НАРИЙНТЭЭЛ СУМ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НАРИЙНТЭЭЛ СУМЫН 2021 ОНЫ БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ФОТО МОНИТОРИНГИЙН АРГААР ҮНЭЛСЭН АЖЛЫН ТАЙЛАН
(Бэлчээрийн фотомониторингийн судалгааны үр дүнд үндэслэв)
2021 он
АГУУЛГА
ОРШИЛ
Нэг. ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
- Физик газар зүйн онцлог
- Байгалийн бүс бүслүүр
- Газрын нэгдмэл сангийн талаар
Хоёр. БЭЛЧЭЭРИЙН МОНИТОРИНГИЙН ЦЭГИЙН ТАЛААР ХИЙГДСЭН АЖИЛ
Гурав. ЛЭНД МЕНЕЖЕР ПРОГРАМД МЭДЭЛЛИЙГ ОРУУЛСАН БАЙДАЛ
Дөрөв. БЭЛЧЭЭРИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ӨӨРЧЛӨЛТ
Тав. БЭЛЧЭЭРИЙН СЭРГЭХ ЧАДАВХИЙН АНГИЛАЛ
Зургаа. АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Долоо. ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭ
Нэг. ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА:
Нарийнтээл сум нь Өвөрхангай аймгийн нутгийн баруун хэсэгт орших ба баруун хойд талаараа Баянхонгор аймгийн Өлзийт сум, баруун урд талаараа Баянхонгор аймгийн Богд сум, зүүн хойд талаараа Уянга сум, зүүн талаараа Хайрхандулаан сум, урд талаараа Баруун-Баянулаан сумтай хиллэдэг.
Нутаг дэвсгэр газар зүйн байршил гадаргын төрх байдал нь жигд биш хойд баруун зүүн хэсгээрээ уулархаг, уулс хоорондын хөндий хонхор олонтой өмнөд хэсэгтээ голдуу тэгш гадарга бүхий шаргал элсэнцэр хөрстэй гадаргын хэрчигдэл ихтэй. Сумын төв далайн түвшингээс дээш 1684 м-т оршиж өндөр уул говь хосолсон байгалийн эрс тэс уур амьсгалтай.
Тус сум нь говь хангайн заагт орших үржил шимтэй. 270,1 мянган кв.м газар нутгийг эзлэн оршдог Сумын төв Цагаан-овоо баг нь Улаанбаатар хотоос 556 км, аймгийн төвөөс 135 км зайтай баруун аймгуудын төв замд байрладаг.
Хоёр.БЭЛЧЭЭРИЙН МОНИТОРИНГИЙН ЦЭГИЙН ТАЛААР ХИЙГДСЭН АЖИЛ
Мониторингийн цэг: Сумын хэмжээнд 2016 онд анх 14 судалгааны цэг байгуулсан Тайлант онд цэгийг бүрэн хамруулж судлагаа хийсэн.
Нарийнтээл сумын бэлчээрийн фотомониторингийн цэг
№ |
Сумдын нэр |
Байгуулсан цэгийн тоо |
|||||
2015 он |
2016 он |
2017 он |
2018 он |
2019он |
2020он |
||
1 |
Нарийнтээл |
4 |
14 |
14 |
14 |
14 |
14 |
НИЙТ ДҮН |
4 |
14 |
14 |
14 |
14 |
14 |
Нарийнтээл сумын бэлчээрийн газрын фотомониторингийн
цэгүүдийн талбайн хэмжээ /га/
№ |
Сум |
Баг |
Мониторингийн нийт цэгийн тоо |
|
Төлөөлж буй талбайн хэмжээ /га/ |
1 |
Нарийнтээл |
Шарга 1-р баг |
3 |
|
60420 |
2 |
Баянтээг 2-р баг |
3 |
|
125116.11 |
|
3 |
Өндөрхөмөг 3-р баг |
4 |
|
38505 |
|
4 |
Цагаан-Овоо 4-р баг |
4 |
|
39792.08 |
|
ДҮН |
14 |
|
263833.19 |
Хээрийн судалгааны үед хийгдсэн ажил: Хээрийн судалгааны ажлыг эхлэхээс өмнө урд оны судалгаа болон гарын авлага, ном, судалгаанд хэрэглэгдэх багаж хэрэгсэл гэх мэт зүйлсийг бэлтгэсэн. Суманд бэлчээр зохион байгуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, арга зүйгээр хангах зорилгоор 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/113 тоот Засаг даргын захирамжаар ЗДТГ-аас дараахи бүрэлдхүүнтэй ажлын хэсэг гарч ажиллаа.
