ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 2021 ОНЫ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЖИЛИЙН  ЭЦСИЙН БИЕЛЭЛТ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 2021 ОНЫ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЖИЛИЙН

 ЭЦСИЙН БИЕЛЭЛТ

 

2021.11.03                                                                                                                                                                                 “Нарийнтээл сум”

 

 

 

Үндэслэж байгсаас бодлогын баримт бичиг

 

 

Төсөв

 

Шалгуур үзүүлэлт

Суурь түвшин

 

 

Зорилтот түвшин

Хүрсэн түвшин буюу гүйцэтгэлийн хувь  (хүрээгүй бол шалтгаан нөхцөл тайлбар)

 

Он

 

Түвшин

НЭГ. ХҮНИЙ ХӨГЖИЛ

Зорилго: Нийгмийн суурь үйлчилгээг тэгш,хүртээмжтэй хүргэж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар дундаж давхаргын хамрах хүрээг өргөжүүлэн, гэр бүлд ээлтэй жендэрийн мэдрэмжтэй цогц бодлого хэрэгжүүлнэ.

ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ, ӨВ СОЁЛ

Зорилт.1.1 Эх хэл, соёл, ёс заншлаа дээдэлсэн эх оронч үзэлтэй эв нэгдлийг эрхэмлэсэн иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлж, түүх, соёлын өвөө хамгаалан, үндэсний бахархлаа түгээн дэлгэрүүлж, соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

1.1.1

Угийн бичиг, монгол бичгийн бүх нийтийн хэрэглээг нэмэгдүүлэх төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх “Соёлын өв-Хөгжлийн дархлаа” цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ

 

-

 

 

 

 

 

 

 

 

 

12000

Ажиллагсдын монгол бичгийн мэдлэгийн дээшлүүлнэ.

 

 

Угийн бичиг хөтлөлтийг эрчимжүүлж нийт өрхийн 50 хувийг угийн бичигжүүлнэ.

 

 

 

 

 

 

2020

 

 

 

 

 

 

     30%

Байгууллагын бүх ажилчид үндэсний монгол бичгийн сургалтад 7 хоногийн  1 өдөр 2 цаг 1 сарын хугацаатай хичээллэж анхан шатны мэдлэг эзэмшсэн. Угийн бичиг хөтлөх ажлыг эрчимжүүлэх “Үл тасрах хэлхээ-2” аяны хүрээнд сумын Засаг даргын 2021 оны А/100 дугаар захирамжаар 18 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажлын төлөвлөгөө, хуваарь гарган хэрэгжүүлэн ажилласны үр дүнд иргэдийн угийн бичиг хөтлөлт эрчимтэй дээшилж угийн бичиг хөтөлсөн өрхийн тоо-555 буюу сумын нийт өрхийн 54 хувьд хүрсэн байна.

 

 

 

 

 

 

 

Хэрэгжих шатанд

90%

1.1.2

Бүх нийтийн соёлын боловсрол” арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд нийтийн бүжиг, явган алхалтыг зохион байгуулах санал санаачилгыг дэмжин орон нутгийн соёл, урлагийн үйлчилгээнд иргэдийн оролцоо, цахим орчин дахь үндэсний соёлын нөлөөг нэмэгдүүлнэ. 

 

 

 

 

8 удаагийн сургалт сурталчилгаа, тайлан, мэдээ мэдээлэл, контент бэлтгэж цахим орчинд байршуулахад 11489 удаагийн хандалт түгээлттэй байлаа. Танхимаар сургалт 7 удаа явуулж зөвлөмж мэдээллийг тогтмол өгч ажилласан. Угийн бичиг хөтлөх зөвлөмж-1, 2-ыг гаргаж 500 ширхэгийг хэвлэж , угийн бичиг хөтлөх дэвтэрийн хамт сумын бүх өрхөд тарааж ажилласан. “Эрдэнийн эрэлд”, “Соёлын өв хөгжлийн дархлаа”  цахим хуудсаар дамжуулан "Цахим орчинд соёл түгээе, Би хариуцлагатай иргэн", “Амар байна уу”, “Номын соёлыг түгээе”, “Үл тасрах хэлхээ-2”, “Өв хамгаалагч” аянуудын үйл ажиллагаа болон “Залуучуудын ардын урлагийн цахим наадам” зэргийг амжилттай зохион байгуулж ажилласан байна. Цахим орчин дахь иргэдийн оролцоо хандалт түгээлт сайн байсан. 29 удаагийн үйл ажиллагаанд 13241 хандалт түгээлттэй оролцсон байна. Соёл урлагийн үйл ажиллагаа 100% цахимаар явагдаж байна.

 

 

 

 

 

Хэрэгжих шатанд

90%

1.1.3

Соёлын биет бус өвийг хамгаалах зорилгоор “Соёлын өв хөгжлийн дархлаа” форумаас гаргасан Арвайхээрийн тунхаглалыг хэрэгжүүлнэ.

 

 

3500000

“Бурхадын шуранхайтай нутаг” уртын дууны аймгийн наадмыг 2 жил тутамд зохион байгуулна

 

 

2019

 

 

100%

Цар тахлын үед өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж соёл урлагийн арга хэмжээ хаагдсантай холбогдуулан тоглолт арга хэмжээ явагдаагүй, дугуйлан хичээллээгүй болно..

 

 

Хэрэгжээгүй 0%

                              Дундаж үнэлгээ

90,0%

ЭРҮҮЛ МЭНД

Зорилт.1.4 Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлж, орчин үеийн оношилгоо,эмчилгээний технологийг нэвтрүүлэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна.

1.4.1

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт, суртчилгааг зохион байгуулж иргэн бүр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдах нөхцөлийг сайжруулж, эрүүл, идэвхитэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ.

 

 

 

 

 

 

850000

 

 

 

Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгааг нийт хүн амын 40%-аас доошгүй хүн амд хүргэнэ.

 

 

 

 

 

2021 он

 

ЭМТ-ийн пэйж хуудсаар дамжуулан иргэдэд ЭМБ-ыг дээшлүүлэх мэдээлэл сургалт сурталчилгааг хүргэсэн. Мэдээллийн тоо- 38, хандалтын тоо- 2143

Урьдчилан сэргийлэх үзлэг- нийт хамрагдвал зохих 3810 хүн буюу урьдчилан сэргийлэх үзлэгийн хувь- 36,2% Эрт илрүүлгийн үзлэг

Артеийн гепиртензи- 556 буюу 59,1%

Чихрийн шижин- 556 буюу- 59,1%, Элэгний хорт хавдар үзлэг- 556 буюу 59,1%

Хөхний үзлэг-            609 буюу 68,7%, умайн хүзүү- 154 буюу 81,9%

 

 

 

 

 

Хэрэгжих шатанд

90%

1.4.2

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд “Эрүүл  мэндийг дэмжих төв” байгуулж иргэн бүр урдьчилан сэргийлэх, эрт илрүүлх хорт хавдрын 7 төрөл артерийн даралт ихсэх, чихрийн шижингийн эрт илрүүлгийн эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд тогтмол хамруулна.

 

 

 

750000

 

Эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах зорилтот насны бүлгийн хамрагдалт 70%-иас доошгүй байна.

 

 

 

2020

 

 

-Эрт илрүүлгийн үзлэг

Артеийн гепиртензи- 556 буюу 59,1%

-Чихрийн шижин- 556 буюу- 59,1%

-Элэгний хорт хавдар үзлэг- 556 буюу 59,1%

-Хөхний үзлэг-           609 буюу 68,7%

-Умайн хүзүү- 154 буюу 81,9%

 

 

 

Хэрэгжих шатанд

70%

1.4.3

Иргэдийн дунд эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт зан үйлийн тархалтыг бууруулах зорилгоор дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:

-Хүн амын хоол тэжээл зохистой хооллолт, илүүдэл жин, таргалалттай тэмцэх

-Хүн амын сэтгэуийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, хорт зуршил, мансууралтай тэмцэх арга хэмжээ

-Арьс, харшлын өвчнийг бууруулах арга хэмжээ

-Осол, гэмтлээс сэргийлэх арга хэмжээ

-Хэрх, хэрх төст өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ,Хеликобактергүй гэр бүл арга хэмжээ

 

 

 

 

 

800000

 

 

 

Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгааг нийт хүн амын 40%-аас доошгүй хүн амд хүргэнэ.

 

 

 

 

2020

 

 

 

 

85%

Эрүүл амьдралын хэв маяг архи тамхины хор уршиг, зөв зохистой хооллолт, дасгал хөдөлгөөний ач холбогдлыг иргэдэд сурталчлан таниулах, соелыг хэвшүүлэх сургалт сурталчилгааг Ковид-19 өвчлөлийн нөхцөл байдалтай холбоотойгоор цахим хэлбэрээр  байгууллагыг цахим сайт болон сурталчилгааны самбарт байршуулан мэдээлэл хүргэлээ. Иргэдэд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх 8 төрлийн зөвлөмж, гараа тогтмол угаах, маскаа зүүх, зай барих, стресс бухимдал тайлах арга, дархлаагаа дэмжих монгол арга, эмийн зохистой хэрэглээ зэрэг 489  гарын авлагуудыг түгээсэн.  Биеийн жин ихтэй болон дасгал хөдөлгөөн ялангуяа алхах, гүйх сонирхол бүхий 45 иргэн өглөө бүр  өглөөний алхалт, гүйлтийг зохион байгуулан дасгал хөдөлгөөн хийхийг уриалж эерэг үлгэр дууриалал үзүүлж ба Сумын ЭМТ, Цагдаагийн байгууллагатай хамтран Хүнсний худалдаа эрхэлдэг дэлгүүрүүдэд  7 хоног бүрийн 5 дахь өдөр болгон архи согтууруулах ундаа худалдаалахыг хориглон хяналт тавьж ажиллаж хэвшсэн. Сумын Эрүүл мэндийн төв архины хордлогонд орсон иргэдийг бүртгэх дэвтэр гарган хөтлөн, 6 иргэнийг эмчлэн эрүүлжүүлж, хордлогын эсрэг эмчилгээнд 123810 төгрөгийн эмчилгээ хийсэн.  “Архидан согтуурахаас сэргийлье” сурталчилгааны ажлыг цахим хэлбэрээр ЭМТ-ийн “Нарийнтээл эрүүл мэндийн төв” фэйсбүүк хаягаар иргэдэд архины хор уршиг, хэтрүүлэн хэрэглэсний улмаас ямар асуудал үүсч болох талаарх 12 төрлийн мэдээллүүдийг 958  иргэнд хүргэсэн байна.   Харшилаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн 240 иргэнд  зөвлөгөө мэдээлэл хүргэж, цахим пайж хуудсаар 2 төрлийн мэдээллийг байршуулснаар 376 иргэнд хүрсэн. Энэ онд осол гэмтэлд орсон 10 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж эмчлэн эрүүлжүүлэх, нөхөн сэргээх эмчилгээг хийсэн.

Энэ онд осол гэмтэлд орсон 10 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж эмчлэн эрүүлжүүлэх, нөхөн сэргээх эмчилгээг хийсэн. Хеликобактериас урьдчилан сэргийлэх зөвлөгөөг цахим хуудсанд байршуулахад 320 иргэнд хүрсэн.

Хэрэгжих шатанд

70%

1.4.4

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, бууруулах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд

  • Орчны эрүүл мэндийн сажруулах арга хэмжээ

  • Сүрьеэ өвчинтэй тэмцэх арга хэмжээ

  • БЗХӨ, ДОХ тэмбүү өвчнийг бууруулах арга хэмжээ

  • Томуу, томуу төст өвчнийг бууруулах арга хэмжээ

  • Хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ

  • Элэг бүтэн-Монгол арга хэмжээ

  •  

 

 

 

 

 

  1200000

БЗХӨ/ДОХ/Тэмбүүгийн шинжилгээнд жирэмсэн эмэгтэй, цэргийн насны залуучууд, шинээр гэр бүл болж байгаа иргэдийг 100%, улирлын томуугийн вакцинд зорилтот бүлгийхнийг 100% хамруулна. Элэг бүтэн монгол хөтөлбөрийн хүрээнд В,С вируст илрүүлэх шинжилгээнд зорилтот иргэдийг 80%-иас доошгүй хамруулж, эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээг авна. 

