ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2021 ОНЫ  04 ДҮГЭЭР  САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

                                               НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

                       2021 ОНЫ  04 ДҮГЭЭР  САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ.       

 

2021.04.23

                         1. Эдийн засаг, төсөв санхүү, нийгмийн даатгалын чиглэлээр

Аймгийн төсөвт төлөвлөгөөгөөр 15600,0 мян.төг, гүйцэтгэлээр 15300,0 мян,төг, хувь 98,0,  сумын төсөвт төлөвлөгөөгөөр 24850,0 мян.төг, гүйцэтгэлээр 22800,0 мян.төг,хувь 93,0, улсын төсөвт төлөвлөгөөгөөр 3500,0  мян.төг, гүйцэтгэлээр 29400,0 мян.төг, хувь 85,0 хувь орсон байна.

 

2. Хууль эрх зүйн чиглэлээр:

Улсын бүртгэл  04-р сард төрөлт 8,  нас баралт 2, гэрлэлт 3, шилжилт 4, шинэчилсэн бүртгэл 15, иргэний үнэмлэх дахин авсан 3, иргэний үнэмлэх олголт 21 бүгд 56 бүртгэл хийсэн байна.

Баянтээг багт хийгдсэн ажил. Баянтээг багт эрүүл мэндийн даатгалын 2, нийгмийн даатгалын шимтгэл тушаасан баримт болон бусад материалыг сумын татварын улсын байцаагчид явуулан баталгаажуулан тараасан. Багт 04-р сарын байдлаар жирэмсэн хөхүүл,  эхийн  1 иргэний материалыг хүлээн авч шийдвэрлэсэн.   

Багт иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдолыг хуулийн хугацаанд бүртгэн, шийдвэрлэж байна. Энэ хугацаанд өргөдөл гомдол ирээгүй байна.

2021 оны төрийн мэдээлэл шивсэн. ХАОМС-гийн программд мэдээллийг тухай бүрт нь шинэчлэн засвар хийж шинэ төрсөн, нас баралт, шилжилтийг тухай бүрт нь баяжилт хийж байна. 2021 оны 04 сарын 14-ны өдөр Хан-уул цагаан толгой, Баянтээг багийн ойр орчмын сэг зэмийг цэвэрлэсэн.

Тусгай удирдамжийн дагуу мал эмнэлгийн улсын байцаагчтай хамтран  Сумын ЕБС, СӨББ-ын гал тогоо,   Үдийн цайны үйл ажиллагаанд хяналт тавьж, МЭАЦГҮ-ийн гэрчилгээ авч хэвшсэн эсэх,  Агуулахын бүтээгдэхүүний хадгалалт,  дотоод хяналт шалгалтын бүртгэл хөтөлсөн эсэх зэргийн шалган үзэж, байгууллага тус бүрт зөвөлгөө мэдээлэл өгч ажилласан

“Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоол”, МУ-ын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 45-р тогтоол”- ын дагуу Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх     сургалтыг зохион   байгуулсан.   .    

            Сумын ЗДТГ-ын дарга Б.Ичинноров “Гамшгаас хамгаалах тухай” хууль, хууль эрхзүйн мэргэжилтэн С.Баасандулам  Улсын Онцгой комиссын даргын 18-р тушаал буюу “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”,   Улсын Онцгой комиссын даргын 20-р   тушаал  “Түр журам, заавар батлах тухай” зэрэг сэдвээр сургалтыг зохион байгуулсан. Тус сургалтанд  нийт 16 албан хаагч оролцсон байна. ЕБС-ийн багш ажилчдад “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх арга” сэдэвт цахим бичлэгийн үзүүлсэн. Ү үнд 17 албан хаагч оролцсон.

ЕБС-ийн бага ангийн 10 бүлгийн 225 хүүхдэд газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг хэрхэн авран хамгаалах талаарх дадлага сургуулилтыг  хийж үзүүлсэн.

СӨББ-ийн 5 бүлгийн 91 хүүхдэд /насны онцлогт тохиирсон/газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг хэрхэн авран хамгаалах талаарх дадлага сургуулилтыг  хийж үзүүлсэн.

      Сумын  15-34 насны залуучуудын судалгаа болон 7 байгууллагын гэр бүлийн

зөвлөлийн судалгааг шинэчлэн гаргаж нэгтгэн аймгийн ГБХЗХГ-т хүргүүлсэн.

