НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
2021 ОНЫ 12 ДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ.
2021.12.24
1. Эдийн засаг, төсөв санхүү, нийгмийн даатгалын чиглэлээр
Аймгийн төсөвт төлөвлөгөөгөөр 18800,0 мян.төг, гүйцэтгэлээр 17900,0 мян.төг, 93,1 хувь, сумын төсөвт төлөвлөгөөгөөр 13463,6 мян.төг, гүйцэтгэлээр 18000,0 мян.төг, 100 Хувь, улсын төсөвт төлөвлөгөөгөөр 2900,0 мян.төг, гүйцэтгэлээр 17000,0 мян.төг, 70,0 хувь орсон байна.
Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 86138,3 мян.төг, эрүүл мэндийн даатгалын орлого малчдаас 2015,8 мян.төг, нийгмийн даатгалын сайн дурын даатгалд 62 хүнээс 16887,8 мян.төг, тэтгэврийн санд авсан санхүүжилт 0 мян.төгрөг, ҮОМШӨ-ний санхүүжилт .. мян/төг, АЖНТооцолтоор 28 хүнээс 80552,2 мян.төг, сангаас хуваариласан орлого ... мян.төг.
Орлогын дүн 185591,1 мян.төг.
Өндөр насны тэтгэвэрт 494 хүнд 197933,4 мян.төг
Тахир дутуугийн тэтгэвэр 112 хүнд 28345,8 мян.төг
Тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 18 хүнд 6141,9 мян.төг
ҮОМШӨ-ний ТД-ын тэтгэвэрт 21 хүнд 95635,7 мян.төг
Жирэмсэн амаржсаны тэтгэмжинд хүнд мян.төг
Банкны хураамжинд 24,8 мян.төг
Түр өвчилсөн 3 хүнд 185,5 мян.төг
Оршуулга зардалд хүнд мян.төг
Аймагт төвлөрүүлсэн ЭМД-ын хураамж 8672,9 мян.төг
Ажилгүйдлийн тэтгэмжинд 4 хүнд 4719,4 мян.төг
Ажилгүйдэл төвлөрүүлэлт мян.төг
Зарлагын дүн 225587,4 мян.төг
2. Хууль эрх зүйн чиглэлээр:
Багийн иргэдийн Нийтийн Хурлаар шинээр сонгогдсон багийн Засаг дарга нарт Төрийн албаны тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Архив, албан хэрэг хөтлөлтийн журам, Төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, Гамшгаас хамгаалах тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Бэлчээр, газар тариалангийн тухай, Байгууллагын нууцын тухай хууль, Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн тухай хууль, цахим газрын тухай ажилласан жил нөхөн тооцох, сайн дурын даатгалын тухай, малын тоо толгойн албан татвар, Орон нутгийн хөгжлийн сан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай, Сум хөгжүүлэх сан, Малын удмын сан зэрэг хуулиудаар 2 өдрийн сургалтыг зохион байгуулж ажилласан.
Тус сумын 4 багт малчдын бүлэг байгуулан ажилласан ба малчдын бүлгийн гишүүдэд зориулан “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх тухай” хуулиар сургалт зохион байгуулж гарын авлага материал тараан ажилласан.
Иргэний бүртгэл нь 12-р сард төрөлт 9, гэрлэлт 3, нас баралт 1, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл 13, шинээр 4, 25 насны сунгалт 5, 45 насны сунгалт 4, иргэний үнэмлэх дахин авах 6, иргэний үнэмлэх олголт 18, нийт 60 бүртгэл хийсэн байна.
3. Боловсрол, Соёл, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын
бодлогын чиглэлээр.
Тус сургууль нь энэ хичээлийн жилд 54 багш, ажилтантай, үүнээс 4 удирдах ажилтан, 30 багш, 20 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Багш айлчлал судалгаагаар өндөр эрсдэлтэй гарсан 5 өрхөөр хүүхэд хамгааллын хамтарсан баг гэрээр нь айлчлан зөвлөгөө өгч ажилласан.
