ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2021 ОНЫ  10 ДУГААР  САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ 

                       НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

                   2021 ОНЫ  10 ДУГААР  САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ.       

 

2021-10-26

                         1. Эдийн засаг, төсөв санхүү, нийгмийн даатгалын чиглэлээр

Аймгийн төсөвт төлөвлөгөөгөөр  111400,0  мян.төг,  гүйцэтгэлээр 101398.2 мян,төг, 91.0 хувь,  сумын төсөвт төлөвлөгөөгөөр 67642.0 мян.төг, гүйцэтгэлээр 82732.8 мян.төг, 122.3 хувь,  улсын төсөвт төлөвлөгөөгөөр 8570.0  мян.төг, гүйцэтгэлээр 7167.3  мян.төг, 83.6 хувь  орсон байна.           

Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 70117.8 мян.төг, эрүүл мэндийн даатгалын орлого малчдаас 1778.0 мян.төг, нийгмийн даатгалын сайн дурын даатгалд 42 хүнээс 8048.2 мян.төг, тэтгэврийн санд авсан санхүүжилт-                                 155000.0 мян.төг,  ҮОМШӨ-ний санхүүжилт –6300.0 мян.төг, хүүгийн орлого  мян.төг, сангаас хуваариласан орлого  мян.төг.

Орлогын дүн                                                                    241304.0 мян.төг.

Өндөр насны тэтгэвэрт  494 хүнд                                  185933.4 мян.төг

Тахир дутуугийн тэтгэвэр  112 хүнд                               28345.8 мян.төг

Тэжээгчээ алдсаны тэтгэвэрт   18  хүнд                        6141.9 мян.төг

ҮОМШӨ-ний ТД-ын тэтгэвэрт 21 хүнд                           9563.7 мян.төг

Жирэмсэн амаржсаны тэтгэмжинд 4 хүнд                    9059.4 мян.төг   

Банкны хураамжинд                                                        24.8 мян.төг

Түр өвчилсөн      3 хүнд                                                   235.7 мян.төг

Оршуулга зардалд   2 хүнд                                             2000.0 мян.төг

Аймагт төвлрүүлсэн ЭМД-ын хураамж                          1778.0  мян.төг

Ажилгүйдлын тэтгэмжид 2 хүнд                                      1152.9 мян.төг

Зарлагын дүн                                                                    246235.6  мян.төг

 

2. Хууль эрх зүйн чиглэлээр:

Цахим орчны донтолоос хамгаалах, гар утасны зөв хэрэглээг бий болгох зорилгоор бага ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зохион байгуулж тэдний сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, гар зургаар санаагаа илэрхийлэх уралдаанд бага  6-7 нас, 8-10 нас гэсэн        2 насны ангилалаар  зохион байгуулж 15ш зургийг хүлээн авч ангилал тус бүрт эхний 3 байрыг шалгаруулж урамшуулан 52000 төгрөгийг зарцуулсан байна.

Сумын Хамтарсан багаас    Ерөнхий боловсролын сургуулийн 6-12-р ангийн сурагчдыг хамруулсан “БИДЭНД АСУУДАЛ БАЙНА-ЯРИЛЦЪЯ, ШИЙДВЭРЛЭЕ” сэдэвт сургалт хэлэлцүүлгийг тус өдөр зохион байгуулжж 57 охид, 3 албан хаагч оролцож, тулгамдаж байгаа асуудал, охидын эрх, оролцооны талаар ярилцаж, тодорхой асуудлуудыг дэвшүүлсэн.

  Тус арга хэмжээнд зориулж цайны зардалд   68700 төгрөг,  охидуудыг идэвхжүүлэх зорилгоор сугалаа явуулж 10 хүүхдийг урамшуулан 32500 төгрөгний зардлыг тус тус  гаргасан байна.

10-р сард төрөлт 4,   гэрлэлт 5,  нас баралт 3,    шилжин ирсэн 3, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл 8, иргэний үнэмлэх дахин авалт 4, эцэг тогтоолт 1, газрын гэрчилгээ авах 5, иргэний үнэмлэх олголт 32, нийт 65 бүртгэл хийсэн байна.