Бага насны хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх 4 төрлийн зөвлөмжийг 6 групп-т байршуулсан.

 

                       3. Боловсрол, Соёл, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын

                      бодлогын чиглэлээр.

ЕБСургууль: Тус сургууль нь энэ хичээлийн 54 багш,  ажилтантай, үүнээс 4 удирдах ажилтан 30 багш, 20 ажилтан, бага ангид 239, ахлах ангид 60, дунд ангид 153 нийт 452 сурагч, дотуур байрандаа 72 сурагчтай  үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

ЕБС-ийн 1-12-р ангийн анги цэвэрлэгээ, сурагчийн хувийн ариун цэвэр болон амны хаалт  зүүж байгаа эсэхэд 7 хоног бүрийн даваа гаригт хяналт тавин ажиллаж байна. Мөн сургуулийн эмч, жижүүр нь сургуулиар үйлчлүүлж байгаа иргэдийн бүртгэлийг бүртгэл хяналтын систем дээр тогтмол бүртгэн ажиллаж байна.

БСУГ-аас зохион байгуулсан “Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудын туршлага солилцох” онлайн хэлэлцүүлэгт 4-р сарын 20, 22-ны өдрүүдэд хамрагдлаа. Мөн аймгийн цагдаагийн газар болон БСУГ-аас хүүхдэд учрах эрсдэл болон нөхцөл байдлын талаарх 15 төрлийн судалгааг гарган нэгтгэн явууллаа.

“Тогтвортой хөгжил-2” төслийн хүрээнд “Дэлхий том хичээл” үндэсний хэлэлцүүлэгийг орон даяар зохион байгуулж  нийт 27 багш оролцлоо.

Тус төслийн хүрээнд Суурь боловсролын хүрээнд “ Бид ухаалаг хэрэглэгчид мөн үү хичээлийг, бүрэн дунд боловсролын “Эерэг сэтгэлгээ ирээдүйн амжилт” хичээлүүдийн төлөвлөлтийг ЗАН-ээрээ хамтран бэлтгэж оролцлоо.

Тус хичээлийн 2-р шатны шалгаруулалтанд  Бид ухаалаг хэрэглэгчид мөн үү хичээлийн төлөвлөлт шалгаран 3-р шатны шалгаруулалтанд оролцох боллоо. 

“Сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих журам”–ын төслийн хэлэлцүүлэгийг зохион байгуулж журмын төсөлд саналаа илгээлээ.

Хичээлийн явц, ирцийн тэмдэглэлийг өдөр бүр хянаж, хүүхдүүдийн зай барилт, маск зүүхэд онцгой анхааран өдөр бүр халууныг нь хэмжин ажиллаж байна.

Монгол бичиг үндэсний хэмжээний судалгаанд бүх багш ажилчдаа 100% хамрууллаа.

Сурагчдын хичээлийн хоцрогдолд оношлогоо хийж хичээлийн хоцрогдлыг нөхөх төлөвлөгөө гарган богино хугацаанд оновчтой аргаар давтлага хичээлийг оруулахад анхаарч байна.

ЭЕШ-нд бэлтгэж байгаа сурагчдын хичээлийг нөхөх, хичээлийг оновчтой явуулахад анхаарч ажиллаж байгаа ба ЭЕШ өгөх 7 судлагдахуунаар сорилго шалгалт хийж анализ хийн багш нартайгаа хамтран хичээлийг үр дүнтэй явуулахад гол үүрэг болгон ажиллаж байна.

Хичээл сургалтын үйл ажиллагаа 4 дүгээр сарын 05-наас танхимаар хичээллэж байгаа бөгөөд 7 хоног бүр ангиудад ариутгал, их цэвэрлэгээг хийж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ажиллаж байна.

Сурагчдын амьдарч байгаа гэрт халдвартай бүсээс хүн ирсэн эсэхэд хяналт тавьж, өөр аймаг, суманд отроор өвөлжиж байгаагийн улмаас хичээлд ирж амжаагүй суралцагч, тухайн амьдарч байгаа бүс нутгийнхаа сургуульд  түр хугацаагаар сууж байгаа суралцагч, УБ хотоос болон өөр аймаг сумаас түр хугацаагаар сууж байгаа суралцагч, ковид-19 цар тахлын улмаас тухайн өдөрт тусгаарлалтанд байгаа суралцагчдын талаарх мэдээллийг БСГ-т өдөр бүр өгч ажиллаж байна.

