ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 2021 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН
ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ
2021.12.24 “Нарийнтээл сум”
ЗГҮАХ-т тусгагдсан зорилт |
Дугаар |
Зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ |
Хэрэгжих хугацаа |
Үндсэн хэрэгжүүлэх байгууллага |
Зарцуулсан хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр (сая төгрөг) |
Зорилтот түвшин, үр дүн (хөрөнгийн хэмжээ эх үүсвэр) |
Хэрэгжилтийн хувь |
||
2021-он |
|||||||||
Зорилтот түвшин, үр дүнгийн үзүүлэлт |
Хүрсэн түвшин, үр дүн |
||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
|
НЭГ. “КОВИД-19” ХАЛДВАРТ ЦАР ТАХЛААС ҮҮДЭЛТЭЙ ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ БОДЛОГО |
|||||||||
“Ковид-19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ. |
|||||||||
1.1.1. “Ковид-19” халдварт цар тахлын үед иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих дараах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. |
1 |
1.1.1.5.аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, ариун цэвэр, халдваргүйн горимыг хангахад шаардлагатай мэдээлэл, сурталчилгаа хийх, сургалт зохион байгуулах замаар ажлын байраа хадгалах, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлнэ. |
2020-2021 |
Эрүүл мэндийн төв |
2,458,000 |
Иргэд өвчнөөс урьдчилан сэргийлэх аргад суралцсан байна. |
ЭМЯ-наас гаргасан Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх тушаал, журам, заавруудыг холбогдох байгууллагуудад танилцуулан хамтран ажиллаж Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйтгэлийн талаар төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчдад цахимаар болон ЭМТ-ийн пэйж хуудсаар дамжуулан мэдээлэл сургалт сурталчилгааг тасралтгүй хүргэж байна. Үйлчилгээ явуулдаг байгууллагын хөдөлмөр эрхлэгчдэд Ковид-19 халдварын талаар гарын авлага, зөвлөмжийг бэлгэн түгээсэн. “Коронавирусийн халдвараас сэргийлье” гарын авлагыг үйлчлэх хүрээний хүн ам болоод тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд түгээсэн байна. Мөн коронавирусийн халдвартай холбогдуулан нийтийн ариутгал халдваргүйтгэлийн ажлыг сумын хэмжээнд ЗДТГ болон хорио цээрийн байгууллагатай хамтран 51 удаа зохион байгууллаа. Нийт 10 албан байгууллагууд болон хүнсний 11 дэлгүүрүүдийн дотор болон гадна талбайг ариутгалаа. Ковид- 19 халдварын үед ажиллах Тусгаарлах эмнэлгийг Безник хөгжлийн төвд 40 ор дэлгэн бэлдэж улаан, шар, ногоон бүсээр ангилан тусгаарлалт хийн бусад хэрэглэгдэх эм тариа, эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн бодис, хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлсэн. Kовид- 19 эмнэлэгт нийт 325 иргэн хэвтэж эмчилгээ , шинэжилгээ авсан байна. Мөн Вакцинжуулалтын бэлэн байдлыг ханган намын байранд тусгайлан бэлдсэн байна. Ковид-19 эсрэг шинжилгээг 11 сарын байдлаар нийт – 2946 хүнд хийсэн. ЭМТ-ийн пэйж хуудсаар дамжуулан иргэдэд Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээ мэдээлэл сургалт сурталчилгааны материалыг тавьж мэдлэг олгосон. Үүнд: 156 төрлийн мэдээлэл, хандалтын тоо- 4126 байна. ЗДТГ-аас Нарийнтээл ЭМТ, Баянтээгийн эмнэлэгт ковид- 19 халдварын үед хэрэглэгдэх нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгсэл, оношлуур, ковидын эмнэлгийн засварт 34 сая 127.3 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. |
100% |
|
1.1.2.“Ковид-19” халдварт цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангахтай холбоотой төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ: |
2 |
Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг улирлын томуугийн вакцинд бүрэн хамруулна. |
2020-2022 |
Эрүүл мэндийн төв |
350,000 |
Зорилтот насны хүүхдүүдийг вакцинд бүрэн хамруулсан байна. |
Улирлын томуугийн вакцинд хамрагдах хүүхдүүдийн судалгааг гарган 2- 12 насны 330 хүүхдэд томуугийн вакциныг 10 дугаар сарын эхний 7 хоногт хийж мэдээ тайланг гаргаж ЭМГ-т явуулсан. |
100% |
|
4 |
Хүн амыг коронавирусийн эсрэг вакцинд хамруулна. |
2020-2021 |
Эрүүл мэндийн төв |
945,000 |
Вакцинд хамрагдснаар ковид-19 халдвараас сэргийлнэ. |
Ковидын вакциныг эмнэлгээс тусад нь өрөө байр гаргаж дархлаажуулатанд хэрэглэгдэх эм тариа бусад эмнэлгийн бүх хэрэгсэл тоног төхөөрөмжүүдийг бэлдэн ажиллаж байна. Ковид-19 вакциныг ЭМС-ын тушаал зааврын дагуу БНХАУ-ын Синафарм эмийн үйлдвэрийн “ Вероцелл“ нэртэй Ковид-19 эсрэг вакциныг 18-с дээш насны зорилтот бүлгийн иргэдэд нийт 1-р тунд 1901, 2-р тунд- 1890, АНУ-ын Комирнэти нэртэй вакциныг 18-аас дээш насны иргэдийг 3-р тунд 928 иргэнийг хамруулсан. 12-17 настай 456 хүүхэд Файзер вакцины 1 болон 2 дугаар тунд хамруулсан. Мөн хэвтрийн болон жирэмсэн эмэгтэйчүүдэд “ АНУ -ын файзер “ Комирнэти” вакцинд 46 иргэнийг хамруулсан. Ковид-19 вакцины дараах ноцтой урвал хүндрэл гараагүй. Хөнгөн урвал 10 гаруй хүнд илэрсэн. |
100% |
||
Дундаж үнэлгээ |
100% |
||||||||
ХОЁР.ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО |
|||||||||
2.1.Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлж, орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологийг өргөжүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна. |
|||||||||
2.1.1.Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, иргэн бүр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдах нөхцөлийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулж, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ: |
1 |
“Эрүүл, идэвхтэй амьдрал” арга хэмжээ хэрэгжүүлнэ. |
2021-2024 |
Эрүүл мэндийн төв |
550000 |
Иргэн бүр эрүүл зан үйлийг эзэмшсэн байна.