“Боловсролын чанарын шинэчлэл-5” төслийг амжилттай хэрэгжүүлж 4300000 мянган төгрөгний бага ангийн сурагчдын сэтгэх чадварыг хөгжүүлэх сорил тестүүд болон багш нарын хэрэглэгдхүүн бэлтгэх нөөц материалыг авсан.
Бага ангийн багш нар “Суралцахуйн зорилтыг шинэчлэх арга зүй” сэдэвт цахим сургалтанд суусан байна.
Орчин цагийн боловсролын 100 жилийн хүрээнд багш, ажилчдын дунд спортын тэмцээн зохиож амжилт гаргасан багш, ажилчдыг 414000 төгрөгөөр шагнан урамшуулсан байна.
Дотуур байрын аюулгүй орчныг сайжруулж зарим камер болон хардыг шинэчлэж 760000 төгрөгийг зарцуулсан.
Анги удирдсан 16 багш эцэг эхийн хурлаа шинэлэг хэлбэрээр хийж нийт 210 эцэг эх оролцож үдийн цай, сургалт хүмүүжлийн талаар сэтгэл ханамжийн судалгааг авч нэгтгэн дүнгэлт хийж ажилласан.
2021-2022 оны хичээлийн жилийн “Багшийн мэргэжлийн өсөлтөнд ахмад багшийн оролцоог нэмэгдүүлэх нь” илтгэлийг зохион байгууллаа. Илтгэлд БУЗАН, НУЗАН, БАЗАН-үүд хамтран оролцлоо.
Хүүхэд хамгааллын чиглэлээр 1 өдрийн танхимын сургалтанд багш, удирдах ажилтан, нийгмийн ажилтан эмч, дотуур байрын багш гэсэн 8 хүний баг хамрагдан ирж 19 багшид сургалтыг хийсэн.
Багш Д. Долгорсүрэн “ Интерактив программ ашиглан ажлын хуудас бэлтгэх арга зүй” Сургалтын менежер Р. Сарантуяа нь “ ZIPGRADE апп ашиглан хялбар аргаар шалгалтын тест засах арга зүй” сургалтуудыг 14 багшид зааж сургалаа. Энэ аргыг сурснаар багш нарт улирлын шалгалтын материал бэлтгэх засахад хялбар байлаа.
Сурагчдын 1-р улирлын дүн гарч судлагдахуун бүрийн дүнд анализ хийж байна. “Хичээл сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг хэрэглэх арга зүй, аргачлалыг таниулах” цахим сургалтанд 15 багш нар удирдлагууд хамрагдаж байна.
Кабинетын техник тоног төхөөрөмжийн бүртгэлийг хийлгэн цахимд шивж оруулан баталгаажуулалтыг хугацаанд нь хийлээ.
БМДИ-ээс зохион байгуулдаг үндсэн сургалтанд хамрагдах 10 багшийн судалгааг нягтлан бүртгэлийг хийж явуулсан.
12-р сарын 18-нд “Хоол үйлдвэрлэлийн талаархи төрөөс баримталж буй бодлого” сургалтанд тогооч нарын хамт суулаа.
Баянтээг багийн ЕБСургууль: Сурагчдын 1 дүгээр улирлын амралт 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн амарч эхэлсэн. Багш ажилчид богиносгосон цагаар ажиллаж байна.
Заах аргын нэгдлийн ахлагч долоо хоног бүрийн даваа гарагт дотоодын хурлыг тогтмол хийж залуу багш нарт заавар зөвлөгөө өгч ажиллав. Анги тус бүрд үдийн хоолны цэс болон хүнсний тухай хуулийн 10.4.1-д заасан судалгаанд үндэслэн хүүхдийн зохистой хооллолт болон эрүүл хүнсний талаар зөвлөмж гаргаж, мэдээлэл, сургалт, сурталчилгааг зохион байгуулан ажиллаж байна. Мөн анги удирдсан багш нар кабенатын нэршлийн дагуу үзүүлэн тараах материалуудыг шинээр хийж анги танхимаа тохижуулж байна
Халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан анги тус бүрд хөгжмийн сургалт явагдаж байна.