Бага ангийн 1-5 дугаар ангид Биеийн тамир, Хөгжим хичээлээс бусад хичээлийн  агуулгыг судалж байна.

1-2 ангийн сурагчдын унших чадварыг сайжруулах зорилгоор  “Ном бол оюуны хоол, тархины тэжээл юм” 21 хоногийн аяныг  зохион байгуулж байна.

3-5 дугаар ангийн сурагчдын дунд математикийн хичээлээр “Сайн бодогч-Сайн сурагч 21 хоногийн аяныг зохион байгуулж байна.

4-р сарын 23-ны “ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР”-ийг тохиолдуулан сурагчдын дунд төрөл бүрийн уралдаан зарлан ажиллаж байна.

Баянтээг ЕБС: Дэлхий нийтэд тархаад байгаа COVID-19 коронавирусын халдвараас хэрхэн сэргийлэх талаар багш нартайгаа хамтран зөвлөмжийг боловсруулж сурагчид төдийгүй эцэг, эхчүүдэд мэдээ мэдээллийг түгээн ажиллаж байна. Танхимын сургалт эхэлсэнтэй холбогдуулан багш, сурагч, эцэг эх тус тусын ариун цэврийг чанд сахин ажиллаж байна.

Багш нар халдвар хамгааллын дэглэмийг баримтлан сурагчдад үр өгөөжтэй байхаар цахим хичээлийг боловсруулан хэрэгжүүлж байна. Ингэснээр багш нарын цахим орчинд ажиллах мэдлэг чадвар дээшилж байна.

Дэлхийн байгалийн амьтан, ургамал, ой, усны өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Хаягдал сав бөглөөг ашиглан бүтээл хийх” уралдаанд 2а ангийн сурагчдын бүтээл Дэд байрт шалгарсан

  • Цэвэр сайхан бичигтэн” уралдааныг 14 хоногт 1 удаа шалгаруулж дүгнэн ажиллаж байна. Үүний үр дүнд сурагчдын бичгийн хэв эрс сайжирч байна. Миний таньдаг тоо буланг 1-р ангийн сурагчдын дунд цифрийг нүдлүүлэх, орчин бүрдүүлэлтийн нэмэгдүүлж байна.Мэдсэнээ хуваалцъя” буланг ажиллуулснаар сурагчид өөрийн хичээлээс гадуурх ном сонин бусад зүйлээс мэдэж авсан мэдлэг чадвараа бусад сурагчидтайгаа хуваалцах боломжтой болж байна. Нийт сурагчдын судалгааг эцэг эхийн тусламжтайгаар нарийвчлан гаргасан.

Танхимын сургалт нь онлайн хичээлээс илүү үр өгөөжтэй байгаа тул багш нар төдийгүй эцэг эхчүүд ч үнэлж байна. Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглосон учраас багш нарын ангийн группээр дамжуулан сурагчдын дуулах, бүжиглэх, уран унших чадварыг хөгжүүлэх зорилгоор нас сэтгэхүйд нь тохирсон тус тусын дасгал, даалгавруудыг өгч ажиллаж байна.

Ангийн сурагчдын дунд “Миний мөрөөдөл” сэдэвт гар зургийн уралдаан зохион явуулж сурагчдын зурах төсөөлөн бодох чадварыг хөгжүүлсэн. Хүүхэд бүрт сэдэв өгч түүгээр илтгэл бичиж өөрийгөө нээн хөгжүүлсээр байна. Сурагчдын сэтгэн бодох, мэдлэг чадварыг сорих үүднээс “АХА” тэмцээнийг зохион байгуулсан.

Сурагчид өөрсдийн хийсэн төрөл бүрийн бүтээлүүдээ гаргаж бусдадаа тайлбарлах, бүтээсэн аргаа тайлбарлах зэрэг чадварт суралцаж байна.