 

                            3. Боловсрол, Соёл, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын

                      бодлогын чиглэлээр.

Ерөнхий боловсролын сургууль нь: Тус сургууль нь энэ хичээлийн 54 багш,  ажилтантай, үүнээс 4 удирдах ажилтан 30 багш, 20 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 6-12-р ангийн охидын дунд “БИДЭНД АСУУДАЛ БАЙНА- ЯРИЛЦЪЯ, ШИЙДВЭРЛЭЕ” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийн сумын Засаг даргын тамгын газар, Ерөнхий боловсролын сургуулийн захиргаатай хамтран “Сувдан сондор” охидын зөвлөл зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд ахлах, дунд ангийн охидын төлөөлөл болсон 60 охид оролцож, охидод тулгамдаж буй асуудал, охидын хөгжил, хамгаалал зэрэг асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Мөн сумын хүүхэд хамгааллын багаас сургалт хэлэлцүүлэгт оролцсон охидыг халуун чацаргана, жигнэмэг зэргээр дайлсан бөгөөд нийт 68700 төгрөг зарцуулсан байна. Мөн оролцогч охидын дунд тэднийг идэвхжүүлэх зорилгоор азын сугалаа явуулсан бөгөөд ЕБС-ийн захиргаанаас тус ажлыг дэмжиж 32000 төгрөгний зардал гаргасан.

Монголын багш нарын 55 дахь өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Миний мэргэжил миний бахархал” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг ЕБС-ийн багш, ажилчдын дунд зарласан бөгөөд тус уралдаан ирүүлсэн бичвэрүүдээс 2 бичвэрийг шалгаруулж шагнаж урамшууллаа. Мөн бага ангийн сурагчдын дунд явуулсан “Багшдаа баярлалаа” гар зургийн уралдаанд нийт 35 бүтээл ирсэнээс 1-3 анги, 4-5 ангийн сурагчид гэсэн насны ангилалаар шалгаруулалт хийж, тус бүр эхний 3 байрыг шалгаруулж шагнаж урамшууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн захиралын тушаалаар батлагдсан хариу арга хэмжээний баг багш, ажилчид, сурагчдын ковид-19 халдварын өвчлөл, хавьталын судалгааг өдөр бүр авч, мэдээллийг нэгтгэж холбогдох газарт цахимаар хүргүүлж байна. Мөн 7 хоногийн 5 дахь өдөр тухайн 7 хоногийн өвчлөлийн мэдээг сургуулийн захиралт танилцуулж байна.

БҮТ- өөс зохион байгуулагдсан Сургуульд суурилсан үнэлгээ сэдэвт сурагчдын хоцрогдлыг оношлох шалгалтанд нийт дунд ахлах ангийн 28 судлагдахуунаар шалгалтын давхардсан тоогоор 2450 хүүхдээс шалгалтын материалыг хүүхэд нэг бүрт хэвлэн авч материалыг засан БҮТ сайтад шивж матрицыг хийж анализ дүгнэлт гарган хоцрогдол арилгах стратеги төлөвлөгөө боловсруулан тайлан мэдээг нэгтгэн гаргалаа.

 Багшийн ажлыг сайжруулах төлөвлөгөө боловсруулан 2 багшийн хичээлд суун заавар зөвлөгөө өгч ажилласан байна.

16 багшийн  Хичээлийн жилийн нэгж ээлжитийн хөтөлбөр төлөвлөгөөнд хяналт хийн баталлаа.

Суурь болон бүрэн дунд боловсролын гараа оношилгооны үнэлгээнд дүгнэлт хийж Сүүлийн 3 жилийн ахицын үнэлгээг харьцуулан гаргаж дүгнэлээ.

БСМС -д интернетийн судалгааг болон хүнсний агуулах, орчны мэдээг, гал тогооны тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж явууллаа.