Багш тус бүр өөрийн зорилтот сургалтандаа өдөр бүр хамрагдаж байна.Тухайн ондоо ажлын байрны сул орон тоо гарахгүй.
Баянтээг 2-р багийн анги тус бүрийн груп дээр гэрийн даалгавараа тогтмол тавьж, хүүхэд нэг бүртээ харилцан ярилцаж байна. Акустик хавтангаар анги тус бүрт үзүүлэн хийсэн.
Тус сумын Хүүхдийн цэцэрлэг: Тус цэцэрлэгийн үндсэн бүлэгт Бэлтгэл А бүлэгт 15, Бэлтгэл Б бүлэгт 13, Ахлах А бүлэгт 15, Ахлах Б бүлэгт 15, нийт 58 хүүхдийг хүлээн авч, зайн сургалтаар 11 хүүхэд, явуулын багшийн сургалтаар 38 хүүхдийг хөгжлийг дэмжсэн сургалтын хөтөлбөрийн дагуу хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, эцэг эх, багшийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдийг гараас гарт өгч, хамгаалъя” уриаг хэрэгжүүлэн тус уриан дор өглөө хүүхдийг хүлээн авах болон таралтын үед аюулгүйгээр хүүхдийг хүлээлгэн өгөх үйл явцыг баримтжуулан, баталгаажуулдаг үйл ажиллагааг эхлүүлэн тогтмолжуулсан
Бүлэг бүр угтах, үдэх үйл ажиллагааг тус бүрийн хаалгаар тусгаарлан оруулж, гаргаж ариун цэвэр халдваргүйжүүлэлтийг чанд сахин хамгаалж ажиллаж ирсэн.
Зөрчил гарсан тохиолдол байхгүй. Багш ажилчид өглөө, оройд байнга халуунаа үзүүлж маскаа тогтмол зүүж, гараа байнга ариутгаж ариун цэвэр халдваргүйжүүлэлтийг мөрдөн ажиллаж байна.
"Багш нарын мэргэжлийн өсөлтөд ахмад багш нарын оролцоог нэмэгдүүлэх нь" Эрдэм шинжилгээний бага хурлыг 1-р шатыг амжилттай зохион байгууллаа. Шалгарсан илтгэлийг дараагийн 2-р шатанд оролцуулахаар боллоо.
Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багийн гишүүдийг чадавхжуулах", "Хүүхэд хамгааллын бодлого, түүний хэрэгжилт" сэдэвт сургалтыг байгууллага дээрээ амжилттай зохион байгууллаа.
“Хүүхэд хамгааллын бодлого”-ын баримт бичигтэй багш ажилчдыг танилцан, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хүүхэд бүрийг хөгжүүлэх, үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэж ойлгогдох үйл ажиллагаа, зан үйлээс татгалзаж, хүүхдийн эрхийг хүндэтгэх, мэдрэмжтэй ажиллахаа амлаж гарын үсэг зурсан нь ололттой тал байлаа.
Бүлгүүдийн хүүхдүүдийн хөгжлийн онцлог тохируулан хүүхэд нэг бүрийн хөгжлийг тодорхойлж байна. Сургалтын үйл ажиллагаа нь сэдэв бүр дээр хүүхдийн хөгжил тохирсон, хүүхдэд ололттой тал, цаашид юун дээр анхаарах, хүүхэд нэг бүрийг хөгжүүлж байгаа эсэхэд анализ хийж ажиллаж байна. Бүлгийн хүүхдүүдийн сургалтын сайжруулсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу мэдлэг, чадвар эзэмшүүлэх үйл ажиллагааг өдрийн дэглэмийг баримтлан чанартай, тогтмол зохион байгуулж ажиллаж байна. Хүүхэд нэг бүрийн хөгжлийг харуулсан сурсан дуу, шүлэг, хөгжмөөр “Тайлан өдөрлөг”-өөр тоглолтийг видео бичлэгээр эцэг эх, асран хамгаалагч харгалзан дэмжигч тайлагнасан.
