгосугай.
/2021-2024/
|
“Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” аймгийн хөтөлбөрт хувийн хэрэг нээн ажиллаж байна.
|
Хэрэгжилт хангалтгүй 30% |
|
||||||
Дундаж үнэлгээ |
69,0% |
|
|||||||||
Хоёр: Аймгийн Засаг даргын захирамж |
|||||||||||
11. |
1 |
Газар тариалангийн талаар баримтлах бодлогыг батлах тухай 2013. 05.09 Дугаар 42 1. Сумдын засаг дарга нарт даалгах нь: Сумынхаа газар тариалангийн өнөөгийн байдалд дүгнэлт хийж газар тариалангийн талаар баримтлах аймгийн бодлогыг орон нутгийнхаа онцлог байдалд тохируулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, |
Аймгийн ХХААГ-ын дарга, газар тариалан хариуцсан мэргэжилтэн, сумын Засаг дарга хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар сумын газар тариалан эрхлэгч иргэдтэй уулзаж санал хүсэлтийг сонсож зөвлөмж мэдээлэл хийсэн. Иргэд, тариаланчдаас 2021 оны тариалалтанд шаардлагатай үр, үрсэлгээний захиалга авч төмсний үр 3.8 тн, лууван, шар манжин, хүрэн манжингийн үр 4 кг, сонгины үрсэлгээ 2700 ш, огурцы, помидорын үр 200 ш захиалан авч 75000 ш байцаа үрслүүлэн. 13.5 га-д төмс, 14.3 га-д хүнсний ногоо, 6.6 га-д малын тэжээл, 2 га-д жимс, жимсгэнэ тариалж 9-р сарын 20-ны байдлаар төмс 111тн, байцаа 50тн, лууван 15,4 тн, сонгино 24,5 тн, манжин 8,3 тн, малын тэжээл 13 тн хураан авсан ургац хураалтын ажил хийгдэж байна. |
Бүрэн хэрэгжсэн 100% |
|
||||||
2 |
Газар тариалангийн талаар баримтлах аймгийн бодлогыг хэрэгжүүлэхэд орон нутагт ажиллаж байгаа тариаланчдыг дэмжиж тодорхой бодлого чиглэлээр ханган орон нутгийн хөгжлийн сан болон сум хөгжүүлэх сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллах. |
2021 онд сум хөгжүүлэх сангаас атаршсан талбай хашаажуулж малын тэжээл тариалах төсөл бичсэн “Чулуут тээл” хоршоонд 5 сая төгрөгний зээл, атаршсан талбайг эргэлтэнд оруулж төмс хүнсний ногоо малын тэжээл тариалах 6 тариаланчид 23 сая төгрөгний зээл олгож үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн.
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
|
|||||||
12. |
2 |
Төлөвлөгөө батлах тухай 2020.03,12 Дугаар А/102 Төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, орон нутгийн үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авалтаар дэмжин ажиллахыг сумын засаг дарга, Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагын дарга нарт тус тус даалгасугай.
|
Орон нутгийн үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авалтаар дэмжин төсөвт байгууллагуудын хэрэгцээт мах, сүү, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүнийг сум орон нутгийн бүтээгдэхүүнээр хангаж байна.
|
Хэрэгжих шатанд 70% |
|
||||||
13. |
2 |
Ажлын хэсэг байгуулах тухай 2015.02.17 Дугаар А/55 Сумдын хүүхэд хамгааллын багийг хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр удирдлага арга зүйгээр хангаж, ажлын уялдаа холбоог нэмэгдүүлж ажиллахыг ажлын хэсэг, сумдын Засаг дарга нарт даалгасугай.
|
Ковид 19 цар тахлын улмаас хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулагдаагүй тул зөрчил гараагүй болно.
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
|
||||||
14. |
2 |
Хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглох тухай 2021.07.08 Дугаар А/353 Онцгой нөхцөл байдлын үед хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахгүй байхыг сумын Засаг дарга нар, аймаг, сумдын морин спорт уяачдын холбоонд тус тус үүрэг болгосугай.
|
Аймгийн Засаг даргын А/353 тоот захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллаж цахим сүлжээгээр дамжуулан хурдан морины уралдаан сунгаа зохион байгуулахыг хориглосон захирамжийг ард иргэдэд сурталчлан ажилласан. Суманд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулагдаагүй болно.
|
Бүрэн хэрэгжсэн 100%
|
|
||||||
15. |
2 |
Хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай
Сумын “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааг арга зүйн зөвлөгөө мэдээллээр хангаж, эрсдэлт нөхцөлд байгаа болон хууль зөрчсөн, гэмт хэргийн гэрч, хохирогч болсон хүүхдийн талаар бүртгэл, судалгааг цагдаагийн байгууллагатай хамтран гаргаж, нэгдүгээр хавсралтын дагуу мэдээллийн санг бүрдүүлж, түүнд тулгуурлан урьдчилан сэргийлэх, илрүүлэх, үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай. |
Хамтарсан багийн төлөвлөгөөг 3 зорилтын хүрээнд 10 ажил хийхээр төлөвлөсөн. ЕБС-иас 2020-2021 оны хичээлийн жилд гэмт хэрэг, хэв журмын зөрчилд холбогдож болзошгүй 12 хүүхэд, машин мотоцикль унадаг 31 хүүхэд, эцэг эхийн хараа хяналт сул 7 сурагчийн бүртгэлийг анги удирдсан багш нартай хамтран гаргаж мэдээллийн сан бүрдүүлсэн. Сумын хэмжээнд хагаас өнчин 46, бүтэн өнчин 1, тавиул 127, унаач 20 хүүхдийн судалгааг шинэчлэн гаргасан. Гэмт хэрэг зөрчилд холбогдсон хүүхэд байхгүй байна.