Өдөр бүр ирцийн мэдээг нэгтгэн гаргаж сургуулийн ковидын өвчлөл, тандалтын судалгааг нэгтгэн хяналт тавин  байна.

12-р ангийн сурагчдын хичээл сонголт мэргэжлээ зөв сонгох сургалт хийж зөвлөгөө өглөө.

IX/13-X/15 хүртэл “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд боловсруулсан “Бага ангийн сурагчдын математик чадварыг хөгжүүлэх арга зүй” цахим сургалтанд хамрагдсан.

10-р сарын 13-15-ны өдрүүдэд “Дохионы хэлний анхан шат” сургалтад хамрагдлаа.

Сургуульд суурилсан үнэлгээг бага боловсролын 9 судлагдахууны хүрээнд 10 сарын 13-наас эхлэн 10 сарын 27-г хүртэл зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

2021 оны 10-р сарын 12-13 хооронд  Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас удирдлага зохион байгулалт, сургалтын орчин, кабинет, лаборатори, дадлагын газар талбай, сургалтын хэрэглэгдхүүн, номын сан, бүлэг дүүргэлт, хүний нөөц, сургалтын үйл ажиллагаа, суралцагчийн хөгжил, төлөвшил, хамгаалал, оролцоо, сургуулийн орчны аюулгүй байдал дотоод хяналт, иргэд, олон нийтийн үнэлгээ гэсэн 6-н үзүүлэлтээр хяналт шалгалт хийж зөвлөгөө өгч ажилласан байна.

Баянтээг ЕБС: 10-р сард 3 дахь долоо хоногоо халдвар хамгааллын дэглэм баримтлан хичээлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллав. Заах аргын нэгдлийн ахлагч долоо хоног бүрийн даваа гарагт дотоодын хурлыг тогтмол хийж залуу багш нарт заавар зөвлөгөө өгч ажиллав.

            Анги тус бүрд үдийн хоолны цэс болон хүнсний тухай хуулийн 10.4.1-д заасан судалгаанд үндэслэн хүүхдийн зохистой хооллолт болон эрүүл хүнсний талаар зөвлөмж гаргаж, мэдээлэл,сургалт, сурталчилгааг зохион байгуулан ажиллаж байна. Мөн анги удирдсан багш нар кабенатын нэршлийн дагуу үзүүлэн тараах материалуудыг шинээр хийж анги танхимаа тохижуулж байна. Халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан анги тус бүрд хөгжмийн сургалт явагдаж байна.

            Цар тахлын хорио цээрээс болж БШУЯ, БСУГ-аас зохиогдсон цахим сургалтуудад тогтмол хамрагдаж байна. Баянтээг 2-р багийн груп дээр хичээлийн  холбогдолтой мэдээ мэдээллийг цаг тухай бүрд нь байршуулж байна. Сургуулийн номын санд 1-5 дугаар ангийн нийт 189 ширхэг сурах бичиг ирсэн.

Анги удирдсан багш нар сурагч нэг бүрийг ажиглаж хичээлийн хоцрогдлыг арилгаж ажиллаж байна. Баянтээг ЕБС-ийн 2-5 дугаар ангийн  суралцагчдаас бүх судлагдахуунаар “Сургуульд суурилсан үнэлгээ”-г зохион байгуулах ажлыг хавсралтаар хүргүүлсэн ажлын чиглэлийн дагуу нэгдсэн удирдлагаар ханган 2021. 10.13-2021.10.27-ны хооронд хуваарь гаргаж, хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр зохион байгуулж, ССҮ-ний  үр дүнг Боловсролын үнэлгээний төвд цаг тухай бүрд нь цахимаар илгээн ажиллаж байна.

Хүүхдийн цэцэрлэг нь:Цэцэрлэгийн сургалт ,үйл ажиллагааг танхим болон танхимын бус (зайн) хэлбэрээр зохион байгуулж байна.

