НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
2021 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ.
2021-09-27
1. Эдийн засаг, төсөв санхүү, нийгмийн даатгалын чиглэлээр
Аймгийн төсөвт төлөвлөгөөгөөр 111400,0 мян.төг, гүйцэтгэлээр 101398.2 мян,төг, 91.0 хувь, сумын төсөвт төлөвлөгөөгөөр 67642.0 мян.төг, гүйцэтгэлээр 82732.8 мян.төг, 122.3 хувь, улсын төсөвт төлөвлөгөөгөөр 8570.0 мян.төг, гүйцэтгэлээр 7167.3 мян.төг, 83.6 хувь орсон байна.
Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 69177.8 мян.төг, эрүүл мэндийн даатгалын орлого малчдаас 1422.9 мян.төг, нийгмийн даатгалын сайн дурын даатгалд 56 хүнээс 6928.9 мян.төг, тэтгэврийн санд авсан санхүүжилт- 186.0 мян.төг, ҮОМШӨ-ний санхүүжилт –8803.0 мян.төг, хүүгийн орлого мян.төг, сангаас хуваариласан орлого мян.төг.
Орлогын дүн 86518.6 мян.төг.
Өндөр насны тэтгэвэрт 494 хүнд 185933.4 мян.төг
Тахир дутуугийн тэтгэвэр 112 хүнд 28345.8 мян.төг
Тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 16 хүнд 5441.9 мян.төг
ҮОМШӨ-ний ТД-ын тэтгэвэрт 21 хүнд 9563.7 мян.төг
Жирэмсэн амаржсаны тэтгэмжинд 2 хүнд 5048.4 мян.төг
Банкны хураамжинд 24.8 мян.төг
Түр өвчилсөн хүнд хүнд мян.төг
Оршуулга зардалд 3 хүнд 30000.0 мян.төг
Аймагт төвлрүүлсэн ЭМД-ын хураамж 7944.9 мян.төг
Ажилгүйдлын тэтгэмжид 3 хүнд 1357.0 мян.төг
Зарлагын дүн 246659.9 мян.төг
2. Хууль эрх зүйн чиглэлээр:
“Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга”, “Цахим орчны зохистой хэрэглээ”, “Гамшиг, онцгой байдлын үед хүүхдийг эрсдлээс хамгаалъя” зэрэг сэдэвт шторк, видео бичлэгийг цахим сүлжээнээс хуваалцаж сумын Хамтарсан баг болон бусад групп шэйрлэн ажилласан.
ЕБС-ийн бага ангийн сурагчдын дунд “ Ухаалаг утасны хор уршиг ба хэрэглээ” гар зургийн уралдааныг 2 насны ангилалаар, дунд ангийн сурагчдын дунд “Ковидын үед хүүхдийн эрх ба хамгаалал”, ахлах ангийн сурагчдын дунд “Гэр бүлийн хүчирхийлэлийг таслан зогсооход бидний оролцоо” зэрэг сэдвээр илтгэлийн уралдаан зарлан ажиллаж байна.
09-р сард төрөлт 7, гэрлэлт 3, нас баралт 5, шилжин ирсэн 3, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл 21, иргэний үнэмлэх дахин авалт 5, иргэний үнэмлэх олголт 26, нийт 70 бүртгэл хийсэн байна.
3. Боловсрол, Соёл, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын
бодлогын чиглэлээр.
Ерөнхий боловсролын сургууль нь: Тус сургууль нь энэ хичээлийн 54 багш, ажилтантай, үүнээс 4 удирдах ажилтан 30 багш, 20 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
БШУС, ЭМС-ын коронавирус (ковид-19) халдварт өвчний үед ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалт зохион байгуулахад мөрдөх A/292, A/525 дугаар хамтарсан тушаалын дагуу 2021-2022 оны хичээлийн жилд халдвар хамгаалал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэн ажиллаж байна.
Мөн уг журмын дагуу ерөнхий боловсролын сургуулийн хэмжээнд коронавирус халдварт өвчнөөр өвчилсөн багш, ажилчид, суралцагчдыг тандах 7 хүний бүрэлдэхүүнтэй тандалтын багийг байгуулсан.
Тандалтын баг нь Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчид, суралцагчдын биеийн халууныг өглөө бүр хэмжиж, QR кодыг уншуулах, амны хаалт хэрэглэж байгаа байдалд хяналт тавих, халдвар хамгааллын дэглэмийг өдөр тутам баримтлуулах, өвчилсөн багш, ажилчид, суралцагчдын халдварын хавьталыг тогтоох чиглэлтэй ажиллаж байна.
