ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2021 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

                          НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

                   2021 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ.         

 

2021-11-26

                         1. Эдийн засаг, төсөв санхүү, нийгмийн даатгалын чиглэлээр

Аймгийн төсөвт төлөвлөгөөгөөр 13300,0  мян.төг, гүйцэтгэлээр 12163.6 мян,төг, 92.0 хувь, сумын төсөвт төлөвлөгөөгөөр 9186.0 мян.төг, гүйцэтгэлээр 55636.6 мян.төг, 100,0 хувь, улсын төсөвт төлөвлөгөөгөөр 500.0 мян.төг, гүйцэтгэлээр 260,0 мян.төг, 52.4 хувь орсон байна.            

2. Хууль эрх зүйн чиглэлээр:

1-р сард төрөлт 7, гэрлэлт 2, шилжин ирсэн 3, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл 8, иргэний үнэмлэх дахин авалт 3, газрын гэрчилгээ авах 4, иргэний үнэмлэх олголт 12, нийт 38 бүртгэл хийсэн байна.

 

                            3. Боловсрол, Соёл, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын

                      бодлогын чиглэлээр.

Ерөнхий боловсролын сургууль нь: Тус сургууль нь энэ хичээлийн 54 багш, ажилтантай, үүнээс 4 удирдах ажилтан 30 багш, 20 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын сурагчдад сумын ГХУСАЗСЗ-тэй хамтран “Миний эрх чиний эрхээр хязгаарлагдана” сэдэвт хууль эрх зүйн сургалт зохион байгуулсан. Сургалтаар сурагчдад хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулиудын тухай ойлголтыг нэмэгдүүлэх, бусдыг ойлгодог, хүндэлдэг, хайрладаг сэтгэлтэй байх, хүний эрхийг өөрийн эрх ашиг шиг ямагт дээдэлдэг байх зарчмыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Мөн дээрх сэдвийн хүрээнд дэвжээ тэмцээнийг зохион байгуулахаар удирдамжийг батлуулан ажиллаж байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг сургуулийн урлагийн аварга шалгаруулах урлагийн наадам “Бидний аялгуу” нэртэйгээр 2021 оны 11-р сарын 19-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус урлагийн наадамд ЕБС-ийн нийт 20 бүлгийн 420 гаруй сурагчид оролцож, авъяас, ур чадвараараа өрсөлдөж аваргаа тодруулсан. Бага ангийн шилдэгийн шилдэг ангиар 4а анги, 2-р байранд 5а анги, 3-р байранд 3б анги тус тус шалгарсан бол ахлах, дунд ангийн шилдэгийн шилдэг ангиар 7а анги, 2-р байранд 12а анги, 3-р байранд 9а анги тус тус шалгарч шагналт байрын эзэд болсон.

Шилдэгийн шилдэг болсон 2 ангийг сургуулийн захиргаанаас 32 инчийн өнгөт зурагтаар шагнахаар болсон.

ЕБС-ийн ХӨУБ-ын “Сувдан сондор” охидын клуб нь өөрсдийн санаачилгаар 6-12-р ангийн сурагчдын дунд “Crush box”-ыг аялуулах ажлыг эхлүүлж байна. Зорилго нь сурагч багачуудад хэн нэгэнд гомдсон баярласан сэтгэлээ илэрхийлэх боломжийг олгох зорилготой. Мөн охидын зөвлөл нь 9-12-р ангийн сурагчдын дунд хөгжөөнт буухиа тэмцээн зохион байгуулж, авхаалж самбаа хурд хүчээрээ бусдыгаа манлайлан түрүүлсэн 12-р ангийнхныг 2 цаг спорт зааланд тоглох эрхээр шагнаж урамшууллаа.

2021-2022 оны хичээлийн жилд зохион байгуулах багш айлчлал аргачлалыг 10-р сарын 25-аас 11-р сарын 01-ний өдрийн хооронд БСУГ-аас ирүүлсэн удирдамж, зөвлөмжийн дагуу анги удирдсан багш нар хийж гүйцэтгэлээ.

Тус хичээлийн жилд өндөр эрсдэлтэй 25 сурагч, дунд эрсдэлтэй 1 сурагч, бага эрсдэлтэй 20 сурагч байна. Өндөр эрсдэлтэй сурагчдыг эрсдэлт нөхцөлөөр нь авч үзвэл суралцах хугацаандаа насанд хүрсэн асран хамгаалагчгүй амьдардаг 5 сурагч, архины хамааралтай хүнтэй амьдардаг 18 сурагч, бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон 2 сурагчид тус тус байна.