        Танхимын сургалтад 35 хүүхэд, цахим сургалтаар 44 хүүхдэд сургалт, хүмүүжлийн ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

 Байгууллагын хариу арга хэмжээ авах баг нь  хүүхэд хүлээн авах, тарах цагаар хүүхдийн халуун болон халдвар хамгааллын дэглэмийг сахиж эцэг эхийг нэвтрүүлэхгүй хүлээн авч цахимаар QR код уншуулан үйл ажиллагааг явуулж байна

        Бүлгийн багш нар тухайн сэдвийн дагуу сургалт үйл ажиллагааг өдрийн дэглэмийн дагуу зохион байгуулж, хүүхдийн гарааны үнэлгээ, хөгжлийн ахицын үнэлгээг авч, хүүхдийг ахицаар нь үнэлж, ажиглалт хөтлөж ажиллаж байгаа нь ололт

той тал байна Гэр цэцэрлэг-гэр” гэсэн машрутыг мөрдөж хяналтыг тавьж эцэг эх асран хамгаалагчтай зөвлөгөө зөвлөмж өгч  ажиллаж байна.

        Гэр бүлийн орчинд зайн хэлбэрээр суралцаж байгаа хүүхдүүдтэй  теле хичээлийг үзэх , багш цахим хичээл бэлтгэн тавих ,даалгавар өгөх багштайгаа эргэх холбоотой ажиллаж байна.

Байгууллагын багш нар цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдүүдээс байдлыг тодорхойлох үнэлгээг хяналтын хуудас, рубик үнэлгээ, чөлөөлт ажиглалтын тэмдэглэл гэх мэт үнэлгээнүүдээр авч үр дүнг тооцон хүүхүүдийн ахицыг үнэлэн цаашид анхаарах зүйлсээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Судалгаанд нийт
Хяналтын хуудас – 33

Рубик үнэлгээ – 34

Хөгжлийн үнэлгээний хуудас –32 хүүхдийг үнэлсэн байна. Нийт давхардсан тоогоор 99 хүүхдийг үнэлж хүүхдийн хөгжлийг нь судалж байдлыг тодорхойлсон.

Багш нар өөрсдийн бүлэгт хуваарийн дагуу нээлтэй хичээлийг зохион байгуулж ЗАН-ээр хэлэлцэн арга зүй, ур чадвараа дээшлүүлэх тал дээр анхааран ажиллаж байна.

Цахим сургалтаар БСШУСС-ын 2018 оны А / 181 дугаар тушаалаар батлагдсан цэцэрлэгийн “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрт тусгагдсан агуулгаар эцэг эхчүүдэд зориулан гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр заавар зөвлөмж боловсруулан цахимаар хүргүүлсэн. Мөн гэрийн нөхцөлд халдваргүйтэлийг хийх зөвлөгөө зөвлөмж, дэглэм, горимыг сахиж ажиллах талаар эрүүл мэндийн байгууллагатай хамтран боловсруулан хүргүүлэн ажиллаж байна. Багш нартай хамтран “Ахуйн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх” зөвлөгөө зөвлөмжийг боловсруулан эцэг эхчүүдэд хүргэн ажиллаж байна.

Багш нар СӨББ-ын теле хичээлийг ИТV  телевизээр Даваагаас Баасан гарагуудад хуваарийн дагуу үзэж, БСШУСЯамны  боловсролын мэдээллийн удирдлагын системийн сайтад байршуулсныг татан авч судлан, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн явагдаж эхлэхэд онлайн хэлбэрээр явуулсан сургалтаар хүүхдэд гарсан ахиц өөрчлөлтийг судлах  үр дүнг тооцох талаар боловсруулан ажиллаж байна. Сургалтын үйл ажиллагаа эхлэх үед сургалтын хөтөлбөрийн агуулгыг нягтлан ЗАН –ээр хэлэлцэн хичээлийн бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Халдвар хамгааллын дэглэмийг сахиж бүлгийн өрөө танхимыг 15 мин тутамд агаар сэлгэлт агааржуулалтыг тогтмол хийж хүүхдүүдийн эрүүл ахуйн дадал хэвшилд анхаарч өглөө,орой амыг нь сода, давсны уусмал зэргээр зайлах, өглөө орой цэцэрлэгтээ ирэх тарахдаа амны хаалтыг тогтмол зүүж ирэх бохирдсон үед болон хоолны өмнө, бие зассаны дараа тогтмол гараа угаах, ариутгах зэргийг дадал хэвшил болгон мөрдөж байна.Цэцэрлэгийн доторх орчныг 2 цаг тутам чийгтэй цэвэрлэгээг хийж халдвар хамгааллын дэглэмийг сахиж Бүлгийн хүүхдүүдийн гар нүүрний алчуурыг өдөр болгон угааж ариутган хэрэглэж байна. Хүүхдийн ор хөнжлийн цагаан  хэрэгслийг хуваарийн дагуу угааж ариутган ажиллаж байна