Бүлэг бүр хүүхдийн гарааны үнэлгээ, ахицыг тогтоож хүүхэд нэг бүрийн хөгжлийн түвшинг тогтооход хүүхдийн хөгжлийн ахиц түвшин 72% хувьтай дүгнэгдсэн.
Манай байгууллага нь хуванцар савыг хэрэглэгээнээс 90% гаргаж эрүүл аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Мөн угаалга цэвэрлэгээний хувин үлдсэн 10% эзэлж байна. Үүний улмаас эцэг эхчүүдэд “ХУВАНЦАР САВЫГ ХЭРЭГЛЭЭНЭЭС ГАРГАЯ” гарын авлага боловсруулан 54 эцэг эхэд тараан өгч зөвлөгөө зөвлөмжийг хүргэн ажилласан. Мөн байгууллагын Фээс бүүк хуудсанд уриалгыг бичлэг хэлбэрээр хийж тавьсан. Тандалтын тоо 648, шейр 4, коммент 18
Бүлгүүдийн төвийг тохижуулах, сургалтын хэрэглэгдэхүүний уралдаанд бүлгийн багш,туслах багш нар хамтран санаачлагатай, бүтээлчээр оролцсонд баяр хүргэж байна.
Туслах багш нарын халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж байгаа эсэх /агааржуулалт, хүүхдийн ам зайлах, шүүлэг хөтлөлт/ зэрэгт хяналтыг тавихад: Бүлгийн туслах багш нар өглөө оройн шүүлгийг сайн хөтөлж халдвар хамгааллын дэглэм, хүүхдүүдийг өглөө орой сода, давсны уусмал, агааржуулалтыг 2цаг тутамд 15 минут агааржуулж халдвар хамгааллын дэглэмийг сайн сахиж байгаа харагдаж байгаа нь ололттой тал байлаа. Мөн бүлгийнхээ хүүхдүүдийг витаминжуулан ажиллаж байна
Баянтээг хүүхдийн цэцэрлэг нь: Ахмад багш нар маань залуу үеийн төлөөлөлдөө заах арга зүйн талаар мэдлэг туршлага болон хичээллэх чадвар арга зүй талаараа сургалтын үйл ажиллагаа зохион байгуулж байна.
Боловсролын багш хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцож саналаа нэгтгэж хүргүүлсэн. Өвөрхангай аймгийн БСУГ-аас зохион байгуулсан Хүүхдэд хамгааллын сургалтад 2 бүлгийн багш, туслах багш нар хамрагдсан. Эцэг эх, асран хамгаалагчаас танхимаар болон цахимаар хүүхдүүддээ сургалтад хамрагдах эсэх талаар судалгаа авахад танхимаар сургалтад хамрагдах хүүхэд бүртгэгдээгүй тул 2021 оны 12 дугаар сарын 20-ноос эхлэн сургалт үйл ажиллагааг бүрэн цахимд шүлжүүлсэн.
Бүлгийн багш нар эцэг эхчүүдтэйгрупп чат ашиглан зөвлөгөө зөвлөмжийг цаг тухай бүрт мэдээллэж “Гараас-Гарт”, “Гэр-Цэцэрлэг-Гэр” гэсэн маршрутыг баримтлан хяналт тавьж ажиллаж байна. 2021 оны 12-р сарын 17-ний байдлаар ямар нэг санал, гомдол, ирээгүй байна.
Багш, ажилдчидынбиеийн халуун, эрүүл мэндийн асуумжийг авч ажиллаж
байна.
Эцэг эх, асран хамгаалагч, иргэд олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө зөвлөмжийг цахимаар хүргэжажиллаж байна. Өдөр бүр БСУГ-т шуурхай мэдээг гарган цахимаар явуулж байна.
Сумын ЭМТ: 2021 оны 12 -р сард нийт 81 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 29, төвийн дуудлага 52 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ.