|
Хэрэгжих шатанд 70% |
|
||||||
16. |
2 |
Аймгийн залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 2021.06.28 Дугаар А/317 Орон нутгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн ажлыг эрчимжүүлэн ажиллахыг сумдын Засаг дарга бөгөөд Залуучуудын салбар зөвлөлийн тэргүүн нарт үүрэг болгосугай.
|
Сумын Засаг даргын 2021 оны 05 сар ын 20-ны өдрийн А/102 тоот захирамжаар 17 хүний бүрэлдэхүүнтэй Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнтэй шинэчлэн баталсан.
|
Хэрэгжилт хангалтгүй 30% |
|
||||||
17. |
3 |
Журам батлах тухай /Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам/ 2017.11.29 Дугаар а/552 Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, холбогдох хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг зохион байгуулах, журмын дагуу тогтоосон хугацаанд тайлагнаж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, Засаг даргын дэргэдэх агентлаг, сумдын Засаг дарга нарт даалгасугай. |
Засгийн газрын 206 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын а/552 дугаар захирамжийг тухайн жилийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна. 2021 оны үйл ажиллагаанд нь Засаг даргын Тамгын газар болон сумын төвийн төсийн байгууллагууд, мөн Баянтээг багийн төсвийн байгууллагуудад 2-удаа ХШҮ хийж ажилласан ба тухайн журмыг ажилдаа мөрдлөгө болгон ажиллаж хэвшээд байна. ХШҮнэлгээ хийх явцад журмыг танилцуулан ажилласан. Мөн Баянтээг багийн төсвийн байгууллагуудын ажилтан албан хаагчдад Архив албан хэрэг хөтлөлт, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн талаар сургалтыг 1 удаа зохион байгуулан ажилласан.
|
Бүрэн хэрэгжсэн 100%
|
|
||||||
18. |
2 |
Цэргийн бүртгэл явуулах тухай 2020.01.02 Дугаар А/01 Цэргийн бүртгэл явуулах комиссын бүрэлдэхүүнийг шинээр байгуулж, бэлтгэл ажлыг ханган зохион байгуулахыг сумдын Засаг дарга нарт даалгасугай. |
2020 оны жилийн эцсээр цэргийн бүртгэл явуулах тухай цэргийн насны залуучуудад албан мэдэгдэл хүргүүлэн ажилласан. Мөн цэргийн насны залуучуудыг бүртгэх ажлыг сумын Засаг даргын 2020 оны 01 дугаар сарын 10 ны өдрийн а/05 дугаар захирамжаар 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ажилласан. |
Бүрэн хэрэгжсэн 100% |
|
||||||
19. |
1
|
Гамшгаас хамгаалаха өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай. 2021.01.20 Дугаар А/21 Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн иргэдийг татах авах ажлыг 2021 оны 01 дүгээр сарын 22-ноос 01 дүгээр сарын 27-ны өдрүүдэд зохион байгуулж ажиллахыг аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабт тус тус даалгасугай. |
Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн иргэдийг татан авах ажлыг 2021 оны 01 дүгээр сарын 22-ноос 01 дүгээр сарын 27-ны өдрүүдэд зохион байгуулах ажлын хүрээнд Улаанбаатар хотоос ирэх иргэдийн судалгааг гаргаж, аймгийн шуурхай штабт хүргүүлэн ажилласан. Энэ хугацаанд нийт 49 иргэн ирж гэрийн тусгаарлалтанд авч сумын шуурхай штаб, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн байгууллага хамтран өдөр бүр хамтран хяналт тавин ажилласан.
|
Бүрэн хэрэгжсэн 100%
|
|
||||||
20 |
2 |
Төлөвлөгөө батлах тухай. 2021.01.27 Дугаар А/31 Төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж ажиллахыг сумдын Засаг дарга, Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн дарга нарт тус тус даалгасугай. |
Суманд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдээс ирсэн төслийг шалгаруулан сум хөгжүүлэх сангаас үйлдвэрлэлийг нь дэмжин зээл тусламж олгосон байна. Мөн зээл авсан иргэдээс 11 иргэн нь газар тараилан, малын түүхий эдээр, 1 хоршоонд зээл олгож үйлдвэрлэлийг нь дэмжин ажилласан байна.
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
|
||||||
21. |
4 |
2021-2023 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн “Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт”-ыг зохион байгуулж явуулах тухай. 2021.08.30 Дугаар А/408 “Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл” шатны сургалтанд оролцох цэргийн албыг биеэр дүйцүүүлэн хаагчдын үүрэг гүйцэтгүүлэх бэлэн байдал, хувийн бэлтгэлийг хангуулж, тогтоосон хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт бэлэн байлгахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай. |
“Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл” шатны сургалтанд оролцох 3 иргэний үүрэг гүйцэтгүүлэх бэлэн байдал, хувийн бэлтгэлийг хангуулж, 2021 оны 09 дүгээр сарын 04-19-ны хооронд сургалтанд хамруулсан.