Баянтээг СӨББ: Хичээл сургалтын үйл ажллагааг Танхим болон цахимаар явуулж байна.

Бүлгийн багш нар эцэг эхчүүдтэй  групп чат ашиглан зөвлөгөө зөвлөмжийг цаг тухай бүрт мэдээллэж “Гараас-Гарт” “Гэр-Цэцэрлэг-Гэр” гэсэн маршрутыг баримтлан хяналт тавьж ажиллаж байна. Орчны цэвэрлэгээ үйлилгээг тогтмол хийж их цэвэрлэгээг сар бүрийн 15-нд хийж халдваргүйтгэл хийсэн.

Эцэг эх, асран хамгаалагч, иргэд олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө зөвлөмжийг цахимаар болон гарын авлага зэргээр хүргэж  ажиллаж байна. Өдөр бүр БСУГ-т хүүхдийн ирц, өвчлөл зэрэг бусад мэдээ судалгааг шуурхай  гарган цахимаар явуулж байна.

Халдвар хамгааллын чиглэлээр багш ажилчидад  сургалт хийсэн.

Соёлын төв нь: Коронавируст халдвар буюу КОВИД-19 халдвар суманд голомтлон гарч өвчлөл ихэссэнтэй холбогдуулан халдвараас сэргийлэх зөвлөмж мэдээллийг байгууллагын цахим хаягаар байршуулан иргэд олон нийтэд сурталчилан ажиллаж байна.Нийт 16 удаагийн зөвлөмж мэдээллийг хүргэсэн байна.

Коронавируст халдвар буюу КОВИД-19 халдвар суманд голомтлон гарсан үед сумын Засаг даргын захирамжаар постонд хуваарийн дагуу бүх ажилчид ээлжээр жижүүрлэн үүрэг гүйцэтгэж ажилласан.

“Номтой нөхөрлөе” сэдвийн хүрээнд номын баярын арга хэмжээг тэмдэглэн өнэгөрүүлэх удирдамж гарган цахимаар шинэ номоо сурталчилж, номын ач тус гар зураг, эссээ бичлэгийн уралдаан зарлан ажиллаж байна.

“Соёлын өв хамгаалах” аяны хүрээнд ажиллах ажлын хэсгийг 5 хүний бүрэлдэхүүнтэй  байгуулан төлөвлөгөө гарган нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулахаар ажиллаж байна.

Байгууллагатаа ариутгал халдваргүйжүүлэлтийг МЭХЦХЦэг болон ЭМТ-өөр 2 удаа хийлгэв.

            Байгууллагын гадна дортор болон өрөөнүүдэд их цэвэрлэгээ хийж хогийг  ачиж цэвэрлэн хогийн цэгт буулгав. өглөө бүр хлормины уусмалаар чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутам агаар сэлгэлт хийж байна. Халдвараас сэргийлэх зөвлөмжийг хаалга хананд байрлуулж ажилтан бүр маск зүүж үйлчилж байна. Зай барих тэмдэг тэмдэглэгээг байрлуулж халдвараас сэргийлэх зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

            Сумын ЭМТ нь: 2021 оны 10 -р сард нийт  40 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 24, төвийн дуудлага16 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ.