Багш айлчлал аргачлалын эрсдэлийн судалгааны үр дүнг сумын хүүхэд хамгааллын хамтарсан багт танилцуулж, өндөр эрсдэлтэй сурагчидтай ажиллах ажлын төлөвлөгөөг гаргаж ажиллаж байна. Мөн эрсдэлийн судалгааны үр дүнг сургуулийн хүүхэд хамгааллын багт танилцуулж, хүүхэд хамгааллын багийн төлөвлөгөөг гарган ажиллаж байна.

Ногоон гэрэл удирдамжийн дагуу багш сурагчдаас сэтгэл хандлагын судалгаа авч асуулгийн дүнд дүгнэлт хийж ажлаа сайжруулах төлөвлөгөө гарган ажиллаа.

БСМС-д сурах бичгийн болон сургуульд сурдаггүй сурагчдын судалгааг гарган нэгтгэн илгээлээ.

Өдөр бүр сурагчдын халууныг хэмжин QR кодоор ирцийг бүртгэн БСМС -д шивж ирцийн мэдээг гарган ажиллаж байна.

/Ковид 19/ хандалтыг өдөр бүр гарган Яаманд мэдээллийг илгээж байна. 

12-р ангийн сурагчдын хичээл сонголт мэргэжлээ зөв сонгох сургалт хийж зөвлөгөө өглөө.

11сарын 11-13 нд “Хосолсон сургалтын арга зүй” сургалтанд хамрагдаж сургуулийнхаа 29 багшид сургалтын хийлээ.

            Баянтээг ЕБС:11-р сард 3 дахь долоо хоногоо халдвар хамгааллын дэглэм баримтлан хичээлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллав.

Заах аргын нэгдлийн ахлагч долоо хоног бүрийн даваа гарагт дотоодын хурлыг тогтмол хийж залуу багш нарт заавар зөвлөгөө өгч ажиллав. Анги тус бүрд үдийн хоолны цэс болон хүнсний тухай хуулийн 10.4.1-д заасан судалгаанд үндэслэн хүүхдийн зохистой хооллолт болон эрүүл хүнсний талаар зөвлөмж гаргаж, мэдээлэл,сургалт, сурталчилгааг зохион байгуулан ажиллаж байна. Мөн анги удирдсан багш нар кабенатын нэршлийн дагуу үзүүлэн тараах материалуудыг шинээр хийж анги танхимаа тохижуулж байна

            Халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан анги тус бүрд хөгжмийн сургалт явагдаж байна.

            Цар тахлын хорио цээрээс болж БШУЯ, БСУГ-аас зохиогдсон цахим сургалтуудад тогтмол хамрагдаж байна.

             Баянтээг 2-р багийн груп дээр хичээлийн  холбогдолтой мэдээ мэдээллийг цаг тухай бүрд нь байршуулж байна. Акустик хавтангаар анги тус бүрт үзүүлэн хийсэн.

            Ахмад багш нар маань залуу үеийн төлөөлөлдөө заах арга зүйн талаар мэдлэг туршлага болон хичээллэх чадвар арга зүй талаараа сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Хүүхдийн цэцэрлэг нь: Цэцэрлэгийн сургалт ,үйл ажиллагааг танхим болон танхимын бус (зайн) хэлбэрээр зохион байгуулж байна.

        Танхимын сургалтад энэ сард дундажаар 48 хүүхэд, цахим сургалтаар 20 хүүхдэд сургалт, хүмүүжлийн ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Үндэсний хэмжээнд телевизээр явуулж байгаа Теле хичээлийг хуваарийн дагуу СӨНХ үзэж судлахад эцэг эхчүүдтэй хамтран дэмжлэг үзүүлэх мэдээллээр хангах ажлыг бүлгийн багш нарааар дамжуулан нэгдсэн арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллаж байгаа нь өдөр тутмын үйл ажиллагаан дээрээс харагдаж байна

 Байгууллагын хариу арга хэмжээ авах баг нь хүүхэд хүлээн авах, тарах цагаар хүүхдийн халуун болон халдвар хамгааллын дэглэмийг сахиж эцэг эхийг нэвтрүүлэхгүй хүлээн авч цахимаар QR код уншуулан үйл ажиллагааг явуулж байна

         Багш нарын нээлттэй хичээлийг амжилттай зохион байгуулан 1-3 байр эзлүүлэн арга зүйн зөвлөгөө зөвлөмжийг өгч бусдаасаа туршлага хуваалцан  ажиллалаа

        Гэр бүлийн орчинд зайн хэлбэрээр суралцаж байгаа хүүхдүүдтэй теле хичээлийг үзэх, багш цахим хичээл бэлтгэн тавих ,даалгавар өгөх багштайгаа эргэх холбоотой ажиллаж байна.