9-р сард ЕБС-ийн нийт 13 сурагч өвчилсөн бөгөөд эдгээр сурагчид нь бүгд гэр бүлийн орчноос буюу аав, ээж, ах дүү, өвөө, эмээгээсээ халдвар авсаныг сумын эрүүл мэндийн төв тогтоосон.
Аймгийн онцгой байдлын газарт Ерөнхий боловсролын сургуулийн хэмжээнд коронавирус халдварт өвчний тархах эрсдэлийг судлах зорилгоор эрсдэлийн үнэлгээг хийж холбогдох байгууллагад хүргүүлсэн.
09-р сард дотуур байрын сурагчдын амьдарч байгаа орчин нөхцөл, халдвар хамгааллын дэглэмийг баримталж байгаа байдалд сургуулийн дотоод хяналтын нэгжийн ахлагч болон дотуур байрын багш нартай хяналт тавьж, зөвлөгөө мэдээлэл өгсөн. Мөн ЕБС-ийн ахлах ангийн 31 охидыг сумын ЭМТ-тэй хамтран охидын үзлэгт хамрууллаа. Охидын үзлэгт орсон сурагчдаас ямар нэгэн өвчлөлтэй болон өсвөр үеийн жирэмслэлт гараагүй.
Монголын багш нарын 55 дахь өдрийг угтан ЕБС-ийн 1-12-р ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан, ковер дууны уралдаан, мөн багш нарын дунд эссэ бичлэгийн уралдааныг тус тус зарлан ажиллалаа.
2021-2022 оны хичээлийн жилд бага анги нь нийт 10 багш 228 суралцагчтайгаар хичээл сургалтаа эхэллээ.
Бага ангийн багш нарт хичээлийн жилийн бүтэц, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/292, A/525 тушаал, 2021-2022 оны хичээл сургалтын зохион байгуулалт зэрэг мэдээллийг өглөө.
Бага ангийн 1-р улирлын хичээлийн хуваарийг гарган захирлаар баталгаажуулан мөрдөн ажиллаж байна.
“Боловсрол ирээдүйд” багш нарын цахим хуралд оролцсон.
9-р сарын 13-наас эхлэн “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд боловсруулсан “Бага ангийн сурагчдын математик чадварыг хөгжүүлэх арга зүй” цахим сургалтанд хамрагдаж байна.
Бага ангийн багш нарыг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулж ажилласан.
БСУГ-т өдөр бүр сурагчдын ирцийн мэдээг өгч ажиллаж байна.
9-р сарын 20-24-ны өдрүүдэд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй бага ангийн багш нарыг чадавхжуулах” сургалтад хамрагдаж байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх тухай” 2021 оны 5-р сарын 21-ны өдрийн А/190 дүгээр тушаалын 3.5 дахь заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдон, сурагчдын эзэмшвэл зохих агуулгын хоцрогдлыг тодорхойлох “ оношлох үнэлгээ” зохион байгуулах ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
БШУС, ЭМС-ын хамтарсан А/292, A/525 -р тушаалын дагуу хичээл сургалтын үйл ажиллагааг тахимаар эхлүүлж сургалтын үйл ажиллагааг явуулж байна. ЕБС-ын багш ажилчид, суралцагчдыг QR кодоор дамжуулан бүртгэлийг баталгаажуулан ажиллаж байна.
Өдөр бүр ирцийн судалгааг авч явуулж байна.
БҮТөөс зохион байгуулж байгаа сурагчдын эзэмшвэл зохих агуулгын хоцрогдлыг тодорхойлох оношлох үнэлгээг 6,7,8,10 -р ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.
Хуучин сургуулийн гадна талын фасадын засварыг хийлгэж дуусган улсын комиссоос хүлээн авч ажиллаа.
Баянтээг ЕБС: 09-р сард 3 дахь долоо хоногоо халдвар хамгааллын дэглэм баримтлан хичээлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллав.
Заах аргын нэгдлийн ахлагч долоо хоног бүрийн даваа гаригт дотоодын хурлыг тогтмол хийж залуу багш нарт заавар зөвөлгөө өгч ажиллав. Гадаад орчиндоо цэцгийн мандал, мод тарьж тохижуулсан. Сумын цагдаагийн газраас өгсөн зөвлөмжийн дагуу “Яараад яахав дээ” самбарыг нэмж байршуулсан.
Халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан анги тус бүрд хөгжмийн сургалт явагдаж байна. Цар тахлын хорио цээрээс болж БШУЯ, БСУГ-аас зохиогдсон цахим сургалтуудад тогтмол хамрагдаж байна. БСУГ-т англи хэлний багшийн орон тооны хүсэлт хүргүүлсэн.
Баянтээг 2-р багийн груп дээр хичээлийн шинэ жилтэй холбогдолтой мэдээ мэдээллийг цаг тухай бүрд нь байршуулж байна.Сургуулийн номын санд бэлтгэл хөтөлбөрийн 10 ширхэг ном ирсэн. Анги удирдсан багш нар сурагч нэг бүрийг ажиглаж хичээлийн хоцрогдлыг арилгаж ажиллаж байна.
Хүүхдийн цэцэрлэг нь: Коронавирус хадварын тархалтын түвшнээс хамаарч цэцэрлэгийн сургалт ,үйл ажиллагааг танхим болон танхимын бус (зайн) хэлбэрээр зохион байгуулж байна.
“БСШУС-ын “Коронавируст халдвар /ковид-19/-ын үед цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам“-ын дагуу 4-5 настай хүүхдийг бүртгэхэд 79 хүүхэд бүртгүүлсэнээс танхимын сургалтанд 21 хүүхэд, цахим сургалтаар 58 хүүхдэд сургалт, хүмүүжлийн ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Онцгой нөхцөл байдалд ажиллах үед багш ажилтны чиг үүрэг, дотоод журам, харилцаа хандлага ,ёс зүйн хэм хэмжээнд баримтлах дэгийг боловсруулан, хариу арга хэмжээ авах багийг томилон ажиллуулж байна.
Бүлгүүдийн багш нар групп чатаараа дамжуулан эцэг эх, асран хамгаалагч, хүүхдэдээ тогтмол мэдээлэлээр хангаж ,өглөө цэцэрлэгт ирэх ,орой гэртээ харих үед амны хаалт зөв хэрэглүүлж хэвшүүлэх, ”Гэр цэцэрлэг-гэр” гэсэн машрутыг мөрдөж ажиллах талаар сонирхолтой видео бичлэг тавьж, эцэг эх асран хамгаалагч багштай эргэх холбоотой ажиллаж байна.
Гэр бүлийн орчинд зайн хэлбэрээр суралцаж байгаа хүүхдүүдтэй теле хичээлийг үзэх , багш цахим хичээл бэлтгэн тавих ,даалгавар өгөх багштайгаа эргэх холбоотой ажиллаж байна .
ЗАН, багш хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөхдөө ерөнхий болон тусгай чадварыг хүүхдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан сэдвийг өдрийн дэглэмтэй уялдуулан хоорондоо холбоотойгоор боловсруулан баталгаажуулан сургалтын, хөтөлбөр төлөвлөгөөний дагуу мэдлэг, чадвар эзэмшүүлэх үйл ажиллагааг чанартай, тогтмол зохион байгуулж байна.
Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.10-т заасан галын аюулгүй байдлын дүрэм, гал унтраах шуурхай төлөвлөгөө, галын бүлгийн ажиллах ажлын хуваарь зэргийн гаргаж батлуулан ажиллаа.
Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж баталгаажуулсан.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34.2.3-т заасан үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн цэцэрлэгийн дэргэд орон тооны бус гамшгаас хамгаалах штабыг 6 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан шаардагдах техник,тоног төхөөрөмж, эд материал, хувцас хэрэглэлийг хүн бүрт хариуцуулж, баталгаажуулан ажиллаж байна.
Байгууллагын галын аюулгүй байдлын дүрэм, гал унтраах шуурхай төлөвлөгөө, галын бүлгийн ажиллах ажлын хуваарь зэргийг багш ажилчдад танилцуулан, “Ажлын байранд галын аюулгүй байдлыг хангах” сэдэвт сургалт “Галын аюулаас дүрвэн гарах, гал түймэр гарсан үед хэрхэн ажиллах” сургалт, дадлага сургуулилалт явуулж, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх дадлага, чадварыг эзэмшүүлсэн.
2-5 настай хүүхдийн хоолны менюг 10 хоногоор гарган эрхлэгчээр батлуулан ажиллаж байна. Өглөө бүр хүүхдийн ирцийг бүртгэж хүүхдийн тоо гарсаны дараа няраваас хоолны материаллыг норм, нормативын дагуу илчлэг амин дэмтэй халуун хоол ундаар үйлчлэн ажиллаж байна. Өдөр бүр хоолны дээжийг авч зориулалтын хөргүүрт хийж 72 цагийн дараа устгал хийж дэвтэрт тэмдэглэл хийж байна.