  • Амбулаториор  120  хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 6 хүн хэвтсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна.
  • 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай 8 хүнийг илгээсэн.
  • Хоног болоогүй нас баралт байхгүй
  • Оношийн зөрүү гараагүй
  • Эмнэлгийн дотоод халдвар гараагүй
  • Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй
  • Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.
  • 0-3 насны 89 хүүхэд жинлэсэн.

Жирэмсний хяналтанд нийт29 эмэгтэй байна. 10 -р сард шинээр эхний 03 сартай

хяналтанд орсон 1 эмэгтэй байна.

Товлолын вакцинжуулалтад 49 хүүхэд хамрагдсан ба урвал хүндрэл гараагүй. Товлолын вакцин хийлгэж буй хүүхдүүдийн аав ээж нарт дархлаажуулалтын дараа баримтлах зөвлөгөөг өгөн ажиллаж байна.  Ковид илрүүлэх шинэжилгээнд 339 иргэнийг хамруулж эерэг гарсан 110 иргэдийг  улаан бүсийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн байна.  Ковидоор хөнгөн өвчилсөн 37 иргэнийг гэрээр эмчилсэн байна.

ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд шинэ коронавирусийн халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөмжийг  хүргэж байна. ЭМТ-ийн цахим мэдээллийн тоо -8,   хандалтын тоо -124 байна. Ковид-19 эсрэг дархлал сэргээх  3-р тунд 112 иргэн хамрагдсан.  Эдгээр иргэдэд Ковид-19  вакцины хэрэглэх заавар, дархлаажуулалтын ач холбогдол, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл зөвлөгөө өгч ажиллаа.

Баянтээг Хүн эмнэлэг: 2021 оны 09 дугаар сард 17 дуудлага хүлээн авч бүртгэн дээд шатны эмнэлэгт 1 хүнийг хүргэн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 6, төвийн дуудлага 5 байна. Дуудлаганд их эмч нар, эх  баригч эмч явж тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Бүтээгдэхүүний анги 2. Багийн эмнэлгийн стацианор амбулаторийн үйлчилгээ: Нийт 155 хүнд үзлэг хийж өссөн тоогоор 1155 хүнд үйлчилсэн. Стацианорт 45 үүнээс коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчнөөр 39  хүн хэвтэж эмчлүүлсэн.

Бүтээгдэхүүн анги 3. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ

ЭМГ болон дээд шатны байгууллагаас ирсэн 8 албан тоот, тушаал шийдвэрийг хэрэгжүүлж хариутай бичиг 7 хугацаанд явуулсан. 

 Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн яамнаас гаргасан сурталчилгааны материалуудыг цахим хуудсаараа дамжуулан цаг тухайд нь мэдээлэл хийж байна.

Баянтээг багийн ахмадын өргөөр энгийн эмнэлэг болгон ажиллуулж байна. Халдвартын өрөө, хэвтэн эмчлүүлэх хэсэгт 15 ор дэлгэн халдварт өвчнөөр өвчилсөн иргэдийг эмчилж байна.

Эмнэлгээр  үйлчлүүлэгчдийг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор цэвэрлэгээ үйлчилгээг өдөрт 2-3 удаа бүх өрөө тасалгаа, танхимд хийж, бүх хаалганы бариулыг тогтмол халдваргүйтгэлийн уусмалаар арчиж халдваргүйтгэж байна. Амбулатороор, хүлээн авах үйлчлүүлж байгаа иргэдийн халууныг тогтмол үзэж, гарын авлага боршуур нийт 20 хүнд тараасан байна. Эмнэлэгт орж ирсэн үйлчлүүлэгчдийг маскаар хангаж байна. Эмнэлгийн эмч ажилчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. 

            Ковид-19 өвчнөөс сэргийлэх, дархлал сэргээх 3 дугаар тунд 106 иргэнийг хамруулаад байна.Вакцинжуулалт өдөр бүр хийгдэж байна.