- Амбулаториор 254 хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 30 хүн хэвтсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна.
- 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай 9 хүнийг илгээсэн.
- Хоног болоогүй нас баралт байхгүй
- Оношийн зөрүү гараагүй
- Эмнэлгийн дотоод халдвар гараагүй
- Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй
- Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.
- 0-2 насны 95 хүүхэд жинлэсэн.
Жирэмсний хяналтанд нийт23 эмэгтэй байна. 12 -р сард шинээр эхний 03 сартай
хяналтанд орсон 4 эмэгтэй байна.
Товлолын вакцинжуулалтад 56 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл илрээгүй Ковид-19 эсрэг дархлаа сэргээх 3-р тунд 252 хүн хамрагдсан. ДДУХ гараагүй. Вакцинжуулалтанд хамрагдаж буй иргэдэд мэдээлэл зөвлөмжийг хүргэж гарын авлага 252 ширхэгийг түгээв.
ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд шинэ коронавирусийн халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо- 6 хандалтын тоо- 153 байна.
Баянтээг Хүн эмнэлэг: 2021 оны 12 дугаар сард 7 дуудлага хүлээн авч бүртгэн дээд шатны эмнэлэгт 1 хүнийг хүргэн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 3, төвийн дуудлага 4 байна. Дуудлаганд их эмч нар, эх баригч эмч явж тусламж үйлчилгээ үзүүлсэн.
Нийт 283 хүнд үзлэг хийж өссөн тоогоор 2458 хүнд үйлчилсэн. Стацианорт 15 хүн хэвтэж эмчлүүлсэн.
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн яамнаас гаргасан сурталчилгааны материалуудыг цахим хуудсаараа дамжуулан цаг тухайд нь мэдээлэл хийж байна.
Коронавируст халдварын цар тахлаас сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээг шуурхай авах зорилгоор /covid.uvurkhangai.gov.mn/ бүртгэл хяналтын системд өдөр бүр ЭМБ үйлчлүүлж байгаа иргэд, ковид-19 халдварыг илрүүлэх шинжилгээ, хавьтлын судалгааг бүртгэж байна. Нийт 241 иргэн коронавируст халдвараар эмчлэгдэн эдгэрсэн. Нас баралт -1
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас сэргийлэх тэмцэх чиглэлээр тухай бүрт гарч байгаа хууль, дүрэм, тушаал, зааврыг хэрэгжүүлж, мэдээлэл, сургалт, сурталчилгааг цахим хэлбэрээр тогтмол зохион байгууллаа. Баянтээг багийн хүн эмнэлэг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн яамнаас гаргасан сурталчилгааны материалуудыг цахим хуудсаараа дамжуулан цаг тухайд нь мэдээлэл хийж байна. Баянтээг хүн эмнэлгийн фэйсбүүк болон фэйж хуудсандаа тавьсан байна. Хандалтын тоо 2044 байна.
Коронавируст халдварын үед ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөцийг тасралтгүй бүрдүүлж, төрийн байгууллага, ААНэгж, халдвар гарсан айл өрх бүрийг тухай бүр голомтын ариутгал хийсэн. Нийт албан байгууллага, ААНэгж 15 удаа, 56 айл өрхөд ариутгал хийсэн байна. Мананцар үүсгэгч том 1, жижиг 1, автомакс 2 ш энэ онд тус тус авсан.Нийт 445000 мянган төгрөгөөр худалдан авсан.
Коронавируст халдварын үед 24 цагийн турш ажиллах утсыг байршуулан дуудлага, мэдээлэл авч байна. Эмнэлгийн амбулаториор үйлчлүүлэгчдийн тоог хязгаарлаж, үзлэгийг дуудлагын хэлбэрт шат дараатайгаар шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Амбулаториор үйлчлүүлж буй иргэд болон эргэлтээр ирсэн хүмүүсийн гарыг ариутган, халууныг хэмжин, гарын авлага боршуур 209 иргэнд тарааж гарын үсэг зуруулж баримтжуулсан. 2021 онд яаралтай тусламжийн тоног төхөөрөмж 3.574500 төгрөг худалдан авсан.
Нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл нөөц 2 сар
- шатахууны нөөц хэвийн
- Эмнэлгийн машины эвдэрэл гэмтэл их гарч байна.тухай бүр нь засч үйл ажиллагааг хэвийн явуулж байна.
Коронавируст халдварын батлагдсан болон сэжигтэй тохиолдлууд, тэдгээрийн ойрын хавьтлыг тусгаарлах эмнэлэг, тусгаарлан ажиглах байрны бэлэн байдлыг хангаж, хамгаалах хувцас, хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлсэн.
- Батлагдсан тохиолдлыг хэвтэн эмчлүүлэх хэсэгт 12 ор дэлгэсэн.
- Ойрын хавьтлыг гэрээр ажиглан тусгаарлаж байна.
- хамгаалах хувцас хэрэгслийн 2 сарын нөөцтэй байна.
- Ариутгалын бодис 6 сарын нөөцтэй байна.
Баянтээг багт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэл коронавируст халдвар бүртгэгдээгүй байна.
Өвөрхангай аймгийн БОЭТөвийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт нэн шаардлагатай иргэдийг үзлэгт хамруулан давхардсан тоогоор 230 иргэнийг ЭХО, дотор, эмэгтэйчүүд, хүүхэд, зүрхний цахилагаан бичлэг зэрэг үзлэгт 330, элэгний B, C вирус, БЗДХӨвчин ДОХ/Тэмбүү илрүүлэх шинжилгээнд 129 хүн хамруулсан. Шинээр БЗДХ бүртгэгдээгүй. Эмчлэн эрүүлжүүлэлтийн 79,5%-тай байна. 20-60 насны хөхний үзлэгт хамрагдвал зохих 238 иргэнээсс хамрагдсан 231 буюу 97,1%-тай, 30-60 насны умайн хүзүүний эрт илрүүлгийн үзлэгт 67 хамрагдахаас хамрагдсан 61 буюу 91,4%, Артерийн гипертензи, чихрийн шижингийн үзлэгт 40-65 насны 503 иргэдийг хамруулж хамрагдалтын хувь 90.3%-тай байна.
18 сар, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэгийг тогтмол зохион байгуулж улирал бүр ЭМГ-т тайланг явуулж ажиллаж байна. 0-2 насны хүүхдийг сар бүр, 2-8 хүртлэх насны хүүхдийг улирал бүр үзлэг хийж эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг хөтөлж байна. 36 сартай 48, 18 сартай 46 хүүхдэд цогц үзлэг хийсэн байна.Үүнээс 36 сартай хэл ярианы хөгжлийн хоцрогдолтой 1 хүүхдийг илрүүлэн дээд шатлалын эмнэлэгт илгээн хяналтанд авсан.
Хүүхдийг осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх чиглэлээр сургалт 2 удаа зохион байгуулсан. Энэ онд хүүхдийн осол гэмтэл 2 бүртгэгдэв. 2 дугаар шатлалын эмнэлэгт хүргэн тусламж үйлчилгээ үзүүлсэн.
Уламжлалт анагаах ухаан, сэргээн засах эмчилгээний өрөө нээн тогтмол ажиллуулж байна.Энэ онд 145 иргэнд бумба, төөнүүр, бариа, шарлага, зүү, лаа эмчилгээ хйисэн байна. Хүний нөөцийн хувьд 3 мэргэжилтэн уламжлалтаар мэргэшсэн байна.
Эрүүл мэндийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх ялангуяа ядуу, эмзэг бүлгийн иргэдийг бүрэн хамруулах, мэдээлэл, сурталчилгааг тогтмол хийж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шуурхай авах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.
Яаралтай тусламж оройтсон дуудлага, үзлэг байхгүй болно. Иргэдэд 4 сараас эхлэн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эм бичиж үйл ажиллагаа тогтмолжсон байна. Ковид -19 халдвараар өвчилсөн 4 иргэн даатгал төлөөгүй байсныг төлүүлсэн.