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
|
||||||
22. |
4 |
Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийг “Тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт”-ыг зохион байгуулж явуулах тухай. 2021.08.30 Дугаар А/409 Тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт”-д оролцох цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдын үүрэг гүйцэтгүүлэх хувийн бэлтгэлийг хангуулж, тогтоосон хугацаанд аймгийн Онцгой байдлын газарт бэлэн байлгахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай. |
Тусгай үүргийн бэлтгэл сургалтанд хамрагдах 2 иргэнд зарлан дуудах мэдэгдэл өгсөн. Аймгийн цэргийн штабаас сургалт зохион байгуулах товыг дахин мэдэгдэх учир хүлээгдэж байна.
|
Хэрэгжих шатанд 30% |
|
||||||
23. |
2 |
Хичээл сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай. 2021.04.02 Дугаар А154 Хичээл сургалтыг үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан Улсын онцгой комиссын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаар тушаалаар баталсан “Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангах, хичээлийн байр, дотуур байрны орчинд ариутгал халваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмж, чиглэлийн дагуу чанартай зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга, сургууль, цэцэрлэгийн захирал эрхлэгч нарт тус тус үүрэг болгосугай. |
Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх сургуулийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж “Цуврайн гол” мэргэжлийн байгууллагын үйлчилгээг улирал бүр авч ариутгал хийлгэн мөн өөрсдийн нөөц бололцоогоор долоо хоног бүр ариутгал хийж хэвшсэн. Мөн СӨББ-нь Коронавирус халдварын тархалтын түвшнээс хамаарч цэцэрлэгийн сургалт ,үйл ажиллагааг танхим болон танхимын бус (зайн) хэлбэрээр зохион байгуулж байна. “БСШУС-ын “Коронавируст халдвар /ковид/ -ын үед цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам “-ын дагуу 4-5 настай хүүхдийг бүртгэхэд 79 хүүхэд бүртгүүлсэнээс танхимын сургалтанд 21 хүүхэд, цахим сургалтаар 58 хүүхдэд сургалт, хүмүүжлийн ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Онцгой нөхцөл байдалд ажиллах үед багш ажилтны чиг үүрэг, дотоод журам, харилцаа хандлага ,ёс зүйн хэм хэмжээнд баримтлах дэгийг боловсруулан ,хариу арга хэмжээ авах багийг томилон,төлөвлөгөө боловсруулан ажиллуулж байна. Багш ажилчид эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан. Өдөр бүр анги танхим болон коридорын ариутгал халдваргүйжүүлэлтийг чанартай хийж байна. Их цэвэрлэгээ хийж зөөлөн эдлэлийг салхинд гарган халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллаж байна. Байгууллага, ЭМТ-тэй хамтран дотоод орчинд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, 2 цаг тутамд цэвэрлэгээ хийж хэвшиж байна. Сумын ЭМТ-тэй хамтран 4 бүлгийн хүүхдүүдийг цагаан хорхойн шинжилгээ хийлгэж урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар ажиллаж байна. Бүлгийн багш нар өсөлт хөгжлийн судалгаа авсан. Өглөө бүлэг хүүхдүүдэс тандалт судалгааг авч ажиллаж байна. |
Бүрэн хэрэгжсэн 100% |
|
||||||
24. |
|
Тээврийн хэрэгслийн албан татвар хураах, техникийн хяналтын үзлэг явуулах, жолоочийн даатгалд хамруулах тухай. 2021.03.22 Дугаар А/130 3.Сумын Засаг дарга нар болон сумдын салбар ажлын хэсгийн ахлагч нарт даалгах нь: а.Сумын иргэдийн өмчлөлд байгаа өөрийн аймгийн болон Улаанбаатар хотын улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг орон нутагт бүрэн шилжүүлэх, татварыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх б. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, дугаар аваагүй мотоциклыг бүртгэлд хамруулах в. Сүүлийн 5 жилд техникийн хяналын үзлэгт хамрагдаагүй, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлөөгүй, улсын бүртгэлээс хасах шаардлагатай, өөрийн аймагт харъяалагдах тээврийн хэрэгслүүдийг улсын бүртгэлээс хасах г. Тухайн нутаг дэвсгэртээ тээврийн хэрэгслийн албан татвар хураах, техникийн хяналтын улсын үзлэг явуулах комиссын бүрэлдэхүүнийг байгуулж, хяналт тавьж ажиллах. |
Сумын хэмжээнд 2021 оны тээврийн хэрэгслийн албан татвар хураах, техникийн хяналтын үзлэг явуулах, жолоочийн даатгал хамруулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А84 дүгээр захирамжаар 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажилласан. Коронавируст /Ковид-19/ цар тахлын тархалт их байсан тул Цагдаагийн байгууллагаас хэв журмыг нь зохицуулан ажиллуулж жолооч нарыг бөөгнөрөл үүсгэхгүй байх тал дээр нь ГХУСАСЗөвлөл хамтран ажилласан. Тээврийн хэрэгслийн албан татвар хураах, техникийн хяналтын үзлэгийг сумын төвд 2021 оны 04 дүгээр сарын 23,24 нд, Баянтээг багт 04 дүгээр сарын 25,26 нд амжилттай зохион байгуулсан. |
Бүрэн хэрэгжсэн 100% |
|
||||||
25. |
2 |
Мал, амьтны сэг зэмийг цуглуулж устгах, орчны цэвэрлэгээ халвваргүйтгэлийг шуурхай зохион байгуулах тухай. 2021.03.16 Дугаар А/120 Мал, амьтны сэг зэмийг цуглуулж устгах, халдваргүйтгэлийн ажилд шаардагдах ажиллах хүч, унаа тээврийн болон бусад шаардлагатай зардлыг шийдвэрлэж, отор нүүдэл шилжилт хөдөлгөөн дамжин өнгөрөх чиглэл, хугацааг тогтоох ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих ажлын хэсэг томилж ажиллахыг сумын Засаг дарга нарт даалгасугай. |
ХХААХҮ-ийн сайдын 01 дүгээр албан даалгавар, “Мал, амьтны сэг зэмийг цуглуулж устгах, орчны цэвэрлэгээ халдваргүйтгэлийг шуурхай зохион байгуулах тухай” аймгийн Засаг даргын А/120 дугаар захирамж, “Сэг зэм устгах ажлын хэсэг байгуулах тухай” сумын Засаг даргын 03 дугаар сарын 22-ны өдрийн А/55 дугаар захирамжаар Сэг зэм устгах ажлын хэсэг байгуулагдан Шарга, Өндөр-Хөмөг, Цагаан-Овоо, Баянтээг багуудын төв зам дагуу болон таацын гол, булаг шандны ойролцоох малын сэг зэмийг цуглуулж булж устгах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Нийт 3640 үүнээс 700 гаруй бод, 2940 гаруй бог малын сэг зэмийг цуглуулан нэгдсэн хогийн цэгт устгаж, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийж ажиллав.