 

 

 

 

 

2020

 

 

 

 

 

95%

Халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах үйл ажиллагааг зохион байгуулав. Орчны эрүүл мэнд Сумын  албан байгууллагууд гадаад дотоод орчин нөхцлийг сайжруулах зорилгоор улиралд нэг удаа гадна орчны цэвэрлэгээ, дотоод орчны цэвэрлэгээг 14 хоногт 1 удаа тотмол хийж байна. Манай ЭМТ нь  ариутгал халдваргүйтгэлийг бусад байгуулагууд , үйлчилгээ явуулж буй дэлгүүрүүдэд 9 удаа хийсэн. Сүрьеэ өвчинтэй тэмцэх

2021 онд 3 сорц зөөвөрлөсөн.

Сүрьеэтэй тэмцэх өдрөөр иргэдэд ЭМТ-ийн пэйц хуудсаар дамжуулан 3 төрлийн мэдээлэл тавьж 123 хүнд хүргэсэн. БЗХӨ, ДОХ тэмбүү өвчнийг бууруулах. Жирэмний хяналт 35 эмэгтэй, цэргийн насны  108, шинээр  гэр бүл батлуулж буй 15 зэрэг нийт 158 иргэнийг БЗХӨ/ДОХ/Тэмбүүгийн шинжилгээнд хамруулж зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа. Томуу, томуу төст өвчнийг бууруулах арга хэмжээ

Улирлын томуугийн вакцинд вакцинд хамрагдах хүүхдүүдийн судалгааг гарган 2- 12 насны 200 хүүхдэд томуугийн вакциныг 10 дугаар сарын эхний 7 хоногт хийж мэдээ тайланг гаргаж ЭМГ-т явуулсан. Хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ. Хоол хүнсээр дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд сургалт сурталчилгааны 3 төрлийн мэдээллийг эрүүл мэндийн төвийн цахим хуудсанд байршуулан 842 иргэнд хүрсэн. Үдийн цай хөтөлбөрийн бүтээгдэхүүний чанарт 2 удаа хяналт тавьж зөвлөгөө мэдээлэл өгсөн. Элэг бүтэн-Монгол арга хэмжээ Элэг бүтэн монгол“ үндэсний хөтөлбөрийн хүрээнд зорилт, шалгуур үзүүлэлтийн биелэлтэнд дүгнэлт хийж, шат дараатай зорилт, арга хэмжээг авч, төлөвлөгөөгөө боловсруулан хэрэгжүүлж байна . Жирэмсний хяналтанд орж байгаа 28 эхийг В, С илрүүлгийн шинжилгээнд хамруулснаас В вирустэй-1, С вирустэй-2 жирэмсэн эмэгтэй илэрч вирусийн эсрэг эмчилгээ хийлгэсэн. Элэгний В,С вирусийн шинжилгээнд 20 иргэн хамрагдсан. Иргэдэд вируст хепатитаас урьдчилан сэргийлэлт, үзлэг шинжилгээнд  хамрагдах талаар 25 нэр төрлийн мэдээлэл сурталчилгааг цахим хуудсаараа дамжуулан 984 иргэнд хүргэсэн.

 

 

 

 

 

 

Хэрэгжих шатанд

 90%

 

 

 

 

 

 

1.4.5

Нөхөн үржихүйн эрүүл эмндийг сайжруулах арга хэмжээ

  • Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулах арга хэмжээ

  • Эрчүүдийн эрүүл мэндийг сайжруулах арга хэмжээ

  • Өсвөр үе, залуучуудын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих арга хэмжээ

 

 

 

 

 

   850000

 

 

 

 

Эх хүүхдийн гэрийн эргэлтийг тухай бүр хийнэ. Заавал хийх дархлаажуулалтын хамрагдалт  100% гүйцэтгэнэ.

 

 

 

 

2020

 

 

 

 

    95,5%

1.Эрүүл мэндийн төв 0-1 насны хүүхдийн гэрийн эргэлтийг төрснөөс хойш 7, 14, 21, 28 хоногтойд нийт 52 хүүхдэд давхардсан тоогоор 208 удаа ,  сар бүрийн идэвхтэй хяналтыг хийж мөн гэрийн эргэлт хийх үеэр  нярайн асаргаа сувилгаа, хөхөөр хооллохын ач холбогдол, хүйн арчилгаа, чих, хамар хоолой цэвэрлэх талаар 52 удаагийн зөвлөгөөг 186 эцэг эхчүүдэд өгч, 1 сараас 2 настай 985 хүүхдүүдэд  сар бүр гэрийн эргэлт хийж, биеийн жин өндрийг хэмжин үнэлж  өсөлт хөгжлийн хяналтын картыг хөтлөн зөвлөгөө өгч, А витаминыг 325 хүүхдэд, Д витаминыг 602 хүүхдэд өгч, дархлаажуулалтанд бүрэн хамруулсан.

2. Энэ онд  цэргийн насны 34 залуучуудыг дотор, мэдрэл, мэс засал, чих хамар хоолой, нүд, шүд, халдварт өвчин зэрэг 8 төрлийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, холбогдох шинжилгээнд хамруулж, эрүүлжүүлэх арга хэмжээ болон зөвлөгөө өгч ажилласан. Цэргийн комисийн үзлэгт 74 залуучуудыг үзлэгт хамруулахад 7 залуу тэнцэж цэргийн албанд томилогдсон.

2021 онд 140 эрэгтэй хэвтэн эмчлүүлж, 186 эрэгтэй сэргээн засах тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношлогоо шинжилгээнд хамрагдан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүллээ.

3. Ерөнхий боловсролын сургуультай хамтран охидын үзлэгт 35 хүүхэд, нүд, амны хөндийн үзлэгт 198 хүүхэд хамруулан эрүүлжүүлэх арга хэмжээ болон зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан.

 

 

 

 

 

 

 

Хэрэгжих шатанд

90%

Зорилт.1.5 Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний   орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологийг нэвтрүүлнэ

1.5.1

Эм зүйн тусламж үйлчилгээнд хяналтын цахим тогтолцоог нэвтрүүлэн, эм,эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангаж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

 

 

45000000

 

Эм зүйн тусламж үйлчилгээг цахимжуулах ажлыг судална.

 

 

2020

 

 

       95%

Сумын ЭМТ нь эм,эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг ханган эмийн  нэр төрөл хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллаж байна. ЭМТ нь нийт 10 сарын байдлаар 53496116 төгрөгийн эм тариа эмчилгээ үйлчилгээнд хэрэглэсэн байна.

 

Хэрэгжих шатанд

90%

Зорилт.1.6 Цахим эрүүл мэнд, эрт илрүүлэг, эргэн дуудах тогтолцоог бүрдүүлж яаралтай тусламжийн чанар, үйлчилгээг сайжруулна.

1.6.1

Цэргийн үзлэгийн хяналт, жирэмсний нэрийн хяналтад цахим программыг нэвтрүүлнэ.

900000

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үе шаттайгаар нэвтрүүлнэ.

2020

90%

ЕБС-ийн 1-12 ангийн эрэгтэй хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, мэдээлэл сургалт сурталчилгаа хийж, гарын авлага зөвлөмж түгээсэн. Нийт 158 хүүхдүүд хамрагдсан.2021.09 сард цэргийн насны 34 залуучуудыг урьдчилан үзлэгт хамруулсан. Үүнд: 8 төрлийн үзлэг, ДОХ, Тэмбүү, шээс, биохими, элэгний В, С вирус, ковидын шинэжилгээг хийхэд өвчлөлтэй илэрсэн В вирустэй- 2, илэрч эмчилгээ бичиж эмчилж зөвлөгөө өгч ажиллаа. Цэргийн комиссийн үзлэгт 74 цэрэг хамрагдсан. Үүнээс 7 хүүхэд тэнцэж цэрэгт албанд татагдсан. Тэнцсэн хүүхдүүдэд зүрхний бичлэг, ЭХО, ковид-19 эсрэг дархлаа сэргээх 3 -р тунгийн вакцинд хамруулсан. Ковид-19 халдвартай болон ойрын хавтлын залуучуудыг цэргийн комисын үзлэгт оруулаагүй. 2021 онд эмнэлэгт 140 эрэгтэйчүүд хэвтэн эмчлүүлсэн. Мөн сэргээн засах тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношлогоо шинжилгээ гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээнд  нийт 186 эрэгтэйчүүд эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагсан.

 

 

 

 

 

Хэрэгжих шатанд

90%

1.6.2

Яаралтай тусламж үзүүлэг нэгжийн тоог нэмэгдүүлж, эмч мэргэжилтнийг багаар нь чадахжуулна.

 

 

30,000000

Эрүүл мэндийн төвийн эмч ажилчдыг холбогдох байгууллагаас зохион байгуулж байгаа цахим сургалтанд 100% хамруулна.

 

 

2020

 

 

75%

Ковидын Улаан бүсийн эмнэлэгт ажиллах эмч мэргэжилтэн нарыг Ковидын үеийн  эмчилгээ, оношлогоо, халдваргүйтгэл, ариутгал зэрэг  цахим сургалтанд хамруулж дадлага сургуулалт хийлгэн чадавхижуулсан.

 

 

 

Хэрэгжих шатанд

         90%

 

     

                            Дундаж үнэлгээ

85,0%

БИЕИЙН ТАМИР

Зорилт.1.9 Гэр бүлд ээлтэй хөгжил, хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх замаар гэр бүлийн хөгжлийг дэмжиж, тогтвортой чадавхжсан гэр бүлийг төлөвшүүлнэ.

1.9.1

Аймгаг, сумын хэмжээнд төр, хувийн хэвшлийн байгууллагуудад “Биеийн тамир, спортын хамтлаг” байгуулах ажлыг эрчимжүүлнэ

 

 

 

 

 

 

 

 

Хүлээгдэж байгаа.

1.9.2

Иргэдэд зориулсан биеийн тамирын гадна талбай, алхалтын зам барьж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ээлтэй орчин бүрдүүлнэ.

59221066 /орон нутгийн хөгжлийн сан/

50.0 сая /аймгийн төсөв/

Нийтийн эзэмшлийн зам талбайн тоо 2-оор нэмэгдсэн.

 

 

 

 

 

2020

 

 

 

 

 

0

2020 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр  Арвайн барилга ХХК нь   сумын  Баяр наадмын талбайг /3600м2/ шинээр барьж ашиглалтанд өгсөн. Мөн аймгийн төсвийн хөрөнгөөр оруулалтаар  Кенордоа ХХК  нь сумын төвд 400 м явган хүний зам, 400м дугуйн замыг  тавьж, зам дагуу 20 ш гэрэлтүүлгийг байршуулан ашиглалтанд оруулсан.

 

 

Хэрэгжих шатанд

 90%

Зорилт.1.12 Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотур байрны сургалтын болон үйлчилгээний орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор араах барилгуудад их засвар хийнэ.

 

1.12.1

Сургууль, цэцэрлэгийн стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг эхлүүлэх

 

Стандартын шаардлага ханасаг ариун цэврийн байгууламжтай болно.

2020

0

Цэвэр бохир усны шугам бөглөрч хөлдсөн байсныг нь ухаж, гисгээж  халдаг утасаар ороож бөглөрсөн бохирдлыг гаргаж бохирыг нь соруулж өвөлжилтийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Цэцэрлэгийн хашааны дотор гадна талбайн газрыг улиралд 1 удаа цэцэрлэж хог хаягдалыг нь тогтмол ангилан хаяж байна. Байгууллагын хогийг ангилах стандартын дагуу хогийн пункер хийж байгууллагын гадна талбайд байрлуулсан.  Байгууллагын  ашигладаггүй байсан дотор нойлын үйл ажиллагааг сэргээж, тохижуулан тогтмол ашиглаж хэвшсэн. ЕБС-ийн ариун цэврийн байгууламж хүлээгдэж байгаа.

 

 

Хэрэгжих шатанд

90%

 

 

1.12.2

 

Нарийнтээл сумын цэцэрлэгийн  засварыг хийх

 

Цэцэрлэгийн засварыг стандартын дагуу  хийлгэсэн байна.

 

 

2020

 

Тус сумын цэцэрлэгийн их засварын ажил хүлээгдэж байгаа. СӨББ-ын ажилчид өөрсдийн хөрөнгөөрөө дараахь ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд.