Соёлын төв: Соёлын яамнаас цахимаар зохион байгуулсан "Орон нутгийн соёлын салбарын хүний нөөцийн мэргэжил дээшлүүлэх сургалт"-д эрхлэгч, номын санч, бүжгийн багш, соёлын өвийн ажилтнууд хамрагдаж 40 цагийн 2 кредитын хичээлийг бүрэн судалж бүгд гэрчилгээ авсан.
“Өв хамгаалагч” аяны нээлтийн арга хэмжээг зохион байгуулж, өв хамгаалагч иргэдэд Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, угийн бичиг хөтлөх аргын тухай сургалтыг ЕБС-ийн сургуулийн дунд ахлах ангийн сурагчдад явуулж гарын авлага материал тарааж ажиллав. Сургалтад оролцогчдын дунд АХА тэмцээн зохион байгуулж эхний 3 байрыг шагнаж урамшуулсан болно. Нийт 116 хүүхэд хамрагдав. Хурал 1 удаа сургалт 2 удаа явагдахад давхардсан тоогоор 186 иргэн хамрагдсан байна.
Сургуулийн урлагийн үзлэгийг Монгол ардын бий биелгээ хамтлаг бүжгийн төрөлд оролцох бага ангийн сурагчдад Захчин, дунд ангийн сурагчдад Дөрвөд, ахлах ангийн сурагчдад Торгууд гэсэн 3 үндэстний бүжгийн онцлог, үндсэн хөдөлгөөн намбыг зааж сургасан. Сургалтанд 5 хамтлагийн 30 сурагч хамрагдсан байна. Чөлөөт бүжгийн 2 төрлийг 2 ангийн 42 сурагчдад заасан.
Соёлын өвийн талаар зохион явуулсан 2021 оны ажлын тайлан, аймгийн хамгаалалттай түүх соёлын үл хөдлөх 5 дурсгалын маршрут, киломертийг гаргаж аймгийн Музейд хүргүүлж ажилласан. Улс тунхагласны баярын хүрээнд аймгийн Монгол хэлний бодлогын зөвлөлөөс “Миний монгол бичиг” төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан үндэсний бичгийн минутын уншлагын төрөлд Соёлын төвөөс-1, СӨББ-аас-1 нийт 2 төрийн албан хаагч оролцлоо.
Өрөөнүүдэд хлормины уусмалаар чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутам агаар сэлгэлт хийж байна. Халдвараас сэргийлэх зөвлөмжийг хаалга хананд байрлуулж ажиллаж байна. Зай барих тэмдэг тэмдэглэгээг байрлуулж халдвараас сэргийлэх зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өглөө бүр ажилчдын халууныг шалгаж, цахим бүртгэлд бүртгэж байна.
Нийгмийн халамж: 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдах 17 иргэн, жирэмсэн эхийн тэтгэмжинд хамрагдах 6 иргэн, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах 15 иргэний хүсэлтийг хүлээн авч, ХХҮГ-т илгээсэн.
Нийт халамжийн тэтгэмжийг 357 иргэнд 32,904,924 төгрөгийн халамжийн мөнгийг иргэний харилцах дансруу илгээсэн.
Мал аж ахуй, газар тариалан, ЖДҮ-ын чиглэлээр
Сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/56 тоот Мал, амьтны дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах тухай захирамжийн дагуу дараах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Хувийн мал эмнэлгүүд дараах арга хэмжээнд мал сүргийг хамруулсан. Үүнд: Бумбат суварга, Бумбат-Ур мал эмнэлэгүүд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд ДХХ-ын вакцинд 382 өрхийн 49935 мал, шөвөг ярын вакцинд 199 өрхийн 8650 ишиг, Цусан халдвартын вакцинд 106 өрхийн 2940, Боомын вакцинд 272 өрхийн 18677, Дуутын вакцинд 73 өрхийн 1020, Галзуугийн вакцинд 136 өрхийн 6891, ДХХ-Энтеробактериоз вакцинд 39 өрхийн 2935, Бруцеллёзын вакцинд 499 өрхийн 26494, нийт 129688 мал, амьтан хамрагдаж гүйцэтгэл нь 99 хувьтай хийгдэж, мал эмнэлгийн нэгдсэн системийн программд оруулсан. Дархлаажуулалтанд мал эмнэлгийн байцаагчийн дүгнэлт, сумын Засаг даргын тоот, малчдын гарын үсэг зурсан жагсаалт, акт, тайланг Мал эмнэлгийн газарт хүлээлгэн өгч ажилласан.
Шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Бумбат суварга, Бумбат-Ур мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн хамруулах малыг мал эмнэлгийн нэгдсэн системд тархвар зүйч төлөвлөж өгснөөр хувийн мал эмнэлгүүд гүйцэтгэлийг нь малчны хотноос оруулж мал эмнэлгийн улсын байцаагч баталгаажуулан ажиллав. Үүнд: угаалга 84200 толгой малаас 779105 толгой мал угааж 93 хувьтай, туулга 107190 мал туулгахаас 100276 мал туулгаж 93 хувьтай, боловсруулалтанд 9910 толгой мал хамрагдахаас 9787 толгой мал 98 хувьтай хамрагдсан байна. Бумбат суварга, Бумбат-Ур мал эмнэлэг, үйлчилгээний нэгжүүд халдварт, халдваргүй паразиттах өвчний голомт бүхий 35 өрхийн 24500 м2 талбайд халдваргүйжүүлэлт хийсэн акт, жагсаалтанд хяналт тавьж ажиллав.
Худалдааны салбарын бүртгэл, ахуйн үйлчилгээний салбарын судалгааг гаргаж ХХААГ-ын хариуцсан мэргэжилтэнд хүргүүлсэн. Хоршооны судалгааг шинэчилж гаргасан. Аудитын албаны улсын байцаагчийн албан шаардлагын биелэлтийг гаргаж холбогдох газарт хүргүүлсэн. 2014 онд тоног төхөөрөмжийн зээл авсан иргэдийн эргэн төлөлтийн мэдээллийг Аудитын албанд хүргүүлсэн.Тоног төхөөрөмжийн зээл авсан иргэдтэй биечлэн уулзаж, утсаар холбогдож өр авлагыг барагдуулах талаар хугацаатай мэдэгдэл хийсэн.
Багийн дарга нарт ХАА-н тасгаас зохион байгуулж байгаа ажил, хамтран ажиллах ажлын уялдаа холбоо, газар тариалан, Хүнс, ЖДҮ, хоршоо, СХС-ийн хугацаа хэтэрсэн зээлдэгчдийн талаар мэдээлэл хийж асуултанд хариулсан.
“Зорилтот жил 2021” ажлын хүрээнд хийсэн ажлын биелэлтийг холбогдох заалтаар гаргасан.
5. Дэд бүтэц, байгаль орчин
2020 оны 12 дугаар сарын байдлаар нийт 6 иргэний өргөдөл хүсэлт ирсэн байна. 2 иргэний газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж Э дугаар авч гэрээ байгуулан гэрчилгээ гарган өгсөн. 3 иргэний газрыг үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлэн гэрчилгээ олгосон. 2020 оны ГЗБТөлөвлөгөөний биелэлт болон 2021 оны ГЗБТөлөвлөгөөг ИТХ-аар батлуулан ГХБХБГазарт газарт жилийн эцсийн тайлан мэдээний хамт хүргүүлсэн.
Бичил уурхай эрхлэгч иргэдийн нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулсан талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгүүлэн хяналт тавьж ажиллаад Аймаг орон нутгийн комиссод хүлээлгэн өглөө. Мөн нутгийн хилийн цэсийг тодотгох ажлыг газрын даамал бусад ажлын хэсгийн хамт гүйцэтгэн тодорхой бус цэгүүдэд тэмдэгжүүлэлт тавих ажлыг гүйцэтгэлээ.