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
|
||||||
26. |
2 |
Малын халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах тухай. 2021.03.16 Дугаар А/119 Урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх, хяналт тавих, товлосон хугацаанд мал сүргийг бэлэн байлгах ажлын хэсэг томилж, үүрэгжүүлж ажиллахыг аймгийн Мал эмнэлгийн газар, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай. |
Шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх 201,300 малыг мал эмнэлгийн нэгдсэн системд төлөвлөж өгсөнөөс 162000 тоо толгой мал хамрагдаж 80 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад мал, амьтны 7 нэр төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт 92.4 толгой мал хамрагдахаас 5 төрлийн вакцинд 81.3 толгой мал хамрагдаж 87.9 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна. Мал эмнэлгийн ерөнхий газраас нийлүүлэгдэж байгаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг зориулалтын тээвэрийн хэрэгсэлээр татан авч, вакцины тээвэрлэлт, хадгалалт, хамгаалалт, болон тарилгын явцад хүйтэн хэлхээний нөхцөл хангагдаж байгаа эсэхэд хяналт тавьж ажилласан. |
Бүрэн хэрэгжсэн 100% |
|
||||||
27. |
3 |
“Цагаан сарын баяр”-ыг аймгийн хэмжээнд нийтээр тэмдэглэхийг хориглох тухай. 2021.01.28 Дугаар А/35 Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй, хот аймаг, сум дамжин золголт хийхгүй, иргэдийг бөөгнөрөл үүсгэхгүй байхыг олон нийтэд өргөн далайцтай сурталчлах ажлыг зохион байгуулахыг аймгийн хэвлэл мэдээллийн нэгсдсэн холбооны дарга, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай. |
Улаанбаатар хотод коронавируст цар тахлын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан өвчний халдвар суманд зөөвөрлөгдөн орж ирэх эрсдлээс урьдчилан сэргийлэх нийт иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилгоор цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байхаар сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн А/18 дугаар захирамж гарган ажилласан ба цагаан сар хийхгүй байх талаар ард иргэдэд албан мэдэгдэл хүргүүлж, уриалга гарган сурталчлан ажилласан ба цагаан сарын баяраар ажиллах эргүүл жижүүрийн хуваарийг гаргаж ажилласан. Шашны байгууллагуудын шашин номын хурал, цуглаан, зан үйлд иргэд олон нийтийг оролцуулах байх талаар багийн Засаг дарга нарт үүрэг өгч ажилласан. Мөн 400 гаруй уриалгыг багийн малчдад тараан ажилласан. |
Бүрэн хэрэгжсэн 100% |
|
||||||
28. |
6 |
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай. 2021.01.27 Дугаар А/33 Улсын чанартай төв автозам хоол үйлдвэрлэл эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг 2021 оны 01 дүгээр сарын 28-гны өдрөөс түр зогсоохыг Арвайхээр, Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Тарагт, Хайрхандулаан, Нарийнтээл сумын Засаг дарга нарт даалгасугай. |
Худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгулулагуудад Улаанбаатар хотоос хүнс, бараа материалын ачаа тээвэр захиалан ирүүлэхдээ Онгийн голын хяналтын цэг дээр аймгийн Шуурхай штабт бүртгүүлэн, халдвар хамгааллын дэглэм мөрдөж баталгааг гаргасны дараа ачааг буулгах тухайн тээврийн хэрэгслийн хяналтын цэгээр буцаан гаргах чиглэлийг хэрэгжүүлэн ажилласан. Халдвар хамгааллын дэглэм зөрчсөн үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоож хариуцлага тооцож ажиллахаар болсон. Архи, согтууруулах ундаа худалдан борлуулах түгээр үйлчлэхийг 2021 оны 01 дүгээр сарын 28 ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хориглож лацдах ажлыг зохион байгуулан ажилласан. Улсын чанартай авто зам дагуу хоолны газар, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг 2021 оны 01 дүгээр сарын 28 ны өдрөөс түр хугацаагаар зогсоосугай. Шатахуун түгээх станцуудын нийтийн эзэмшлийн талбайг стандартын дагуу камержуулан, ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллуулсан. |
Бүрэн хэрэгжсэн 100% |
|
||||||
29. |
2 |
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай. 2021.01.14 Дугаар А/11 Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, худалдаа үйлчилгээний төвүүдийн дотор талын ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийлгэж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн хяналтын газарӨ, Зооноз өвчин судлалын төв, сумын Засаг дарга нарт тус тус даалгасугай. |
Коронавируст халдвар /Ковид 19/ халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний хүрээнд Сумын засаг даргын 178 тоот захирамжын дагуу Мал эмнэлэг хорио цээр хяналтын цэг, Сумын эрүүл мэндийн төвтэй хамтарч 15-н удаагийн давтан 8 төрийн байгууллага, 10 дэлгүүр, 5 үйлчилгээний байгууллага, зам дагуу гуанзны 23 өрх айл байр оффис зэрэг гадна доторх нийт 45569 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийж гүйцэтгэсэн..