Гадна үүдний орчин 96 м2 талбайд зүлэг цэцгийн мандал, шинээр хайлаас 14, улиас 9 ширхэгийг тарьж эко орчин бүрдүүлэн ажиллаж байна. Урлаг заал, гадна талбайна тоглоом, сагсны талбайг цемент цутгаж нийт 84 м2 талбайг засварласан. Барилгын гадна талбайн хайс, хашлага тоглоомуудыг засаж сэлбэн будсан. Урлаг заал руу 20м явган зам тавьсан. Цэцэрлэгийн доод коридорын хана, хаалга, хүлээн авах өрөөг будаж 24м2 талбайг засаж паркетан шалны хүрээг сольж шинэчлэв. Мөн үе үеийн эрхлэгч нарын самбарыг шинэчлэн сургалтын орчинг бүрдүүлсэн. Цэвэр усны худгийн засвар, ариун цэвэр эрүүл ахуйн байгууламжид засвар үйлчилгээ зэргийг өөрийн дотоод нөөц боломжоор хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн засварласан.

 

Хэрэгжих шатанд 90%

Зорилт.1.13 Боловсролын байгууллагуудад шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар хийж, багш, сурагчдын сурч, хөгжих орчныг сайжруулж, боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

1.13.1

Нарийнтээл сумын Ерөнхий боловсролын сургуулийг “Хими”-ийн кабинетын тоног төхөөрөмжөөр хангах.

12,3 сая

Химийн кабинетэд зайлшгүй шаардлагатай хэрэглэгдэхүүн,тоног төхөөрөмжөөр хангагдсан байх

2020

Химийн хичээлд хэрэглэх гол хэрэглэгдэхүүн дутмаг байсан.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  химийн кабинетэд 70 нэр төрлийн хэрэглэгдэхүүн нийлүүлэгдэж сургалтын орчин сайжирсан.

 

 

Хэрэгжих шатанд

90%

1.13.2

Сумын дотуур байр, ЕБС-ийн шүүлтүүртэй ундны цэвэр усаар хангах.

 

Сургууль,дотуур байр,анги бүрт шүүлтүүртэй ундны цэвэр ус уух боломжоор хангагдсан байх

 

2020

 Ангиудын 50%-д жижиг ус цэвэршүүлэгч бий.

Өөрсдийн боломж,нөхцөлд тохируулан ангиудын 80% сургууль, эцэг эхийн дэмжлэгээр жижиг ус цэвэршүүлэгчтэй болсон.

 

Хэрэгжих шатанд

90%

Зорилт.1.14 Сургууль бүрийг стандартын шаардлага хангасан гал тогоо, тоног төхөөрөмж, хүний нөөцийг бүрдүүлж бүх сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулна.

 

1.14.1

Ерөнхий болосвролын сургуулийн бага ангийн суралцагчдыг “Үдийн хоол”-оор бүрэн хангах

Өдөрт 342 мянган төгрөг

Үдийн цай хөтөлбөрийг “Үдийн хоол болгон 1-5 ангийн сурагчдыг хамруулах

2020

Бага ангийн 228 сурагч үдийн цай хөтөлбөрт хамрагдаж байсан

 

“Үдийн хоол” хөтөлбөрт 1-5 ангийн 228 сурагч хамрагдаж 5 өдөр халуун хоолоор үйлчлүүлж байна. Нэг хүүхэд өдөрт 1500 төгрөгийн хоолоор үйлчлүүлж байна.

 

Хэрэгжих шатанд

90%

1.14.2

Нарийнтээл сумын сургуулийг гал тогооны шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана

3,3 сая

Сургуулийн үдийн цайны гал тогоо шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжтэй болох

2020

1-р хоолны тогоо ,хөлдөөгч байхгүй

Тус сургуулийн үдийн цайны гал тогоонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1-р хоолны тогоо, хөлдөөгч, махны машин, аяга таваг ариутгагч зэрэг  3,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж үдийн цайны гал тогооны тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж сайжирлаа.

 

 

 

Хэрэгжих шатанд

90%

Зорилт.1.15 Боловсролын үйлчилгээг чанартай зохион байгуулж, сургалтын чанарыг дээшлүүлнэ

1.15.1

Багш удирдах ажилтаны ажлын арга барил, үйл ажиллагааны үр дүн, ур чадварын түвшин тогтоох, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор багш, удирдах ажилтныг аттестатчилах ажлыг үе шаттай зохион байгуулна.

 

 

 

 

Багшийг ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих боломжоор хангахыг тулд багш нараа оношлон судалж өөрийн хэрэгцээ сонирхолд нийцүүлэн өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулан цаг үе, мэдээлэлийн технологийн хөгжлийн хурдаас хоцрохгүй тасралтгүй хөгжиж байгаа нь манай байгууллагын ололттой тал юм. Мөн өөрийн давуу талаа хөгжүүлэх онлайн сургалтад хамрагдаж байна.  Глобал удирдагч их сургуулийн “Магистрын боловсрол олгох сургалтанд 2 багш суралцаж магистрын боловсрол эзэмшсэн байна. Мөн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх “Цахим кампус”-т нэгдэж, багш хичээлийг үзэж харилцан туршлага судлан ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

Хэрэгжих шатанд 90%

1.15.3

“Шатар” хөтөлбөрийг үргэлжлүүлэн  хэрэгжүүлэн

 

Шатар” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хамрах хүрээ,чанарыг нэмэгдүүлэх

2020

Ковид-19 өвчлөлийн улмаас дугуйлан секцийн үйл ажиллагаа тасалдсан

2021-2022 оны хичээлийн жилдШатар” хөтөлбөрийг шатрын багш Ц.Нямцогт хариуцан  төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Шатрын дугуйланд нийт  63 сурагч,  үүнээс бага ангийн 22 , дунд ангийн 25, ахлах ангийн 17 сурагч хичээллэж байна. Коронавируст цар тахлын хөл хорионы дэглэмийн улмаас шатрын дугуйлангийн үйл ажиллагаа тасалдсан хэдий ч 2021  оны 9-10 сард шинэ элсэгчдээ бүртгэн анхан шатны хичээл 20 цагийн хичээл заасан.

Шатрын дугуйлангийн сурагчдын 48% нь  онлайнаар шатар тоглож ,  шатраар хичээллэгсэдийн группд нэгдэн чадвараа сайжруулж  шатрын хичээлийг цахимаар судалж байна.  Шатрын бодлого бодох уралдааныг бага ангийн сурагчдын дунд цахимаар зохион байгуулж шалгарсан сурагчдад “Талархал” гардууллаа. Уралдаанд 32 сурагч оролцсон байна. Сургуулийн группэд  12 цуврал шатрын видео  хичээлүүдийг татан байрлуулж анги удирдсан багш нар сурагчдадаа группээрээ дамжуулан түгээн дэлгэрүүлсэн. СӨББ-ын 2-6 хүртэлх насны хүүхдийн нас сэтгэхүй, хөгжлийн онцлогт тохируулан сургалтын хөтөлбөр төлөвлөгөөндөө шатрын анхан шатны мэдэгдэхүүн олгох үйл ажиллагааг тусган шатрын хэрэглэгдэхүүн, сургалтын материал боловсруулан хичээл үйл ажиллагаандаа ашиглаж байна. Бүлгийн хүүхдүүдийн Шатар сэдвийн хүрээнд болон суралцахуйн чиглэл бүр дээр ахицын судалгаа авч анализ хийж үр дүнг тооцон ажилласан.

 

Хэрэгжих шатанд

90%

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зорилт.1.16 Сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүйд Монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, хувь хүний хөгжил, төлөвшил, хос бичигтэн, хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйлийг тусган хэрэгжүүлнэ.

 

 

 

 

1.13.1

 

 

 

 

Монгол бичигт суралцах бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлж, хос бичигтэн аянг эхлүүлнэ.

 

 

 

 

 

Төрийн албан хаагч бүр үндэсний бичгээрээ уншиж бичих чадвартай болох

 

 

 

 

 

2020

 

 

 

 

Төрийн албан хаагчдын 60% нь монгол бичиг мэдэхгүй байсан.

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” сургалтын хөтөлбөрийн хүрээн 2021 оны 3-р сарын 24-ний өдрөөс 5-р сарын 28-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаанд  монгол бичгийн анхан шатны 30 цагийн сургалтыг монгол хэлний 3 багш хариуцан явууллаа. Хичээлд ЗДТГ-ын 22, СӨББ-ын 15, МЭХЦА-ны 7, Соёлын төвийн 5 нийт 49 албан хаагч хамрагдсан байна. Хичээлийн эхэнд төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийн төвшинг тогтооход нийт албан хаагчдын 60  хувь нь огт мэдэхгүй 40 хувь нь анхан шатны мэдлэгтэй байсан.                                                      Төрийн албан хаагчдын хүсэлтээр нийтэд нь  монгол бичгийн цагаан толгойн болон хичээнгүй бичих цагийн хичээлээс эхлэн орж сургалтын үр дүнд  90 хувь нь үсгээ нүдлэн холбон уншдаг  болсон байна.

 

 

 

 

 

 

 

Хэрэгжих шатанд 90%

1.13.2

“Миний Өвөрхангай” сургалтын хөтөлбөр боловсруулж ном гарын авлага хэвлүүлэн сургалтанд ашиглан, олны хүртээл болгож аймаг байгуулагдсаны өдрийг угтан сарын аян зохион байгуулж хэрэгжүүлнэ

 

Миний Өвөрхангай аянд оролцсон байх

 

 

Өвөрхангай аймаг байгуулагдсан түүхт 90 жилийн ойг угтан аймгийн БСУГ-аас санаачлан зохион байгуулж буй “Миний Өвөрхангай” аянд Нарийнтээл сумын ЕБС-ийн хамт олон нэгдэж, хүүхэд, залуусыг төрөлх аймаг, сум, орон нутгийнхаа түүх, соёл, өв уламжлал, бахархалт хүмүүсийн түүхэн замнал, байгалийн болон соёлын дурсгалт газруудыг судлан мэдүүлэх зорилгоор 4 видео бичлэгийг бэлтгэн, цахим сүлжээнд байршуулан түгээн дэлгэрүүлэн ажиллалаа. Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Өвөрхангайн магтаал” шүлгийг цээжлэн, уран яруу уншин аянд 10 сурагч бичлэгээ байршуулсан.  Аймаг, орон нутгийнхаа засаг захиргааны нэгж, бүтэц, чиг үүргийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Аймгийн засаг, захиргааны бэлгэ тэмдэг” сэдвээр 2 багш ,  “Аймгийн түүхэн хөгжил” сэдвээр 2 багш  видео бэлтгэн цахимд байршуулан  аянд нэгдсэн. Аяны хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд “Миний Өвөрхангай” гар зураг, “Миний Өвөрхангай” шүлэг зохиох, “Миний Өвөрхангай” эссэ бичлэгийн уралдааныг тус тус зохиож  2-р шатанд  7 гар зураг, 2 шүлгээр оролцож 1 сурагчийн зураг шилдэг 10-т шалгарч 1 сурагчийн шүлэг шилдэг 5-т шалгарсан.

 

 

Хэрэгжих шатанд

90%

Зорилт.1.17 Нээлттэй боловсролын тогтолцоог бий болгон цахим болон занй сургалтын нэгдсэн платформыг хөгжүүлэн, бүх шатны боловсролын сургалтын байгууллагын цахим хэрэглээнд бүрэн шилжүүлж

1.17.1

Баянтээг багийн бага сургууль, цэцэрлэгийг интернет сүлжээнд холбож утасгүй интернетээр хангана.

 

Интернетэд холбогдсон байна.

2020

Интернетэд холбох саналаа дээд шатны байгуул

агат уламжилж байсан.

Баянтээг багийн Ерөнхий боловсролын сургуулийг утасгүй интернетээр холбогдох ажлыг Боловсрол Соёлын Шинжлэх Ухааны Яамнаас шийдэж өгч ажилласан ба уг ажлыг 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хийж гүйцэтгэсэн. Утасгүй интернетэд холбогдсоноор тус сургуулийн ажил үр бүтээлтэй багш нарын ажиллах нөхцөл боломжоор хангагдсан.

 

Хэрэгжих шатанд

90%

1.17.2

Насан туршийн боловсрол олгох сургалтыг бизнес-амьдрах ухааны ёс суртахуун-төлөвшлийн гоо зүйн, гэр бүлийн, байгаль орчны, иргэний боловсрол олгох гэсэн чиглэлээр сургалтын олон талт хэлбэрээр зохион байгуулна.

 

Сургалтуудыг цахим болон танхимийн олон талт хэлбэрээр зохион байгуулж иргэдэд хүрч ажилласан байна.

2020

Nргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан зорилтот бүлэгт /Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, Ахмад настан, Хүүхэд / тэдгээрийн нас, сэтгэхүйн онцлог, нийтлэг болон тусгай хэрэгцээ шаардлагад нь тохирсон сургалт сурталчилгаа явуулсан.