|
Эрүүл амьдралын хэв маяг архи тамхины хор уршиг, зөв зохистой хооллолт, дасгал хөдөлгөөний ач холбогдлыг иргэдэд сурталчлан таниулах, соелыг хэвшүүлэх сургалт сурталчилгааг Ковид-19 өвчлөлийн нөхцөл байдалтай холбоотойгоор цахим хэлбэрээр байгууллыг цахим сайт болон сурталчилгааны самбарт байршуулан мэдээлэл хүргэлээ. Иргэдэд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх 8 төрлийн зөвлөмж, гараа тогтмол угаах, маскаа зүүх, зай барих, стресс бухимдал тайлах арга, дархлаагаа дэмжих монгол арга, эмийн зохистой хэрэглээ зэрэг 489 гарын авлагуудыг түгээсэн. Биеийн жин ихтэй, дасгал хөдөлгөөн ялангуяяа алхах, гүйх сонирхол бүхий 45 иргэн өглөө бүр өглөөний алхалт, гүйлтийг зохион байгуулан дасгал хөдөлгөөн хийхийг уриалж эерэг үлгэр дууриалал үзүүлж байна. |
100% |
|
2 |
“Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх” арга хэмжээ хэрэгжүүлнэ. |
2021-2024 |
Эрүүл мэндийн төв |
645,000 |
Тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон байна
|
Халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх хөтөлбөрийн хүрээнд түүнийг хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөө гарган ажиллалаа. Иргэдэд аливаа халдварт өвчнөөс сэргийлэх нь таны гарт байгаа гэсэн ойлголтыг өгч халдварт өвчнөөс сэргийлэх бүхий л төрлийн зөвлөмж, гарын авлага материалаар ханган ЭМТ-ийн пэйж хуудсаар дамжуулан мэдээлэл звлөмжийг хүргэж байна. ЭМТ-ийн пэйж хуудсаар дамжуулан иргэдэд Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээ мэдээлэл сургалт сурталчилгааны материалыг 49 төрлийн мэдээлэл байршуулахад 2674 иргэнд хүргэсэн. ЕБС- ийн ахлах, дунд ангийн сурагчдад Амьсгалын замын халварт өвчин,бэлгийн замаар дамжих халдварт өвчин, зоонозын халдварт өвчин зэрэг сэдвүүдээр танхимын сургалтыг 2 удаа зохион байгуулж нийт 198 сурагчдыг хамруулж эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүлж гарын авлага, зөвлөмж- 167ш түгээв |
100% |
||
3 |
“Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” арга хэмжээ хэрэгжүүлнэ. |
2021-2024 |
Эрүүл мэндийн төв |
495,000 |
Гэрийн идэвхтэй эргэлт хяналт сайжирна. Гэрийн идэвхтэй эргэлт хяналт сайжирна. |
Эрүүл мэндийн төв 0-1 насны хүүхдийн гэрийн эргэлтийг төрснөөс хойш 7, 14, 21, 28 хоногтойд нийт 52 хүүхдэд давхардсан тоогоор 208 удаа , сар бүрийн идэвхтэй хяналтыг хийж мөн гэрийн эргэлт хийх үеэр нярайн асаргаа сувилгаа, хөхөөр хооллохын ач холбогдол, хүйн арчилгаа, чих, хамар хоолой цэвэрлэх талаар 52 удаагийн зөвлөгөөг 186 эцэг эхчүүдэд өгч, 1 сараас 2 настай 985 хүүхдүүдэд сар бүр гэрийн эргэлт хийж, биеийн жин өндрийг хэмжин үнэлж өсөлт хөгжлийн хяналтын картыг хөтлөн зөвлөгөө өгч, А витаминыг 325 хүүхдэд, Д витаминыг 987 хүүхдэд өгч, дархлаажуулалтанд бүрэн хамруулсан. |
100% |
||
4 |
“Хавдрын эсрэг” арга хэмжээ хэрэгжүүлнэ. |
2020-2024 |
Эрүүл мэндийн төв |
1,156,000 |
Эрүүл мэндийн мэдлэг дээшилсэн. |
Эрт илрүүлгийн үзлэгт зорилтот иргэдийг хамруулсан. Элэгний В, С вирус илрүүлэх үзлэгт 128 иргэнийг, хөх, умайн хүзүүний үзлэгт 763 эмэгтэйг хамруулан зөвлөгөө мэдээлэл өгсөн. |
100% |
||
5 |
“Элэг бүтэн Монгол” арга хэмжээ хэрэгжүүлнэ. |
2021-2024 |
Эрүүл мэндийн төв |
486,000 |
Иргэд үзлэг шинжилгээнд бүрэнхамрагдсан байх |
“Элэг бүтэн монгол“ үндэсний хөтөлбөрийн хүрээнд зорилт, шалгуур үзүүлэлтийн биелэлтэнд дүгнэлт хийж, шат дараатай зорилт, арга хэмжээг авч, төлөвлөгөөгөө боловсруулан хэрэгжүүлж байна . Жирэмсний хяналтанд орж байгаа 44 эхийг В, С илрүүлгийн шинжилгээнд хамруулснаас В вирустэй-1, С вирустэй-2 жирэмсэн эмэгтэй илэрч вирусийн эсрэг эмчилгээ хийлгэсэн. Элэгний В,С вирусийн шинжилгээнд 128 иргэн хамрагдсан. Иргэдэд вируст хепатитаас урьдчилан сэргийлэлт, үзлэг шинжилгээнд хамрагдах талаар 25 нэр төрлийн мэдээлэл сурталчилгааг цахим хуудсаараа дамжуулан 1684 иргэнд хүргэсэн. |
100% |
||
6 |
“Харшлаас сэргийлэх” арга хэмжээ хэрэгжүүлнэ. |
2021-2024 |
Эрүүл мэндийн төв |
|
|
Жил бүр харшилтай тэмцэх дэлхийн өдөр 5 дугаар сард тэмдэглэн иргэдэд харшил өвчнөөс урьдчилан талаар зөвлөмж, гарын авлага бэлтгэн 104 ширхэгийг иргэдэд хүргэлээ.
|
70%
|
||
|
7 |
“Эрүүл чийрэг эр хүн” арга хэмжээ хэрэгжүүлнэ. |
2021-2024 |
Сумын ЭМТ |
6,154,000 |
Үзлэг шинжилгээнд харагдаж, эрүүл мэндийн мэдлэг нэмэгдсэн . |
ЕБС-ийн 1-12 ангийн эрэгтэй хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, мэдээлэл сургалт сурталчилгаа хийж, гарын авлага зөвлөмж түгээсэн. Нийт 158 хүүхдүүд хамрагдсан. 2021.09 сард цэргийн насны 34 залуучуудыг урьдчилан үзлэгт хамруулсан. Үүнд: 8 төрлийн үзлэг, ДОХ, Тэмбүү, шээс, биохими, элэгний В, С вирус, ковидын шинэжилгээг хийхэд өвчлөлтэй илэрсэн В вирустэй- 2 илэрч эмчилгээ бичиж эмчилж зөвлөгөө өгч ажиллаа. Цэргийн комиссын үзлэгт 74 цэрэг хамрагдсан. Үүнээс 7 хүүхэд тэнцэж цэрэгт албанд татагдсан. Тэнцсэн хүүхдүүдэд зүрхний бичлэг, ЭХО, ковид-19 эсрэг дархлаа сэргээх 3-р тунгийн вакцинд хамруулсан. Ковид-19 халдвартай болон ойрын хавтлын залуучуудыг цэргийн комисын үзлэгт оруулаагүй. 2021 онд эмнэлэгт 140 эрэгтэйчүүд хэвтэн эмчлүүлсэн. Мөн сэргээн засах тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношлогоо шинжилгээ гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээнд нийт 186 эрэгтэйчүүд эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагсан. |
70% |
|
2.2. Биеийн тамир, спорт. Нийтийн биеийн тамирыг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, аж төрөх ёсны салшгүй хэсэг болгож, мэргэжлийн спортыг дэмжиж, тамирчдын тив, дэлхий, олимпын түвшинд өрсөлдөх чадвар, амжилтыг нэмэгдүүлнэ. |
|||||||||
2.2.1.Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөвт насан туршийн дадал олгох зорилго бүхий биеийн тамир, спортын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог үндэсний хэмжээнд бүрдүүлнэ. |
1
|
Иргэдийн бие бялдрын түвшин тогтоох сорилын үр дүнд заавал биелүүлэх норм, нормативыг насны ангиллаар тогтоож, мөрдүүлэх, насны бүлэг, ажил, амьдралын онцлогт нийцсэн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх хөтөлбөр хэрэгжүүлнэ |
2021-2024 |
Засаг даргын тамгын газар |
0 |
Алхагчдын тоо өмнөх оноос 10-аар нэмэгдсэн.