Өглөө бүр эцэг эхтэй хамтарч эрүүл мэндийн шүүлэг тогтмол авч хүүхэд бүрийн халууныг үзэж гарыг ариутгуулан хяналт тавин ажиллаж байна.
Өвөрхангай аймгийн онцгой байдлын газрын Гал түймрийн улсын байцаагчийн албан шаардлагын хариуг хугацаанд нь хүргүүлэн ажиллаа.
Гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэлд
техникийн үзлэг хийхэд 2 гал унтраагуур хугацаа дууссан байсныг устгаж, шинээр 4 гал унтраагуур авч, ашиглалтын бэлэн байдлыг хангаж ,хяналтын карт хөтөлсөн.
Байгууллагад гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн зайлшгүй байх шаардлагын дагуу гал унтраагуурыг 8 ширхэгийг дээд, доод коридор, гал тогоонд тус бүр 2-ыг байрлуулсан. Мөн гадна талбайд стандартын дагуу гал команд байгуулан сүх, хүрз, дэгээ, хувин, царил, элстэй сав /0,5м3 багтаамжтай/, галд тэсвэртэй эсгий тус бүр 2 ширхэгийг бэлтгэн байрлуулан ажиллаа.
Барилга байгууламжийн аврах замын гарцын түлхүүрийг үүдний хаалганд ойр байрлуулсан. Гал түймрийн үед нүүлгэн шилжүүлэх гэрэлтэгч тэмдэг тэмдэглэгээ аврах гарц, гарцын схем зургийг байрлуулан, утаа мэдрэгч байрлуулсан.
Багш, хүүхдүүдийн үзэх мэдрэгчтэй халуун хэмжигч, автоматаар гар ариутгагч -150000, автомат улавч өмсгөгч -45000, ариутгагч мананцар үүсгэгч буу-45000, утаа мэдрэгч-3ш -60000, хүнсний хэл -65000 тус худалдан авч халдвар, хамгаалалыг сайжруулах талаар анхаарч ажиллаа.
Багш ажилчид эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан.
Өдөр бүр анги танхим болон коридорын ариутгал халдваргүйжүүлэлтийг чанартай хийж байна. Их цэвэрлэгээ хийж зөөлөн эдлэлийг салхинд гарган халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллаж байна.
Байгууллага, ЭМТ-тэй хамтран дотоод орчинд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, 2 цаг тутамд цэвэрлэгээ хийж хэвшиж байна.
Сумын ЭМТ-тэй хамтран 4 бүлгийн хүүхдүүдийг цагаан хорхойн шинжилгээ хийлгэж урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар ажиллаж байна.
Бүлгийн багш нар өсөлт хөгжлийн судалгаа авсан.
Өглөө бүлэг хүүхдүүдэс тандалт судалгааг авч ажиллаж байна.
- сөбб:2021-2022 оны хичээлийн сургалтыг үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан “Хичээл эхэллээ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/292, А/525 дугаар хамтарсан тушаалын “коронавируст халдвар /ковид-19/-ын үед цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх журам”-ын дагуу халдвар хамгааллын дүрэм журмыг баримтлан зохион байгуулсан. 2021-2022 оны хичээлийн жилд 4-5 настай нийт 26 хүүхэд бүртгэгдсэн байна. Хичээл сургалтын үйл ажллагааг танхим болон цахимаар явуулж байна.
Сургалт үйл ажиллагааг зохион байгуулахад түр журамд заасны дагуу хүүхэд
хүлээж авахаас 7 хоногийн өмнөбагийн Хүн эмнэлэгтэй хамтран анги, танхим орчныг мананцар ашиглан халдваргүйтгэл хийлгүүлж,мэргэжлийн байгууллагаар шавжны хор цацуулж ариутгал хийлгүүлсэн. Мөн ундны усыг шинжилгээнд явуулж онцгой нөхцөл байдалд бэлэн байдлыг хангах үүднээс тусгаарлах өрөөг бэлтгэн яаралтай холбоо барих албан хаагчдын утасны жагсаалтыг нэрсээр гаргаж байршуулан өглөө бүр багийн эмнэлэгээс ковид-19 халдварын тандалт, судалгаа мэдээг үндэслэнхүүхдийг хүлээн авч ажиллаж байна.