2021 оны жилийн эцсийн байдлаар Насан туршийн боловсролын нэгж нь цаг үеийн байдалтай холбогдуулан хөл хорио тогтоосон цаг үед сургалтын зайн хэлбэрийг ашиглан “Нарийнтээл сумын насан туршийн боловсрол” фэйсбүүк группээр дамжуулан НТБ нэгжийн хийж буй үйл ажиллагааг сурталчилан, сургалт, постер мэдээ мэдээллийг бэлтгэн тавих, бусдад түгээх үйл ажиллагааг хийж хэрэгжүүлж байна.

Үүнд: “Мөнгийг зөв зохистой хэрэглэх” “Өрхийн төсөв” “Хуримтлал ба хадгаламж” “Хүүхэдтэй зүй бус харилцах, урьдчилан сэргийлэх” “Хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо” “ Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” “Газар хөдлөлт” “Гамшгийн эрсдлийг бууруулах” “Угийн бичиг” “Төрийн албаны тухай хууль” “Хөдөлмөрийн тухай хууль” “Төрийн албан хаагчын ёс зүйн дүрэм” гэх мэт сургалтууд, “ковид19” цар тахалаас урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг бэлтгэн фэйсбүүк группд байршуулан хандалтын тоог авч ажиллалаа. Нийт давхардсан тоогоор 250 иргэнд хүрч ажилласан байна.

 

 

 

Хэрэгжих шатанд

 70%

Зорилт.1.18. Багшлах боловсон хүчний мэргэжил арга зүйн хөгжлийг дэмжих, тэднийг урамшуулах, харилцан туршлага солилцох боломжийг олгох, тэдний нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхэд анхаарч ажиллана

1.18.1

Салбарын албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, тэдний эрүүл мэнд, хөдөлмөрийн үнэлэмж, орон байрны нөхцөлийг сайжруулах ажлыг эхлүүлнэ

 

 

 

 

850,000

 

 

 

 

Багш нарын орон байрнынөхцлийг сайжруулсан байна.

 

 

 

 

2020

 

Шинэ залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллахад анхаарч 1 багшийг амьдрах өрөөгөөр хангасан. Ар гэрийн гачигдлаар хүндэтгэх шалтгаантай чөлөө авсан багш ажилчдад цалинтай чөлөө олгож ахмад багш нарт болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй багш нарт дундын сангаас тогтмол тусламж үзүүлдэг. Бичиг хэрэг, нягтлан бодогч, нярав, нийгмийн ажилтан, албан бус боловсролын багш, сургалтын менежерүүдийг жилийн хэрэглээний бичгийн цаас принтерийн хороор ханган ажилласан.  Бүх багш ажилчдад улирлын үр дүнгийн нэмэгдлийг  хууль журмын дагуу олголоо. Сургуулийн гал тогооны ажилчид ,бага ангийн багш нарыг эрүүл мэндийн үзлэгт  жилд 2 удаа  хамруулж зардлыг гаргадаг уламжлал тогтсон. Улирлын амралтаар биеэ эмчлүүлэх,оношлуулахад нь зориулж нийт 31  хүнд цалинтай чөлөө олгосон. Хөл хорионы дэглэмийн үед 30 багш,ажилчдыг богиносгосон цагаар ажиллуулж бага насны хүүхэдтэй багш ,ажилчдад гэрээр ажиллах боломжоор хангасан.  Багш ажилтнуудын дархлааг дэмжих зорилгоор  витамин, санитол, маск зэрэгт 850 000 төгрөг зарцуулсан.

 

 

 

 

 

 

 

Хэрэгжих шатанд 70%

1.18.2

Багш, удирдах ажилтны мэргэжил боловсролыг дээшлүүлэх “Багшийн цахим кампус” зайн сургалтын системийг хөгжүүлж, багш нарын 70-аас доошгүй хувийг зайн суралтаар мэргэжил боловсролыг дээшлүүлнэ.

 

 

 

 

“Багшийн цахим кампус”-ын   онлайн сургалтад нийт 29 багш хамрагдаж  бөгөөд Power point программ ашиглан цахим хичээл бэлтгэх, Excel файл ашиглах, өгөгдөл боловсруулах арга зүй, Google sheets программ ашиглан судалгаа, асуулга авах нэгтгэх, байршуулах, Google forms программ ашиглан онлайн шалгалт, сорил зохион байгуулах, Google meet программ ашиглан онлайн уулзалт ярилцлага зохион байгуулах, танхимын бус сургалтанд Glass room программ ашиглан онлайн хичээл зохион байгуулах зэрэгт суралцан нийт багш нарын 82% хамрагдаж шалгалтаа амжилттай өгсөн байна. “Дэлхийн том хичээл- тогтвортой хөгжлийн боловсрол”  шилдэг арга зүйн санаа шалгаруулах улсын уралдаанд   дунд ангийн багш нарын хамтран боловсруулсан   "Бид ухаалаг хэрэглэгч мөн үү" хичээл аймагтаа шалгаран   улсад  оролцож  310  хичээлээс  шилдэг хичээлийн нэгээр  шалгаран улс аймгийн хичээлийн технологийн санд бүртгэгдсэн нь багш нар ажлын байрандаа мэдээллийн технологи,мэргэжил арга зүйн мэдлэгээ тасралтгүй дээшлүүлж байгаагийн илрэл юм. Баянтэг ЕБСургууль нь цахимаар багш нар дараах сургалтад хамрагдаж мэдлэг боловсрол чадвараа дээшүүлсэн байна. Нийт 4 удаагийн сургалтанд багш нар хамрагдсан болно.

 

Хэрэгжих шатанд

 90%

Зорилт.1.20 Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулан, хүүхдүүдэд журмын дагуу үйлчилгээ үзүүлж салбар дундын уялдыыг хангаж хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлнэ.

1.20.1

Хүүхэд хамгааллын хамтарсан багийг чадавхжуулж, хүүхдийн эрхийн хууль зүйн аороонд бүртгэлтэй хүүхдүүдэд журмын дагуу үйлчилгээ үзүүлж, салбар дундын уялдааг хангаж, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлнэ.

225.5

Багийн гишүүд чадавхжуулах сургалтанд хамрагдаж хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлсэн.

Гэр бүлийн хүчирхийлэлийн дуудлага бүртгэгдээгүй

 

2020

 

Гэр бүлийн хүчирхийлэлийн дуудлага бүртгэгдсэн- 1

Эрсдэлт нөхцөлд амьдарч буй 16 хүүхдийн судалгаа гаргаж   эрсдлийн даатгалд хамруулсан. Мөн сумын Хамтарсаг багт аймгийн ГБХЗГ-аас 500.0 төгрөгийн дэмжлэг үзүүлснээс 104600 төг, ГХУСАЗС-өөс 300.0 төгрөгийн дэмжлэг үзүүлснээс 120900 төгрөгийг  урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулаад байна. Сумын Хамтарсан багийн       7 гишүүн чадавхижуулах сургалтанд хамрагдаж мэдлэг боловсролоо дээшлүүлсэн.  Сумын Хамтарсан баг нь 6 кейс дээр үргэлжлүүлэн ажиллаж бөгөөд хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд бүртгэгдсэн хүүхэд байхгүй. “Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль”, “Хүүхдийн эрхийн тухай хууль”-иар гарын авлага,     ахуйн хүрээний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж бэлтгэн  480ш   тараан олгосон.  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гаргасан "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль"-ийг сурталчлах ажлын хүрээнд "Хүчирхийлэлгүй нийгмийн төлөө хамтдаа"      видео шторкыг хуваалцан бусад 6 групп түгээсэн.  Ахуйн хүрээний ослоос урьдчилан сэргийлэх 4 төрлийн зөвлөмжийг цахим хуудаст байршуулсан. Архины хамаарал бүхий 80 иргэний судалгааг шинэчлэн гаргасан. Үүнээс 0-18 насны хүүхэдтэй 32 өрхийн 75 хүүхдийг хүчирхийлэлд өртөх магадлалтай гэж үзсэн.  

Хүчирхийлэл, хүүхдийн осол гэмтлийн талаар сургалт зохион байгуулж   цахимаар мэдээлэл түгээж ажилласан байна.   “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Замын хөдөлгөөний тухай” хууль, Би гэрийн хүчирхийлэлийн мэдээлэгч, Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай   хуулиудаар гаргасан шторк, зөвлөмжийг иргэдэд хүргэх зорилгоор хуваалцаж өөрийн болон бусад цахим хуудаст байршуулсан.

 

 

Хэрэгжих шатанд

70%

Дундаж үнэлгээ

86,2%

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ

Зорилт.1.25 Хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт байдлыг хангаж, халамжаас хөдөлмөр эрхлэлтэд шилжүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулж нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлнэ

1.20.1

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж, төсөл хөтөлбөр, хөнгөлөлттэй зээлд хамруулах, ажилд зуучлах замаар 1500-аас доошгүй ажлын байр бий болно.

 

 

 

 

 

11 сая

 

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээл тусламжид хамрагдсан иргэдийн тоо

-Ажлын байраар хангасан иргэдийн тоо

 

 

 

 

 

2020 он

 

2021 оны 10 дугаар сарын байдлаар нийт 15 иргэнийг шинэ ажлын байраар хангасан байна. Үүнийг задлан авч үзвэл, түр ажлын байраар 8, байнгын ажлын байраар 7 иргэн хангагдсан байна. Мөн хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхэлдэггүй 10 иргэнийг нийтийг хамарсан ажилд хамруулж түр ажлын байраар хангасан.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 3 иргэн хөнгөлөлттэй зээл тусламжид хамрагдсан. 2 дугаар багийн иргэн Отгонсүрэн оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 3 сая төгрөгийн санхүүжилт, 4 дүгээр багийн иргэн Ж.Алтангэрэл бариа заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 3 сая төгрөгийн санхүүжилт, 4 дүгээр багийн иргэн С.Идэрцогт малжуулах төсөлд хамрагдан 5 сая төгрөгийн санхүүжилт тус тус авсан байна.

Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд хэрэгжиж буй залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “оролцоо” төсөлд Нарийнтээл сумаас нийт 12 иргэн бүртгүүлснээс 6 иргэн уг төсөлд хамрагдсан. Үүнээс 4 иргэн аж ахуйн нэгж дээр дадлагажиж, 3 иргэн ажлын байраар хангагдсан .

 

 

Хэрэгжих шатанд

 90%

1.20.2

Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл хүргэх үйлчилгээнд хамрагдах зорилтот бүлгийг оновчтой сонгож зохион байгуулна.

-

-Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулсан иргэдийн тоо

2020 он

 

Коронавирусийн халдварын тархалттай холбогдуулан мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагдсан иргэн байхгүй. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд хэрэгжиж буй залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “оролцоо” төсөлд Нарийнтээл сумаас нийт 12 иргэн бүртгүүлснээс 6 иргэн уг төсөлд хамрагдсан. Үүнээс 4 иргэн аж ахуйн нэгж дээр дадлагажиж, 3 иргэн ажлын байраар хангагдсан.

 

 

Хэрэгжих шатанд

 90%

1.20.3

Харьцангуй бага хэрэглээтэй дунджаас доогуур түвшний өрхийн ажил эрхэлдэггүй иргэнийг мэргэжил эзэмшүүлэх, ур чадварыг нь ахиулах сургалтад шат дарааллан хамруулж, хөдөлмөр эрхлэхэд зуучилна.

-

-Хөдөлмөрт зуучилсан дунджаас доогуур түвшний өрхийн гишүүний тоо

-Мэргэжил эзэмшүүлэх сургалтад хамрагдсан иргэдийн тоо

2020 он

 

Коронавирусийн халдварын тархалттай холбогдуулан мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагдсан иргэн байхгүй. Дунджаас доогуур түвшний өрхийн гишүүдэээс 1 иргэнийг байнгын ажлын байраар, 4 иргэнийг түр ажлын байраар ханган ажиллалаа.

 

 

 

Хэрэгжилт хангалтгүй 30%

1.20.4

Сумын  хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бүртгэл мэдээллийг нийгмийн даатгалын байгууллагатай хамтран зохион байгуулна. 