|
Бие бялдарын сорилд 15-64 насны 175 , 6-8 насны 27 хүүхэд, 9-11 насны 116 хүүхэд, нийт 318 иргэн хамруулсан. Сорилын насны нийт хүн амын 10.2 хувь хамрагдсан байна. ЕБС-иас шатрын аварга шалгаруулах тэмцээнийг 3 насны ангилалаар зохион байгуулж 1-3 дугаар ангийн эр17 , эм 6, 4-5 дугаар ангийн эр 8 , эм 4, 6-12 насны ангилалд эр 24, эм14 нийт 73 тамирчид оролцож нас, хүйсийн ангилалд эхний 3 байрыг эзлүүлэн дурсамж, медалиар шагнаж урамшуулсан. 4 сурагч аймгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон байна. УИХ- ын дарга Занданшатарын ивээл дор зохион байгуулагдсан шатар сонирхогчдын 2021 оны сумын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 6 тамирчин оролцсон. Эрэгтэй, эмэгтэй ангилал ангилал тус бүрд эхний 3 байрыг эзлүүлэн Өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулан 318000 төг зарцуулсан байна. 2021 оны сумын аварга шалгаруулах “Шагайн харваа” –ны тэмцээнийг сумын ИТХ, Мөнгөн харваа шагайн холбоотой хамтран зохион байгуулж 30 насанд хүрэгч, 9 хүүхэд оролцсон. Цуваа харваа болон багаар тоглож тус бүр эхний 3 байрыг шалгаруулж Өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан. Тус арга хэмжээнд ИТХ-аас 539000 төг, иргэдийн хандив 125000 төгрөг, шилжин явах цом , нийт 664000 зарцуулсан. Уламжлал болгон зохиогддог Ханхөгшин бүсийн "Спорт өдөрлөгт" Баянтээг багийн сургуулийн хамт олон амжилттай оролцож Шилжин явах цомын эзэд болсон. Мөн сумын ЕБС-иас шатар, теннис, шагайн харвааны тэмцээнд оролцож шатар, теннис 3 дугаар байр эзэлсэн амжилт үзүүлсэн байна. Хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх “Цахим гимнастрада” биеийн тамирын арга хэмжээнд ЕБС-иас бага, дунд, ахлах насны ангилалд тус бүр 1 баг тамирчид оролцож ахлах насны ангилалд 3 байр эзэлж 2-р шатны /улсын тэмцээн/ тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж ажиллаж байна. Сумын спортын аварга шалгаруулах тэмцээнийг сагс, волейбол, олс таталт, теннис гэсэн төрлөөр зохион байгуулж 115 тамирчид оролцож эхний 3 байрыг эзлүүлж Өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнасан. Тус арга хэмжээнд 1912.0 төг зарцуулсан. “Дасгал хөдөлгөөн хийцгээе” сарын аяны хүрээнд 25 иргэн тогтмол алхалт хийж, 16 иргэн унадаг дугуй унаж хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлсэн. Мөн биеийн тамир спортын хорооноос иогийн дасгал, шагайт дасгал хөдөлгөөнийг иргэдэд сурталчлан таниулах үүднээс 6 төрлийн видео бичлэгийг цахимаар түгээн сумын 6 группт шэйрлэн ажилласан. “Дасгал хөдөлгөөн хийцгээе” аяны хүрээнд зохион байгуулсан Гар зургийн уралдаанд 6-7 насны ангилалд 1, 8-9 насанд 2, 12-13 насны ангилалд 1, нийт 4 хүүхэд бүтээлээ ирүүлж оролцсноос 2 хүүхэд тэргүүн байранд орсон амжилт үзүүлсэн. Аймгийн аварга шалгаруулах “Иргэдийн наадамд” волейболын төрөлд эр, эм баг тамирчид оролцож эмэгтэй баг 2-р байр, сагс эмэгтэй баг 3-р байр, олс таталт 2 дугаар байранд орсон амжилт үзүүлсэн. Тамирчдын идэвхийг нэмэгдүүлэхэд 160000 төг зарцуулав. |
100%
|
|
|
|||||||||
2.5.8. Гэр бүл, хүүхэд залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг дээдэлсэн, нийгмийн бүх бүлгийн оролцоог хангасан хүний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлнэ. |
6 |
Хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлнэ. |
2021-2024 |
Засаг даргын Тамгын газар |
0 |
Хүчирхийлэлд өртсөн иргэнд хамтарсан багаар үйлчилгээ үзүүлж эрсдлийг бууруулсан байна. |
Сумын Хамтарсан баг нь Багш айлчлалаар өндөр эрсдэлтэй гарсан архины хамаарал бүхий 11 өрхийн 18 хүүхэд, өрх тусгаарлан суралцаж буй 5 хүүхэд, бэлгийн хүчирхийлэлийн хохирогч 2 хүүхэд тус бүрт кейс нээж, урд оны 2 кейс дээр үргэлжлүүлэн ажиллаж байна. Мөн хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд мэдээлсэн 2 дуудлага, урд оны 2 кейс нийт 4 кейсийг хааж үр дүнг тооцсон. ГХУСАЗСЗ-өөс 300.0 төг, Хамтарсан багийн хариу үйлчилгээний зардалд 500.0 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлснийг, эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдүүдэд хариу үйлчилгээ үзүүлэх, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нөхцөл байдлын үнэлгээ хийх арга хэмжээнд зарцуулаад байна. |
100% |
|
9 |
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангаж, нийгмийн амьдралд хэвийн оролцох боломжийг бүрдүүлж, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг нэвтрүүлнэ. |
2021-2024 |
Засаг даргын тамгын газар |
33.225 сая.төгрөг - Нийгмийн халамжийн сан |
|
Сумын хэмжээнд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хүүхдийн судалгааг 2021 оны байдлаар гаргаж боловсрол, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг дараах байдлаар хүргэсэн байна. Боловсролын үйлчилгээ: 0-16 насны хөгжлийн бэрхшээлтэй 16 хүүхэд байгаагаас ЕБС-д 8 хүүхэд, албан бусын боловсролд 1 хүүхэд, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 5 хүүхэд тус тус хамрагдаж байна. Халамжийн үйлчилгээ: Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 15 хүүхдэд сар бүр 288,000 төгрөг буюу нийт 51,840,000 төгрөг, түүнийг асарч буй 15 иргэнд сар бүр 123,100 төгрөг буюу нийт 22,158,000 төгрөгийг, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 12 иргэнд улирал бүр 60000 төгрөг буюу 8,640,000 төгрөгийг,түүнийг асарч буй 12 иргэнд сар бүр 84,500 буюу нийт 12,168,000 төгрөгийн асаргааны мөнгөн тэтгэмжийг, хугацаанд нь тус тус олгосон. Цагаан-Овоо багийн иргэн харааны бэрхшээлтэй бөгөөд бариа заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 3 сая төгрөгний санхүүжилтийг авсан байна. Мөн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэнд оочер, дараалалгүй үйлчлэх талаар зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.