Цахим хичээлийн хуваарийн дагуу багш нар бэлтгэж, цахим хаягаар бүлгийн групп чат дээр байршуулан эцэг эхчүүддээ мэдээлэл, сургалтыг  хүргэж, хүүхдэд үзүүлэх, хөгжлийг дэмжиж байгаа эсэхэд хяналт тавин зөвлөгөө, зөвлөмж өгч хамтран ажиллаж байна.

Бүлгийн хүүхдүүдийг сэдвийн хүрээнд үнэлгээг хийж хүүхдийг чадамжаар нь үнэлэн цаашид анхаарах зүйлсээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Багш ажлын байран дээрээ болон бие даасан байдлаар мэргэжил дээшлүүлэх төрөл хэлбэрийг өргөжүүлж  байна.

            Бэлтгэл “А” бүлгийн багш “Минималист гэж юу вэ?”, дунд бүлгийн туслах багш “Хүүхдийн эрхийн тухай хууль”, ахлах “а” бүлийн туслах багш “Хүүхэд хамгаалал”,  бэлтгэл “а” бүлгийн туслах багш “Байгууллагын соёл” зэрэг 4 сэдэвт сургалтуудыг зохион байгуулж нийт 18 багш ажилчид хамрагдан мэдлэг мэдээллээ дээшлүүлэн ажилласан.

           СӨББ-ын 3-5 насны 45 хүүхдээс “Та хүүхдээ мэдэх үү” цахим орчны талаар судалгаа авахад 38 хүүхэд утас болон зурагтаар 15 мин дээш үздэг гэж хариулсан байна Үүнээс үүдэн цахимаар Хүүхдээ дэлгэцийн донтолтоос хамгаалъя уриалга дэвшүүлэн ажиллаж байна Сошиал ертөнцөд хүүхдүүд чөлөөт цагаа онлайнаар youtube- ээр бичлэг үзэх, интернет тоглоом тоглох гэх мэт энэ нь яваандаа зан аашийн эмгэг болон өөрчлөгдөх төдийгүй оюун санаа, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болох нь тогтоогдсон болохыг мэдээллээ

Бүлгийн багш нарын дунд Шилдэг төв сургалтын хэрэглэгдэхүүн гэсэн сэдэвтэй анги тохиужуулах уралдааныг зохион байгуулан ажиллаж байна. Бүлгийн багш нар төвөө тохижуулан баяжилтыг хийж сургалтын хэрэглэгдэхүүнийг сараар болон хүүхдийн сонирхол, суралцах үйлийг дэмжсэн хэрэглэгдэхүүн хийж байгаа нь ололттой тал нь байлаа 

Халдвар хамгааллын дэглэмийг сахиж бүлгийн өрөө танхимыг 15 мин тутамд агаар сэлгэлт агааржуулалтыг тогтмол хийж хүүхдүүдийн эрүүл ахуйн дадал хэвшилд анхаарч өглөө, орой амыг нь сода, давсны уусмал зэргээр зайлах, өглөө орой цэцэрлэгтээ ирэх тарахдаа амны хаалтыг тогтмол зүүж ирэх, бохирдсон үед болон хоолны өмнө, бие зассаны дараа тогтмол гараа угаах, ариутгах зэргийг дадал хэвшил болгон мөрдөж байна

Цэцэрлэгийн доторх орчныг 2 цаг тутам чийгтэй цэвэрлэгээг хийж халдвар хамгааллын дэглэмийг сахиж Бүлгийн хүүхдүүдийн гар нүүрний алчуурыг өдөр болгон угааж ариутган хэрэглэж байна. Хүүхдийн ор хөнжлийн цагаан хэрэгслийг хуваарийн дагуу угааж ариутган ажиллаж байна

 

 

Баянтээг СӨББ: Монгол банкнаас зохион байгуулсан Дэлхийн хуримтлалын

Өдөр-2021он аяны хүрээнд “Мөнгөний Авдар” бүтээлийн уралдаанд багш нар оролцож дэд байранд шалгарсан.