Бүлгийн багш нар эцэг эхчүүдтэйгрупп чат ашиглан зөвлөгөө зөвлөмжийг цаг тухай бүрт мэдээллэж “Гараас-Гарт” “Гэр-Цэцэрлэг-Гэр” гэсэн маршрутыг баримтлан хяналт тавьж ажиллаж байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд хүүхэд өртөхөөс сэргийлж“Гэр бүлийн зөвлөл”, “Хүүхэд хамгааллын баг”гомдол, санал,мэдээлэл хүлээж авах утасыг ажиллуулж байна. 2021 оны 09-р сарын 20-ний байдлаар ямар нэг санал, гомдол, ирээгүй байна. Багш, ажилдчидынбиеийн халуун, эрүүл мэндийн асуумжийг авч ажиллаж байна. Цэцэрлэгийн орчмын замын тэмдэг тэмдэглэгээний өнгө үзэмжийг сайжруулж хүүхэд зам тээврийн олсолд өртөхөөс сэргийлж машины дугуй ашиглан зогсоол хийсэн. Мөн “Яараад Яахав дээ” самбарыг байршуулсан зогсоолын тэмдэг хийсэн. Эцэг эх, асран хамгаалагч, иргэд олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө зөвлөмжийг цахимаар болон гарын авлага зэргээр хүргэжажиллаж байна.Цэцэрлэгийн өнгө үзэмжийг сайжруулж явган хүний зам тавьж 30ш улиас тарьж ургуулсан байна. Өдөр бүр БСУГ-т шуурхаймэдээг гарган цахимаар явуулж байна.
Халдвар хамгааллын чиглэлээр багш ажилчидадсургалт хийсэн .
Соёлын төв нь:Коронавирус халдвар буюу Ковид-19 цар тахлын делта хувилбараас хэрхэн сэргийлэх талаарх ЭМЯ-аас гаргасан зөвлөмжийг цахимаар сурталчилж ажилласан.
Коронавируст халдвар буюу КОВИД-19 халдвар суманд голомтлон гарсан үед сумын Засаг даргын шийдвэрээр Соёлын төвийг улаан эмнэлэг болгосон тул үйл ажиллагааг цахимаар явуулж байна.
Аймгийн ИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамж, албан даалгаврын биелэлт, өргөдөл гомдол, эрх зүйн мэдээг гаргаж сумын ЗДТГазарт хүргүүлэн ажиллалаа.
Номын баярын арга хэмжээний хүрээнд “Номтой нөхөрлөе” цахим уншлагын сарын аян өрнүүлэн ажиллаж байна.
Байгууллагын заал танхимд ариутгал халдваргүйжүүлэлтийг МЭХЦХЦ болон ЭМТ-өөр тогтмол хийлгэж байна.
Өрөөнүүдэд хлормины уусмалаар чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутам агаар сэлгэлт хийж байна. Халдвараас сэргийлэх зөвлөмжийг хаалга хананд байрлуулж ажиллаж байна. Зай барих тэмдэг тэмдэглэгээг байрлуулж халдвараас сэргийлэх зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сумын ЭМТ нь: 2021 оны 09-р сард нийт 83 дуудлага хүлээн авч бүртгэсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 44, төвийн дуудлага 39 байна. Дуудлаганд их эмч, бага эмч нар явж тусламж үзүүллээ.
- Амбулаториор 78 хүнд үзлэг хийж, үйлчилсэн. Стацианорит 108 хүн хэвтсэн бөгөөд эмчлүүлэгчид эрүүл мэндийн сургалтанд хамрагдаж, тодорхой хэмжээний мэдлэг дадалтай болсон байна.
- 2-р шатлалын эмнэлэгт онош тодруулах ба эмчлүүлэх шаардлагатай 5 хүнийг илгээсэн.
- Хоног болоогүй нас баралт байхгүй
- Оношийн зөрүү гараагүй
- Эмнэлгийн дотоод халдвар гараагүй
- Эмчилгээ, үйлчилгээний технологи зөрчигдөөгүй
- Оношилгоо эмчилгээний стандартыг мөрдөн ажиллаж байна.
- 0-5 насны 118 хүүхэд жинлэсэн.
Жирэмсний хяналтанд нийт 32 эмэгтэй байна. 9-р сард шинээр хяналтанд
орсон 2 эмэгтэй байна.
ЭМТ-ийн цахим хуудсаараа дамжуулан иргэдэд шинэ коронавирусийн халдвар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээллүүдийг хүргэж байна. Нийт 268 зөвлөмж хүргэсэн байна. Мөн гэр эргэлт хийн, иргэдэд мэдээлэл сургалт сурталчилгааг хүргэж байна.