 

 

 

 

 

Сумын  хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бүртгэл

 

 

 

 

 

 

2020

 

Албан бус салбарт хөдөлмөр эрхэлж буй иргэдийн бүртгэл мэдээллийг 2021 оны байдлаар шинэчлэн гаргахад нийт 52 иргэн байна. Үүнийг салбараар нь авч үзвэл 14 иргэн буюу 26,9% нь зоогийн газарт, 12 иргэн буюу 23.1% нь газар тариалангийн салбарт, 26 иргэн бусад салбарт үйл ажиллагаагаа эрхэлж байна. Тухайн иргэдэд коронавируст халдварын үед баримтлах халдвар хамгааллын дэглэм, аюулгүй ажиллагаа, хүнсний эрүүл ахуйн талаар зөвлөгөө мэдээллийг тухай бүр хүргэн ажиллалаа.

 

 

 

Хэрэгжих шатанд

70%

1.20.5

Эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр, эрхлэлтийг дэмжин, гадаад болон дотоодын санхүүжилттэй төсөл, хөтөлбөрт хамруулж өрхийн орлогыг нэмэгдүүлнэ.

 

 

 

 

 

  6 сая

-Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих гадаад болон дотоодын санхүүжилттэй төсөл, хөтөлбөрт хамрагдсан эмэгтэйчүүдийн тоо

-Санхүүжилтийн хэмжээ

 

 

 

 

2020

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээл, төсөл хөтөлбөрт 2 эмэгтэй хамрагдсан байна.  2 дугаар багийн иргэн Отгонсүрэн оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 3 сая төгрөгийн санхүүжилт, 4 дүгээр багийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн Ж.Алтангэрэл бариа заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 3 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. Үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

 

 

 

 

Хэрэгжих шатанд

70%

Зорилт.1.26 Салбарын хууль тогтоомжийн хэрэгжилттийг ханган, төр, хувийн хэвшлийн байгууллагууд ажилтан, үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлнэ.

 

 

 

1.26.1

Сумын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссын гишүүдийг чадавхжуулна.

-

-Сургалтад хамрагдсан гишүүдийн тоо

2020 он

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн 9 гишүүн, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссын 5 гишүүн, нийт давхардсан тоогоор 14 гишүүн чадавхжуулах цахим сургалтад хамрагдсан.

Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлага, хүний нөөц, ХАБЭА-н ажилтнууд, зөвлөл, комиссын гишүүдэд ХАБЭА-н тухай хууль тогтоомжийн талаар сургалт зохион байгуулж нийт төсвийн 8 байгууллагын дарга, эрхлэгч нар ХАБЭА ажилтан зэрэг 13 хүн хамрагдаж мэдлэг, мэдээллээ дээшлүүлсэн

 

 

 

 

Хэрэгжих шатанд

90%

 

 

1.26.2

Хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөлөөс үзлэг шалгалт, зөвлөн тусгах сургалт арга хэмжээг зохион байгуулна.

 

 

 

 

-

 

 

Хийсэн үзлэг шалтгалтын тоо

-Сургалтанд хамрагдсан иргэдийн тоо

 

 

 

2020

 

ҮОМШӨ-өөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Төсвийн 8 байгууллага, Хувийн хэвшлийн 1 байгууллагад хүргэсэн. Хүүхэд, залуучууд, малчдад ХАБЭА-н мэдлэг олгох сургалт, сурталчилгааны ажлыг цахимаар болон багийн тойролтын үеэр зохион байгуулж нийт 40 гаруй иргэнд мэдээлэл хүргэн гарын авлага материалаар хангасан. Аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлага, хүний нөөц, ХАБЭА-н ажилтнууд, зөвлөл, комиссын гишүүдэд ХАБЭА-н тухай хууль тогтоомжийн талаар сургалт зохион байгуулаrж нийт төсвийн 8 байгууллагын дарга, эрхлэгч нар ХАБЭА ажилтан зэрэг 13 хүн хамрагдаж мэдлэг, мэдээллээ дээшлүүлсэн. хяналт шалгалтыг тухай бүр хийн ажиллаж байна.

 

 

 

 

Хэрэгжилт хангалтгүй 50%

 

 

1.26.3

Хувийн хэвшлийн байгууллагуудын цалин хөлс, хөдөлмөрийн харилцаанд хяналт тавьж ажиллана.

-

-Хяналт таввсан байгууллагын тоо

2020 он

 

Хувийн хэвшлийн байгууллагуудын цалин хөлс, хөдөлмөрийн харилцаанд хяналт тавьж ажилласан.

 

Хэрэгжих шатанд

70%

Зорилт.1.27 Нийгмийн халамжийн үйлчилгээг оновчтой болгон, зорилтот өрх, иргэний амьжиргаанд дэмжлэг үзүүлж хүний амьдралын чанарыг дээшлүүлнэ.

1.27.1

Өрхийн амжилгааны түвшин тогтоох судалгаанд үндэслэн зорилтот бүлгийн өрхүүдийг оновчтой тодорхойлж, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байгаа өрхөд нөхцөл байдлын судалгаа хийнэ.

-

-Судалгаанд хамрагдсан өрхийн тоо

2020 он

 

Коронавируст халдварын тархалттай холбогдуулан 2021 онд шинээр өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа хийгдээгүй. Нарийнтээл сумын хэмжээнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг 35 өрх байдаг. Хүнсний эрхийн бичиг олгох журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан өрхүүдэд нөхцөл байдлын үнэлгээ хийж, 200-аас дээш мал бүхий 1 өрхийн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг түдгэлзүүлсэн. Мөн өрхийн 3 ба түүнээс дээш гишүүн шилжсэн болон хүнсний эрхийн бичгээ 2-оос дээш сар ашиглаагүй 2 өрхийн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг түдгэлзүүлсэн байна. Одоогийн байдлаар шаардлага хангасан 32 өрх уг үйлчилгээнд хамрагдаж байна.

 

Хэрэгжих шатанд

70%

1.27.3

Нийгмийн халамжийн бүрдүүлэх материалыг  цахимаар хүлээн авч, иргэдэд шуурхай үйлчилнэ.

-

Цахимаар хүлээн авсан өргөдлийн тоо

2020 он

 

Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдахаар хүсэлт гаргасан иргэдийн цахимаар хүлээн авах боломжтой материалыг цахимаар бүрдүүлэн иргэдэд түргэн шуурхай үйлчилж байна. 2021 онд хүүхдийн мөнгөн тэтгэмж халамжийн нэгдсэн системд шилжсэнтэй холбогдуулан иргэдийн материалыг цахимаар бүрдүүлэн авч байна. Мөн 2021 оны 10 дугаар сараас хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ программд шилжиж байна. Нийт 153 иргэний хүсэлт, бүрдүүлэх материалыг цахимаар хүлээн авсан байна.

 

 

 

 

 

 

 

Хэрэгжих шатанд

90%

1.27.4

Сумын  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол нийгмийн хамгааллын салбар комиссын хурлыг суманд хийж шаардагдах зардлыг төсөвт тусган хэрэгжүүлнэ.

 

Эрүүл мэнд, боловсрол нийгмийн хамгааллын түвшинд сайжирсан байна.

2020он

Сумын хөгжлийн бэрхшээлтэй

Хүүхдийн эрүүл мэнд, боловсрол

нийгмийн хамгаалалын төвшинг сайжруулсан.

Сумын хөгжлийн бэрхшээлтэй 110 иргэний 78 иргэнийг цахимаар сунгалт хийлгэсэн.

 

Хэрэгжих шатанд

 70%

Зорилт.1.28 Нийгмийн даатгалын мэдээллийг бүрэн цахимжуулан иргэд даатгулагчдад үйлчилгээг ил тод, шуурхай хүртээмжтэй хүргэх хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчдыг нийгмийн даатгалд хамруулж, тэдний нийгмийн баталгааг хангана.

1.28.1

Нийгмийн даатгалын цахим мэдээллийн сан бүрдүүлэн, архивын цахим лавлагааны үйлчилгээг жигдрүүлж, иргэд, даатгуулагчдад шуурхай үйлчилгээ үзүүлнэ.

 

Нийгмийн даатгалын цахим мэдээллийн сан бүрдүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллах.

2020

Мэдээллийн цахим сангаас лавлагааг олгосон.

Архивын баримтаа НД-7,НД-8-ний баримтаа  цахим болгож архивт хүлээлгэж өгсөн.   Нийгмийн даатгалын цахим лавлагаа 18 иргэн хур системээс авсан.

 

Хэрэгжих шатанд

 90%

1.28.2

Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөөг биелүүлж хувиараа хөдөлмөр эрхлэгч болон малчдын нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлнэ

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөөг биелүүлэхэд сум орон нутгаас удирдлага арга зүйгээр хангаж ажиллах

 

 

 

 2020

 

Сайн дурын даатгалд 510 хүн хамруулахаас энхий 10 сарын байдлаар 343 даатгуулагч хамруулж 180554,2 мянган төгрөг оруулахаас 85623,2 мя/төгрөг оруулж  төлөвлөгөө 48%-иар биелүүлээд байна.Шинээр сайн дурын даатгалд 40 иргэнийг хамруулсан.Эрүүл мэндийн даатгалд 23934,9 мя/төгрөг оруулахаас 18053,7 мя/төгрөг оруулж төлөвлөгөө 75,1%тай байна.

 

 

 

 

Хэрэгжих шатанд

90%

1.28.3

Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хурлын үйл ажиллагаанд шаардагдах тоног төхөөрөмжөөр хангаж, хурлыг цахимаар зохион байгуулах ажлыг үе шаттай эхлүүлэх

 

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах  комиссын хуралд грүпп сунгуулах  хүмүүсийн картыг авч тухай бүр сунгалт хийлгэж хүмүүст чирэгдэлгүй үйлчилнэ

 

 

2020

 

Нарийнтээл сумын 86 иргэний  картыг цахимаар дахин магдалгаанд оруулсан. Цахимаар 2021 оны сунгалтанд 78 иргэний грүүппийг сунгалт хийлгэсэн.

 

 

Хэрэгжих шатанд

90%

1.28.4

Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын талаарх дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж, хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр сургалт, арга хэмжээ зохион байгуулна.

 

Сумын Эрүүл мэндийн төвтэй хамтран ахуй осол хөдөлмөрийн чадвар алдалтаас  сэргүүлэх арга хэмжээ авч ажиллах

2020

 

Сумын  эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтантай хамтарч ахуй осол, хөдөлмөрийн чадвар алдалтын талаар 2 удаа 52 хүнд сургалт зохион байгуулсан.

 

Хэрэгжих шатанд

50%

Дундаж үнэлгээ

74,0%

ХОЁР.ЭДИЙН ЗАСАГ

Зорилго: Хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарыг эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг эхлүүлж, олон тулгуурт эдийн засаг бүхий өрсөлдөх чадвартай аймаг болно

САНХҮҮ, ТӨСВИЙН ЗОХИЦУУЛАЛТ

Зорилт.2.1. Төсвийн төлөвлөлт, хариуцлагыг сайжруулж, цахим системийг хөгжүүлж, мэдээллийн ил тод байдлыг хангана.

2.1.1

Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын мэдээллийн санг цалингийн нэгдсэн системтэй холбож, орон тоо, цалин хөлсний зардлын төлөвлөлт, хэрэгжилтэд хяналт тавина.

 

 

 

 

1933430,4 мян/төг

- хүний нөөцийн удирдлагын мэдээллийн санд бүртгэлтэй албан хаагчийн тоо

-Цалин хөлсний зардлын уялдаа

 

 

 

 

2021

Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын мэдээллийн санг цалингийн нэгдсэн системтэй холбож, орон тоо, цалин хөлсний зардлыг хэрэгжүүлсэн.

Төсвийн байгууллагын 154 төрийн албан хаагчийн 1469392,5 мян/төг-ийн цалинг төрийн албаны хүний нөөцийн удирдлагын нэгдсэн  системээр тооцон олгож  төлөвлөлт хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна

 

 

 

 

Хэрэгжих шатанд

 90%

2.1.2

Төсвийн ил тод байдлыг хангах замаар шилэн дансны мэдээлэл байршуулалтад тогтмол хяналт тавьж, хариуцлага тооцон ажиллана

 

-төсвийн 9 байгууллага, Баянтээг ХК,    зэрэг    нийт 13  байгууллагын шилэн дансны мэдээлэл байршуулалтад тогтмол хяналт тавина.

2021

Шилэн дансаны  /www.shilendans.gov.mn/-д төсвийн 9 байгууллага, Баянтээг ХК, , ОНХС,Сум

хөгжүүлэх сан, төрийн сан  зэрэг    нийт 13  байгууллагын мэдээлэл ийг хуулийн хугацаанд нь  мэдээлж Засгийн газрын 2013 оны 411 дүгээр тогтоолоор батлагдсан Сумын  ийт 13 байгууллагын 1778 мэдээлэл  хуульд заасан хугацаанд тавигдаж байна.