Бүлгийн багш нар эцэг эхчүүдтэй групп чат ашиглан зөвлөгөө зөвлөмжийг цаг

тухай бүрт мэдээллэж “Гараас-Гарт” “Гэр-Цэцэрлэг-Гэр” гэсэн маршрутыг баримтлан хяналт тавьж ажиллаж байна. 2021 оны 11-р сарын 18-ний байдлаар ямар нэг санал, гомдол, ирээгүй байна.

Багш, ажилдчидын биеийн халуун, эрүүл мэндийн асуумжийг авч ажиллаж

байна. Эцэг эх, асран хамгаалагч, иргэд олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө зөвлөмжийг цахимаар хүргэж ажиллаж байна. Өдөр бүр БСУГ-т шуурхай мэдээг гарган цахимаар явуулж байна. Багш ажилчидын 3-р тунд хамрагдалт 80% -тай байна.

 

Соёлын төв нь: “Өв хамгаалагч” аяны хүрээнд Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, соёлын өвийн талаар болон угийн бичиг хөтлөх аргын сургалтыг өв хамгаалагч иргэдэд 1 удаа, ЕБС-ийн сурагчдад 2 удаа, малчны бүлгийн иргэдэд 1 удаа явуулж гарын авлага тарааж ажилласан. Нийт давхардсан тоогоор 213 иргэн хамрагдсан байна.

            “Өв хамгаалагч” аяны нээлтийн арга хэмжээг зохион байгуулж, өв хамгаалагч иргэдийн гурвалсан гэрээг шинэчилж, үнэмлэх гардуулав. Үдэшлэг зохиож АХА тэмцээн зохион байгууллаа. Нийт 69 иргэн хамрагдсан байна.

            Соёлын өв эзэмшигчдийн судалгааг гаргаж аймгийн БСУГ-т хүргүүлэв.11 сарын 1-нээс соёл урлагийн арга хэмжээ нээгдсэнтэй холбогдуулан бүжгийн дугуйлангийн үйл ажиллагааг эхлүүлж бага ангийн 8, Дунд ангийн 8, ахлах ангийн 8 хүүхдийг бүртгэн авч спорт арга хэмжээний заавал сурах аорбикийн дасгалыг зааж сургаж аймгийн БТС-ын хорооноос цахимаар зохион байгуулсан “Цахим гимнастрада” уралдаанд бага нас, дунд нас, ахлах насны ангилалд оролцсоноос ахлах насны сурагчдын аорбикийн дасгал 3-р байр эзэлж улмаар улсын уралдаанд оролцохоор бичлэгийг хүргүүлээд байна.

Хурал 2 удаа, сургалт 4 удаа зохион байгуулагдахад давхардсан тоогоор 431 иргэн хамрагдсан байна.

            Өрөөнүүдэд хлормины уусмалаар чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутам агаар сэлгэлт хийж байна. Халдвараас сэргийлэх зөвлөмжийг хаалга хананд байрлуулан ажиллаж байна. Зай барих тэмдэг тэмдэглэгээг байрлуулж халдвараас сэргийлэх зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

            Баянтээг Хүн эмнэлэг: 2021 оны 11 дугаар сард 9 дуудлага хүлээн авч бүртгэн дээд шатны эмнэлэгт 1 хүнийг хүргэн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 2, төвийн дуудлага 5 байна. Дуудлаганд их эмч, эх баригч эмч нар явж тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Багийн эмнэлгийн стацианор амбулаторийн үйлчилгээ: Нийт 145 хүнд үзлэг хийж өссөн тоогоор 1165 хүнд үйлчилсэн. Стацианорт 45 үүнээс коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчнөөр 39 хүн хэвтэж эмчлүүлсэн.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн яамнаас гаргасан сурталчилгааны материалуудыг цахим хуудсаараа дамжуулан цаг тухайд нь мэдээлэл хийж байна.

Баянтээг багийн ахмадын өргөөг энгийн эмнэлэг болгон ажиллуулж байна. Халдвартын өрөө, хэвтэн эмчлүүлэх хэсэгт 15 ор дэлгэн халдварт өвчнөөр өвчилсөн иргэдийг эмчилж байна.

