ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2021 ОНЫ 07 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ.
2021-07-24 “Цагаан-овоо”
1. Эдийн засаг, төсөв санхүү, нийгмийн даатгалын чиглэлээр
Аймгийн төсөвт төлөвлөгөөгөөр 14500,0 мян.төг, гүйцэтгэлээр 55300,0 мян,төг, 4.7 хувь, сумын төсөвт төлөвлөгөөгөөр 7756.0 мян.төг, гүйцэтгэлээр 366.8 мян.төг, 100.0 хувь, улсын төсөвт төлөвлөгөөгөөр 500.0 мян.төг, гүйцэтгэлээр 110.0 мян.төг, 22.0 хувьтай байна.
2. Хууль эрх зүйн чиглэлээр:
7 дугаар сард төрөлт 8, нас баралт 2, шинэчилсэн бүртгэл 7, иргэний үнэмлэх олголт 24, иргэний үнэмлэх дахин 1 нийт 42 бүртгэл хийсэн байна.
Баянтээг багт: Багт халамжийн санд 7-р сарын байдлаар жирэмсэн хөхүүл эхийн 1, хүний материалыг тус тус хүлээн авч шийдвэрлэсэн. Хүнсний эрхийн бичгийн 6-р сарын олголтыг хийж гүйцэтгэсэн байна.
ХАОМС программын баяжилт, судалгаа зэргийг хуулийн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна.
Сумын 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ковидын нөхцөл байдлын улмаас багийн төвийн өрхүүдэд хашаа болон хаалга, нүхэн жорлон засварлах ажлыг цахимаар суртчилан ажилласан.
Баянтээг багийн захиргаа, болон Баянтээг 2-р баг цахим хуудсандаа Цар тахал коронавирус (COVID-19)-н тохиолдол батлагдсантай холбогдуулан эргүүл жижүүр пост гаргах ажлыг зохион, иргэдэд өвчний талаарх мэдээллийг тухай бүрт мэдээллэж байна.Мөн Сумын онцгой комиссоос иргэдэд зориулсан албан мэдэгдэлийг цаасан хэлбэрээр 26 өрх, цахимаар 70 өрхэд хүргэсэн.
3. Боловсрол, Соёл, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын
бодлогын чиглэлээр.
Соёлын төв нь: Коронавируст халдвар буюу КОВИД-19 халдвар суманд голомтлон гарсан үед сумын Засаг даргын захирамжаар постонд хуваарийн дагуу бүх ажилчид ээлжээр жижүүрлэн үүрэг гүйцэтгэж ажилласан. Голомтот бүс болох Баянтээгийн бүсэд мөн захирамжаар томилогдон үүрэг гүйцэтгэж ажиллалаа.
Залуучуудын урлагийн наадмын онолайн тэмцээний ерөөл магтаалын төрөлд нэг хүнийг бэлтгэж оролцуулсан.
“Үл тасрах хэлхээ-2” аяны хүрээнд хийсэн ажлын явцын мэдээг 6 удаа, хийж хэрэгжүүлсэн ажил үйлчилгээний бичлэг, контент, тайланг 8 удаа “Эрдэнийн эрэлд” цахим хуудсанд байршуулж хандалт түгээлтийг нэмэгдүүлэн иргэд олон нийтэд сурталчлан ажилласан.
Угийн бичиг хөтлөх ажлыг эрчимжүүлэх үүднээс аймгаас зарласан “Үл тасрах хэлхээ-2” аяны ажлын тайланг гаргаж хугацаанд аймгийн Төв номын санд хүргүүлэн ажилласны үр дүнд аймагт тэргүүн байр эзэлсэн амжилт гаргав.
Засгийн газрын тогтоол шийдвэрийн биелэлт, ёс зүйн ажлын тайлан, мэдээ, өргөдөл гомдол, эрх зүйн мэдээг гаргаж сумын ЗДТГазарт хүргүүлэн ажиллалаа.
Байгууллагын заал танхимд ариутгал халдваргүйжүүлэлтийг МЭХЦХЦ болон ЭМТ-өөр 2 удаа хийлгэсэн.
Өглөө бүр ажилчдын халууныг үзэж, цахим бүртгэлд бүртгэдэг. Өрөөнүүдэд хлормины уусмалаар чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутам агаар сэлгэлт хийж байна. Халдвараас сэргийлэх зөвлөмжийг хаалга ханад байрлуулж ажилтан бүр маск зүүж үйлчилж байна. Зай барих тэмдэг тэмдэглэгээг байрлуулж халдвараас сэргийлэх зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сумын ЭМТ нь: 2021 оны 07 -р сард нийт 116 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 54, төвийн дуудлага 62 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ.
- Амбулаториор 115 хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 98 хүн хэвтсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна.
- 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай 8 хүнийг илгээсэн.
- Хоног болоогүй нас баралт байхгүй
- Оношийн зөрүү гараагүй
- Эмнэлгийн дотоод халдвар гараагүй
- Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй
- Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.
