НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ.
2021-08-25
1. Эдийн засаг, төсөв санхүү, нийгмийн даатгалын чиглэлээр
Аймгийн төсөвт төлөвлөгөөгөөр 14600,0 мян.төг, гүйцэтгэлээр 13800,0 мян,төг, 94.0 хувь, сумын төсөвт төлөвлөгөөгөөр 9106,0 мян.төг, гүйцэтгэлээр 7800.0 мян.төг, 85.2 хувь, улсын төсөвт төлөвлөгөөгөөр 500,0 мян.төг, гүйцэтгэлээр 350.0 мян.төг, 85.5 хувьтай байна.
2. Хууль эрх зүйн чиглэлээр:
08-р сард төрөлт 8, нас баралт 4, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл 9, шинээр 2, 25 насны сунгалт 3, 45 насны сунгалт 4 нийт 20 бүртгэл хийсэн байна.
3. Боловсрол, Соёл, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын
бодлогын чиглэлээр
Нийгмийн халамжийн сан нь: 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдах 5 иргэн, жирэмсэн эхийн тэтгэмжинд хамрагдах 11 иргэн, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах 4 иргэний хүсэлтийг хүлээн авч, ХХҮГ-т илгээсэн. Нийт халамжийн тэтгэмжийг 326 иргэнд 31178,327 төгрөгийн халамжийн мөнгийг иргэний харилцах дансруу илгээсэн.
Ерөнхий боловсролын сургууль нь: Тус Ерөнхий боловсролын сургууль нь энэ хичээлийн жилд 54 багш, ажилтантай, үүнээс 4 удирдах ажилтан, 30 багш, 20 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Сумын эрүүл мэндийн төвөөс Ковид-19 халдварт өвчний эсрэг вакцинд ЕБС-ийн 12-17 насны сурагчдын хамрагдсан бүртгэлийг авч нас, хүйс, ангиар ялган бүртгэл гарган ажиллалаа.
БМДИ-ээс 2021 оны 08-р сарын 24-27 хооронд зохион байгуулж байгаа цахим сургалтанд хамрагдаж байна.
2021 оны 08-р сарын 23-ны өдөр Өвөрхангай аймагт зохион байгуулагдсан Багш нарын бага хуралд ЕБС-ийн удирдлагууд оролцсон.
2021-2022 оны шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан /Ковид-19/ халдварт өвчний үед сурагчдаа хэрхэн хүлээж авах эсэх талаар бэлтгэл ажлыг төлөвлөн хэрэгжүүлэн ажиллаж байна.
Бага ангийн сургалтын менежер Боловсролын хүрээлэнгээс зохион байгуулсан сурлагын хоцрогдлыг нөхөн арилгах төлөвлөөг хэрэгжүүлэх сургалт үйл ажиллагааны удирдамж сургалтанд 08-р сарын 25-нд хамрагдсан байна.
Бага ангийн багш нар Боловсролын хүрээлэнгээс зохион байгуулсан сурлагын хоцрогдлыг нөхөн арилгах төлөвлөөг хэрэгжүүлэх сургалт үйл ажиллагааны удирдамж сургалтанд 08 дугаар сарын 24-27-ны хооронд цахимаар сууж байна.
08-р сарын 16-25-ны хооронд 2021-2022 оны хичээлийн жилд 1-р ангид элсэн орох хүүхдүүдийн бүртгэлийг хийж ажилласан.
Дунд ангийн сургалтын менежер Сургалтын хоцрогдол арилгах арга зүй, сургалтын төлөвлөгөөний түр журам сургалтанд 2 удаа хамрагдсан байна.
2021 оны ЭЕШ энэ сарын 19-22–ны хооронд зохион байгуулагдаж манай сургууль 14 суралцагч 8 судлагдхуунаар 54 шалгаруулалтанд оролцож өмнөх жилийн амжилтаа /521,9/ 9.4 хувиар /537,37/-иар ахиулж амжилттай оролцлоо.
Мөн Тэгш хамруулах оролцоонд суурилсан үнэлгээний арга зүй, Боловсрол нөхөн олгох хөтөлбөр, Асуудал шийдвэрлэх үнэлгээний арга зүй сургалтанд хамрагдсан байна.
Сургуулийн орчны үерийн усанд автсан явган хүний замыг дахин тавьж, мөн хашаа хайсаа засаж сэлбэн, орчин тойронд их цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг хийж ажиллаж байна.
Сумын ЭМТ нь: 2021 оны 08 -р сард нийт 116 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 54, төвийн дуудлага 62 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ.
- Амбулаториор 115 хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 98 хүн хэвтсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна.
- 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай 8 хүнийг илгээсэн.
- Хоног болоогүй нас баралт байхгүй
- Оношийн зөрүү гараагүй
- Эмнэлгийн дотоод халдвар гараагүй
- Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй
- Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.
- 0-3 насны 98 хүүхэд жинлэсэн.