Төсвийн ил тод байдлыг хангах Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах  зорилгоор 5 төрлийн мэдээлэлийг хуульд заасан хугацаанд чанартай үнэн зөв тавьж хэвшээд байна. 2021 оны 2 дгаар улирлын шилэн дансны мэдээлэлийг санхүү хяналт дотоод аудитын албан шалгасан  6 байгууллага мэдээлэл дутуу байршуулсан, хугацаа хоцорсон  чанаргүй , худал мэдээлэл тавьсан, зэрэг зөрчил гарсан. Үүнийг 3 дугаар улиралд заларуулан тухайн байгууллагад тоотоор хариуг өгсөн. Мөн байгууллагуудын дотоод хяналтын баг, ИТХ-ын ажлын хэсэг  нэг удаа шилэн дансны мэдээлэлийн явцад хяналт шалгалт хийсэн.

 

 

Хэрэгжих шатанд

90%

2.1.3

Сумын татварын орлогыг төлөвлөгөөний дагуу биелүүлж ажиллах.

 

 

 

 

152005,4 мян/төг

 

 

 

Тус сум  Улсын төсөвт  оруулах  65000,0,мян.төг-ийн төлөвлөгөөтэй 65500,0 мян/төг  төвлөрүүлж  биелэлт 100 хувь   

 Аймгийн төсөвт  оруулах  141006,0 мян/төг-ийн төлөвлөгөөтэй 162099,8 мян/төг төвлөрүүлж  биелэлт 115 хувь , орон нутгийн төсөвт оруулах  128849,0 мян.төг-ийн төлөвлөгөөтэй  286678,0 мян/төг төвлөрүүлж биелэлт  222,5 хувиар тус тус биелэсэн үзүүлэлттэй байна

 

 

 

 

Хэрэгжих шатанд

90%

2.1.4

Сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөрийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, барагдуулах ажлыг зохион байгуулна.

157727,5 мян/төг

Сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөртэй иргэдийн тоо

- хууль хяналтын байгууллагад шилжүүлж, барагдуулсан иргэдийн тоо

 

2021

Хугацааа хэтэрсэн зээлээс 3240,9 мян/төг орсон. Зээлийн эргэн төлөлт 37,8 хувьтай байна

Сум хөгжүүлэх сангийн зээл олгогдоогүй. Сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 115725,7 мян/төг үүнээс 63125,6 мян/төг-ийн орлого орж үлдэгдэл  52600,1 мян/төг болж 45,5 хувиар буурсан. Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй иргэдтэй Санхүү хяналт дотоод аудитын алба ирж  өр авлага барагдуулах чиглэлээр уулзаж төлөх хугацаа тогтоож өгч ажилласан.

Үүнээс 16 иргэнд холбогдох  47560,1 мян/төг-ийн шүүхэд шилжүүлсэн боловч шүүх ажиллахгүй байгаа учир  прокурт хүсэлт гарган ЖДҮ-ийн мэргэжилтэнтэй хамтран ажиллаж байна

 

 

 

Хэрэгжих шатанд

90%

Зорилт.2.2 Татварын бүх төрлийн үйлчилгээг цахимжуулж татварын үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад жигд хүртээмжтэй хүргэнэ.

2.2.1

Татвар төлөгчдийн эрх зүйн мэдлэг,татварын багц хуулийн шинэчлэлийг таниулж, татвар төлөх сэтгэлгээ хандлагыг өөрчлөн заавар, зөвлөгөө сургалтыг тогтмол зохион байгуулна

 

Татварын хэлтэс

4,2

95,0

2021 оны байдлаар шинээр бүртгэгдсэн 110 татвар төлөгчдөд татварын хууль тогтоомж болон татварын хуулийг хэрэгжүүлээгүйгээс гарах эрсдэлийн талаар 5 удаагийн сургалт зохион байгуулсан. Аж ахуй эрхлэгч болон хувь хүмүүст “Татварын хялбаршуулсан горим ашиглах,бүртгүүлэх хасагдах журам” –ын талаар нэг удаагийн сургалт зохион байгуулж мэдээлэл өгсөн.   Малын тоо толгойн албан татварын талаар болон Малчид,үйлдвэрүүд түүхий эдийн урамшууллаа авахдаа и-баримтад хэрхэн бүртгүүлэх талаар Өвөрхангай аймгийн татварын хэлтсээс сургалт зохион байгуулж Нарийнтээл сумаас 20 малчин болон мал бүхий өрх хамрагдсан.

Хэрэгжих шатанд

90%

2.2.2

Сумын  нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд , салбар компаниудыг орон нутгийн татварын албанд бүртгэлтэй болгон, татварын баазыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж, төсвийн орлогыг нэмэгдүүлнэ.

 

Татварын орлогыг нэмэгдүүлэн ажилласан байна.

 

-

Нарийнтээл сумын нутаг дэвсгэрт 37 ААН, 35 Аж ахуй эрхлэгчтэй.Үүнээс 2021оны байдлаар 12 Аж ахуй нэгж Нарийнтээл суманд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. 2021 онд Бумбат-Ур дэлгүүр  Аж ахуй эрхлэгчээр шинээр бүртгэгдсэн.

  Аж ахуй эрхлэгчийн орлого 2021 оны 01 сараас 09 сарын төлөвлөгөөгөөр 11,088,000 мянган төгрөг,гүйцэтгэлээр 10,649,550 мянган төгрөг байна.

Хэрэгжих шатанд

 70%

 

Зорилт.2.4 Төрийн худалдан авах ажиллагаагаар дамжуулан эх оронч худалдан авалтыг дэмжиж, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан явуулж хүний оролцоог багасгана.

2.4.1

Төрийн худалдан авах ажиллагаагаар дамжуулан дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжинэ.

 

Тендерт шалгарсан сумын ААНБ-ын тоо

- Орон нутгийн үйлдвэрлэгчдээс нийлүүлсэн бүтээгдэхүүний тоо

 

 

 

 

 

2021

Сумын төсөвт байгууллагуудын хоол, хүнсний хэрэгцээт мах, сүү, төмс, хүнсний ногоо, болон бусад материалыг орон нутагт үйлдвэрлэн нийлүүлэлт хийж байна.

Суманд зарлагдсан 14 тендерийн 12-г суманд үйл ажиллагаа явуулдаг болон сумын ААН-үүд шалгарч гүйцэтгэгчээр сонгогдон ажиллаж байна.

 

 

 

 

Хэрэгжиих шатанд

90%

2.4.2

Улс, орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжих худалдан авах ажиллагааны 90 хүртэлх хувийг цахимаар зохион байгуулна.

 

Худалдан авах үйл ажиллагааны тендер шалгаруулалтыг 100% цахимаар явуулна.

2021

тендер шалгаруулалтыг 100 цахимаар явуулсан байна

Орон нутгагт зохион байгууллагдсан 11 тендерийг 100 хувь цахимаар зарлагдсан. Босго шинэчлэн батлах тухай  Засгийн газрын 2021 оны 05 сарын 5-ны өдрийн 124 дугаар тогтоолоор цахимд тавих тендерийн доод үнийг 20,0 сая болгосонтой холбоотойгоор   3 ажил шууд худалдан авах аргаар цахимд тавихгүй уламжлалт аргаар.

Хэрэгжиих шатанд

90%

2.4.3

Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн хөгжил, шинэчлэлийг тогтмол ашиглаж хэрэгжүүлнэ.

 

 

 

 

Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн хөгжил, шинэчлэлийг тогтмол үйл ажиллагаандаа ашиглаж байна

 

 

Хэрэгжиих шатанд

90%

2.4.4

Худалдан авах ажиллагаанд оролцож байгаа төрийн албан хаагчид, хөндлөнгийн төлөөллүүдийг мэргэшүүлэх, давтан сургах ажлыг зохион байгуулж, бүх шатны худалдан авах ажиллагаанд дотоод хяналт, шалгалтыг тогтмол явуулж хөндлөнгийн хяналтыг сайжруулна.

161969,6 мян/төг

Гэрээт ажлын гүйцэтгэл чанар сайжирсан байна.

2021

Засаг даргын захирамжаар хяналтын ажлын хэсэг байгуулагдан тогтмол ажилласан. Cумын ИТХ-н хяналтын ажлын хэсэг ажил тус бүрийн гүйцэтгэл болон ажлын явцад хяналт тавин ажилласан.

Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хийгдсэн 8 ажилд сумын Засаг даргын захирамжаар  иргэний төлөөлөл орцуулсан 5 хүний бүрэлдхүүнтэй  хяналтын ажлын хэсэг ажилласан. Мөн ИТХ-ийн хяналтийн ажлын хэсэг таван ажилд хяналт тавин ажилласан Хяналт хийсэн тухай тэмдэглэл болон бусад  материалыг бүрдүүлэн санхүүд өгч ажилласан.

 

 

Хэрэгжиих шатанд

90%

                    Дундаж үнэлгээ

88,0%

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭР

Зорилт 2.5. Орон нутгийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг хангах, уул уурхайн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж хариуцлагатай уул уурхайг дэмжинэ.

 

 

 

2.5.1

Улсын болон хувийн хэвшлийн хөрөнгөөр уул уурхайн орд газруудад хийгдэх геологи, хайгуул, судалгааны ажилд хяналт тавьж,ажлын тайлан,үр дүнг хүлээн авч, мэдээллийн сан үүсгэнэ.

Орон нутгийн төсөв

 

2020

 

Нарийнтээл сумын 2 дугаар багийн нутагт 2021 оны 06 дугаар сард “Гэрэлт шинэчэлт” ХХК,  2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 23-ны өдрийг дуусталх хугацаанд “Зүлэгт” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөлтэй “Ургах шигтгээ” ХХК  хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн. Хайгуулын ажил нийт 4000 орчим га талбайг хамарсан бөгөөд талбайн судалгаа, эрлийн маршрут, талбайн геологийн зураглал, 2 жалгын хэмжээнд шүрп нэвтрүүлгэ, 210 м тууш уулын ажил, археологи, палентлоги, ургамал, амьтны судалгааг хийж, 2-3 метрийн гүнтэй 70 орчим нүх ухаж, дээж авсан. Мөн 2 дугаар багийн нутаг “Хан-Уул” нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Алтан-Дорнод-Монгол” ХХК 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 5-6 м гүнтэй 10 метрийн урттай шуудуу ухаж дээж авсан. “Гэрэлт шинэчэлт”, “Ургах шигтгээ”,  “Алтан-Дорнод-Монгол” ХХК-иуд нөхөн сэргээлтийн барьцаа тус бүр 500000 төгрөг, нийт 1,500.000 төгрөгийг орон нутгийн орлогот тушаасан. Хайгуулын ажлын явцад БОХ-ын улсын байцаагч Г.Наранбаатар, байгаль хамгаалагч О.Алтанчимэг нар байнгын хяналт тавьж ажилласан бөгөөд дээж авсан газруудад нөхөн сэргээлтийг зөрчилгүй хийж гүйцэтгэсэн.

 

 

 

 

 

 

 

 

Хэрэгжиих шатанд

90%

2.5.2

 Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлагыг сайжруулж, ашиглалтыг хуулийн хүрээнд явуулна. 

 

 

 

Орон нутгийн төсөв

 

 

 

2020

 

Сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөлтэй компаниуд тусгай зөвшөөрлийн талбайд 2021 онд үйл ажиллагаа явуулаагүй.

 

Хэрэгжиих шатанд

90%

2.5.3

Уул уурхайн олборлох, байгалийн нөөц ашиглах салбарт төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын гурван талт бүтцийг хөгжүүлж, нийгмийн хариуцлагын гэрээг хэрэгжүүлж, мэдээллийн ил тод байдлыг хангана.

Орон нутгийн төсөв

 

 

 

Сумын Баянтээг 2 дугаар багийн нутаг дэвсгэрт чулуун нүүрс олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Баянтээг” ХК 2021 онд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: - Баянтээг 2 дугаар багийн нутаг Өшгөгийн нурууны 5 хэсэг газарт 800000 төгрөгийн санхүүжилтээр 20 шуудай хужир, 50 шуудай өвсийг байршуулж, аргаль угалзанд биотехникийн арга хэмжээ авах ажлыг хийсэн. Мөн Баянтээг багийн төвийн хог хаягдлын нэгдсэн цэгийн гадна, дотор талбайд эмх замбараагүй асгасан хог хаягдлыг түрж булах, цэгцлэх ажлыг өөрсдийн машин техник, санхүүжилтээр тухай бүрт хийж гүйцэтгэдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод тарих” үндэсний хөдөлгөөн, “Ойн тухай хууль”-ийн 31.1 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Бүх нийтээр мод тарих намрын өдрүүдэд Баянтээг багийн төвөөс 4 км-ийн зайтай байрших “Тээгийн мухар эрэг” гэдэг газарт ойн зурвас байгуулах зорилгоор 1 га талбайг хашаажуулж, 800 ширхэг бургас, 450 ширхэг улиас нийт 1250 ширхэг мод тарьж нийтийн эзэмшлийн талбайн ногоон байгууламжаа нэмэгдүүлсэн. Тарьсан модны усалгаа, арчилгааны ажлыг хариуцан ажиллаж байна.