Өвөрхангай аймгийн санхүүгийн боловсролоос зохион байгуулсан “Мөнгө миний нүдээр” сэдэвт гар зургийн уралдаанд оролцсон. Монгол өв соёл, ёс уламжлалаасаа суралцах бусдад сурталчлах, хэрхэн тоглох арга барил, тоглоомын заавар, дүрэм, уламжлалт тоглоомын төрлүүдээс суралцах ёс заншлын буланг ажиллуулж байна.        Сурагчдын зохион бичих чадвар, шүлэг, оньсого бүтээлч чадварыг хөгжүүлэх зорилготой.

Монгол улсад короновирусын халдвар гарсантай холбоотойгоор халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан танхимын хичээл сургалтын үйл ажиллагааг зохион явуулж байна. Хэдийгээр танхимын сургалт эхэлсэн ч эцэг эхчүүдэд хүүхдүүдээ хичээл сургуульдаа явахдаа болон олон нийтийн газраар хэрхэн халдвар хамгааллын дэглэмийг баримтлаж явах талаар зөвлөгөө зөвлөмжийг өгч ажиллаж байна.

Өвөрхангай аймгийн Боловсрол Соёл Урлагийн газраас зохион байгуулсан захирал, эрхлэгч, нийгмийн ажилтан, 1-5 дугаар ангийн багш нар сургалтад тогтмол хамрагдаж байна.

Өвөрхангай аймгийн хэмжээнд анги тус бүрийн групп нээж түүгээрээ дамжуулан багш нар арга туршлагаа хуваалцаж байна.

Сумын СӨББ нь: Тус цэцэрлэгийн үндсэн бүлэгт Бэлтгэл А бүлэгт  14, Бэлтгэл Б бүлэгт 22, Ахлах бүлэгт 24, Дунд бүлэгт  20, Бага бүлэгт 17 нийт 97 хүүхдийг  хүлээн авч, хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжсэн сургалтын хөтөлбөрийн дагуу хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж  байна.

Халдвар хамгааллын дэглэмийг баримтлан бүлгүүдийн өрөө танхимуудыг 15 минут тутамд агаар сэлгэлт, агааржуулалтыг тогтмол хийж хүүхдүүдийн эрүүл ахуйн дадал хэвшилд анхаарч өглөө, орой сода, давсны уусмалаар амыг нь зайлуулж, цэцэрлэгтээ өглөө орой ирэхдээ амны хаалтыг тогтмол зүүж, бохирдсон бүрт, хоолны өмнө, бие зассаны дараа гараа  тогтмол угаах  дадал хэвшил олгож, мөрдөн ажиллаж байна. Мөн бүлгийн эцэг эх, хүүхдүүд амны хаалт, гар ариутгалыг ариутгаж хэрэглэж хэвшиж байна

            Бүлэг бүр угтах, үдэх үйл ажиллагааг  тус бүрийн хаалгаар ариун цэвэр, ариутгал, халдваргүйтэлийг нарийн баримтлан цэцэрлагийн байранд бөөгнөрөл үүсэхээс сэргийлж хүүхэд хүлээн авах, тарах цагийг уян хатан байлгаж, орох гарах боломжит бүх хаалгыг ашиглах зохицуулалтыг хийж байна. Зөрчил гарсан тохиолдол байхгүй.

            Багш ажилчид цахим бүртгэлд бүртгүүлэн өглөө, оройд байнга халуунаа үзүүлж маскаа тогтмол зүүж, гараа байнга ариутгаж  халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн ажиллаж ирсэн.

Гэрлэн дохио сэдвийн боловсруулалт бүх бүлгүүд хийж долоо хоногийн үйл ажиллагааны төлөвлөгөө хичээл тус бүрээр конспект бэлтгэж  хуваарийн дагуу чанартай зааж хүүхэд бүрт шинэ мэдлэг олгож Гэрлэн дохио дуу, шүлэг оньсого, зүйр цэцэн үг зэргийг цээжлүүлж гар зүгширүүлэх дасгал ажил ажиллуулсан.

Багш ажилчдын дунд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулсан. Мөн хүүхдүүдэд сургалт явуулан дадлага сургуулалтыг хийж гүйцэтгэсэн.

Эрхлэгч, бүлгийн багш нар  Төрийн албан дахь бодлогын инновац сургалтад хамрагдсан.

 Байгууллагын газрын гэрчилгээний мэдээллийн тухай боловсролын салбарын мэдээллийн системд оруулсан

Дэлхийн том хичээлд багш нарын баг хамтран ажиллаж бэлтгэн явуулсан.