Хувийн хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлэн хамгаалах хувцас 50ш, N95 маск 400ш, нэг удаагийн бээлий 400ш, нэг удаагийн малгай 200, нэг удаагийн маск 00ш нөөцөд байна.

Жирэмсний шинээр хяналтанд орсон 1  эхчүүдэд нэг удаагийн тестеер Тэмбүү, ДОХ/ХДХВ шинжилгээ хийсэн.Төрөх эх 14 байна. Нас баралт байхгүй. төрсөн эх байхгүй байна. Амбулатороор 93  үзлэг

  • Идэвхтэй хяналтаар 10
  • Гэрийн идэвхтэй хяналт 25
  • Гэрийн дуудлагын үзлэгийн тоо 11
  • Урьдчилан сэргийлэх үзлэг 16
  • Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 45
  • Жирэмсний шинээр хяналтанд 1
  • Осол гэмтлийн өвчлөл  1
  • Артерийн гипертензи, чихрийн шижингийн үзлэгт -50

            Нийгмийн халамжийн сан: 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдах 8 иргэн,  жирэмсэн эхийн тэтгэмжинд хамрагдах 2 иргэн, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах 15 иргэний хүсэлтийг хүлээн авч, ХХҮГ-т илгээсэн.

Нийт халамжийн тэтгэмжийг 232 иргэнд 19.298.150 төгрөгийн халамжийн мөнгийг иргэний харилцах дансруу илгээсэн.

 

 

               4. Мал аж ахуй, газар тариалан, ЖДҮ, Цаг уурын  чиглэлээр.

Ургац хураалтын ажлын мэдээг тариаланчдаас авч нэгтгэн ХХААГ-ын мэргэжилтэн, статистикийн мэргэжилтэнд өгсөн. 2019, 2020 оны тариалсан талбайн жагсаалтыг гаргаж ХХААГ-т хүргүүлсэн. Аж ахуй, хоршоо, МАА, худалдааны цэг салбаруудын судалгааг гаргаж газрын харилцаа,хот байгуулалтын газарт хүргүүлсэн.

Сум хөгжүүлэх сангийн ангилал солиулах зээлдэгчдийн судалгааг гаргаж сум

хөгжүүлэх сангийн мэргэжилтэн, төв серверт илгээсэн. СХС-аас зээл авсан зээлдэгчидтэй гэрээ байгуулсан.

Намрын ургац хураалтын бэлэн байдлыг хангаж ургац хураалтын ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн. Хугацаа хэтэрсэн 29 зээлдэгчидтэй утсаар холбогдож 9 зээлдэгчидтэй биечлэн уулзсан. ХАА-н үйлдвэрлэлийг дэмжих зорилтот жилийн ажлын биелэлтийг гаргасан. 2021 онд ургац хураалтанд ажиллаж буй хүн хүчний тоо мэдээг гаргаж ХХААГ-ын хариуцсан мэргэжилтэнд хүргүүлсэн.

Аудитын албаны албан шаардлагын дагуу хийсэн ажлын биелэлтийг гаргаж ажлын хэсэгт танилцуулсан. Ажлын хэсэгтэй хамтарч хугацаа хэтэрсэн зээлдэгчидтэй биечлэн уулзаж эргэн төлөлтийг барагдуулах чиглэлээр хэлэлцэж тохиролцсон.

 

 

       5. Дэд бүтэц, байгаль орчин

2021 оны  10 сарын  байдлаар нийт  32  иргэний өргөдөл хүсэлт ирсэнийг бүгдийг нь шийдвэрлэсэн. 10 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн Газрын харилцааны цахим шилжилт явагдаж иргэд газрын гэрээ гэрчилгээг цахимаар авдаг болсон. 10 иргэний газрыг үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлсэн. Э дугаар аван иргэд egazar.gov.mn цахим сайтаас 7 иргэн гэрээ гэрчилгээ  хэвлэн авсан . Мөн  үнэт цаасны мэдээг 10 сарын 01-ны байдлаар гарган мэдээг ГХБХБГазарт хүргүүлсэн