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
|
||||||
30. |
3 |
Хуулийн хэрэгжилтийг хангах тухай. 2021.06.08 Дугаар А/277 Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг холбогдох мэдээллээр хангаж, нийтийн хэв журмыг сахиулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, аймгийн Засаг даргын даргэдэх Мэргэжлийн хяналтын газар, сумын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай. |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль зохион байгуулахтай холбогдуулан санал авах өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 08, 09 ний өдрүүдэд сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд архи, согтууруулах ундаа /18 хувь хүртэлх спиртийн агууламж бүхий/ худалдаалах, түүгээр үйлчлэх, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй гэсэн мэдээ мэдээллийг Цагдаагийн байгууллагатай хамтран ард иргэдэд хүргүүлэн ажилласан. Үүний үр дүнд тухайн өдөр архи согтууруулах ундаа худалдан борлуулсан явдал гараагүй болно.
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
|
||||||
31. |
3 |
Аймаг, сумын баяр наадмыг зохион байгуулахгүй байх тухай. 2021.06.29 Дугаар А/321 Ардын хувьсгалын 100 жил, аймаг, сумын байгуулагдсаны түүхт 90 жилийн ойгоо бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлэх замаар иргэдийнхээ амьдрах орчин нөхцөлийг сайжруулж, түүхэн хөгжил дэвшлийг залуу үедээ сурталчлан таниулах, салбар бүртээ ажил хөдөлмөрийн амжилт гарган угтахыг бүх шатны Засаг дарга, албан байгууллагын дарга, эрхлэгч нарт даалгасугай. |
Аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн сумын Засаг даргын захирамжаар ардын хувьсгалын баяр наадмын үйл ажиллагааг зохион байгуулахгүй гэсэн шийдвэр гаргаж ажилласан. Мөн багийн Засаг даргаар багийн иргэдэд мэдээлэл хүргүүлж ард иргэдэд үнэн зөв ойлголт өгч ажиллуулсан ба сумын хэмжээнд болох гэж төлөвлөсөн овоо тахилгын наадам, ургийн наадам зэргийг зохион байгуулахгүй байх арга хэмжээг авч ажилласан.
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
|
||||||
32. |
2 |
Хагас жилийн малын түүвэр судалгааг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай. 2021.02.11 Дугаар А/291 Хагас жилийн малын түүвэр судалгааны ажлын хэсгийг сумдад байгуулж, судалгааг чанартай явуулахад чиглэсэн бэлтгэл, зохион байгуулалтын ажлыг сум, багийн түвшинд хангуулах судалгааны тоологч нарыг сургах, түүвэр судалгаа ажиллуулах томилогдсон хүмүүсийн халдвар хамгааллын дэглэмийг сахин ажиллах томилогдсон хүмүүсийн халдвар хамгааллын дэглэмийг сахин ажиллах хариуцлагыг өндөржүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах, судалгааны дүнг мэдээллийн санд шивж оруулах ажлыг удирдан зохион байгуулах, хагас жилийн түүвэр судалгааны мэдээлэл цуглуулалтыг 2021 оны 06 дугаар сарын 15 аас 22-ны хооронд зохион байгуулж, хяналтын тооллого явуулж, дүн мэдээллийг хугацаанд нь хүлээлгэн өгөхийг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай. |
2021 оны хагас жилийн малын тооллогын түүвэр суалгааны аргаар явуулах ажлын хэсгийг сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/114 дүгээр захирамжаар 6 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан тооллогыг 2021 оны 06 дугаар сарын 15 аас 22-ны хооронд зохион байгуулж, 100 хувь гүйцэтгэж тайлан мэээг аймгийн Статистикийн хэлтэст хугацаанд нь хүргүүлэн ажилласан байна. Судалгаанд 4 багийн 123 малчин өрхийн 33690 толгой малыг хамруулсан байна. Ажлын хэсэг орж ажилласан иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулан ажилласан.
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
|
||||||
33. |
4 |
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай. 2021.07.08 Дугаар А/356 Иргэд, олон нийтийг эмнэлгийн яаралтай тусламж, эмийн сан, хүнс шатахуун, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ авахаас бусад тохиолдолд суурин газар, хот айлаар оруулахгүй байхад анхаарч ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, сумын Засаг дарга нарт даалгасугай. |
Сумын багийн иргэдийг Коронавируст /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг сумын хэмжээнд зохион байгуулан ажилласан. Мөн иргэд олон нийтийг эмнэлгийн яаралтай тусламж, эмийн сан, хүнс шатахуун, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ авах бусад тохиолдолд сумын төв рүү оруулахгүй байх арга хэмжээг авч ажилласан. Мөн нэг дор олноор бөөгнөрөх, ковид туссан айл өрхөөр орохгүй байх зэрэг талаар багийн Засаг дарга нараар дамжуулан багийн иргэдэд мэдээлэл хүргүүлэн ажилласан нь үр дүнтэай ажил болж байсан.