|
100% |
||
2.6. Үндэсний бахархал, өв соёл. Үндэсний үнэт зүйл, уламжлалт өв соёлоо дээдэлж, иргэдийг соён гэгээрүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн, дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв болно. |
|||||||||
2.6.1.Үндэсний бахархал, монгол өв соёлыг өвлүүлж, олон улсын стандарт шаардлагад нийцсэн дараах барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулна. |
8 |
Соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төв, орон нутгийн соёл, урлагийн байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлнэ. |
2021-2024 |
Соёлын төв |
65 сая
25 сая
12 сая
66 сая
|
Байгуул лагад хэрэгцээ шаардлага тай байгаа зүйлүүдэд төсөл бичиж хөрөнгө оруулалтыг олж авах, байгуулла гын хүчин чадлыг нэмэгдүүлэх |
-Тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл -Орон нутаг судлах танхимыг өргөжүүлэн тохижуулах төсөл -Урлагийн болон бүжгийн хувцасны хангалтын төсөл -Дотоод засвар үйлчилгээ хийх төсөл Хөрөнгө оруулалтыг олж авахаар дээд шатны байгууллагат хандаад байна. |
40% |
|
2.6.2.Соёл, урлагийн тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэсэн үндэсний зорилтот арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж, харилцан уялдаатай, үр дүнтэй хэрэгжүүлнэ. 2.6.3.Соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, үндэсний агуулгатай инновац шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл-инновацын салбарыг хөгжүүлж, монгол брэндийг бий болгож, соёл, урлагийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ. |
6 |
Соёлын өвийг ард иргэдэд сурталчлан ажиллах. |
2021-2024 |
Соёлын төв |
хөрөнгө шаардахгүй |
Соёлын өвийг сурталчлан таниулах ажлыг цахимаар зохион байгуулах
|
Соёлын өвийг сурталчлан таниулах ажлыг цахимаар зохион байгуулж соёлын биет болон биет бус өвийг сурталчлан таниулах, түгээх ажлыг хийж байна. Нийт 11 биет өвийг сурталчилсан. Соёлын өвийн сургалтыг 3 удаа, угийн бичгийн сургалтыг 8 удаа зохион байгуулж гарын авлага материалаар хангаж ажилласан. Сургалтад 960 иргэн хамрагдсан.
|
100% |
|
4 |
Нүүдлийн соёл иргэншлийн суурь дээр тулгуурласан мэргэжлийн урлагийг хөгжүүлж, бүс нутаг, олон улсад өрсөлдөх чадвар бүхий монгол брэндийг буй болгож соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлнэ. |
2021-2024 |
Соёлын төв |
3 сая 500 мянга |
“Бурхадын шуранхайтай нутаг” уртын дууны аймгийн 5-р уралданыг зохион байгуулах
|
Хүлээгдэж байгаа |
|
||
5 |
Соёлын удирдлага, зохион байгуулалтын нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгож, санхүүжилтийн олон эх үүсвэртэй, хүртээмжтэй, үр ашигтай механизмыг бүрдүүлэн соёлын үйлчилгээг иргэдэд чанартай, шуурхай хүргэнэ. |
2021-2024 |
Соёлын төв |
150000 |
50 соёл урлагийн үйлчилгээ зохион байгуулах |
Соёл урлагийн болон бусад 41 үйлчилгээ зохион байгуулсанаас 26 үйлчилгээг цахимаар 15 үйлчилгээг танхимаар зохион байгуулж 14300 хүний оролцоо хандалт түгээлттэй байна. “Ээжтэйгээ дуулах хамгийн жаргалтай” ээжийн тухай дууны цахим уралдаан, “Цэргийн тухай” дууны цахим уралдаануудыг зохион байгуулж шалгаруулан тус бүр 3 байр шалгаруулж урамшуулан ажилласан. -Эрдэнийн эрэл цахим группээр Амар байна уу, Ном соёлын, Угийн бичгийн аянуудыг өрнүүлж тухай бүр мэдээлэл, сургалт зөвлөмж, бичлэг байршуулан иргэд олон нийтэд түгээж байна. -Өвөрхангай аймгийн 90 жилийн ойг угтаж аймгаас зохион байгуулж байгаа Залуучуудын урлагийн наадмыг цахим уралдаанд оролцож ардын дуу, аман болон бусад өвийн төрөлд оролцогчдыг бэлтгэж оролцуулж байна. Үндэсний бичиг үсгийн баярааар “Цэвэр сайхан бичиг”-ийн цахим уралдаан, Дэлхийн номын баярын өдөр гар зургийн уралдаан, эссээ бичлэгийн уралдааныг тус тус зохион байгуулж ажилласан. |
100% |
||
6 |
Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг дэмжих. |
2021-2024 |
|
|
|
Соёлын биет бус өв өвлөн уламжлагчийн шинэчилсэн бүртгэлд 28 иргэн бүртгэлтэй байна. Орон нутаг судлах танхимын ажилтан өөр ажилд шилжиж оронд соёлын мэргэжилтэй 1 иргэнийг томилон ажиллуулж байна. Биет бус өвийн төрөл болох уртын болон ардын дууны цахим уралдаанд оролцогчдыг бэлтгэн оролцуулж байна. -Уяачид дуулж байна улсын уралдааны 1-р шатанд 10 оролцогч оролцсоноос 9 оролцогч шалгаран оролцсоноос 3-р шатанд 1 оролцогч шалгаран оролцож байна. -“Угийн бичиг хөтлөх аргачлал” сургалтыг бүх төрийн байгууллагын албан хаагчдад зохион байгуулж дадлгажуулан сургагч багш нарыг бэлтгэн ажиллаж байна. Үүний үр дүнд угийн бичгээ хөтөлсөн иргэдийн тоо нэмэгдэж 580 өрх гэр бүл өрхийн угийн бичигтэй болоод байна.Ахмадуудын дунд цахимаар явагдсан “Мөнхийн аялгуу” дууны уралдаанд 8 ахмад оролцсоноос шарга багийн 1 ахмад 3-р байр эзэлсэн амжилт үзүүллээ.Төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан “Миний монгол бичиг” үндэсний бичгийн аймгийн уралдаанд байгууллагын 1 ажилтан амжилттай оролцож 6-р байр эзлэв. 11 сарын 01-нээс эхлэн Соёл урлагийн арга хэмжээ нээсэн тул бүжгийн сургалт дугуйлангийн үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна. Бага ангийн 8, дунд ангийн 8 ахлах ангийн 8 нийт 24 хүүхдийг бүртгэж дугуйланг 7 хоногийн 2 өдөр 2 цагаар үдээс өмнө, хойно хичээллүүлж спортын арга хэмжээний заавал хийж сурах аорбикийн дасгалыг зааж сургаж аймгийн БТС-ын хорооноос зохион байгуулсан “Цахим гимнастрадаа” цахим уралдаанд сурагчдын 3 насны ангилалд оролцлоо. Энэ уралдаанд ахлах насны сурагчдын аорбикийн дасгал 3-р байр эзэлж улмаар улсын уралдаанд оролцохоор бичлэг илгээж ажиллаж байна. 11 сарын 01-нээс эхлэн Соёл урлагийн арга хэмжээ нээсэн тул бүжгийн сургалт дугуйлангийн үйл ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна. Бага ангийн 8, дунд ангийн 8 ахлах ангийн 8 нийт 24 хүүхдийг бүртгэж дугуйланг 7 хоногийн 2 өдөр 2 цагаар үдээс өмнө, хойно хичээллүүлж спортын арга хэмжээний заавал хийж сурах аорбикийн дасгалыг зааж сургаж аймгийн БТС-ын хорооноос зохион байгуулсан “Цахим гимнастрадаа” цахим уралдаанд сурагчдын 3 насны ангилалд оролцлоо. Энэ уралдаанд ахлах насны сурагчдын аорбикийн дасгал 3-р байр эзэлж улмаар улсын уралдаанд оролцохоор бичлэг илгээж ажиллаж байна. |
100% |
||
7 |
Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж хамгаалуулна. |
2021-2024 |
Соёлын төв |
3 сая |
468 түүх соёлын үл хөдлөх дурсгалыг гэрээгээр хамгаалуулах |
30 малчин түүх соёлын үл хөдлөх дурсгалыг гурвалсан гэрээгээр хамгаалж жилд нэг удаа урамшуулал авдаг. “Өв хамгаалагч” аяны хүрээнд өв хамгаалагчдын өдөрлөг зохион байгуулж 30 малчны гурвалсан гэрээг шинэчлэн байгуулж, үнэмлэх гардуулж, Соёлын төхай, Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон угийн бичиг хөтлөх аргын сургалтыг явуулж АХА тэмцээн зохион байгуулав. |
100% |
||
|
8 |
Баримтат өвийн бүртгэлийн нэгдсэн системийн үйл ажиллагааг шинэчилж, иргэн, сүм хийдийн өмчлөл эзэмшилд байгаа баримтат өвийг бүртгэлд хамруулна. |
2021-2024 |
Соёлын төв |
- |
Сүм хийдийн эзэмшилд байгаа баримтат өвийг бүртгэлд хамруулах |
Сумын Гива чойлин дацангийн судар бусад өвийг бүртгэлд авч аймгийн Боловсрол соёл урлагын газарт хүргүүлсэн. |
100% |
|
Дундаж үнэлгээ |
92,5% |
||||||||
ГУРАВ. Эдийн засгийн бодлого |
|||||||||
3.1.Санхүү, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангах бодлого хэрэгжүүлнэ. |
|||||||||
3.3.1.Атрын IV аяныг хэрэгжүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийн хөгжлийг хангаж, бүтээгдэхүүнийг экспортлох, боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлж, таримлын сэлгээ, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. |
1 |
Газар тариалангийн үйлдвэрлэлийн техникийн шинэчлэлийг эрчимжүүлж, механикжилтын түвшинг нэмэгдүүлнэ |
2021-2024 |
Засаг даргын Тамгын газар |
|
|
Иргэд, тариаланчдаас 2021 оны тариалалтанд шаардлагатай үр, үрсэлгээний захиалга авч төмсний үр 3.8 тн, лууван, шар манжин, хүрэн манжингийн үр 4 кг, сонгины үрсэлгээ 2700 ш, огурцы, помидорын үр 200 ш захиалан авч 75000 ш байцаа үрслүүлж, нийт тариалан эрхлэгч аж ахуйн нэгж иргэд 13.5 га-д төмс, 14.3 га-д хүнсний ногоо тариалж хаврын тариалалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Тариалалгийн болон атаршсан нийт талбайд тооллого хийж хөрсний дээжийг авч шинжилгээнд хамруулсан.
|
100% |
|
4 |
Энгийн болон инженерийн хийц бүхий услалтын системийг шинээр барьж, сэргээн засварлах замаар усалгаатай талбайн хэмжээг нэмэгдүүлнэ |
2021-2024 |
|
|
|
Арцын гол”-ын тариалангийн талбайн хашаа, услалтын системын суваг шуудуу, хамгаалалтын хашааг засварлаж төмс, хүнсний ногоо, малын тэжээл тариалж усалгаатай тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлсэн. |
100% |
||
3.3.4.Бэлчээрийг усжуулах, худагжуулах ажлыг үргэлжлүүлэн малын бэлчээрийн нөөцийг нэмэгдүүлэх, хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой байдлыг хангах, малын чанар, ашиг шимийг сайжруулж, малын тоог чанарт шилжүүлж малын генийн санг хамгаалах, биотехнологийн ололтыг нэвтрүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжиж, “Монгол мал-II” арга хэмжээг хэрэгжүүлнэ. |
3 |
Орон нутгийн тусгай хэрэгцээний отрын нөөц бэлчээрийг шинээр бий болгох, хил заагийг баталгаажуулах, ашиглалт хамгаалалтыг сайжруулна
|
2021-2024 |
Засаг даргын Тамгын газар |
|
Бэлчээрийг чөлөөлүү-лэх ажлыг хийсэн байна.
|
1 дүгээр багийн Янзавын нуруу, 2 дугаар багийн Өшгөгийн нуруу, 3 дугаар багийн Өлтийн түвшин, Чулуутын эх, Дулааны эх, Улайтайн эх, 4 дүгээр багийн Арцын нурууг сумын отрын бүс нутаг болгон чөлөөлсөн..