Заах аргын ахлагч илтгэлийн уралдаан оролцсон.

Өглөө бүр эцэг эхтэй хамтарч эрүүл мэндийн шүүлэг тогтмол авч хүүхэд бүрийн халууныг үзэж гарыг ариутгуулан  хяналт тавин ажиллаж байна.

Бүлэг бүр өдрийн дэглэмийн дагуу үйл ажиллагаа явуулж тухай бүрд эцэг эхэд ангийн групп мэдээллийг тавьж  санал хүсэлтийг сонсон ажиллаж байна

2-5 настай хүүхдийн хоолны менюг 10 хоногоор гарган эрхлэгчээр батлуулан ажиллаж байна. Өглөө бүр хүүхдийн ирцийг бүртгэж хүүхдийн тоо гарсаны дараа няраваас хоолны материаллыг норм, нормативын дагуу илчлэг амин дэмтэй халуун хоол ундаар үйлчлэн ажиллаж байна.

Өдөр бүр хоолны дээжийг авч зориулалтын хөргүүрт  хийж 72 цагийн дараа устгал хийж дэвтэрт тэмдэглэл хийж байна.   

             Бага бүлэг Туулай сэдвийн хүрээнд хичээл хөгжүүлэх үйл ажиллагаагаар хэрэглэгдэхүүн хийсэн. Мөн хэл ярианы  буланд манжин үлгээр хэрэглэгдэхүүн болох ном хийсэн. Чөлөөт ажиглалтын самбар хийсэн.

            Бүлэг бүр хүүхдүүдийн дархлааг дэмжин витаминжуулж байна. Корона вирусийн эсрэг дархлаажуулалтад багш ажилчид бүрэн хамрагдсан.

Өдөр бүр анги танхим болон коридорын ариутгал халдваргүйжүүлэлтийг чанартай  хийж байна.

Их цэвэрлэгээ хийж зөөлөн эдлэлийг салхинд гаргаж халдваргүйжүүлж байна. Ариутгал цэвэрлэгээ агааржуулалт тухай бүр нь чанартай хийж гүйцэтгэж ирсэн.

 Зөөлөн эдлэлийг 14 хоногт  1 удаа салхинд гаргасан. Цагаан хэрэгсэлийг 14 хоногт 1  удаа сольж ариутгасан. Мөн гарын алчуурыг өдөр бүр угааж ариутгаж байна. Байгууллагын нийт өрөө тасалгаанд болон 5 бүлэгт ариутгал халдваргүйжүүлэлт 7 хоногийн 5 дахь өдөр болгон хийж байна.

Тусгаарлалтын өрөөг хуваарийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж бэлэн байдлыг хангаж ажиллаж байна.

Байгууллагын багш ажилчдын хөрөнгө оруулалтаар хогийн пункер \хогийг ялган ангилах зориулалттай\ нярав, сахиул нар хамтран хийж гүйцэтгэсэн.

Баянтээг багийн хүүхдийн цэцэрлэг нь: Хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн халдвар хамгааллын дэглэмийг  өдөр бүр баримталж барилга байгууламжид 7 хоног бүр  ариутгал  халдваргүйжүүлэлтийг хийж ажиллаж байна.

Эцэг эх, асран хамгаалагч, иргэд олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө зөвлөмжийг цахимаар болон гарын авлага зэргээр хүргэжажиллаж байна.

  • KOVID-19/ коронавирусээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангаж түр тусгаарлах өгөөг бэлдэн шаарлагатай тохиолдолд хэрэглэгдэх зүйлийг нөөцлөн бэлдэж ажиллаж байна.

Улсын онцгой комиссын А/18, БСШУ-ны А58 дугаар түр журмыг хэрэгжүүлэн өдөр тутам халдвар хамгааллын дэглэмийг баримтлан хүүхдийг хүлээн авч ажиллаж байна. Цэцэрлэгт их цэвэрлэгээг 4-р сарын 15-нд бүх багш ажилчид хийж гүйцэтгэсэн.

Өдөр бүр БСУГ-т шуурхаймэдээг гарган цахимаар явуулж байна. БСМС-д

Газар эзэмшилийн мэдээлэл оруулж бүртгүүлсэн.Ажилчдын хувийн хэрэгт баяжилт хийсэн. Халдвар хамгааллын чиглэлээр багш ажилчидадсургалт хийсэн. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулсан.