Жирэмсний хяналтанд нийт230 эмэгтэй байна. 03-р сард шинээр эхний 03 сартай хяналтанд орсон 2 эмэгтэй байна.
Товлолын вакцинжуулалтад 43 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажиллаж байна. ЭМТ-өөр нийт 115 иргэн үйлчлүүлсэн. ЭМТ-ийн эмч, мэргэжилтэн ажилчдад танхимаар 2 удаагийн мэдээлэл сургалтыг зохион байгуулсан.
ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд шинэ коронавирусийн халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 64, хандалтын тоо- 291 байна. Ковид-19 эсрэг дархлаажуулалтанд 2-р тунд 102 иргэн хамрагдсан.
Тарваган тахлын эсрэг вакцинд 550 хүн, галзуу өвчнөөс урьдчилагн сэргийлэх вакцинд 3 хүн хамрагдсан. Ковид 19 халдвараас урьдчилан сэргийлэх шинжилгээнд 462 хүнийг оношилсон. Эдгээр иргэдэд Ковид-19 вакцины хэрэглэх заавар, дархлаажуулалтын ач холбогдол, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл зөвлөгөө өгч ажиллаа.
Баянтээг хүн эмнэлэг: 2021 оны 08 дугаар сард 11 дуудлага хүлээн авч
бүртгэн дээд шатны эмнэлэгт 1 хүнийг хүргэн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 5, төвийн дуудлага 6 ирсэн байна. Дуудлаганд эх баригч эмч явж тусламж үйлчилгээ үзүүлсэн.
Нийт 117 хүнд үзлэг хийж өссөн тоогоор 1704 хүнд үйлчилсэн. Стацианорт 29 хүн хэвтэж эмчлүүлсэн. Коронавирус халдвараар 14 хүн хэвтэн эмчлүүлж 2 иргэн эдгэрсэн, 2 иргэнийг БОЭТ-д шилжүүлсэн.Эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал хөнгөн байна.
12-17 насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийг файзер вакцинжуулалтын 1 дүгээр тунд 94, 2 дугаар тунд 90 хүүхдийг тус тус хамруулаад байна.
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрүүл мэндийн яамнаас гаргасан сурталчилгааны материалуудыг цахим хуудсаараа дамжуулан цаг тухайд нь мэдээлэл хийж байна.
Эмнэлгээр үйлчлүүлэгчдийг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор цэвэрлэгээ үйлчилгээг өдөрт 2-3 удаа бүх өрөө тасалгаа, танхимд хийж, бүх хаалганы бариулыг тогтмол халдваргүйтгэлийн уусмалаар арчиж халдваргүйтгэж байна. Амбулатороор үйлчлүүлж байгаа иргэдийн халууныг тогтмол үзэж, гарын авлага боршуур нийт 50 хүнд тараасан байна. Эмнэлэгт орж ирсэн үйлчлүүлэгчдийг маскаар хангаж байна. Эмнэлгийн эмч, ажилчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Гэрийн ажиглалтанд -17, тусгаарлах байранд 4 иргэн байна.
Жирэмсний шинээр хяналтанд орсон 1 эхэд нэг удаагийн тестеер Тэмбүү, ДОХ/ХДХВ шинжилгээ хийсэн. Төрөх эх 9 байна. Амбулатороор 90 үзлэг
- Идэвхтэй хяналтаар 14
- Гэрийн дуудлагын үзлэгийн тоо 11
- Урьдчилан сэргийлэх үзлэг 21
- Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 16
- Жирэмсний шинээр хяналтанд 1
- Осол гэмтлийн өвчлөл 1
- Артерийн гипертензи, чихрийн шижингийн үзлэгт -30
4. Мал эмнэлэг, хөдөө аж ахуй, газар тариалан, ЖДҮ-н чиглэлээр.
Хонь тэмээний ноосонд урамшуулал олгох Засгийн газрын тогтоолын дагуу малчдаас хонь тэмээний ноос үндэсний үйлдвэрт тушаасаны дагуу 328 өрхийн 39698,3 кг ноосны падааныг авч шивж дуусгаж программд оруулахаар хүлээгдэж байна.
5. Дэд бүтэц, байгаль орчин
Цагдаагийн албан хаагч нартай хамтаран тарваганы эргүүл шалгалт 1,3,4-р багуудад 2 удаа хийсэн. Бичил уул уурхайн журмын дагууж Таацын гол дагуу 1,5 га талбайд Сөртийн хошуу гэх газар “Баянсөрт” нөхөрлөл 1 сарын хугацаатай сумын Засаг даргатай гэрээ байгуулан ажиллаж байна. Үүнд хяналт шалгалтыг тогтмол хийж ажиллаж байна.
Сумын Гуанз орчмын хог хаягдлыг 2 удаа цэвэрлүүлсэн. Таацын гол дагуу тарьсан модны хашаа үерт унасан байсныг хариуцаж байгаа хүний хамтаар засаж янзлах ажил хийгдсэн.