Баянтээг Хүн эмнэлэг: 2021 оны 09 дугаар сард 17 дуудлага хүлээн авч бүртгэн дээд шатны эмнэлэгт 1 хүнийг хүргэн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Хүлээж авсан дуудлаганд 100% үйлчилсэн. Алсын дуудлага 7, төвийн дуудлага 15 байна. Дуудлаганд их эмч нар, эх баригч эмч явж тусламж үйлчилгээ үзүүлсэн.
Багийн эмнэлгийн стацианор амбулаторийн үйлчилгээ: Нийт 283 хүнд үзлэг хийж өссөн тоогоор 575 хүнд үйлчилсэн. Стацианорт 43 үүнээс коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчнөөр 36 хүн хэвтэж эмчлүүлсэн.
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн яамнаас гаргасан сурталчилгааны материалуудыг цахим хуудсаараа дамжуулан цаг тухайд нь мэдээлэл хийж байна.
Баянтээг багийн ахмадын өргөөг энгийн эмнэлэг болгон ажиллуулж байна. Халдвартын өрөө, хэвтэн эмчлүүлэх хэсэгт 15 ор дэлгэн халдварт өвчнөөр өвчилсөн иргэдийг эмчилж байна.
Эмнэлгээр үйлчлүүлэгчдийг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор цэвэрлэгээ үйлчилгээг өдөрт 2-3 удаа бүх өрөө тасалгаа, танхимд хийж, бүх хаалганы бариулыг тогтмол халдваргүйтгэлийн уусмалаар арчиж халдваргүйтгэж байна. Амбулатороор, хүлээн авах үйлчлүүлж байгаа иргэдийн халууныг тогтмол үзэж, гарын авлага боршуур нийт 50 хүнд тараасан байна. Эмнэлэгт орж ирсэн үйлчлүүлэгчдийг маскаар хангаж байна. Эмнэлгийн эмч ажилчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Ковид-19 өвчнөөс сэргийлэх, дархлал сэргээх 3 дугаар тунд 98 иргэнийг хамруулаад байна.Вакцинжуулалт өдөр бүр хийгдэж байна.
Өвөлжилтийн бэлэн байдлыг ханган хуучин эмнэлэгт засвар, гадаа талбайг хайсжуулан явган хүний зам тавьсан.Халдвартын бие засах жорлон, хог хаягдлын шатаах зуух шинээр хийсэн.
Хувийн хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлэн хамгаалах хувцас 20 ширхэг, N95 маск 600 ширхэг, нэг удаагийн бээлий 500 ширхэг, нэг удаагийн малгай 100 ширхэг, нэг удаагийн маск 100 ширхэг нөөцөд байна.
Жирэмсний шинээр хяналтанд орсон 1 эхчүүдэд нэг удаагийн тестээр Тэмбүү, ДОХ/ХДХВ шинжилгээ хийсэн.Төрөх эх 14 байна. Нас баралт 2 үүнээс эмнэлгийн нас баралт 1, гэрийн нэс баралт 1 байна. Төрсөн эх байхгүй байна. Амбулатороор 282 үзлэг
- Идэвхтэй хяналтаар 17
- Гэрийн идэвхтэй хяналт 32
- Гэрийн дуудлагын үзлэгийн тоо 27
- Урьдчилан сэргийлэх үзлэг 80
- Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 126
- Жирэмсний шинээр хяналтанд 1
- Осол гэмтлийн өвчлөл 2
- Артерийн гипертензи, чихрийн шижингийн үзлэгт -50
Нийгмийн халамжийн сан: 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдах 10 иргэн, жирэмсэн эхийн тэтгэмжинд хамрагдах 6 иргэн, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах 8 иргэний хүсэлтийг хүлээн авч ХХҮГ-т илгээсэн.
Нийт халамжийн тэтгэмжийг 391 иргэнд 35.745.812 төгрөгийн халамжийн мөнгийг иргэний харилцах дансруу илгээсэн.
4. Мал аж ахуй, газар тариалан, ЖДҮ, Цаг уурын чиглэлээр.
5. Дэд бүтэц, байгаль орчин
2021 оны 09 сарын байдлаар нийт 1 иргэний өргөдөл хүсэлт ирсэн байна. 1 иргэний газрыг үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлсэн. 2021 оны Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэж мэдээллийг ''Simple point'' программ дээр боловсруулалтыг хийж мэдээллийн санд оруулж тайлан мэдээг ГХБХБГазарт хүргүүлсэн.