Үүнд: Ажлын хэсгийн ахлагч Г.Наранбаатар /БОХУ-ын байцаагч / гишүүдэд Н.Мягмаржав /Газрын даамал/, Б.Шинэбаатар /МЭҮТ-ийн мэргэжилтэн/, Д.Хорлоо /Цаг уурч/, Д.Эрдэнэсүрэн /Шарга багийн ЗД/, П.Цэцэгмаа / Баянтээг багийн ЗД/ О.Мягмар / Өндөрхөмөг багийн ЗД / С.Цогтбаатар / Цагаан-Овоо багийн ЗД/ жолоочоор ЗДТГ-ын жолооч Ц.Зоригт гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж 2021 оны 08 дугаар сарын 03-нд Шарга 1-р багийн Цагдуулт, Улиатай, Малгай хаядаг, 2021 оны 08 дугаар сарын 04-нд Баянтээг 2-р багийн Хан-Уул, Өшгөгийн нуруу, Өшгөгийн нурууний хүйтэн, 2021 оны 08 дугаар 05-нд Өндөрхөмөг 3-р багийн Чулуут, Улиатай, Өвөр өлт, Байшинт, 2021 оны 08 дугаар сарын 05-нд Цагаан-Овоо 4-р багийн Нарийн, Хайрхан, Арц, гэсэн 14 газарт фотомониторингийн цэг авч SimplePoint программ дээр 2021 оны 09 дүгээр сарын 19-ны дотор боловсруулалтыг бүрэн оруулсан. 4-р багийн Их удгант гэдэг цэг нь үер усны улмаас машин очих боломгүй болсон тул цэгийн мэдээллийг авч чадаагүй.
Гурав. ЛЭНД МЕНЕЖЕР ПРОГРАММД МЭДЭЭЛЛИЙГ ОРУУЛСАН БАЙДАЛ
Мэдээллийг ЛЭНД МЕНЕЖЕР-д оруулах ажил
2016 онд сумын хэмжээнд 4 багт фотомонитронгийн 14 цэгийг байгуулан хээрийн судалгааг хийж “Sample point” программ хангамжийн тусламжтайгаар боловсруулалтыг хийж Лэнд менежер программд оруулсан.
2021 онд сумын хэмжээнд 4 багт улирал бүрийг төлөөлөхүйц 14 цэгийг байгуулан хээрийн судалгааг бүрэн хийн гадаргуугийн бүрхцийн зургийг мониторингийн цэг тус бүрээр нэгтгэж боловсруулалтын ‘’Sample Point’’ программ ашиглан ургамлын бүрхцийн нийт хувь болон заагуур ургамлын бүлгээр ангилан тодорхойлж, ажлын үр дүнг Лэнд менежер программд 100 % бүрэн оруулсан.
Нарийнтээл сумын бэлчээрийн фотомониторингийн мэдээллийг
Лэнд менежер программд оруулсан дүн
|
|
Фотомониторийнгийн цэгийн тоо |
|
|||||||||||
2016 он |
2017 он |
2018 он |
2019 он |
|
Сумын бэлчээрийг бүрэн төлөөлөх эсэх |
Координат |
Бүрхэц |
Биомасс |
Сэргэх чадавхийн ангилал |
Зураг |
Малын тоо |
Хэрэгжилтийн хувь /100%/ |
||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Дөрөв. БЭЛЧЭЭРИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ӨӨРЧЛӨЛТ
БЭЛЧЭЭРИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ
Тус сум нь монгол орны физик газар зүйн мужлалаар Алтайн уулархаг их мужийн Монгол Алтайн зүүн хэсгийн тойрогт багтаж байгаль цаг уурын хувьд хуурай хээр болон цөлөрхөг хээрийн бүсэд хамрагдана. Сумын хэмжээнд бэлчээр ашиглалтын хэсгийг баг тус бүрээр, талбайн хэмжээгээр нь 1 бэлчээр ашиглалтын хэсэг болгож хуваасан.
Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын бэлчээрийн мониторингийн цэгийн байгалийн бүс,бүслүүрээр ангилсан байдал
№ |
Сум |
Байгалийн бүс бүслүүр |
Мониторингийн цэгийн тоо |
Төлөөлж буй талбайн хэмжээ /га/ |
1 |
Нарийнтээл |
Хуурай хээр |
12 |
180422.45 |
2 |
Цөлжүү хээрийн |
2 |
83410.74 |
|
ДҮН |
14 |
263833.19 |
Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2021 оны бэлчээрийн мониторингийн сэргэх чадавхийн ангилал
№ |
Сум |
Баг |
Мониторингийн цэгийн тоо |
Байгалийн бүс бүслүүр |
Бэлчээрийн сэргэх чадавхийн ангилал /1-5 ангилал/ |
Төлөөлөх талбайн нийт хэмжээ /га/ |
||
Цэгийн ангилал |
Мониторингийн цэгийн тоо |
Төлөөлж буй талбайн хэмжээ /га/ |
||||||
1 |
Нарийнтээл |
Шарга 1-р баг |
3 |
Хуурай хээр |
II |
1 |
20140.00 |
60420 |
III |
1 |
20140.00 |
||||||
III |
1 |
20140.00 |
||||||
2 |
Баянтээг 2-р баг |
3 |
Цөлөрхөг хээр Хуурай хээр, |
III |
1 |
41705.37 |
125116.1 |
|
III |
1 |
41705.37 |
||||||
II |
1 |
41705.37 |
||||||
3 |
Өндөрхөмөг 3-р баг |
4 |
Хуурай хээр |
III |
1 |
9626.25 |
38505 |
|
II |
1 |
9626.25 |
||||||
II |
1 |
9626.25 |
||||||
III |
1 |
9626.25 |
||||||
4 |
Цагаан-Овоо 4-р баг |
4 |
Хуурай хээр, |
III |
1 |
9948.02 |
39792.08 |
|
II |
1 |
9948.02 |
||||||
III |
1 |
9948.02 |
||||||
III |
1 |
9948.02 |
||||||
НИЙТ |
14 |
263833.18 |
|
Тус сум нь Зун-намрын, өвөл-хаварын гэсэн улиралын хуваарьт бэлчээртэй.
Малын тоо толгой:
№ |
Багийн нэр |
Бүгд /хонин толгой/ |
Малын төрлөөр /хонин толгой/ |
||||
Тэмээ |
Адуу |
Үхэр |
Хонь |
Ямаа |
|||
1 |
Шарга |
35958 |
3 |
2005 |
1369 |
14434 |
18147 |
2 |
Баянтээг |
61761 |
40 |
2105 |
2019 |
25540 |
32057 |
3 |
Өндөрхөмөг |
45955 |
|
2570 |
4344 |
15664 |
23377 |
4 |
Цагаан-Овоо |
36734 |
10 |
1688 |
1866 |
10748 |
22422 |
Бүгд |
180408 |
53 |
8368 |
9598 |
66386 |
96003 |
Бэлчээрийн даацын үнэлгээ:
Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 багийн БАХ-ийн хэмжээнд 263833.18 га бэлчээрийн талбайд 7 хоногийн хугацаанд 14 мониторингийн цэгүүдэд хээрийн судалгааг хийсэн. Нийт мал бэлчээрлэх хоногийн тоо өвөл 120 хоног, намар 90 хоног, хавар 90 хоног, зуны 90 хоног, боломжит даац нь 451380.89 байгаа бөгөөд хонин толгойд шилжүүлснээр 85940.73 болж байна.
Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын мониторингийн
цэгийн бэлчээрийн даац
№ |
Сумын нэр |
Нийт малын тоо |
Хонин толгой |
ГНС-н бэлчээрийн Талбай |
Тухайн сонгосон цэгийн хамрагдах талбай |
Ургац био массаар кг/га |
Цент/га |
Нэг малд идэх өвсний хэмжээ цнт/га |
Бэлчээрийн нөөц газар/га |
Бэлчээрийн даац хонин толгойгоор |
Хэтэрсэн хонин толгой |
|
1 |
Нарийнтээл |
180408 |
269217.7 |
263833.19 |
933.19 |
0.021 |
451380.89 |
85940.73 |
||||
|
НИЙТ ДҮН |
180408 |
269217.7 |
263833.19 |
933.19 |
0.021 |
451380.89 |
85940.73 |
БЭЛЧЭЭРИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ТҮҮНД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
Тус сум нь 2020 оны жилийн эцсээр байдлаар 180408 мянган толгой мал тоологдсоноос хонь 66386, ямаа 96003, үхэр 9598, адуу 8368, тэмээ 53 тус тус тоологдсон байна. Сүүлийн жилүүдэд тус суманд улс орны нэгэн адил ган зудтай байсан ургамлын гарц муу байсантай холбоотой малын тоо 25284 толгой малаар буурч бэлчээрийн даац урьд жилийг бодвол ургамлын гарч сайн байсан. Бэлчээрийг зохистой ашиглах түүний бүтээмжийг дээшлүүлэх гол арга бол малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулах явдал юм.