|
100%
|
|
3.3.8.Мал эмнэлгийн тогтолцооны шинэчлэлийг төгөлдөржүүлж, халдварт, гоц халдварт өвчинтэй тэмцэх, гоц халдварт өвчингүй, тайван бүсийг баталгаажуулж, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортын боломжийг нээнэ. |
3 |
Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ (Мал, амьтны гоц халдварт болон зооноз өвчнөөс бусад)
|
2021-2024 |
Мал эмнэлгийн тасаг |
|
Мал амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 8 нэр төрлийн вакцинжуулалтанд бүрэн хамрагдана. |
Сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/56 тоот Малын халдварт шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах тухай захирамжийн дагуу дараах ажлуудыг зохион байгуулан ажилласан. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 7 төрлийн вакцинжуулалтанд хамруулсан. Үүнд: Дотрын халдварт хордлогын вакцинд 49935 хонь, Шөвөг ярын вакцинд 8650 ишиг, Галзуугийн вакцинд 6891 бод, бог, Дуутын вакцинд 1380 үхэр, Боомын вакцинд 18677 бог, бод, Цусан халдварын вакцинд 2940 үхэр, Энтеробактериозын хам вакцинд 2935 хонь нийт 91408 мал давхардсан тоогоор хамрагдаж гүйцэтгэл 98 хувьтай хийж гүйцэтгэсэн. Вакцинжуулалтын гүйцэтгэлийн хяналтыг Шарга, Баянтээг, Цагаан-Овоо, Өндөр-Хөмөг багуудын 40 өрхийн малын эрүүл мэндийн өрхийн дэвтрийн бичилтэнд хяналт тавьж ажилласан. |
100% |
|
4 |
Мал, амьтны гоц халдварт шүлхий, бог малын мялзан, хонь, ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлнэ
|
Мал эмнэлгийн тасаг |
|
|
Малчдыг мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж сургалт хийж мэдээллээр хангаж ажиллана. |
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон шүлхий, бог малын мялзан өвчнөөр 4 багийн малчдад мэдээлэл хийж ажилласан. Нийт 100 малчин хамрагдаж гарын авлага бэлтгэн тарааж гарын үсэг зуруулж ажилласан. Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн 2021 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 21-3610 дугаартай шинжилгээний хариу шүлхийн вирусын үүсгэгчийн генийн өвөрмөц хэсэг илэрч эерэг гарч, Сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/158 дугаар “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” захирамж гарч шүлхийн өвчинтэй тэмцэх зааврийн дагуу арга хэмжээ авч ажиллаж байна. Голомтонд 3 малын их эмч ажиллаж өвчилсөн малыг тусгаарлаж, халдваргүйтгэл хийж ажиллаж байна. Шарга, Баянтээг, Цагаан-Овоо багуудад малын гоц халдварт шүлхий өвчний 3 голомтот 8 өрхийн 2086 хонь, 2128 ямаа, 230 үхэр, нийт 4444 малтай. Үүнээс өвчилсөн малын тоо 720 хонь, 538 ямаа, үхэр 13 нийт 1269 толгой малыг эрүүл малаас тусгаарлан ариутгал халдваргүйжүүлэлт хийж мөн хоёрдогч халдвараас сэргийлж антибиотикын эмчилгээ хийж өвчилсөн 1269 малын шинж тэмдэг арилсана. Нийт 92400 м2 талбайд халдваргүйжүүлэлт хийж ажилласан. Сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн А/161 тоот “Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил зохион байгуулах тухай” захирамж гарч вакцинжуулалтын ажлыг зохион байгуулсан. Үүнд: Бумбат суварга 262 өрхийн 3638 үхэр, 397 өрхийн 43760 хонь, 408 өрхийн 54003 ямаа, Бумбат-Ур 216 өрхийн 7153 үхэр, 348 өрхийн 32142 хонь, 374 өрхийн 54969 ямаа нийт 195665 толгой мал хамрагдаж гүйцэтгэл 98 хувь хийгдсэн. |
100% |
||
5 |
Малын бруцеллёз, боом, галзуу зэрэг зооноз өвчнөөс урьдчилан сэргийлнэ. |
2021-2024 |
Мал эмнэлгийн тасаг |
|
Зооноз өвчнөөс урьдчилан сэргийлж хуц, ухнаас цусны дээж цуглууж мөн төлийг бруцеллёзын вакцинжуулалтанд хамруулна. |
Бумбат-Ур мал эмнэлэг үйлчилгээний нэгжийн хариуцсан багийн нутаг дэвсгэрт эзэнгүй нохой галзуурсан гэх дуудлагын дагуу очиж нохойноос мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч, Бумбат-Ур БГБХН-ийн малын их эмч 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдөр дээж авч аймгийн Мал эмнэлгийн лабораторид хүргүүлсэн. Аймгийн МЭГазрын 2021.02.22-ны өдрийн 21-74 шинжилгээний дүнгээр галзуу өвчний онош баталгаажиж, Сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/34 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоож ажилласан. Галзуу өвчнөөр өвчилсөн байхыг тогтоож сэг зэмийг шатааж устгаж нохойны ойр орчим 3м2, малын хашаа 500м2 нийт 503м2 талбайд HI-Cop бодисоор халдваргүйтгэл хийв. Ойролцоох өрх, малын судалгааг гаргаж 14 өрхийн нохой 27, үхэр 18, хонь, ямаа 250, адуу 1 нийт 296 малыг галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинаар тарив. Голомтын бүсэд машин 1, нийт 5 хүн ажилласан. |
100% |
||
|
6 |
Мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдлын лаборатори, чанарын дэд бүтцийг сайжруулах, чадавхижуулна |
2023-2024 |
ЗДТГ |
|
Хүнсний аюулгүй байдлыг хангуулж мал эмнэлгийн цахим гэрчилгээнд хяналт тавьж ажиллана. |
“Бумбат суварга”, “Бумбат-Ур” мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд нийт 286 гэрчилгээг цахимаар бичсэнийг баталгаажуулалт хийж ажиллаж байна. Үүнд: адуу 676, үхэр 257, хонь 947, ямаа 843, адууны мах 360 кг, үхрийн мах 5018 кг, хонины мах 34696 кг, ямааны мах 3975 кг, үхрийн борц 200 кг, хонины ноос 8000 кг, ямааны ноолуур 750 кг тус тус бичигдсэн байна. Мөн цагдаагийн тасаг, Мал эмнэлэг хорио цээрийн хяналтын цэгтэй хамтран ажиллаж байна. |
100% |
|
3.3.13.Жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдэд орчин үеийн санхүүжилтийн хэлбэрүүдийг нэвтрүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төрөөс бизнес инкубацын үйлчилгээгээр бойжуулж, томруулах бодлого хэрэгжүүлнэ. |
3 |
Орон нутгийн түүхий эдийн нөөцөд тулгуурлан “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” аяныг зохион байгуулах тогтолцоог сайжруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ |
2021-2024 |
Засаг даргын Тамгын газар |
|
|
Байцаа брэнд бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор 75000 ш байцай үрслүүлэн 6,4 га талбайд тариалалт хийж байцааны төрөлжсөн зоорь байгуулах засварын ажилд шаардлагатай 15 сая төгрөгний хөрөнгө санхүүгийн тооцоог гаргаж аймгийн удирдлагад хүсэлт тавьсан.