 

 

 

Хэрэгжих шатанд

 90%

Дундаж үнэлгээ

90,0%

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭР, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ

Зорилт.2.6 Мал аж ахуйн үйлдвэрлэлийг тооноос чанарт шилжүүлж, сүргийн зохистой бүтцийг хадгалах замаар түүхий эд, бүтээгдэхүүний экспортлох боломжийг нэмэгдүүлнэ.

2.6.1

Сумын “Тээлийн улаан” нутгийн шил ямаанд зохиомол хээлтүүлэг хийнэ.

 

 

 

 

2018 он

1023 ямаанд зохиомол хээлтүүлэг хийсэн

Өндөр хөмөг багийн 13 айлын 235 ямаанд зохиомол хээлтүүлгийн ажил явагдаж  байна.

 

Хэрэгжих шатанд

 90%

2.6.2

Атаршсан газрыг хашаалж, малын тэжээл тариалах.

 

Атаршсан газрыг хашаажуулсан байна.

2020

9,3 га

2021 онд  Арцын гол, Нарийний билүүтийн ам, Шаргын хүрэн толгой, Өндөр хөмөг зэрэг атаршсан газрыг эргэлтэнд оруулж хашаажуулан, малчны бүлэг байгуулан малын тэжээл тариалж газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх 1 хоршоо 8 иргэнд Сум хөгжүүлэх сангаас 41 сая төгрөгний хөнгөлөлттэй зээл олгож  6,6 га-д малын тэжээл тариалж 16 тн хураан авснаар 2020 оноос тариалсан талбайн хэмжээ 32%, хураан авсан ургацын хэмжээ 60% өссөн.

 

 

 

 

Хэрэгжих шатанд

 90%

2.6.3

Суманд  өвч, тэжээлийн аюулгүйн нөөцийг орон нутгаас бүрдүүлэх зорилгоор төр хувийн хэвшлийн түншлэлээр орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгуулан түүнийг газар, талбай, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж өвч тэжээлийн агуулах барьж, 1000-аас доошгүй га атаршсан газрыг хашаалж, малын тэжээл тариална.

 

 

2020 он

Малчид 872 хадлан, гар тэжээл 10 тн, хужир шүү 650 тн бэлтгэж байсан.

Сумын аюулгүй нөөцөд 18 тн тэжээл, малчдын түвшинд 1158 тн өвс, солоом, гар тэжээл 285 тн, хужир шүү 723 тн-ийг бэлтгээд байна.

Хэрэгжиих шатанд

90%

2.6.4

Мал эмнэлгийн нэгдсэн системийн үйл ажиллагааг өргөжүүлж, мал эмнэлгийн гэрчилгээг бичих, баталгаажуулах, хянахад шаардлагатай төхөөрөмжөөр бүх сумын малын эмч, мэргэжилтнүүдийг ханган, мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулна.

 

 

 

 

 

 

 

 

2020

 

 

 

 

 

 

2021

Дэлхийн банкны санхүүжилттэй ХХААХҮЯ-ны хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд НҮБ-ын ХХААБ-ын Техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх баг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Эрсдэлийн үнэлгээний туршилтын хөтөлбөрийг Өвөрхангай аймагт амжилттай зохион байгууллаа. Тус хөтөлбөрийн хүрээнд сумын мал эмнэлгийн тасгийн тархвар зүйчид цахимаар оролцож мэдээлэл солилцсон. Энэхүү туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мал, амьтны халдварт өвчний гарын авлага, эмнэлзүйн үзлэг хийх видео хичээл, малчдад зориулсан мэдээлэл болон мал эмнэлгийн нэгдсэн систем дээр ажиллах таблетыг Бумбат суварга, Бумбат-Ур мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдэд хүлээлгэн өгсөн.  Мал эмнэлгийн гэрчилгээ “Бумбат суварга”, “Бумбат-Ур” мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд нийт 212 гэрчилгээг цахимаар бичсэнийг  баталгаажуулалт хийж ажиллаж байна. Үүнд: адуу 694, үхэр 259, хонь 992, ямаа 893, мах 19309 кг, үхрийн борц 200 кг, ямааны ноолуур 750 кг, ноос 8000 кг тус тус бичигдсэн байна.

 

 

Хэрэгжиих шатанд

90%

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.6.5

“ӨВ-Түншлэл-2021” үзэсгэлэн худалдаа, нэгдсэн арга хэмжээнд оролцох.

 

 

 

 

Коронавируст /Ковид-19/ цар тахлаас болж  сумын иргэдийн үзэсгэлээн худалдаанд оролцоогүй болно.

Хэрэгжээгүй 0%

Дундаж үнэлгээ

90,0%

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТ, ГАЗРЫН ХАРИЛЦАА

Зорилт.2.7 Хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөлтийн дагуу дэд бүтцийг хөгжүүлэх замаар орон нутагтаа тав тухтай ажиллах амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлнэ.

2.5.2

Газар зохион байгуулалтын төлөвлөлт, газрын кадастр, үнэлгээ, газрын мониторинг биржийн байнгын ажиллагаатай системийг хөтөлж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулна.

 

Газар зохион байгуулалтын төлөвлөлт, газрын кадастр, үнэлгээ, газрын мониторинг биржийн байнгын ажиллагаатай системийг хөтөлж, хэвшсэн байна.

 

Газар зохион байгуулалтын төлөвлөлт, газрын кадастр, үнэлгээ, газрын мониторинг биржийн байнгын ажиллагааг бий болгох

 

 

Газар зохион  байгуулалтын төлөвлөлт, газрын кадастр, үнэлгээ, газрын мониторинг, биржийн байнгын ажиллагаатай системийг өдөр тутамдаа  хөтөлж хэвшсэн.

 

 

 

 

 

Хэрэгжиих шатанд

90%

Дундаж үнэлгээ

90,0%

ГУРАВ. ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО

Зорилго: Нутгийн захиргааны байгууллагын бүх түвшинд засаглалын хариуцлага, шударга ёсыг мөрдүүлж, цахим технологид тулгуурласан, иргэдэд тэгш боломж олгодог, оновчтой бүтэц бүхий төрийн албыг бэхжүүлнэ.

ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГАТАЙ ТӨРИЙН АЛБА

Зорилт.3.1 Төрийн байгууллагуудын чиг үүргийг оновчтой тодорхойлж, давхардлыг арилгах, үйл ажиллагааны уялдыыг хангах замаар үр ашигтай бүтэцбүхий мэргэшсэн чадварлаг, тогтвортой, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлнэ.

3.1.1

Төрийн албан хаагчийн сургалт хөгжил, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлнэ.

 

 

 

 

 

Төрийн албан хаагчийн сургалт хөгжил, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр гаргаагүй хэдий ч ТАЗ-өөс гаргасан зөвлөмжүүдийн дагуу дараах үйл ажилллагааг хэрэгжүүлж ажиллалаа.

Байгууллагын ажилчидын хурлаар Төрийн албаны хууль, холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн байгууллагын дотоод журмыг шинэчилэн мөрдөж байна. Засгийн газрын 33 дугаар тогтоол,   ”Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлага”,  сэдвүүдээр  сургалтын удирдамж боловсруулж 2 удаа сургалт  зохион  байгуулахад нийт 41 албан хаагч  хамрагдлаа.

Сургалтаар аймгийн Төрийн албаны   зөвлөлөөс 02 дугаар зөвлөмжийг  танилцуулж иргэдтэй зөв харьцах, хүнд суртал чирэгдэлгүй үйлчлэх, төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгслийг хувийн зорилгоор ашиглахгүй байх, ёс зүйн хэм хэмжээ зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага гэх мэт сэдвээр ойлголт өглөө.

Төрийн албан хаагчид албан үүргээ гүйцэтгэх болон албан томилолтоор ажиллах хугацаандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ажлын байранд албаны бус хувцаслах, бүдүүлэг үг хэллэг хэрэглэх  зөрчил гараагүй.

Байгууллагын төрийн албан хаагчийн сургалтын төлөвлөгөөг гарган батлуулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Төрийн албан хаагчийн богино болон дунд хугацааны сургалт:

Шинээр томилогдсон төрийн албан хаагчийг Засгийн газрын тогтоолын дагуу чиглүүлэх богино хугацааны сургалтын  судалгааг гаргасан. Төрийн захиргааны туслах, дэс түшмэлийн ангиллын албан тушаалд 1 жилээс дээш ажилласан албан хаагчийг дунд хугацааны мэргэшүүлэх сургалтанд хамруулах хугацааг төлөвлөгөөнд тусгасан.

2021 оны эхний хагас жилд мэргэшүүлэх багц сургалтаас гадна цаг үеийн шаардлагад нийцсэн мэдээлэл, мэдлэг чадварыг шуурхай олгох үүднээс богино хугацааны зорилтод сургалтанд албан хаагчдыг хамруулсан. Мэргэжлийн болон бусад 58 төрлийн сургалтанд тоогоор 19 албан хаагч оролцсон. Үүнээс ЗГХЭГ-ын  “Үр дүнд суурилсан бодлого, төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ”  цахим хичээлд 13 албан хаагч хамрагдаж гэрчилгээ авсан. Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан 21 төрлийн сургалтанд 15 албан хаагч хамрагдсан. Удирдлагын академийн богино хугацааны зорилтот сургалт 1 албан хаагч оролцсон.

Төрийн албан хаагчийн богино, дунд хугацааны болон мэргэшүүлэх багц сургалтанд хамрагдсан мэдээллийг хүн нэг бүрээр хөтөлж хүний нөөцийн системд оруулсан.

Ажиллах нөхцөл, ажлын байрны орчны талаар:

Ажлын байрны орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтэнд нийт 150,0 мян.төг-ийн зардал гаргасан. Биеийн халуун халуун хэмжигч, амны хаалт, ариутгагч зэргийн нийт 310,0 мян.төг зарцуулан авч байгууллагын цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтэнд ашиглаж байна. Байгууллагын хөтчийг гурван ээлжээр ажиллуулж үйлчилгээ авхаар орж ирсэн иргэн бүрийн бүртгэл хяналтын системд бүртгэж хэвшсэн. Байгууллагын дундын сангаас албан хаагчдын биеийн дархлааг дэмжих зорилгоор 395000 төгрөгийн үнэ бүхий аарц, аминдэм, чацаргана, ариутгагч бодисоор  хангасан. Цар тахалын энэ үед 0-2 насны хүүхэдтэй албан хаагчдын ажлын цагийг 1 цагаар богиносгож, хяналтын цэгт үүрэг гүйцэтгэх хуваариас чөлөөлсөн.

 

 

Хэрэгжих шатанд

90%

Дундаж үнэлгээ

90,0%

ЦАХИМ ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Зорилт.3.2 Төрийн байгууллагудын үйл ажиллагааг цахимжуулж төрийн үйлчилгээг хялбаршуулан, зардал хэмнэх тогтолцоонд шилжүүлж,төрийн албан хаагчийн ажиллах орчинг сайжруулна.

3.2.1

Төрийн үйлчилгээний нэгдсэн “Call center” үйлчилгээг бүрэн нэвтрүүлж операторын үйлчилгээг жигдрүүлнэ.

110,000

ЗДТГ

 

Төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар шуурхай хүргэх ажлыг зохион байгуулан ажилласан байна.

Засаг даргын Тамгын газрын нэг цэгийн үйлчилгээний  операторын үйлчилгээнээс нийт 101 лавлагаа гарсан байна. Үүнээс:  Автын торгууль 5, вакцины гэрчилгээ 12, гэрлэлтийн баталгаа 7, гэрлэлтийн бүртгэлгүй лавлагаа 7, гэрлэсний бүртгэлийн лавлагаа 1, жолоодох эрхийн оноо 3, жолоочийн лавлагаа мэдээлэл 12, иргэнд олгох тодорхойлолт 1, иргэний оршин суугаа хаяг 6, иргэний үнэмлэхний лавлагаа 28, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт 18, төрсний бүртгэл лавлагаа 1, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа 1-ийг гаргасан байна.