БСУГ-аас зохион байгуулсан Дэлхийн том хичээл” сургалтад багш нар онлайнаар хамрагдсан

Соёлын төв нь: Байгууллагаас бүх ажилчдад коронавируст халдвар буюу /КОВИД-19/ халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2 төрлийн витамин, амны хаалт олгов. “Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлага” сэдвээр  дотоодын сургалт явуулж, гарын авлага бэлтгэн тарааж ажилласан. Сургалтын хичээлийг  цахим хаягт байрлуулж иргэдэд сурталчилсан.

Коронавируст халдвар буюу КОВИД-19 халдварын мэдээ болон урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг  цахим хуудсанд өдөр бүр тогтмол шинэчилж байршуулан ажиллаж байна. Нийт 20 удаа мэдээ зөвлөмж, мэдээлэл хүргэж ажилласан.

“Угийн бичгийг түгээн дэлгэрүүлэх нь” сэдэвт эссэ бичлэгийн аймгийн уралдаанд амжилттай оролцсон.

“Эрдэнийн эрэлд” цахим хуудсанд өдөр бүр нэг өгүүллэг байршуулж нийт 20 өгүүлэгийг уншигчдад түгээж ажиллаж байна.

Дэлхийн номын өдрийг угтаж ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Үлгэрийн баатар” гар зургийн, “Ном бидний амьдралд” эссэ бичлэгийн уралдааныг зарлан ажиллаж байна.

“Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг угтаж “Цэвэр сайхан бичиг”-ийн цахим уралдааныг зарлан ажиллаж байна.

“Угийн бичиг” хөтлөх зөвлөмж гарын авлага бэлтгэн багуудын БИНХ-аар хөдөөгийн иргэдэд тарааж ажиллаж байна.

Номын сангийн уншлагын танхим, фонд, үзвэрийн заал коридор, бусад жижиг өрөөнүүдэд ариутгал халдваргүйтгэл хийлгэсэн. Соёлын төвийг вакцинжуулалтын өрөө болгон засаж эхний ээлжийн вакцинжуулалт хийгдсэн.

            Байгууллага болон өрөөнүүдэд өглөө бүр хлормины уусмалаар чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутам агаар сэлгэлт хийж байна. Халдвараас сэргийлэх зөвлөмжийг хаалга ханад байрлуулж ажилтан бүр маск зүүж үйлчилж байна. Зай барих тэмдэг тэмдэглэгээг байрлуулж халдвараас сэргийлэх зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

            Сумын эрүүл мэндийн төв нь: 2021 оны 04 -р сард нийт  134 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 46, төвийн дуудлага 88 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ.

  • Амбулаториор  312  хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 31 хүн хэвтсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна.
  • 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай 10 хүнийг илгээсэн.
  • Хоног болоогүй нас баралт байхгүй
  • Оношийн зөрүү гараагүй
  • Эмнэлгийн дотоод халдвар гараагүй
  • Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй
  • Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.
  • 0-3 насны 82 хүүхэд жинлэсэн.

Жирэмсний хяналтанд нийт 31 эмэгтэй байна. 03 -р сард шинээр эхний 03 сартай хяналтанд орсон 4 эмэгтэй байна.

Товлолын вакцинжуулалтад 48 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажиллаж байна. ЭМТ-өөр нийт 342 иргэн үйлчлүүлсэн.

ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд шинэ коронавирусийн халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийг  хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 48,   хандалтын тоо- 413 байна.

Баянтээг багийн хүн эмнэлэг нь: 2021 оны 04 дугаар сард 11 дуудлага хүлээн авч бүртгэн дээд шатны эмнэлэгт 1 хүнийг хүргэн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 5, төвийн дуудлага 6 байна. Дуудлаганд эх  баригч эмч явж тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Багийн эмнэлгийн стацианор амбулаторийн үйлчилгээ нийт 241 хүнд үзлэг хийж өссөн тоогоор 642 хүнд үйлчилсэн. Стацианорт 16  хүн хэвтэж эмчлүүлсэн.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн яамнаас гаргасан сурталчилгааны материалуудыг цахим хуудсаараа дамжуулан цаг тухайд нь мэдээлэл хийж байна.