|
70%
|
|
Дундаж үнэлгээ |
96,2% |
||||||||
4. Засаглалын бодлого |
|||||||||
4.1. “Цахим Монгол”- төрийн шуурхай үйлчилгээ. Цахим хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэнэ. |
|||||||||
4.1.3.Цахим засаглалын тогтолцоог боловсронгуй болгож, технологийн дэд бүтэц, төрийн цахим үйлчилгээг нэгдсэн бодлого, төлөвлөлттэй хөгжүүлнэ. |
1 |
Төрийн байгууллага хоорондын мэдээллийн урсгалыг цахимжуулах, албан хэрэг хөтлөх, албан бичгийг цахимаар солилцох. |
2021-2024 |
Засаг даргын тамгын газар |
|
|
Төрийн байгууллагууд өөрийн дотоод сүлжээг ашиглан үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн төрийн байгууллагуудаас коронавируст цар тахал их гарч байгаа энэ нөхцөлд мэдээ мэдээллийг цахимжаар дамжуулан авч төрийн албыг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна. |
100% |
|
3 |
Төрийн цахим үйлчилгээний е-Mongolia платформын ашиглалтыг нэмэгдүүлэх, иргэдэд танин мэдүүлэх арга хэмжээг зохион байгуулна. |
2021-2024 |
Засаг даргын Тамгын газар газрын даамал |
|
|
Төрийн цахим үйлчилгээний е-Mongolia платформын ашиглалтыг нэмэгдүүлэхээр тухай бүрд гарсан мэдээллийг олон нийтийн сүлжээгээр иргэдэд хүргэдэг. Иргэд цахим үйлчилгээг цаг алдалгүй гэрээсээ авдаг боломж бүрдэж байна. |
70% |
||
4.1.10.Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын мэдээллийн санг цалингийн нэгдсэн системтэй холбож, орон тоо, цалин хөлсний зардлын төлөвлөлт, хэрэгжилт, хяналтыг сайжруулна. |
1 |
4.1.10.Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын мэдээллийн санг цалингийн нэгдсэн системтэй холбож, орон тоо, цалин хөлсний зардлын төлөвлөлт, хэрэгжилт, хяналтыг сайжруулна. |
2021-2024 |
Засаг даргын Тамгын газар |
|
|
Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын мэдээллийн санд тэтгэвэр тогтоолгон ажлаас чөлөөлөгдсөн 3 ахмад настанг ажлаас чөлөөлж , сул орон тоонд 3 албан хаагчийг, 3 багийн Засаг даргыг чөлөөлж, 3 багийн Засаг даргыг шинээр бүртгэн авч мэдээллийг шинэчлэн ажилласан. |
100% |
|
4.2.1.Төрийн бүх шатанд байгаа авлигыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлж, авлигын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлж, төр иргэдийн мэдээлэл солилцох тогтолцоог боловсронгуй болгоно. |
1 |
Төрийн бүх шатанд байгаа авлигыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлж, авлигын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлж, төр иргэдийн мэдээлэл солилцох тогтолцоог боловсронгуй болгоно. |
2021-2024 |
Засаг даргын тамгын газар
|
|
|
АТҮХөтөлбөрийн төлөвлөгөөг 8 төрийн байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг тооцон гаргуулсан. АТГ-аас зохион байгуулдаг анхан болон давтан сургалтанд хамрагдсан. Авлигын эсрэг сургалт сурталчилгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг 01 сард 11 албан хаагчийг сургалтанд хамруулсан. ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчдад 4 сард Авлигын эсрэг сургалт зохион байгуулж 18 хүүхэд хамруулсан. |
100% |
|
4.2.7.Бүх нийтэд хүний эрх, жендэрийн боловсрол олгох үндэсний тогтолцоог хөгжүүлж, жендэрийн тэгш байдлыг хангах бодлого баримтална. |
4 |
Аймаг, нийслэл, сум, дүүргийн жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангана ажиллах. |
2021-2024 |
Засаг даргын тамгын газар |
0 |
Төсвийн 6 байгууллага дотоод журамд Хөдөлмөрийн мөлжлөг, ажлын байран дахь ялгаварлан гадуурхалт, ажлын байрны бэлгийн дарамтаас ангид байх зэрэг заалтуудыг оруулсан. |
Жендэр ӨВ” дэд хөтөлбөрийг 3 зорилтын хүрээнд 8 ажил төлөвлөж биелэлтийг бүрэн ханган ажилласан. Төсвийн 6 байгууллага хөдөлмөрийн мөлжлөг, ажлын байран дахь ялгаварлан гадуурхалт, ажлын байрны бэлгийн дарамтаас ангид байх зэрэг заалтуудыг дотоод журамдаа нэмж оруулан 106 албан хаагчдад танилцуулсан байна. Төсвийн байгууллагуудаас ажлын байрны бэлгийн дарамтанд орсон хохирогч бүртгэгдээгүй, өргөдөл, гомдол ирээгүй байна. Сумын ИТХТ-ийн хурлаар “Жендэр Өв” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулж, жендерийн эрх тэгш байдлын тухай хууль, хөтөлбөрийн талаар товч мэдээлэл өгч ажилласан. Охидын эрхийг хамгаалах өдрийг “Бидэнд асуудал байна-ярилцъя, шийдвэрлэе” сэдвийн хүрээнд зохион байгуулж нийт 57 охид, 3 албан хаагч оролцож, охидуудад бэлгийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудал, охидын эрх, оролцооны талаар ярилцсан. Хүүхэд хамгааллын багаас 68900 төгрөгний цайны зардал, сугалаанд 32500 төгрөгний зардлыг тус тус гаргасан байна. “Хүчирхийлэлээс өөрийгөө хамгаалах” нь сургалтанд 20 эмэгтэй хамрагдсан. Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянг зохион байгуулж эхэлсэн бөгөөд Дотуур байрны сурагчдын дунд “Жендерийн хэвшмэл ойлголт” сэдвээр сургалтыг зохион байгуулж дунд ахлах ангийн 32 сурагч хамрагдсан. Тус аянтай холбоотой цахим мэдээллийг бусад сүлжээгээр түгээн ажиллаж байна. |
70% |
|
4.3.2.Дэвшилтэт технологи бүхий камержуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулж, нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангана. |
3 |
Дэвшилтэт технологи бүхий камержуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлнэ. /Улаанбаатар хот, орон нутгийн бүх камер/
|
2021-2024 |
Засаг даргын тамгын газар, Цагдаагийн байгууллага |
|
|
2019 онд Орон нутгийн төсвийн хөрөнгөөр 360 градус эргэдэг 3 ширхэг камер, чиглэлийн 5 камерыг байршуулсан бөгөөд 2020 оны 09 дүгээр сард нэмж 5 ширхэг камер байршуулсан. Сумын хэмжээнд төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн 13 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас теле хяналтын камерт холбогдоогүй 1 аж ахуй нэгж байгууллагад албан мэдэгдэл хүргүүлж ажилласан байна. Сумын ГХУССЗ, ЗДТГ-ын хамт олон “Камержуулалт-3” аянд нэгдэж иргэн, аж ахуй нэгж, албан байгууллагын гадна болон гудамж талбайд гэрэлтүүлэгтэй болгох уриалгыг гарган ажиллаж байна. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг хүнсний 13 дэлгүүрт нийтийн эзэмшлийн гудамж талбайг хянах зориулалтаар гадна талдаа камер тавих, гэрэлтүүлгийг сайжруулах чиглэлээр үүрэг өгч ажилласан. |