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
|
||||||
34. |
3 |
Ажлын хэсэг байгуулах тухай. 2021.05.03 Дугаар А/211 Улсын онцгой комиссын 2021 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн “Коронавируст халдвар /Ковид-19/-ын батлагдсан болон сэжигтэй цогцсыг оршуулах үйл ажиллагаанд мөрдөх түр заавар*-ын 6 дугаар зүйлийг баримтлан ажиллахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай. |
Улсын онцгой комиссоос гаргасан Сэжигтэй цогцсыг оршуулах үйл ажиллагаад мөрдөх түр зааврын 6 дугаар зүйлийг баримтлан суманд коронавирусээр нас барсан 2 иргэнийг тухайн зааврын дагуу оршуулгын үйл ажиллагааг зохион байгуулан ажилласан. Уг ажлыг зохион байгуулахаар сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 04 ний өдрийн А98 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан ажилласан байна. Уг захирамжинд холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгч ажилласан. |
Бүрэн хэрэгжсэн 100% |
|
||||||
35. |
3 |
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай. 2021.08.03 Дугаар А/376 Хөдөө аж ахуйн болон төв суурингийн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэн ажиллахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай. |
Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг сумын Засаг даргын даргын 2021 оны 08 дугаар сарын 05 ны өдрийн А/150 дугаар захирамжаар 14 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан хийх ажлын төлөвлөгөөг батлуулсан ажилласан. Ажлын төлөвлөгөөнд 4 зорилтын 20 ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Төлөвлөгөөний дагуу аж ахуйн нэгж, төсвийн байгууллагууд өвлийн бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. |
Хэрэгжих шатанд 70% |
|
||||||
36. |
4 |
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шар зэрэгт шилжүүлэх тухай. 2021.03.22 Дугаар А/131 Хүнсний худалдаа үйлдвэрлэл эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, уст цэгийн ажиллах цагийн хуваарийг 09:00-20:00 цаг хүртэл тогтоож, энэ хугацаанд нэг айл өрхөөс нэг иргэнийг эрүүл мэндийн үйлчилгээ, уст цэг, хүнсний дэлгүүрүүрээр үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, сумын Засаг дарга нарт даалгасугай. |
Сумын төв болон Баянтээг баг дахь хүнсний дэлгүүрүүд, халуун ус, ундны усны худгийн ажиллах цагийн хуваарийг өглөөний 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл өглөөний 09:00 цагаас оройн 19:00 цаг хүртэл ажиллуулахаар сумын Онцгой комиссын хурлаар шийдвэр гарган ажиллуулсан. Мөн нэг өрхөөс нэг иргэнийг эрүүл мэнд, уст цэг, хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх мэдээллийг түгээж ажиллаж байна.
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
|
||||||
6 |
Төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага болон Эрүүл мэндийн байгууллагаас бусад байгууллагын албан хаагчдын 10 хүртэл хувийг ажиллуулах, бусад ажилтан албан хаагч нарыг цахимаар ажиллуулах нөхцөл боломжоор хангаж ажиллуулахыг газар, хэлтэс, аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад даалгасугай. |
Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд ажлын тусгай горимд шилжүүлж ажиллахыг байгууллагын дарга, эрхлэгч нарт үүрэг болгон ажиллуулсан. Мөн Засаг даргын Тамгын газар, төсвийн байгууллагуудын даргын тушаалаар ажлын цагийг ажлын тусгай горимд шилжүүлсэн ажиллуулсан.
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
|
|||||||
8 |
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шар зэрэгт шилжсэнтэй холбогдуулан тухайн сумдад 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд архи, согтууруулах ундаа худалдаалах түүгээр үйлчлэхийг хориглосугай. |
Коронавируст /Ковид-19/ цар тахал Өвөрхангай аймгийн 5 суманд мөн зэргэлдээ Баянхонгор аймгийн Өлзийт сум, Баянхонгор хотод гарч сумыг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын улбар шар түвшинд шилжүүлсэнтэй холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөрийн 06:00 цаг хүртэл хугацаан архи согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглосон сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар арын 29-ний өдрийн А/64 дүгээр захирамж гарган хэрэгжүүлсэн ажилласан байна. |
Бүрэн хэрэгжсэн 100% |
|
|||||||
37. |
1 |
Ээлжит цэрэг татлага явуулах тухай. 2021.09.15 Дугаар А/436 2021 оны ээлжит цэрэг татлагын ажлыг 09 дүгээр сарын 22 ны өдрөөс 10 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд зохион байгуулсугай. |
2021 оны ээлжит цэрэг татлагыг сумын хэмжээнд 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулахаар сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/167 дугаар захирамжаар цэрэг татлагын комисс томилон ажиллуулж бэлтгэл ажлыг ханган ажиллуулж байна.