Бэлчээрийн даац гэдэг нь нэг хонь толгойд ноогдвол зохих бэлчээрийн талбайг хэлнэ.
Тав. БЭЛЧЭЭРИЙН СЭРГЭХ ЧАДАВХИЙН АНГИЛАЛ
Аймаг сум хоорондын зам дагуу харьцангуй нягтрал их, малчин өрх, малын бөөгнөрөл ихтэй, энэ бүрэн нь газар нутаг, бэлчээрийн хуваарь сэлгээ хамгаалалтгүй урсгалаар ашигласанаас экологийн тэнцвэр алдагдаж, бэлчээрийн ургамалжилтын төрх байдал алдагдаж байна
2021 оны бэлчээрийн сэргэх чадавхийн байдал
дд |
Сум |
Баг |
Цэгийн тоо |
Сэргэх чадавхийн ангиллаар |
|||||||||
1-р түвшинд |
2-р түвшинд |
3-р түвшинд |
4-р түвшинд |
5-р түвшинд |
|||||||||
Цэгийн тоо |
Талбайн хэмжээ /га/ |
Цэгийн тоо |
Талбайн хэмжээ /га/ |
Цэгийн тоо |
Талбайн хэмжээ /га/ |
Цэгийн тоо |
Талбайн хэмжээ /га/ |
Цэгийн тоо |
Талбайн хэмжээ /га/ |
||||
|
Нарийнтээл |
4 |
14 |
- |
- |
5 |
73045.89 |
9 |
182787.3 |
- |
- |
- |
- |
2019 оны бэлчээрийн сэргэх чадавхийн өөрчлөлт
дд |
Сум |
Баг |
Цэгийн тоо |
Сэргэх чадавхийн ангиллаар /2019 он/ |
||||||||||||
1-р түвшинд |
2-р түвшинд |
3-р түвшинд |
4-р түвшинд |
5-р түвшинд |
||||||||||||
Цэгийн тоо |
Талбайн хэмжээ /га/ |
Цэгийн тоо |
Талбайн хэмжээ /га/ |
Цэгийн тоо |
Талбайн хэмжээ /га/ |
Цэгийн тоо |
Талбайн хэмжээ /га/ |
Цэгийн тоо |
Талбайн хэмжээ /га/ |
|||||||
|
Нарийнтээл |
4 |
14 |
- |
- |
2 |
81277 |
9 |
296793 |
3 |
170868 |
- |
- |
|||
дд |
Сум |
Баг |
Цэгийн тоо |
Сэргэх чадавхийн ангиллаар /2020он/ |
||||||||||||
1-р түвшинд |
2-р түвшинд |
3-р түвшинд |
4-р түвшинд |
5-р түвшинд |
||||||||||||
Цэгийн тоо |
Талбайн хэмжээ /га/ |
Цэгийн тоо |
Талбайн хэмжээ /га/ |
Цэгийн тоо |
Талбайн хэмжээ /га/ |
Цэгийн тоо |
Талбайн хэмжээ /га/ |
Цэгийн тоо |
Талбайн хэмжээ /га/ |
|||||||
|
Нарийнтээл |
4 |
14 |
- |
- |
6 |
-547801 |
8 |
-1033917 |
|
|
|
|
|||
Тус сум нь сэргэх чадавхийн II-III түвшиний ангилалд хамаарч байна.
2-р түвшиний ангилалд : 5 цэг 73045.89 га газар
3-р түвшиний ангилалд : 9 цэг 182787.3 га газар тус тус хамаарч байна.
Зургаа. АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Сумын тухайн жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018 онуудад сумын ИТХ-аар Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж Засаг даргын захирамжаар 1 дүгээр багийн нутаг дахь “Улиастын ам, Шаргын түрүү”-нээс “Дунд түрүү, Цагаан нуруу” хүртэлх бэлчээр, 2-р багийн нутаг дахь ''Хэвтээ, Буга хайрхан, Уужим булан''-аас ''Хүрмэн худаг, Тал булаг, Нарийн хүрэм, Таацын гол'' 3-р багийн нутаг дахь ''Тээлийн дулаан, бяцхан''-аас ''Өлтийн түвшин, Чулуутын баруун салаа'' 4-р багийн нутаг дахь '' Нарийн''-аас ''Дунд түрүү, Цагаан нуруу'' орчмын газар нутгийн бэлчээрийг тус тус тухайн жилүүдийн 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 10 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд малын хөлөөс түр чөлөөлж ажилласан.
Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд, аймгийн Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нарын 2017 онд хамтран ажиллах гэрээнд тусгагдсан бэлчээр хамгаалах арга хэмжээний хүрээнд Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Улаанбаатар хотын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Шим” ХХК-тай хамтран манай суманд 20.0 мянган га талбайд 40 тн бактержуулсан бэлдмэл цацаж, микробиологийн аргаар бэлчээрийн хортон мэрэгч устгах ажлыг 04 дүгээр сарын 24-30-н хүртэлх хугацаанд зохион байгууллаа.
Бэлчээр хамгааллын ажлыг Ургамал хамгааллын хүрээлэнгийн мэргэжилтэн, судлаач Н.Мөнхчулуун, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ахлах мэргэжилтэн С.Сэдэд, сумын ажлын хэсгүүд, Засаг даргын орлогч Г.Батсүх, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Цэвээнсүрэн, мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн С.Хорол, багийн дарга Д.Эрдэнэсүрэн, П.Цэцэгмаа, С.Цогтбаатар, О.Мягмар нартай хамтран гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллаа.
Мөн 10 дугаар сард Улаанбаатар хотын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Шим” ХХК-тай хамтран манай суманд 10.0 мянган га талбайд 20 тн бактержуулсан бэлдмэл цацаж, микробиологийн аргаар бэлчээрийн хортон мэрэгч устгах ажлыг 10 дугаар сарын 17-20-ны өдрийн хооронд 4-р багт зохион байгуулсан. Мөн 1-р багт энгийн механикийн аргаар 4,0 мянган га талбайд ХХАА-н мэргэжилтэн Н.Мөнхчулуун, Эрдэнэбаяр, Сумын Засаг даргын тамгын газраас гарсан ажлын хэсэгтэй хамтран огтоно устгалын ажлыг хийж гүйцэтгэсэн.
“Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх” ажлыг ГХГЗЗГазрын даргын 2015 оны 1/725 дугаар заавар, журмын дагуу хийж гүйцэтгэсэн. 2021 оны фотомониторингийн судалгааг 08 дугаар сарын 03-09-ны өдрүүдэд цаг уурын ажилтан, багийн засаг дарга нар, байгаль хамгаалагчтай хамтран ажлын хэсэг байгуулж явсан бөгөөд 4 багийн 14 цэгийн 45мкв-аас ургамалын дээж авч нэг цэгээс 5-45 метрт 125 см өндөрөөс 9 зураг, орчны 4 зүгийн зураг авч цэг тус бүрээс 13 зураг авч samplepoint программд оруулан боловсруулалт хийж бэлчээрийн даац голлох ургамлуудыг тодорхойлсон.
2020 онд малчид малаа зах зээлд борлуулсан, ган зудтай байсан болохоор малын тоо өмнөх жилээс 25284 толгой малаар буурч бэлчээрийн даац өмнөх жилээс сайжирсан байна.
Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, га
№ |
Аймаг сум |
Арга хэмжээ |
Талбай, га |
1 |
Нарийнтээл |
Өлийн цагаан огтоно устгах |
34000га |
2 |
Бэлчээр сэлгэх |
152831га |
|
3 |
Хадлан тариалангийн талбайг хашаалах |
21815га |
|
4 |
Нөхөн сэргээлт |
24.8га |
|
Нийт |
208670.8га |
Бэлчээр усжуулалт: Шарга 1-р багийн Тавьт , Цагаан-Овоо 4-р багийн Нарийн, Удгант гэх газруудад улсын төсвийн хөрөнгөөр 1 худаг, зах зээлийн бэлчээрийн удирдлага төслөөр 2 худаг нийт сумын хэмжээнд 3 худаг гаргасан байна. Ингэснээр бэлчээрийн усан хангамж сайжирсан.
Долоо. ЦААШИД АВАХ АРГА ХЭМЖЭЭ
Бэлчээрийн даац, хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэхийн тулд ашиглалтгүй байгаа бэлчээрийг ашиглах, усан хангамжийг нэмэгдүүлэх, малын тоо толгойд анхаарах шаардлагатай байна. бэлчээрийн хортон мэрэгчидтэй сумын түвшинд тэмцэх, сум, багийн отрын нөөц бий болгох талаар сумаас бие даан хэрэгжүүлэх арга хэмжээ зэргийг сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж ажиллах арга хэмжээг авах төлөвлгөөтэй ажиллаж байна.