70% |
|
4.6.3. Орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлж, дайчилгааны төлөвлөлтийг шинэчилнэ.х |
1
|
Аймаг, нийслэлийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөлтийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавина. |
2021-2024 |
Засаг даргын Тамгын газар |
|
|
2020 онд Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г шинээр боловсруулахад шаардлагатай тооцоо судалгааг холбогдох байгууллага албан тушаалтнуудаас гаргуулан нэгтгэж төлөвлөгөөг боловсруулан аймгийн Засаг даргаар батлуулсан. 2021 оны 1 сард орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөний дагуу орон нутгийн хамгааллатын томилгоот нэгжийг оногдуулан дансалсан. |
100% |
|
4.6.8. "Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх арга хэмжээ"-ийг хэрэгжүүлж, "Оюутан-цэрэг" сургалтад суралцагчдын тоог нэмэгдүүлнэ. |
1 |
Бүх шатны боловсролын байгууллагын хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулна. |
2021-2024 |
Засаг даргын тамгын газар |
114,0 төг Хамрагдсан хүүхдийн тоо-102 |
Эх орон, тусгаар тогтнол, эх хэл, үндэсний түүх соёлоороо бахархах, дээдлэн хүндэтгэх, газар нутаг, байгаль орчноо хайрлан хамгаалах үзэл бодлоо ЭССЭ бичлэг болон зургийн аргаар илэрхийлэн 102 хүүхэд оролцсон
|
Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан ЕБС-ийн сурагчдын дунд, ахлах ангийн сурагчдын дунд эх орноо хайрлан хамгаалах, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, эх орон, тусгаар тогтнол, эх хэл, үндэсний түүх соёлоороо бахархах, дээдлэн хүндэтгэх, газар нутаг, байгаль орчноо хайрлан хамгаалах сэдвийн хүрээнд “Эх оронч үзэл миний бодлоор” эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж 45 сурагч оролцсон. Эхний 3 дугаар байр эзлүүлж “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнаж урамшуулан 45,000 төгрөг , Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс "Байгалиа хамгаалъя" сэдэвт гар зургийн уралдаанд 7-9 насны ангилалд 15 хүүхэд, 10-12 насны ангилалд 23, 13-17 насны ангилалд 19 хүүхэд, нийт 57 хүүхдийн бүтээл ирсэн. Насны ангилал тус бүрт эхний 3 байрыг эзлүүлж “Дурсамж”, мөнгөн шагналаар шагнаж 69,000 төгрөг зарцуулсан. Залуучуудыг нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, ардын ёс зан заншил, уламжлалт зан үйлийг хөгжүүлэх, угийн бичиг хөтлөх, сурталчлах ажлыг соёлын төвтэй хамтран зохион байгуулж байна. Үл тасрах хэлхээ-2 аяны хүрээнд угийн бичиг хөтлөх арга зүйн сургалтыг 7 удаа зохион байгуулж 165 иргэн хамрагдсны 40 хувь нь залуучууд байв. Сумын хэмжээнд 580 өрх угийн бичгээ хөтлөж эхлэсэн байна. Залуучуудын урлагийн наадмын ардын дууны төрөлд 1, соёлын аман өв төрөлд 1 залуу тус тус оролцож байна. Цэрэгт татагдан явж буй 7 залууст “ Нутгаараа бахархъя” сэдэвт сургалтыг зохион байгуулж сумын түүхт соёлын дурсгалт газар, алдарт хүмүүс, ан амьтан, байгалийн баялаг зэргийг танин мэдэх сургалтыг зохион байгуулсан. |
100% |
|
Дундаж үнэлгээ |
88,7% |
||||||||
5. Ногоон хөгжлийн бодлого |
|||||||||
5.1.Ногоон хөгжил. Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглаж, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулж, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. |
|||||||||
5.1.4.Гэр хороолол болон аялал жуулчлалын бүсэд “Эко жорлон” арга хэмжээг хэрэгжүүлж, хөрсний бохирдлыг бууруулна. |
1 |
Гэр хорооллын нүхэн жорлонг үе шаттайгаар стандартын шаардлагад нийцүүлнэ. |
2021-2024 |
Байгаль орчин |
|
Орчны бохирдолыг бууруулах, эрүүл цэвэр орчин бүрдүүлэх |
Хүлээгдэж байгаа. |
|
|
5.1.8.Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8 мянган га талбайг нөхөн сэргээнэ. |
1 |
Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээнэ. |
2021-2024 |
Байгаль орчин |
|
Эвдэрэлд орсон талбайн хэмжээг багасгах нөхөн сэргээлтын үйл ажиллагааг үр дүнтэй хийлгэх |
2021 онд бичил уул уурхайн журмын дагуу 1 нөхөрлөл 1,5-га талбайд нөхөн сргээлтийн ажлыг сумын Засаг даргатай гэрээ байгуулсаны ундсэн дээр 1 сарын хугацаатай ажиллассан. 2020-2021 онд нийт 10 нөхөрлөл техникийн нөхөн сэргээлтийн ажил хийж 28.4 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил хийгдэж газрыг хүлээж аваад байна. Нийт 315,1-га эвдэрсэн газраас 133-га Баянтээг ХК ашиглалт явуулж байна. Нөхөн сэргээлт хийх 182,1-га –аас 101,4 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийгдсэн байна. Техникийн нөхөн сэргээлтийн ажил бичил уурхай эрхлэгч иргэдийн үйл ажиллагаанд тулгуурлан хийгдсээр байна. |
100% |
|
5.1.11.“Хөх морь” төслийн хүрээнд гадаргын усны хуримтлал бий болгон усан хангамжийг нэмэгдүүлэх Орхон-Онги, Хэрлэн-Тоонот төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулан төслийн байгууламжийн ажлыг эхлүүлнэ. |
2 |
Гол, горхи, булаг, шанд, рашааны ундаргын эхийг хамгаалах ажлыг эрчимжүүлэх. |
2021-2024 |
Байгаль орчин |
|
Булаг шанд, рашааны ундаргын эхийг хашиж хамгаалах ширгэх, үер усны улмаас дарж булагдах эсдэлээс урьдчлан сэргийлэх |
2021-2024 оны сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт сумын нутаг дэвсгэрт байгаа рашаан булаг шандны эхийг үе шаттайгаар хашиж хамгаалах, “Цагаан-Овоо” багийн ялаатын рашаан, Өндөр хөмөг багийн Таацын халуун усны рашаан, Шарга багийн Халуун түрүү рашаануудын нөөц, физик-химийн найрлагыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох зэрэг ажлууд тусгагдсан байгаа. Орон нутгийн төсвөөр бэлчээрийн усан хангамж сайжруулах зорилгоор жилд 4-5 худгыг малчдад гаргаж өгөх болон шардлагатай худгуудад засварын ажил хийгдэж байна. |
70% |
|
Дундаж үнэлгээ |
85,0% |
||||||||
Ерөнхий үнэлгээ |
92,4% |
||||||||