 

 

 

Хэрэгжиих шатанд

90%

3.2.4

Багийн Засаг дарга нарыг унаажуулж төрийн байгууллагуудын автомашин, тоног төхөөрөмжийн засвар, шинэчлэлтийг  хийнэ.

 

 

 

 

 

 

 

Хүлээгдэж байгаа

 

Дундаж үнэлгээ

          90,0%

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ, ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛТОЙ ИРГЭН, ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАСАН НИЙГЭМ

Зорилт.3.3 Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хүний эрхийг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг оновчтой арга, хэлбэрээр зохион байгуулна.

 

 

 

    3.3.1

“Бүх нийтийн эрх зүйн боловсрол” хөтөлбөрийн хүрээнд цахим технологид суурилсан арга хэлбэрээр эрх зүйн сургалт, сурталчилгааны гарын авлага, материал бэлтгэн түгээж ажиллах.

 

 

 

 

 

50,000

 

 

 

 

Хөтөлбөрийн хэрэгжүүлэн ажилласан байна.

 

 

 

 

 

 

2020

 

 

 

 

 

Хөтөлбөрийг бүх зорилтын хүрээнд хэрэгжүүлэн ажилласан.

“Бүх нийтийн эрх зүйн боловсрол” хөтөлбөрийн хүрээнд 3-н зорилтын хүрээнд  17-н ажил төлөвлөн батлуулан ажиллаж байна. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг дэс дараатай хийж гүйцэтгэж байна. Мөн 2021 оны багийн иргэдийн нийтийн хурлаар холбогдох албан тушаалтнуудаас өөрийн эрхэлж буй ажилдаа холбоотой эрх зүйн актуудаар гарын авлага гаргуулан авч  1250 ширхэгийг тарааж ажилласан.

 

 

 

 

  Хэрэгжих шатанд 70%

3.3.2

Сумын эрх зүйн танхим, булан байгуулах ажлыг эхлүүлж, сайн дурын эрх зүйн хөтчүүдийг бэлтгэн иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгөх, хууль, тогтоомжийн лавлагаа олгох, бусад шаардлагатай хууль зүйн туслалцааны үйлчилгээг нэвтрүүлнэ.

 

 

 

 

100,000

 

 

Эрх зүйн буланг ажиллуулсан байна.

 

 

Иргэд цахимаар хууль эрх зүйн лавлагаа мэдээллийг олгох хууль эрх зүйн буланг байгуулахаар төсөв мөнгийг шийдэж тооцоо судалгааг гарган ажиллаж байна. Мөн насан туршийн боловсролын арга зүйчийг эрх зүйн хөтөчөөр бэлтгэн хамтран ажиллаж байна. Мөн малчдад болон төрийн албан хаагчдад зориулан сургалтыг цахимаар дамжуулан мэдээллийг хүргэн ажиллаж байна. 2021 оны 10 дугаар сард болсон  1,2,3,4 дүгээр багийн Иргэдийн Нийтийн хурлаар холбогдох ажилтнуудад хамааралтай эрх зүйн актуудаар нь гарын авлага бэлтгүүлэн авч 1250 ширхэгийг малчдад тараан өгч ажилласан ба коронавируст халдварт өвчин их байгаа тул материал тараасан гарын үсэг зуруулахгүй зургааар баталгаажуулан ажилласан байгаа.

Хэрэгжих шатанд

70%

 

 

 

   3.3.3

Засгийн газраас гаргасан эрх зүйн акуудаар  нэгдсэн сан, бүртгэлийг эрхлэн хөтлөх, санг баяжуулах үйл ажиллагааг тогтмолжуулна.

 

 

Хууль эрх зүйн актуудаар хуулийн санг бүрдүүлэн ажилласан байна.

 

 

 

 

 

 

2020

2020 оны жилийн эцсийн байдлаар нийт

12028 актуудаар мэдээллийн сан бүрдүүлсэн.

Засгийн газраас гаргасан эрх зүйн акт, хууль тогтоомжоор хуулийн санг бүрдүүлж ажиллаж байгаа ба 2021 оны 03 дугаар сарын байдлаар нийт 12320 ширхэг актуудаар мэдээллийн сан бүрдүүлж үйл ажиллагааг тогтмолжуулан  ажиллаж байна.

 

 

Хэрэгжиих шатанд

90%

 

 

 

 

   3.3.4

Орон нутаг дахь жендерийн тэгш байдлыг хангах бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлж, аж ахуйн нэгж, байгууллагууд, олон нийтэд жендэрийн боловсрол олгох, нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулна.

 

 

0

Ажлын байрны дарамт хүчирхийлэлийн шинжтэй дуудлага бүртгэгдээгүй.

 

2020

           

    0

Төсвийн 6 байгууллага  хөдөлмөрийн мөлжлөг, ажлын байран дахь ялгаварлан гадуурхалт, ажлын байрны бэлгийн дарамтаас ангид байх зэрэг  заалтуудыг дотоод журамдаа нэмж оруулан 106 албан хаагчдад танилцуулсан байна.     Төсвийн байгууллагуудаас ажлын байрны бэлгийн дарамтанд орсон хохирогч бүртгэгдээгүй, өргөдөл, гомдол ирээгүй байна. Сумын ИТХТ-ийн хурлаар “Жендэр Өв” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулж, жендерийн эрх тэгш байдлын тухай хууль, хөтөлбөрийн талаар товч мэдээлэл өгч ажилласан.

 

 

 

Хэрэгжиих шатанд

90%

                         Дундаж үнэлгээ

80,0%

АВЛИГАГҮЙ ЗАСАГЛАЛ

Зорилт.3.4 Олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг сурталчлах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх авлигатай тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.4.1

 

 

 

 

 

 

 

 

 

Нутгийн захиргааны бүх  байгууллагуудад авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулж, үр дүнг тооцон сонирхлын зөрчил гаргуулахгүй байх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төлөвлөгөө боловсруулан ажилласан байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020

 

 

 

 

Авлигаас урьдчилан сэргийлэх талаар төлөвлөгөөнд тусгагсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Төрийн байгууллагууд авлигаас ангид байх төлөвлөгөө гарган хэрэгжилтйг зохион байфгуулж үр дүнг тооцон ажиллаж байна.

Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах чиглэлээр заалт тусган сумын  Засаг даргаас 8 төсвийн шууд захирагчтай  гэрээг байгуулсан. Хагас жилээр үр дүнг тооцон ажилласан. Төрийн албан хаагчидад Авлигын эсрэг хуулийн 10-р зүйлд заасан 13 төрлийн хориглолт, хязгаарлалтын талаар мэдээллийг тогтмол хүргэж хориглолт, хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллахад анхаарч ажилласан. Мөн  албан тушаалтны ХАСУМ-ийг хянасан дүгнэлтийг үндэслэн албан тушаалтаныг томилох чиглэлийг удирдлагуудад зөвлөмж чиглэл хүргүүлж ажилласан. ХАСУМ-ийг хянаагүй зөрчилтэй томилгоо хийгдээгүй. 2021 оны 10 сарын байдлаар  5 албан хаагчийн ХАСУМ хянуулсан.

 

 

 

 

 

 

Хэрэгжих шатанд

90%

                        Дундаж үнэлгээ

90,0%

ХҮН, НИЙГМИЙН АМАР ТАЙВАН БАЙДАЛ

Зорилго.3.5 Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журмыг хамгаалах цогц арга хэмжээ  авч хэрэгжүүлж, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг сайжруулна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.5.1

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай” хөтөлбөр арга хэмжээг, үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

50,000

Хөтөлбөрийг боловсруулан батлуулж хэрэгжүүлсэн байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020

Хөтөлбөрийг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр биелэлтийг гарган ажилласан.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны 30 дугаар тогтоолоор баталсан “Амар тайван-Өвөрхангай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 7 зорилтын 29 ажил төлөвлөн хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг хөтөлбөрийн дагуу сумын төвийн гэрэлтүүлэг, архидан согтууруурах, гэр бүлийн хүчирхлйлэл, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зэрэг гэмт хэргүүдээс  урьдчилан сэргийлэх ажлыг Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу иргэд, малчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар гарын авлага материалыг багийн иргэдийн нийтийн хурал, цахим хэлбэрээр сурталчлан зохион байгуулан ажиллаж байна. 

Хэрэгжих шатанд

90%

 

 

 

 

 

 

  3.5.2

 

 

 

 

Сумын төвийн гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн талбай, замын теле-камер, гэрэлтүүлгийн тоог нэмэгдүүлэх, хүчин чадлыг сайжруулах ара хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

2020-2023

Гэрэлтүүлгийн тоог нэмэгдүүлэн ажилласан байна.

2019

Орон нутгийн хөгжлийн сангаар нийт 12 камер байрлуулсан.

Суманд нийтийн эзэмшлийн талбай болон зам дагуу 2019 онд нийт 12 камер,  цагдаагийн замын постон дээр номер танигч  байрлуулсан. 2021 онд орон нутгийн хөгжлийн сангаар гэрэлтүүлгийг засварлахаар  тендер зарлаж “Есүн-Дөл энерги” ХХКомпани  17,750,000 төгрөгөөр хийхээр шалгарсан  байна. Мөн 2021 онд нийтийн эзэмшлийн талбайд явган хүний зам тавьж шинээр 20 ширхэг гэрэлтүүлэгийг нэмж тавин хэвийн ажиллуулж байна. Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, дэлгүүр шатахуун түгээх станцуудыг гадна дотор талдаа  камержуулах ажлыг албан мэдэгдэл хүргүүлэн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллалаа.

Хэрэгжих шатанд

 70%

 

 

 

 

 

   3.5.4

 

 

Архидан согтуурахтай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлж, архинд донтох эмгэгтэй хүнд үзүүлэх эмчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ.

 

 

 

 

 

   123810

 

 

 

 

 

Архинд донтох эмгэгтэй иргэдэд эмчилгээ хийсэн байна.

 

 

 

 

 

2020

 

 

 

 

12 хүнд хордлого тайлах эмчилгээ хийсэн.

Сумын Эрүүл мэндийн төв архины хордлогонд орсон иргэдийг бүртгэх дэвтэр гарган хөтлөн, 6 иргэнийг эмчлэн эрүүлжүүлж, хордлогын эсрэг эмчилгээнд 123810 төгрөгийн эмчилгээ хийсэн.  “Архидан согтуурахаас сэргийлье” сурталчилгааны ажлыг цахим хэлбэрээр ЭМТ-ийн “Нарийнтээл эрүүл мэндийн төв” фэйсбүүк хаягаар иргэдэд архины хор уршиг, хэтрүүлэн хэрэглэсний улмаас ямар асуудал үүсч болох талаарх 12 төрлийн мэдээллүүдийг 958  иргэнд хүргэсэн байна. 

 

 

 

Хэрэгжих шатанд

70%

 

 

 

 

   3.5.5

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож мал хулгайлах гэмт хэргийг бууруулна

 

 

 

 

Малын хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр багийн иргэдийн нийтийн хурлаар малчдын  бүлэг нөхөрлөл байгуулан чадвахжуулах ажлыг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэмжлэгтэйгээр сумын мал бүхий иргэдэд малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1500 ширхэг сэрэмжлүүлэг хэвлүүлэн тарааж ажиллалаа. Мал маханд сумын мал эмнэлгээс олгож байгаа гарал үүслийн гэрчилгээнд тогтмол хяналт тавин баталгаажуулан ажиллаж байна.  Мөн мал эмнэлгийн гэрчилгээ “Бумбат суварга”, “Бумбат-Ур” мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд нийт 212 гэрчилгээг цахимаар бичсэнийг  баталгаажуулалт  хийж ажиллаж байна. Үүнд: адуу 694, үхэр 259, хонь 992, ямаа 893, мах 19309 кг, үхрийн борц 200 кг, ямааны ноолуур 750 кг, ноос 8000 кг тус тус бичигдсэн байна.

 

 

 

 

 

Хэрэгжих шатанд

70%

                                                                                     Дундаж үнэлгээ                                                                                                           75,0

Ерөнхий үнэлгээ

86.0%

Үнэлгээ /Зорилтот түвшиндээ бүрэн хүрээгүй, тодорхой үр дүн гарч эхэлж байгаа үр дүн гарч эхэлж байгаа үр дүнг нэмэгдүүлэх шаардлагатай/

99,0%