|
Хэрэгжих шатанд 70% |
|
||||||
Дундаж үнэлгээ |
91,3% |
|
|||||||||
Гурав: Аймгийн Засаг даргын албан даалгавар |
|||||||||||
38. |
3 |
Төрийн албан хаагчийн манлайлал, ажлын хариуцлагыг өндөржүүлэх тухай. 2018.09.17 Дугаар №03 Албан даалгаврыг ил тод нийтэд сурталчлах, төрийн албан хаагчдын үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээнд тусган, албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхдээ гол үзүүлэлт болгон дүгнэж байхыг сумдын Засаг дарга, төсвийн шууд захирагч нарт үүрэг болгосугай. |
Албан даалгаврыг төрийн албан хаагчдад болон байгууллагуудын дарга, эрхлэгч нарт сургалт зохион байгуулан ажилласан ба уг албан даалгаврыг тухайн байгууллагынхаа дотоод дүрэм бусад дүрэм журманд тусган ажиллуулж байна. Уг албан даалгаварт заагдсан заалтуудыг хэрэгжүүлэн ажиллахад анхааран ажиллаж байна. Мөн байгууллагуудын дотоодын сургалтаар төрийн албан хаагчдад холбоотой хууль тогтоомжийн эрх зүйн актуудаар сургалт зохион байгуулж гарын авлага бэлтгэн тарааж ажиллахаас гадна төрийн албан хаагчийн манлайлал, ажлын хариуцлагыг өнөржүүлэн ажиллах тал дээр анхааран ажиллуулж байна. Мөн ард иргэдэд хууль эрх зүйгээр сургалт бэлтгэн цахимд байршуулан ажилласан байна. |
Хэрэгжих шатанд 70% |
|
||||||
39. |
3.1 |
Угийн бичгийн хөтлөлтийг эрчимжүүүлэх тухай. 2017.02.14 Дугаар А/д01 Нийт төрийн албан хаагчдаар угөийн бичиг хөтлүүлэх, түүний ач тусыг байгууллага хамт олондоо сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах. |
Сумын Засаг даргын захирамжаар 18 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан, ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, хэрэгжилтийг тооцон ажиллаж байна. Угийн бичиг хөтлөлтийг эрчимжүүлэх “Үл тасрах хэлхээ-2”, 2 сарын аяны хүрээнд сумын бүх төсвийн байгууллагуудад багуудыг хуваарилан хуваарь гаргаж ажилласан. ЗДТГ, МЭХЦХЦ 1-дүгээр багийг, ЕБС 4-р багийг, СӨБ, ЭМТ 3-р багийг Баянтээгийн төсвийн байгууллагууд Баянтээг багийн иргэдийг угийн бичиг хөтлүүлэхээр сонгогдон 1 төрийн албан хаагч 4 өрхийг угийн бичиг хөтлөх аргад сургах үүрэг даалгавар аван ажилласны үр дүнд нийт өрхийн 54% нь угийн бичиг хөдлөөд байна. Аяны хугацаанд хийсэн ажлын явцын мэдээ гаргаж хуваарийн дагуу аймагт хүргүүлж, “Эрдэнийн эрэлд” цахим хуудсанд хийсэн ажлын тайлан контент бичлэгийг 7 хоног бүр байршуулан, гарын авлага зөвлөмж бэлтгэн гаргаж айл өрх бүхэнд тарааж ажилласан. Угийн бичиг хөтлөх аргачлал сургалтыг төсвийн байгууллага бүрт зохион байгуулж ажилллав. Нийт 7 удаагийн сургалт явуулж, зөвлөмж-1, зөвлөмж -2, угийн бичиг хөтлөх дэвтэр бэлтгэж, сургалтыг цахимаар болон групп чатад байршуулан түгээж ажилласан. |
Бүрэн хэрэгжсэн 100% |
|
||||||
40. |
1.1 |
Соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах тухай 2012.01.06. Дугаар №01 Соёлын өвийг хамгаалах тухай хууль, төрийн бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангах үүднээс сум, багийн түвшинд бүх шатны Засаг дарга, хууль хяналтын байгууллагын удирдлагууд бодлого үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах |
“Соёлын биет бус өв” үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Соёлын өвийн хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, мэдээг аймгийн Музейд хүргүүлсэн. “Эрдэнийн эрэлд” цахим хуудсаар дамжуулан “Амар байна уу” аяны хүрээнд цагаан сарын ёс жаяг, хөөрөг зөрүүлэх ёсон, Хадаг түүний учир бэлэгдэл, хэрэглэх аргын талаар болон аян дууны мэндчилгээг иргэд олон нийтэд хүргэж сурталчилж ажилласан.
|
Хэрэгжих шатанд 70%
|
|
||||||
|
|||||||||||
41. |
1.4 |
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай. 2021.09.08 Дугаар 03 Сумын Засаг дарга нарт Хууль бус ан агнуур амьтны түүхий эд эрхтний хуалдаа, тээвэрт хяналт тавих талаар мэргэжлийн байгууллагуудад үүрэг чиглэл өгч хэрэгжүүлэх. |
Тус ажлын хүрээнд Нарийнтээл сумын Эрүүл мэндийн төвтэй хамтаран 4 багийн хэмжээнд иргэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж тахлын вакцинд бүрэн хамруулсан. Тарвага хууль бусаар ангах, зарж худалдах зэргээс урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдээлэл өгч цахим орчинд хууль журмыг сурталчлан ажилласан. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Хайрхан дулаан, Уянга, Тарагт сумдын Байгаль орчны хяналтын байцаагч, Байгаль хамгаалагч, сумын Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж хяналт шалгалтыг 2 удаа зохион байгуулж хууль бусаар тарвага агнасан 2 иргэнд хуулийн дагуу арга хэмжээ тооцуулж ажилласан. Төв зам дагуу Нарийнтээл сумын гуанзыг экологийн цагдаагийн хамт хяналт шалгалт хийж ажилласан. Хяналт шалгалтыг тогтмол явуулж байна. |
Хэрэгжих шатанд 100% |
|
||||||
Дундаж үнэлгээ |
85,0% |
|
|||||||||
Ерөнхий үнэлгээ |
81,7 |
|
|||||||||
МЭДЭЭ ГАРГАСАН: ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН АСУУДАЛ
ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН С.БААСАНДУЛАМ
МЭДЭЭ ХЯНАСАН: ЗАСАГ ДАРГА Б.СУГАР
АЙМГИЙН ИТХ-ЫН ТОГТООЛ, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН
ЗАХИРАМЖИЙН БИЕЛЭЛТ
2021.09.22 “Нарийнтээл сум”
№ |
Холбогдох эрх зүйн актын |
|||||
Он, сар, өдөр |
Дугаар |
Хяналтанд авсан заалтын |
Биелүүлэх хугацаа |
Хэрэгжилтийн явц |
||
д/д |
дугаар |
|||||
0 |
А |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Нэг. Аймгийн ИТХ-ын тогтоол |
||||||
1 |
2016.10.24 |
61 |
2 |
1 |
|
Хэрэгжих шатанд 70% |
2 |
2017.04.28 |
40 |
1 |
2 |
|
Хэрэгжих шатанд 70% |
3. |
2021.04.26 |
30 |
1 |
3 |
|
Хэрэгжих шатанд 70% |
4. |
2018.11.12 |
77 |
1 |
4 |
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
5. |
2019.08.29 |
55 |
1 |
5 |
|
Хэрэгжих шатанд 70% |
6. |
2018.02.13 |
09 |
2 |
6 |
|
Хэрэгжих шатанд 70% |
7. |
2020.12.02 |
03/06 |
3 |
7 |
|
Хэрэгжих шатанд 70% |
8. |
2021.05.06 |
04/02 |
1 |
8 |
|
Хэрэгжих шатанд 70% |
9. |
2021.05.20 |
35 |
2 |
9 |
|
Хэрэгжих шатанд 70% |
10. |
2021.06.17 |
37 |
3 |
10 |
|
Хэрэгжилт хангалтгүй 30% |
Хоёр: Аймгийн Засаг даргын захирамж |
||||||
11. |
2013.05.09 |
42 |
1 |
11 |
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
2 |
12 |
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
|||
12. |
2020.03.12 |
А/102 |
2 |
13 |
|
Хэрэгжих шатанд 70% |
13. |
2015.02.17 |
А/55 |
2 |
14 |
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
14. |
2021.07.08 |
А/353 |
2 |
15 |
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
15. |
2017.11.15 |
А/531 |
2 |
16 |
|
Хэрэгжих шатан 70% |
16. |
2021.06.28 |
А/317 |
2 |
17 |
|
Хэрэгжилт хангалтгүй 30% |
17. |
2017.11.29 |
А/552 |
3 |
18 |
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
18. |
2020.01.02 |
А/01 |
2 |
19 |
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
19. |
2021.01.20 |
А/21 |
1 |
20 |
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
20. |
2021.01.27 |
А/831 |
2 |
21 |
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
21. |
2021.08.30 |
А/408 |
4 |
22 |
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
22. |
2021.08.30 |
А/409 |
4 |
23 |
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
23. |
2021.04.02 |
А/154 |
2 |
24 |
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
24. |
2021.03.22 |
А/130 |
3 |
25 |
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
25. |
2021.03.16 |
А/120 |
2 |
26 |
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
26. |
2021.03.16 |
А/119 |
2 |
27 |
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
27. |
2021.01.28 |
А/35 |
3 |
28 |
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
28. |
2021.01.27 |
А/33 |
6 |
29 |
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
29. |
2021.01.14 |
А/11 |
2 |
30 |
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
30. |
2021.06.08 |
А/277 |
3 |
31 |
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
31. |
2021.06.29 |
А/321 |
3 |
32 |
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
32. |
2021.02.11 |
А/291 |
2 |
33 |
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
33. |
2021.07.08 |
А/356 |
4 |
34 |
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
34. |
2021.05.03 |
А/211 |
3 |
35 |
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
35. |
2021.08.03 |
А376 |
3 |
36 |
|
Хэрэгжих шатанд 70% |
36. |
2021.03.22 |
А/131 |
4 |
37 |
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
6 |
38 |
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
|||
8 |
39 |
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
|||
37. |
2021.09.15 |
А/436 |
1 |
40 |
|
Хэрэгжих шатанд 70% |
Гурав: Аймгийн Засаг даргын албан даалгавар |
||||||
38. |
2018.09.17 |
03 |
3 |
41 |
|
Хэрэгжих шатанд 70% |
39. |
2017.02.14 |
А/д01 |
3.1 |
42 |
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
40. |
2012.01.06 |
01 |
1.1 |
43 |
|
Хэрэгжих шатанд 70% |
41. |
2021.09.08 |
3 |
1.4 |
44 |
|
Бүрэн хэрэгжсэн 100% |
АЙМГИЙН ИТХ-ЫН ТОГТООЛ, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙН БИЕЛЭЛТ
2021.09.22 Нарийнтээл сум.
|
Үүнээс |
|||||
Бүгд |
Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол |
Аймгийн Засаг даргын захирамж |
Аймгийн Засаг даргын албан даалгавар |
|||
Хяналтанд авсан нийт шийдвэрийн тоо |
41 |
10 |
27 |
4 |
||
Хяналтанд авсан нийт зүйл, заалтын тоо |
44 |
10 |
30 |
4 |
||
Үүнээс |
Бүрэн хэрэгжсэн 100% |
27 |
1 |
24 |
2 |
|
Хэрэгжих шатанд:70% |
14 |
8 |
4 |
2 |
||
Хэрэгжилт хангалтгүй:30% |
3 |
1 |
2 |
|
||
Хэрэгжээгүй |
|
|
|
|
||
Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй |
|
|
|
|
||
Үүнээс |
Зохион байгуулалтаас |
|
|
|
|
|
Хөрөнгө дутагдсанаас |
|
|
|
|
||
Биелэлтийн дүн /хувь / |
81,7% |
69,0% |
91,3% |
85,0% |