Эмнэлгээр үйлчлүүлэгчдийг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор цэвэрлэгээ үйлчилгээг өдөрт 2-3 удаа бүх өрөө тасалгаа, танхимд хийж, бүх хаалганы бариулыг тогтмол халдваргүйтгэлийн уусмалаар арчиж халдваргүйтгэж байна. Амбулатороор, хүлээн авахаар үйлчлүүлж байгаа иргэдийн халууныг тогтмол үзэж, гарын авлага боршуур нийт 22 хүнд тараасан байна.

Эмнэлэгт орж ирсэн үйлчлүүлэгчдийг маскаар хангаж байна. Эмнэлгийн эмч ажилчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Ковид-19 өвчнөөс сэргийлэх, дархлал сэргээх 3 дугаар тунд 115 иргэнийг хамруулаад байна.Вакцинжуулалт өдөр бүр хийгдэж байна.

Хувийн хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлэн хамгаалах хувцас 50ш, N95 маск 400ш, нэг удаагийн бээлий 400ш, нэг удаагийн малгай 200, нэг удаагийн маск 200 ш нөөцөд байна.

Жирэмсний шинээр хяналтанд орсон 1, эхчүүдэд нэг удаагийн тестеер Тэмбүү, ДОХ/ХДХВ шинжилгээ хийсэн.Төрөх эх 14 байна. Нас баралт байхгүй. төрсөн эх байхгүй байна.Амбулатороор 93 үзлэг

  • Идэвхтэй хяналтаар 10
  • Гэрийн идэвхтэй хяналт 25
  • Гэрийн дуудлагын үзлэгийн тоо 11
  • Урьдчилан сэргийлэх үзлэг 16
  • Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 45
  • Жирэмсний шинээр хяналтанд 1
  • Осол гэмтлийн өвчлөл  1
  • Артерийн гипертензи, чихрийн шижингийн үзлэгт

               4. Мал аж ахуй, газар тариалан, ЖДҮ-ийн чиглэлээр.

2021 оны 11-р сард хийсэн ажлын жагсаалт

Жимс жимсгэнэ хөтөлбөрийн тайлан судалгааг холбогдох заалтаар гаргаж

ХААГ-ын хариуцсан мэргэжилтэнд хүргүүлсэн. СХС-аас олгосон зээлийн эргэн төлөлтийн зөрчилтэй болон чанаргүй зээлдэгчдийн судалгаа,  СХС-ийн зээлийн эргэн төлөлтийн судалгааг гаргасан.

Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлтийг барагдуулсан зээлдэгчдийн жагсаалтыг гаргаж ХХААГ-ын хариуцсан мэргэжилтэнд хүргүүлсэн. Аймгийн дарга, ХХААГ-ын даргатай байгуулсан гэрээг хэрэгжүүлэхэд зарцуулсан хөрөнгийг холбогдох заалтаар гаргасан. Хайрхандулаан суманд зохион байгуулагдсан Хоршооны эрх зүй, шинэчлэн найруулсан хууль, хоршоог дэмжих нийгмийн хэмжээний 3 хөтөлбөр, түүхий эдийн борлуулалтын сүлжээ, МАА-н бүтээгдэхүүний мөшгих тогтолцоо, биржийн үйл ажиллагаа, хүнсний ногоо, малын тэжээлийн хураалт, хадаглалт, хамгаалалтанд анхаарах  асуудал” сэдэвт сургалтанд хамрагдсан.

Тариаланчдын мэдээллийг цахимжуулах оналайн сургалтанд хамрагдсан.

  5. Дэд бүтэц, байгаль орчин

Аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар, Нарийнтээл сумын ЗДТГ, Онги-Таац сав газарын захиргаа хамтаран Шарга 1-р багт Асгана булгын булгын эх, Баянтээг 2-р багт Тал булгын булагын эх нийт 2 булгын эх хашаалаж хамгаалтанад авч малчдад хариуцуулаж өгсөн.

Бичил уурхайн нөхөн сэргээлт хийсэн 28.9 га талбайд ажлын хэсэг гарч шалгалт хийж хүлээн авах ажил хийгдсэн.

Сумын төвийн болон Баянтээг багийн эзэнгүй золбин нохой устгалын ажил хийгдэж нийт 80 ширхэг нохой устгасан. Аж ахуйн нэгж, албан байгууллагын болон гудамж талбайд бүх нийтийн хамарсан цэвэрлэгээ хийлгэж ачиулж цэвэрлэх ажил хийгдсэн байна.