- 0-3 насны 98 хүүхэд жинлэсэн.
Жирэмсний хяналтанд нийт230 эмэгтэй байна. 03 -р сард шинээр эхний 03 сартай хяналтанд орсон 2 эмэгтэй байна.
Товлолын вакцинжуулалтад 43 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажиллаж байна. ЭМТ-өөр нийт 115 иргэн үйлчлүүлсэн. ЭМТ-ийн эмч, мэргэжилтэн ажилчдад танхимаар 2 удаагийн мэдээлэл сургалтыг зохион байгуулсан.
ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд шинэ коронавирусийн халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 64, хандалтын тоо- 291 байна. Ковид-19 эсрэг дархлаажуулалтанд 2-р тунд 102 иргэн хамрагдсан.
Тарваган тахлын эсрэг вакцинд 550 хүн, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд 3 хүн хамрагдсан. Ковид 19 халдвараас урьдчилан сэргийлэх шинжилгээнд 462 хүнийг оношилсон.
Эдгээр иргэдэд Ковид-19 вакцины хэрэглэх заавар, дархлаажуулалтын ач холбогдол, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл зөвлөгөө өгч ажиллаа.
Нийгмийн хамгаалал: 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдах 7 иргэн, жирэмсэн эхийн тэтгэмжинд хамрагдах 5 иргэн, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах 9 иргэний хүсэлтийг хүлээн авч, ХХҮГ-т илгээсэн.
Нийт халамжийн тэтгэмжийг 301 иргэнд 25,523,065 төгрөгийн халамжийн мөнгийг иргэний харилцах дансруу илгээсэн.
4. Мал аж ахуй, газар тариалан, ЖДҮ, Цаг уурын чиглэлээр.
Нарийнтээл суманд ковид 19-ийн шинэ голомт баянтээг багт гарсантай холбогдуулан эргүүл жижүүрийн үүргийг баянтээг багт 7 хонгийн хугацаатайгаар гүйцэтгэж ажилласан.
Нарийнтээл сумын аж ахуй нэгж албан байгуулгуудын гадна дотно талбайд ариутгал халдваргүйтгэлийг мал эмнэлэг хорио цээрийн байгуулагатай хамтран нийт 1,336 метр кавдрат талбайд халдваргүйтгэлийг хийж гүйцэтгэсэн.
СХС-ийн зээлдэгчдийн эргэн төлөлтийн мэдээллийг програмд шивж илгээсэн.
БХТ-ийн түрээслэгчидтэй тооцоо нийлж өр авлагыг барагдуулах албан мэдэгдэл өгсөн. Өрхийн төмс, хүнсний ногоо тариалалтын задаргааг гаргаж нэгтгэн хариуцсан мэргэжилтэнд хүргүүлсэн. СХС-ийн орон тооны бус зөвлөлийн хурлыг зохион байгуулж 9 иргэнд 33 сая төгрөгний зээл олгосон.
Сум хөгжүүлэх сангийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудитын байгууллагаас хийгдэх хяналт шалгалтын удирдамжийн дагуу бэлтгэлийг хангасан.
Засаг даргын захирамжаар баруун гуанзны үйл ажиллааг нээсэнтэй холбогдуулангарсан зөвлөмж, албан мэдэгдлийн биелэлтэнд хяналт шалгалт хийсэн.
5. Дэд бүтэц, байгаль орчин
2021 оны 07 сарын байдлаар нийт 8 иргэн, аж ахуйн нэгжээс өргөдөл хүсэлт ирсэн байна. 4 иргэний газрыг үл хөдлөх хөрөнгөнд бүртгүүлж гэрчилгээ олгосон. Мөн газар эзэмших эрхийн дахин дуудлага худалдааг зарласан. 2021 онд 58834.5 мян.төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс 7 дугаар сарын байдлаар 58795.01 мян.төгрөг орсон байна. 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газар авах хүсэлтийг хүлээн авч байна.
Баянтээг 2-дугаар багийн нутаг хүйтэн, их булга, бага булга, тал булга зэрэг газруудаар үхсэн малын сэг зэм цуглуулах ажил хийгдсэн. Сумын Засаг даргын орлогч, 2-дугаар багийн Засаг дарга, сумын цагдаа нарын хамтаар 2020 оны 07 сарын 12-ны өдөр 2-р багийн нутаг Уужим буланд хүн алга болсон гэсэн дуудаллагын дагуу очиж эрж хайх явцад олдсон. Аймгийн МХГ, Байгаль орчин аялал жуулчлалын газар, аймгийн Цагдаагийн газруудтай хамтран эвдэрсэн газруудад хяналт шалгалтаар хийсэн. 2019 онд бичил уул уурхайн үйл ажиллагаа явуулсан нөхөрлөлүүдтэй уулзаж экологийн байцаагчийн хамт албан мэдэгдэл тарааж нөхөн сэргээлт хийсэн талбайгаа хүлээлгэн өгөхыг шаардсан мэдэгдэл хүргүүлэв.