Эмнэлгээр  үйлчлүүлэгчдийг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор цэвэрлэгээ үйлчилгээг өдөрт 2-3 удаа бүх өрөө тасалгаа, танхимд хийж, бүх хаалганы бариулыг тогтмол халдваргүйтгэлийн уусмалаар арчиж халдваргүйтгэж байна. Амбулатороор, хүлээн авах үйлчлүүлж байгаа иргэдийн халууныг тогтмол үзэж, гарын авлага боршуур нийт 50 хүнд тараасан байна. Эмнэлэгт орж ирсэн үйлчлүүлэгчдийг маскаар хангаж байна. Эмнэлгийн эмч ажилчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. 

Хувийн хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлэн хамгаалах хувцас 30 шихэг, N95 маск 60 ширхэг, нэг удаагийн бээлий 100 ширхэг, нэг удаагийн малгай 500 ширхэг, нэг удаагийн маск 700 ширхэгийн нөөцтэй байна.

Гэрийн ажиглалтанд байгаа нийт 12 иргэнээс коронавирусийн шинжилгээ авч гэрийн ажиглалтаас гаргав.

Уурхайчдын спорт ордонд вакцинжуулалтын түр цэгийг байгуулан /Ковид-19/ эсрэг БНХАУ-ын сонифарм үйлдвэрийн verocell /вероцэлл/ вакцин 1 дүгээр тунг  Эмнэлгийн эмч, ажилчид, ЕБС, СӨББ, Баянтээг ХК, Багийн захиргааны нийт 72 хүнд хийж дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийг тандан ажилласан.

Сумын засаг даргын А/75 дугаар захирамжийн үүрэг чиглэлийн дагуу 7 хоногт 1 удаа ариутгал халдваргүйжүүлэлтийг худалдаа, үйлчилгээ эрхлэж буй хүнсний дэлгүүр, ШТС, ХААН, төрийн банк, багийн захиргаа, тусгаарлах байруудыг ариутгасан. Нийт 5600м2  ариутгал халдваргүйжүүлэлт хийв.

Жирэмсний шинээр хяналтанд орсон 1  эхчүүдэд нэг удаагийн тестеер Тэмбүү, ДОХ/ХДХВ шинжилгээ хийсэн.Төрөх эх 11 байна. Төрсөн эх байхгүй байна.                                            Амбулатороор 282 үзлэг

  • Идэвхтэй хяналтаар 11
  • Гэрийн дуудлагын үзлэгийн тоо 11
  • Урьдчилан сэргийлэх үзлэг 80
  • Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 16
  • Жирэмсний шинээр хяналтанд 1
  • Осол гэмтлийн өвчлөл  1
  • Артерийн гипертензи, чихрийн шижингийн үзлэгт -80

Нийгмийн халамж: 0-3 хүртэлх насны хүүхэд асарч буй 4 иргэний холбогдох материал, жирэмсэн эхийн тэтгэмжинд хамрагдах 3 иргэний материалыг болон  шинэ төрсөн хүүхдийн мэдээ зэргийг  хүлээн авч ХХҮГ-т хүргүүлсэн.

ХАБЭА-н зөвлөл, ҮОХХСБ орон тооны бус зөвлөлийн чадавхижуулах сургалтанд хамрагдсан.  Хүнсний эрхийн бичгийн 04-н сарын олголтыг тараасан.

Нийт халамжийн тэтгэмжийг 321 иргэнд 28.207.340 төгрөгийн халамжийн мөнгийг иргэний харилцах дансруу илгээсэн.

 

4. Мал аж ахуй, газар тариалан, ЖДҮ-н  чиглэлээр:

Тус суманд төл бойжилт 27,2 хувь, том малын зүй бус хорогдол 1,9 хувь байна. Малын сэг зэм устгах ажлыг 8 хоногийн дотор зохион байгуулсан.

Хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэлийн судалгааг гаргаж ХХААГ-ын газар

тариалан хариуцсан мэргэжилтэнд хүргүүлсэн.

Малын тэжээл тариалах 31 иргэний судалгааг нэгтгэж ХХААГ-ын газар тариалан хариуцсан мэргэжилтэнд хүргүүлсэн. Хөрс боловсруулалт, тариалалтанд ашиглах техникийн бэлэн байдлын судалгааг гаргаж ХХААГ-т хүргүүлсэн

Сум хөгжүүлэх сангаас зээл аваад нас барсан иргэдийн судалгааг маягтын дагуу гаргаж ХХААГ-ынСХС хариуцсан мэргэжилтэнд хүргүүлсэн.

СХС-аас зээл аваад эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн 33 зээлдэгч, явцын хугацаа хэтрэлттэй 16 иргэний дэлгэрэнгүй мэдээллийг шинэчилсэн.

Сумын засаг даргын 2020-2024 онд хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн арга хэмжээний төлөвлөгөөг холбогдох заалтаар гаргасан. Тариаланчдаас төмс, хүнсний ногоо, малын тэжээл, жимсний мод тариалах үрийн захиалга авсан.

Уянгаас трактор, тоног төхөөрөмж авч хаврын тариалалтын техникийн бэлэн

байдлыг хангах ажлыг зохион байгуулсан. Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл бэлтгэж ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлсэн.

Байцайны төрөлжсөн зоорь хийх ажлын төсвийн тооцоог гаргасан.Нарийн

хүрмийн хоолойн атаршсан тариалангийн талбайд хэмжилт хийсэн.

Мал эмнэлгийн тасаг нь: Сумын Засаг даргын 03 дугаар сарын 22-ны өдрийн А/55 дугаар захирамжаар Сэг зэм устгах ажлын хэсэг байгуулагдан Шарга, Өндөр-хөмөг, Цагаан-овоо,Баянтээг багуудын төв зам дагуу болон таацын гол булаг шандны ойролцоох малын сэг зэмийг цуглуулж булж устгах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.Нийтдээ 500 гаруй бод 1400 гаруй бог малын сэг зэмийг цуглуулан нэгдсэн хогийн цэгт устгаж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийгээд байна.

Мал эмнэлгийн газрын 4-дүгээр сарын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан халдварт, шимэгчтэх халдваргүйжүүлэлтийн төлөвлөгөөг мал эмнэлгийн нэгдсэн системд төлөвлөж өгч гүйцэтгэл дээр хяналт тавьж ажиллаж байна.

Нарийнтээл сумын Ерөнхий Боловсролын Сургууль, Сургуулийн өмнөх боловсролын төвийн гал тогооноос махны дээж авч мал эмнэлгийн лабораторт хүргүүлэн ажилласан.

Мал эмнэлгийн ерөнхий газар,мал эмнэлгийн газраас зохион явуулсан онлайн сургалтанд мал эмнэлгийн үйлчилгээний эмч нартай тогтмол хамрагдаж мэдлэг чадвараа дээшүүлэн ажиллаж байна.

Сарын ажлын төлөвлөгөөг гаргаж сумын засаг даргаар батлуулан биелэлтүүдийг хунацаанд нь гаргаж мал эмнэлгийн газар хүргүүлэн ажиллаж байна.

Хугацаатай мэдээ тайлан цагийн баланс зэргийг цаг алдалгүй мал эмнэлгийн газарт хүргүүлэн ажиллаж байна.

 

              5. Дэд бүтэц, байгаль орчин

2021 оны  04 сарын  байдлаар нийт 12  иргэний өргөдөл хүсэлт ирсэн байна. 5 иргэний газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж “Э” дугаар авч гэрээ байгуулан гэрчилгээ гарган өгсөн. 2 иргэний газрыг үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлэн гэрчилгээ олгож ажилласан. 4-р сард хаягжуулалтыг мэдээллийн санд оруулсан. Барилга байгууламжийн судалгааг гаргаж явуулсан. Өмчилсан эзэмшсэн газхын нэгж талбарын хувийн хэргийг баяжуулсан. Шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг тогтоолгож зураглалыг гаргаж Газрын албанд хүргүүлсэн.

            Таацын гол дагуу тарьсан модыг услах ажил хийгдэж байна.  Сумын төвын ойр орчны хог хаягдлыг цэвэрлэж,  4 багын хэмжээнд гол, горхи, булаг шандны үхсэн малын сэг зэм цэвэрлэх ажлыг мал эмнэлэг, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэнүүд, багийн Засаг дарга нар, дүйцүүлэхийн цэргүүдийн хамт нийт 7 хоног цэвэрлэж хогын цэгт буулгаж дарж түрэх ажлууд хийгдсэн.